Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2157 2158 2159 2160 2161 2162 2163
  • Машинаа үзлэгт оруулахдаа цаг захиалах боломжтой боллоо
    2017 оны 6 сарын 19
    Автотээврийн үндэсний төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслүүдийг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын төвүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулдаг.

    Төрийн байгууллагын эрхэм зорилго бол иргэддээ ойрхон, түргэн шуурхай үйлчлэх байдаг. Иргэдэд тээврийн үйлчилгээг ойртуулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

    Энэхүү үйлчилгээ нь иргэдийн цаг завыг хэмнэсэн үйлчилгээ бөгөөд жолооч, тээвэрчид өөрсдийн үнэт цагаа алдан дараалал үүсгэхгүйгээр захиалгын цагийн хуваарийн дагуу шууд үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.

    Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгөх ба 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлөн үйлчилж байна.

    Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 8:30-20:30, амралтын өдөр 9-19 цагуудад байнга ажиллаж байгаа ба өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай юм.

    Хаяг:

    Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв – БЗД, 8-р хороо, Хилчний 1-р гудамж
    Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв – БГД, 20-р хороо, Хөсөгтрейд ХХК-ийн байр
    Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв – СХД, 20-хороо, “Хераэкупмент” группийн баруун хойд талд
  • Түймрийн голомтод 337 албан хаагч ажиллаж байна
    2017 оны 6 сарын 19
    Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

    Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

    2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн тохиолдлоор 28 хүн (хүүхэд-6, насанд хүрэгсэд-22) амь насаа алдаад байна.

    Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан) усанд осолдсон хүний тоо 17-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалж байна.

    Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Тиймээс ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

    Харин улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэл хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 85 удаа нийт 101 удаагийн ой хээрийн түймэр гарч 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.



    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Хэнтий аймгийн Биндэр суманд 1, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ суманд гарсан тус бүр 1 нийт дөрвөн түймрийг цурманд оруулсан бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1, нийт 4 түймэр асаж байгаа юм.

    Түймрийн голомтонд Онцгой байдлын албанаас 337 албан хаагч, 30 автомашинтайгаар, орон нутгаас 331 иргэн, 20 автомашинтайгар, Зэвсэгт хүчнээс 238 албан хаагч, 14 автомашинтайгаар, Хилийн цэргээс 4 албан хаагч,ХХДЦГ-аас 12 ажилтан, 2 автомашинтай, нийт 922 хүн 1 нисдэг тэрэг, 66 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Тоглоомын талбайд олгосон газрыг хүчингүй болголоо
    2017 оны 6 сарын 19
    Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраа тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Хан-Уул дүүрэгт “Түр хамгаалах байр” нээлтээ хийлээ
    2017 оны 6 сарын 19
    Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж, хүрэлцээ муу хэвээр байгаа билээ.
    Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн хэмжээнд анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүллээ.

    Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Уранцэцэг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

    “Түр хамгаалах байр”-ыг нээснээр Хан-Уул дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна бүрэн цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм.

    Үүнд:

    Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ
    Сэтгэл зүйн үйлчилгээ
    Нийгмийн халамжийн үйлчилгээ
    Хүүхэд хамгааллын үйлчилгээ
    Эрх зүйн туслалцаа зэрэг цогц үйлчилгээ багтсан.
    Хүчирхийлэлд өртсөн иргэн нь сэтгэлзүйн талаасаа цочиролд орсон байдаг тул тэдэнд зориулж мэргэжлийн сэтгэлзүйч анхан шатны зөвөлгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж цаашлаад бүхий л арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм.

    Хамгийн гол нь “Түр хамгаалах байр” бий болсноор хүчирхийлэлд өртсөн иргэдийг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ямарваа нэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаа юм.

    Мөн тус байр нь 24 цагаар үйлчилгээ үзүүлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Наадмын өмнө насны хишиг олгоно
    2017 оны 6 сарын 19
    Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон. Энэ дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон юм.
  • Манай улсад гэрээгээр ажиллаж байсан иргэд нэгнийхээ аминд хүрлээ
    2017 оны 6 сарын 19
    Монгол улсад гэрээгээр ажиллаж байсан гадаадын иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг амралтын өдрүүдэд гарчээ.
  • Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ
    2017 оны 6 сарын 19
    Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна. Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.

    НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

    “Нийслэл Масс Медиа” ХХК нь Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг “Нийслэл guide” хөтөч сэтгүүлийг эрхлэн гаргадаг. “Нийслэл guide” сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй болсон. Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн үгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн “Нийслэл guide” сэтгүүлийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрджээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой бүсүүд
    2017 оны 6 сарын 19
    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой хэсэг буюу 1, 2 дугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Орон сууцны сан”-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарласан билээ.

    Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурч, санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт болохоос гадна гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, газрын сан нэмэгдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    “Орон сууцны сан”-д хамрагдах, агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд:



  • Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа боллоо
    2017 оны 6 сарын 19
    Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа боллоо
  • ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг маргааш үргэлжилнэ
    2017 оны 6 сарын 19
    Үндэсний аж ахуйн нэгжүүд нээлттэй ажлын байрандаа иргэдийг бүртгэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэргэжилтнүүд үйлчилгээгээ дэлгэж, ХХҮЕГ-ын хэлтсүүд зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл өгч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, харьяа байгууллагууд нээлттэй ажиллаж байна.
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны #НээлттэйХаалганыӨдөрлөг #ЯгОдоо Сүхбаатарын талбайд, 21 аймгийн төвд үргэлжилж байгаа юм.
    Өдөрлөгийг нээж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр үг хэлсэн бол хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, мэндчилгээ, сурталчилгаагаа хийж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш үргэлжилнэ. #ХНХЯ
  • Тээврийн хэрэгслүүдэд сэрэмжлүүлэг байрлуулжээ
    2017 оны 6 сарын 19
    Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд тус аймгийн Автотээврийн төвтэй хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг том оврын болон суудлын нийт 110 тээврийн хэрэгсэлд санамж, сэрэмжлүүлэг байрлууллаа.
    ЖОЛООЧ ТА ХУРДАА БАЙНГА ХЯНАЖ ЯВААРАЙ. УЧИР НЬ ХУРД ИХСЭХ ТУСАМ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ МАГАДЛАЛ, ОСЛООС УЧИРЧ БОЛОХ ХОХИРОЛ ИХЭСДЭГ
  • Хятад иргэд хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл худлаа
    2017 оны 6 сарын 19
    БНХАУ-ын иргэн дахин хүүхэд хулгайлахыг завдлаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан
  • 530 гаруй сая төгрөгийн 2211 ширхэг камер шинээр суурьлуулжээ
    2017 оны 6 сарын 19
    Нийслэл хотын хэмжээнд 2 сарын хугацаатай зохион байгуулсан 60.000.000 төгрөгийн шагналын сантай ”Камержуулалт” болзолт уралдаанд нийслэлийн 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 15 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвхтэй оролцож орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайд 534.431.328 төгрөгийн мөнгөн дүнтэй 2211 камер шинээр суурилуулсан байна.
    ”Камержуулалт” болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байна.
  • Төр эзэн байж газраа чөлөөлж эхэллээ
    2017 оны 6 сарын 19
    Өнөөдөр хотын бөөгнөрөл дээд цэгтээ хүрчээ. Нэг машин байтугай, хоёр хүн зөрөх зай үлдээхгүй хашаа, хайс хатгаж нийтийн талбай гэх зүйлгүй боллоо. Энэ байдал зөвхөн нэг л хүний эрх ашигт нийцэж байгаа болохоос бусдын эрх ашигт харшилж байгаа юм. Хот яагаад ийм болчихов.

    123

    Засгийн газар солигдож сонгууль дөхөх үед улстөрчид энэ газрыг чөлөөлнө, тэр ч замыг тавина гэдэг амлалтад иргэд итгэхээ больсон. Тэгвэл энэ удаа эрх баригчид газар зохион байгуулалтад өөр шинэлэг арга хэмжээ авахаар шийджээ. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд болон хотын удирдлагууд манлайлан оролцож байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Авто замын газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Д.Бат-Ундрах, газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн хороодоор явж газар дээр нь ажилласан юм.

    123
    Ажлын хэсгийнхэн эхлээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгав. Тухайн хэсэгт нэг автомашин багтах зайтай байсан бол хашааг буулгаснаар харагдах орчин илт сайжирсан юм. Ер нь орон сууцны хорооллынхон автомашин тавих газаргүй гэж үргэлж ярьдаг ч өөрсдөө дур мэдэн байрныхаа өмнөх талбайг сунгах нь хэвийн үзэгдэл.


