-
2017 оны 7 сарын 16
их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явж буй иргэд, орон нутагт зорчин явагчдын урсгал ачаалал ихэссэн.
Автотээврийн үндэсний төвөөс Жуулчин тээвэр улс, хот хоорондын нийтийн зорчигчдыг тээвэрлэх явцад зам тээврийн осол аваар, техникийн саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урдьчилан сэргийлж Улаанбаатар хот болон орон нутгийн Автотээврийн төвүүдэд 24 цагийн хариуцлагатай эргүүл, жижүүр томилон сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллаж байна.
Иймд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гаднын болон дотоодын жуулчдыг тав тухтай найдвартай аялуулах үүднээс Автотээврийн үндэсний төвөөс шат дараалалсан ажлыг өрнүүлж байгаа бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгаас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэллээ.
Замын хяналт шалгалтын явцад өдөрт дунджаар 500 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Хөвсгөл аймгийн автотээврийн төв, аймгийн Замын цагдаагийн тасгийн холбогдох мэргэжилтнүүд техникийн бүрэн бүтэн байдал, жуулчин тээвэрлэж байгаа том болон дунд оврын тээврийн хэрэгслийг хянан шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
-
2017 оны 7 сарын 16
Батсүмбэр суманд ирж Шатан, Бургалтай, Баянгол, Сөгнөгөр гэсэн дөрвөн чиглэлд хуваагдан хөдөллөө.
-
2017 оны 7 сарын 16
Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар энэ сарын 15-наас Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 33 дугаар анги, Айраг сумын гал унтраах 23 дугаар ангиас нийт 36 алба хаагч, гурван машинтай үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд зэрэг томоохон сумын иргэд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон хөрөнгө санхүүгээр туслах аяныг өрнүүлэхээр боллоо.
Хандиваар цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан хандивын дансанд удахгүй шилжүүлэх аж.
-
2017 оны 7 сарын 16
Ой, хээрийн түймрийн үед нэн яаралтай авах арга хэмжээ
-
2017 оны 7 сарын 16
Үндэсний баяр наадмаар бүх нийтээр амрахаар хуульчлагдсан байдаг. Үүний дагуу баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний төвүүд амарч байгаа билээ.
Тэгвэл үйлчилгээний төвүүд дараах хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.
“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 16-ыг хүртэл амарна.
ХАРХОРИН: Энэ сарын 15-ыг хүртэл амарна.
БӨМБӨГӨР: Энэ сарын 17-ныг дуустал амарна.
БАРС: Энэ сарын 15-ыг дуустал амарна.
ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ыг дуустал амарна.
ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ыг дуустал амарна.
ӨГӨӨМӨР ЗАХ: Энэ сарын 19-ийг дуустал амарна.
-
2017 оны 7 сарын 16
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танаа : Миний бие Баяжих овогт Нямхүү овогтой Уртнасан нь БГД-ийн 6 хороо, 10-р хорооллын 20-р байрны 5 тоотод оршин суудаг. Тус байрыг 2013 онд худалдан авч нүүж ирсэн бөгөөд ирснээс хойш 18,19, 20 байрны гадна талбайд нэг ч шинэчлэл засвар хийгдээгүй хэдэн эвдэрхий төмөр тоглоомтой байсаар миний мэдэхийн 4 жил болж байна. Миний охин одоо 4 настай бөгөөд охиныхоо аюулгүй байдал, сонирхлыг даган бусдын байрны гаднах тоглоомын талбай барааддаг. Энэ жил буюу 2017 онд дулаарахаас өмнө тоглоомын талбайгаа аятайхан болгуулчих санаатай сураг ажиг тавьж, мөн өөрийн сураглаж мэдсэний дагуу www.ub1200.mn сайтад 3 дугаар сарын 24-нд онлайн өргөдөл гаргасны хариу 4 сарын 10-нд хариу ирлээ. Хариу 1: Тус талбай нь НЗД-ын 2013 оны А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй байна гэсэн байх юм. Гэтэл уг эзэмшигч нь 4 жилийн хугацаанд тухайн тоглоомын талбайд хийсэн нэг ч ажил байхгүй. Энэ тухай бичтэл дараах хариу ирсэн. Хариу 2: Иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний А327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан байгаа тул Газрын тухай хуулийн 40.1.6 заалтаар хүчингүй болгох үндэслэлгүй болно гэсэн хариу ирсэн. 40.1.6 гэсэн заалтыг огт мөрддөггүй нь харагдаж байгаа юм. Тухайн газар хийсэн ямар ч ажилгүй атал гэрчилгээгээ ямар аргаар сунгаад ингээд яваад байдаг байна. Тэгээд энийгээ хээв нэг хариу бичих юм. Ингээд дүүрэг, хорооноос хувь хүний эзэмшил гээд ямар нэг ажил хийхгүй нь тодорхой боллоо. Газрын тухай мэдээллийг http://www.ikon.mn/n/10fz наас авна уу. Хэн нэгэн даргын буруу шийдвэр, хариуцлагагүй эзэмшигчээс болоод өчнөөн олон хүүхэд нохойтой салхилахаас өөр тоглоомгүй байна. Хэрвээ та санаж байгаа бол өнгөрсөн сонгуулийн үеэр яг тэр талбайд та ирээд яриа хийж л байсан. Эзэмшсэн газартаа ажил хийдэггүй энэ хүнийг тухайн газрын эзэмшигчээс түдгэлзүүлж хүүхдүүдэд аюулгүй, эрүүл тоглох талбайтай болгох боломжийг олгож өгнө үү.
-
2017 оны 7 сарын 16
Өнөөдөр буюу энэ сарын 16-ны өдөр ажил албан ёсоор эхэллээ. Энэ өдөр төрийн байгууллагууд болон банкууд, худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхлэх юм.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Уг хуралдаанаар долдугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүлсэн. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарсан бол ням гарагт нөхөн ажиллаж байгаа юм.
-
2017 оны 7 сарын 15
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа манай алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын санал ирсээр байна.
Тухайлбал, Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан юм.
Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ТӨРИЙН САН БАНКНЫ 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.
-
2017 оны 7 сарын 15
Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймэрт ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад туслахаар Сүхбаатарын талбайгаас Нийслэлийн сайн дурын залуус замдаа гарч байна.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр хандивын аян өрнүүлэн, гал түймрийг сайн дураар явж унтраах залуус нэгдээд байгаа юм. Тиймээс иргэд олон нийтэд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяраас авсан тодруулгыг хүргэе.
-
2017 оны 7 сарын 15
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө.
Харин аймгуудын баяр наадам хэзээ болохыг танилцуулж байна.
Баянхонгор аймаг
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.
Говь-Сүмбэр аймаг
Баянтал сум - долдугаар сарын 27,
Шивээговь сум - долдугаар сарын 30,
Дорноговь аймаг
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно.
Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.
Өмнөговь аймаг
Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Сүхбаатар аймаг
”Зүүн бүсийн хурд” уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.
Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.
Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.
-
2017 оны 7 сарын 15
Маргааш ажил эхэлнэ
2017-07-15 10:00:00
Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Тодруулбал, долдугаар сарын 10-ны даваа гарагт амрах бөгөөд энэ ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүллээ. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарч, ням гарагт нөхөн ажиллах юм. Тиймээс маргааш ажил эхлэх юм.
-
2017 оны 7 сарын 15
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долоодугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Үүнд,
VII сарын 17-21-нд
Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид
VII сарын 24-28-нд
УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим
VII сарын 31-ээс VIII сарын 4-нд
Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчимын хэрэглэгчдиийн халуун усыг түр хязгаарлана.
-
2017 оны 7 сарын 15
Батсүмбэр сумын ой хээрийн түймэр
-
2017 оны 7 сарын 15
”SOS” Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр газар авлаа!!!
’’Баянбуурал,Сөгнөгөр,Түшээ Гүн’’,эл газрууд шатаж байна.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.
Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.13-ны өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
Түүнчлэн баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 15
Үндэсний баяр наадмаар бүх нийтээр амрахаар хуульчлагдсан байна. Энэ дагуу худалдаа үйлчилгээний төвүүд ч тодорхой хугацаагаар амарч байгаа. Тэгвэл үйлчилгээний төвүүд дараах хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.
“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ 16-ыг хүртэл амарна.
ХАРХОРИН: Энэ сарын 15-ыг хүртэл амарна.
БӨМБӨГӨР: Энэ сарын 17-ныг дуустал амарна.
БАРС: Энэ сарын 15-ыг дуустал амарна.
ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ыг дуустал амарна.
ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ыг дуустал амарна.
ӨГӨӨМӨР ЗАХ: Энэ сарын 19-ийг дуустал амарна.
-
2017 оны 7 сарын 15
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.