    Энэ бүхнийг цэгцлэх, иргэдийн тохь тухтай орчинг хангахад төрийн үүрэг оролцоо их юм. Тиймээс энэ удаа төр эзэн байж газар чөлөөлөлтөд хатуухан арга хэмжээ авч эхлээд буй нь энэ.
    Ялангуяа Баянзүрх дүүргийн хувьд газар зохион байгуулалтын хувьд бусад дүүргийг бодвол эмх замбараагүй юм. Хаа сайгүй, дуртай газраа нүхлээд хашаа хайс хатгачихсан, нийтийн эзэмшилд нэг ч зүйл үлдээгүй нь харагдаж байв. Тэр байтугай 1990 онд баригдсан контейнерууд олон байна. Эдгээр нь эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй түгжрэлийн голомт болчихсон.



    Иргэн Дорж нэг контейнер тавиад зам хаахад цаана нь 100 гаруй иргэний эрх ашиг хохирдог гэсэн үг. Тухайн оршин суугчид өөрсдөө энэ бүхнийг дур мэдэн хийчихээд буруутан болохоор төрийн үйлчилгээ рүү чихдэг нь ч нууц биш. Энэ хуучинсаг, хувиа бодсон аргад төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон гэж байв. Нэгхэн сарын өмнө “ТҮЦ” арга хэмжээ авч зөвшөөрөлгүйг нь буулгахад зарим иргэн өөрийгөө галдан шатаана гэж хотын удирдлагуудыг “айлгасан” удаатай. Энэ хувиа бодсон сэтгэлгээ нь хотын нягтралд халтай төдийгүй нийтийн эзэмшлийн бүх зам талбайд муугаар нөлөөлж буй. Тиймээс бид энэ сэтгэлгээнээсээ салж хотынхоо хөгжил цэцэглэлтэд нэмэр болдоггүй юм аа гэхэд ядаж дараа болохгүй баймаар санагдсан.



    Хотынхон газар чөлөөлөлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.

    Эхний ээлжид үл хөдлөх хөрөнгийг буулгахгүй, зөвхөн хашаа хайсыг нурааж явган хүний зам гарцыг гаргаж өгнө. Дараагийн шат нь газар зүйн мэдээллийн системд орсон газар хэмжээнээсээ хэтэрсэн бол төр газраа чөлөөлүүлж авна.
    Илүү хатгасан нэг метр газрыг ч төр мэдэлдээ авах юм. Ийм тохиолдолд газрын эрхийг нь цуцлах, тухайн иргэнтэй шүүхийн байгууллагад очиход бэлэн гэж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ярихдаа, “Би Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн. Энэ жил төсөвт нэг тойрог тус бүрт 10 сая ам. доллар тусгасан. Энэ хөрөнгөөр ажил хийе гэхээр зураг төсөл байдаггүй. Өөрөөр хэлбэл, хот болон гишүүд хоорондоо уялдаа холбоо муутай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Цаашдаа ийм байдлаар явахгүй ээ. Одоо хамтдаа хотынхоо хөгжлийн төлөө зүтгэе. Та нар надад цэцэрлэгийн газар гаргаж өг. Цэцэрлэг, сургуулийн бүх газар хувь хүний эзэмшилд оччихсон. Дуудлага худалдаагаар ороогүй, нэг даргын гарын үсэгтэй газрын эзэмшилтэй. Жишээ нь, Дүнжингарав худалдааны төвийн газар гэхэд хичнээн том билээ. Тэр газрынхаа булангаас нь эхлээд нэг сая доллараар худалдаж байна шүү дээ. Өмнө нь Х.Наранхүү хүүхдийн паркийн газрыг булаагаад л авсан. Одоо болоо шүү дээ. Би Дүнжингаравын газраас авч хүүхдийн цэцэрлэг барина. Надтай заргалдаг, шүүх дээр уулзахад бэлэн.

    123

    Мөн “Хурд” компани, “Эко констракшн”, “Эм Си Эс” гээд том том компани газраасаа хэсэгчлээд хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэд л нэг том газар хашаалчихсан, ардын хүүхдүүд нь болохоор сурах сургууль, цэцэрлэггүй явж болохгүй ээ. Эдгээр компанийн захирлууд газраа чөлөөлж өгөхгүй бол ёс суртахуунаар нь шахаад үзье. Хот өнөөдөр битүү түгжрэлтэй, явах явган гарцгүй, хүүхэд шуухад машин тэргэнд дайруулчих гээд явж байхад тэд эрх мэдэл, албан тушаал, бэл бэнчингээрээ гайхуулж болохгүй” гэв. Үүний дараа нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн асуудал дээр анхаарч ажиллаж байна. Цэцэрлэг, сургууль барихын тулд Газрын тухай хуульд өөрчлөлт хийх шаардлагатай. Тодруулж хэлбэл, газар чөлөөлөх заалтыг тодорхой болгох хэрэгтэй. Нийслэлээс олон тэрбум төгрөг зарцуулж байж газар худалдаж авах нөхцөл үүсээд байгаа. Хуулиндаа газар чөлөөлөх тусгай заалт оруулснаар энэ асуудлыг шийдэхэд хотын зүгээс асуудал байхгүй. Бид газраа чөлөөлөөд авчихаар Дээд шүүх дээр очоод хүндэтгэх шалтгаангүй гээд буцаад хот бурууддаг. Ийм өргөдөл гомдол, шүүхийн бичиг зөндөө байна. Үүнийг шийдэх хамгийн зөв гарц бол Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Энэ бүх эрх танд бий. Та хуулийн төслөө өргөн бариад батлагдчихвал хотын удирдлагуудаас хийх ажлаа хийгээд газраа чөлөөлөөд авчихна” гэсэн юм.



    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах компаниудын хууль зөрчиж барьсан дараах газруудыг чөлөөлж нийтийн эзэмшлийн талбай гаргаж өгөв. Үүнд, XV хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж засч тохижуулахаар болов. Мөн XVIII хорооны 84 дүгээр сургуулийн урд уулзварт байрлах нийслэлийн Засаг даргын 2015 оны А\861 дүгээр захирамжтай “Юнайтед констракшн” ХХК-ийн барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгосон юм. Тус дүүргийн XVIII хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж, замыг засч тохижуулахаар болов. Тус дүүрэгт хамгийн томд тооцогддог зургаадугаар хороонд байрлах Сэлбийн гүүр орчмыг энэ жилдээ багтаан засварлаж зам тавих юм. Энэ гүүрийг орчин үеийн болгоход олон шийдэл байгаа гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцолсон. Тэрбээр “Сэлбэ гүүрийг шинэчлэхдээ доогуур нь гол урсдаг, хажуугаар нь багана хийгээд тогтоосон дээвэртэй байж болно. Хотын хийх гээд зориод байгаа шөнийн гудамжийг яагаад энд байгуулж болохгүй гэж. Хоёр талаар нь гудамж хийгээд Концессын гэрээгээр өгчих. Тэгээд хувийн компаниуд оруулчих. Хот үүнд мөнгө зарлагадах хэрэггүй шүү дээ. Та нар далангийн ажлаа хийгээд бусдыг нь надад үлдээчих, би гүйцээгээд хийчихнэ. Сэлбэ голын цаад тал УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тойрог, цаашаа Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тойрог бий. Сэлбийн гүүрийг ашиглалтад оруулна гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Тиймээс үүнийг улсын төсвөөр хийж болно” гэсэн юм.



    Энэ мэтчилэн шийдэж болох олон асуудал байгааг сануулсан. Ингээд ажлын хэсгийнхэн XXV хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж хоёр эгнээ зам гаргав. Мөн тухайн хэсгийн замыг хойшоо XIII хорооллын дунд зам руу нийлдэг болголоо. Тус хорооны “Натур” худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Home Land хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний гарцыг гаргасан юм. Үүнээс гадна тус дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллын зүүн талд байрлах нийслэлийн Засаг даргын 2014 оны А\573 дугаар захирамжтай “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.

    Ийнхүү ажлын хэсгийнхэн хагас өдрийн хугацаанд 10 газрыг чөлөөлж, нийтийн талбайг оршин суугчдад хүлээлгэн өгсөн юм. Цаашдаа газар чөлөөлөлтийн энэ ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд энд тухайн оршин суугчдын оролцоо, төрийн эрх мэдэл ихээхэн чухал гэдгийг харууллаа.

    Сэтгүүлч: В.Сарантуяа Эх сурвалж: Монголын Үнэн сонин
  • Сонгуулийн өдөр согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглоно
    2017 оны 6 сарын 19
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2017.06.19/ боллоо.
  • Хуушуурын зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 27 хүртэл авна
    2017 оны 6 сарын 19
    Наадмын хуушуурын зөвшөөрлийг энэ сарын 27-ны өдөр хүртэл олгоно
  • Хотын дэмжлэгтэйгээр төрөлжсөн үйлдвэрүүд бий болж байна
    2017 оны 6 сарын 19
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр 20 мянган иргэнийг нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэг дор хүргэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ч сурталчилж байгаа юм. Тухайлбал, улс даяар явагдаж буй “Уран үйлчин 2017” улсын анхдугаар уралдаанд шалгарсан шилдэг уран үйлчдийн гар урлалын бүтээлүүдийг “Эксклюзив” компани дэлгэн тавьсан байна. “Уран үйлчин 2017” уралдааны гол зорилго нь улсын хэмжээнд хичнээн үйлдвэрлэгч байна вэ гэдгийг тогтоох мэргэжлийн судалгаа гаргаж, монгол уран үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Тэдний бодит судалгаанд үндэслэн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чанартай, үнэ боломжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төрөлжсөн үйлдвэрлэл бий болгох зорилгыг нийслэлийн удирдлагууд, хотын захиргаа дэмжиж байна. Хотын дэмжлэгтэйгээр оёдлын төрөлжсөн үйлдвэрүүд эхнээсээ нээгджээ. Өнөөдрийн байдлаар 4-5 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

    Хотын зүгээс нэг талаар үндэсний үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, нөгөө талаар иргэдээ дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах боломжийг олгохоор ийнхүү үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм. “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Үйлдвэрлэл хөгжиж байж, улс орон хөгжинө. Бид оёдолчдыг хамруулсан, төрөлжсөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үүнд хотын захиргаа санаа тавьж, дэмжин, хамтарч ажиллаж байгаад таатай байна. Үндэсний үйлдвэрлэгчид, оёдолчид энд тэндэхийн орц хонгилд ганц нэгээрээ ажиллаж ирсэн. Одоо нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орж, импортын бүтээгдэхүүнтэй чанар, үнийн хувьд өрсөлдөхүйц үйлдвэрлэлийг бий болгох цаг болсон. Эхнээсээ хотын захиргааны дэмжлэгтэйгээр 4-5 төрөлжсөн үйлдвэр байгуулагдаад, үйл ажиллагаа явуулж эхлээд байна” хэмээн ярилаа.

    Боломжийн үнэтэй, чанартай сурагчийн дүрэмт хувцас худалдаанд гаргана

    Үндэсний үйлдвэрлэгчид зөвхөн үндэсний хувцсаар зогсохгүй, өдөр тутмын хэрэглээнд юу хэрэгтэй, тэр бүгдийг үйлдвэрлэх боломжтой. Оёдолчид нэгдэж, томоохон төрөлжсөн үйлдвэрлэл бий болгосноор хамгийн эхний бодит үр өгөөж ирэх есдүгээр сард гарна гэж тооцоолжээ. Учир нь үндэсний үйлдвэрлэгчид хичээлийн шинэ жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцсыг бодит үнэд хүргэхийг хэлж байна. Хичээлийн шинэ жилээс өмнө чанартай, боломжийн үнэтэй дүрэмт хувцас худалдаанд гаргана хэмээн үйлдвэрлэгчид ярьж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэл осол дагуулж байна
    2017 оны 6 сарын 19
    Зам тээврийн ослын 15-25 хувьд нь техникийн байдал нөлөөлдөг гэж дэлхий нийтээр үздэг. Манай улсын хувьд 2017 оны эхний 5 сарын байдлаар бүрэн бус тээврийн хэрэгсэл
  • Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
    2017 оны 6 сарын 19
    2017 оны 06 дугаар сарын 17,18-ны амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
  • Сэрэмжлүүлэг: Усанд 22 том хүн 6 хүүхэд амь насаа алдаад байна
    2017 оны 6 сарын 19
    Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол,
2157 2158 2159 2160 2161 2162 2163
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    8 цаг 25 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    8 цаг 29 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    8 цаг 34 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    10 цаг 3 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    10 цаг 23 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    11 цаг 38 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    12 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    12 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    13 цаг 17 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    13 цаг 38 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    14 цаг 16 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    14 цаг 23 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    14 цаг 30 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    14 цаг 34 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    14 цаг 44 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    16 цаг 18 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    16 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 12 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    17 цаг 35 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    17 цаг 47 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК