Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2159 2160 2161 2162 2163 2164 2165
  • Гэр бүлээрээ хөнөөгдсөн хэргийг УМБГ-т шилжүүлжээ
    2017 оны 6 сарын 18
    Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан.
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
    2017 оны 6 сарын 18
    НӨАТ-ын баримтын сугалааны ээлжит тохирол маргааш буюу энэ сарын 18-нд “Боловсрол ТВ”-ээр 19:30 цагаас орон даяар шууд явагдана.


  • Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал ирэх пүрэв гарагт болно
    2017 оны 6 сарын 17
    Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Тэгвэл шүүх хурал ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 22-ны 9 цагт болох юм.
  • Далангаас Бага наран хүртэлх замын зорчих хэсгийг хязгаарласан хэвээр байна
    2017 оны 6 сарын 17
    Далангаас Бага наран хүртэлх замын зорчих хэсгийг хязгаарласан хэвээр байна
  • Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замын хойд эгнээг хаалаа
    2017 оны 6 сарын 17
    Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замын хойд эгнээг хаана
  • Маргаашаас ихэнх нутгаар бороо орно
    2017 оны 6 сарын 17
    Маргаашаас ихэнх нутгаар бороо орно
  • ЭЕШ өнөөдөр математик, газарзүйн шалгалтаар үргэлжилнэ
    2017 оны 6 сарын 17
    ЭЕШ өнөөдөр математик, газарзүйн шалгалтаар үргэлжилнэ
  • Улсын начин Б.Ганзоригийн нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгожээ
    2017 оны 6 сарын 16
    Допингийн эсрэг үндэсний төвөөс улсын начин Б.Баатарцол, Б. Ганзориг нарыг өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын үеэр сэргээш хэрэглэсэн гэж мэдэгдсэн.

  • Согтуу жолооч осол гаргаж, гурван хүн гэмтжээ
    2017 оны 6 сарын 16
    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн урд өнөөдөр үүрийн 05.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

  • “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг өнөөдрөөс эхлүүллээ
    2017 оны 6 сарын 16
    Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

  • Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо
    2017 оны 6 сарын 16
    Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд өчигдөр боллоо.
  • Архангай аймгийн Өндөр-Улаан суманд боом өвчин илэрчээ
    2017 оны 6 сарын 16
    Энэ сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн үхэрт боом өвчин байж болох шинж тэмдэг илэрчээ.
  • НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно
    2017 оны 6 сарын 16
    НӨАТ
  • Сэтгэлзүйчдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулна
    2017 оны 6 сарын 16
    v
  • ГЕГ-т тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг үзүүлэв
    2017 оны 6 сарын 16
    АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж, хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг үзүүлэв.

    Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг нар оролцов.



    Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын 1540 дүгээр тогтоолийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын хил, гаалийн байгууллагын чадавхийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зэргээр идэвхитэй хамтын ажиллааг хөгжүүлж байна.

  • ЭЕШ: Шалгалтын анги танхимд дараах зүйлсийг хориглоно
    2017 оны 6 сарын 16
    “Элсэлтийн ерөнхий шалгалт – 2017”-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна.

    ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байна. ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан.



    Элсэлтийн ерөнхий шалгалт нь дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана

    Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай.



    Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай



    Шалгалтын анги танхимд дараах зүйлсийг хориглоно

    Шалгуулагч шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө.



    Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо

    Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонинд нийтлэгдэнэ.

    ЭЕШ-ын дүн оноог 2017 оны 07-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вебсайтаас үзэх боломжтой.

    Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас

    2017 оны 07-р сарын 03-аас эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа батламж хуудсаа авах бол өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

  • Д.Оюунхорол: Ганц хүний болгоомжгүй байдлаас байгальд их хэмжээний хохирол учирч байна
    2017 оны 6 сарын 16
    Улсын хэмжээнд сүүлийн саруудад ой, хээрийн гал түймрийн гаралт их байгааг мэргэжлийн байгууллагууд өгч байна. Гэхдээ БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар гээд холбогдох бүхийл газрууд гал түймэр гарсан нутаг дэвсгэрт шуурхай ажилласаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

    -Ой, хээрийн гал түймрийн гаралт их байна. Улсын хэмжээнд нөхцөл байдалямар байгаа талаар та мэдээлэл өгнө үү?

    -Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа.Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр төв сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр, халалттай байна. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийсэнч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй учраас амжилтгүй болсон. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн хөрөнгийг шийдэж өгсөн. Энэ пуужин нь долдугаар сард орж ирнэ. Одоогоор үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа. Ой, хээрийн гал түймрийн хувьд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Булган аймгийн Тэшиг суманд тус бүр 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 гээд улсын хэмжээнд нийт 9 түймэр байна. Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулаад байгаа. Үлдсэн түймэр дээр холбогдох баг, бүрэлдэхүүн шуурхай ажилласаар байна.

    -Уур амьсгалын өөрчлөлт, улирлын чанартай хуурайшилтаас гадна аялж, амарч байгаа иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалсан гал түймэр их гарч байгааг мэргэжлийн байгууллагууд өгч байна?

    -Тийм. Хуурайшилт их байгаа энэ үедаялж, зугаалж байгаа иргэд анхаарал, болгоомжтой баймаар байна. Дутуу унтраасан түүдэг, тамхи, шүдэнзний цогноос үүдсэн гал түймэр маш их гарч байгаа. Жишээлбэл, хамгийн сүүлд л Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байгаа юм. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно. Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан бол сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Илүү их талбайг хамраагүй байгаа дээр нь холбогдох газруудад нь яаралтай мэдэгдвэл тэр хэрээрээ хохирол багатай үлдэнэ.

    -Хуурайшилт их, гал түймэр гарах эрсдэл өндөр энэ үед аялал, зугаалгаар явахыг тодорхой хугацаагаар хориглодог. Таны хувьд тушаал гарган, Богдхан ууланд аялахыг түр хориглосон. Тэгвэл улсын хэмжээнд хуурайшилтын улиралд аялахыг түр хугацаанд хязгаарлах уу?

    -Түр хугацаанд хязгаарлахаас өөр арга байхгүй. Монгол Улсын Шадар сайд,Улсын Онцгой комиссын даргын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан, Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг үүрэг болгосон. Үүний дагуу бид шуурхай ажиллана. Харин Богдхан уулын хувьд хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш нийт 10 удаагийн түймэр гарсан. Одоогийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна. Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Гэх мэт олон удаагийн гал түймэр гарч байгаа учраас, Богдхан ууланд аялахыг түр хугацаанд хязгаарласан. Хуурайшилтын улирал дуусахаар иргэд чөлөөтэй аялж, зугаалж болно.

    -Гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх өөр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

    -Ойн тухай хуулийн хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.Яам, салбарын байгууллагууд түймрийн жижүүр ажиллуулж, холбогдох бүхийл байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтыг мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ, аймаг, орон нутгий удирдлагад хүргэх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөлд явуулж байна.Хамгийн гол нь иргэд маань хариуцлагатай байх хэрэгтэй байна.

    -Гал түймрийн голомт дээр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнд энгийн иргэд, сайн дурын байгууллагууд хоол хүнс, ус зэргээр туслалцаа үзүүлж байгаа. Харин төрөөс ямар ч туслалцаа үзүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Төр, засгаас ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

    -Сайн дурын байгууллагууд болон иргэд гал түймэр дээр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүнд сэтгэл санааны болоод, хоол хүнс, материалын туслалцаа үзүүлж байгаа нь маш сайн хэрэг.Тэдгээр хүмүүст талархаж байна. Манай яамны зүгээс тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа. Жишээлбэл, Ханхэнтий болон Богдхан ууланд гарсан түймэр дээр ажиллаж байгаа 2 баг бүрэлдэхүүнд БОАЖЯ-наас тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр болсон. Энэ мөнгө хоол хүнс, машин унааны шатахуунд зориулагдсан.

    -Аялал, зугаалгын улирал эхэлсэн. Гэхдээ аялж, амарч байгаа хүмүүс гал түймэр алдахгүй байх тал дээр тэгвэл хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Салбарын сайдын хувьд аялж, амарч байгаа, аяллаар гарах гэж байгаахүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

    -Монголчууд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах бүрэн эрхтэй. Гэхдээ эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь дотоод, гадаадын аялагчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ-ны зүгээс тусгайлсан бодлого барьж, явган аяллын замыг тохижуулах, авто зогсоол, эко ариун цэврийн байгууламж байгуулах зэрэг олон ажлуудыг хийж байна. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй. Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Гэхдээ үүний гадна бидний хамгийн их хайрлаж, хамгаалах ёстой байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая гэж уриалъя.
  • Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно
    2017 оны 6 сарын 16
    Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.

    Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнцэцэг болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

    Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгохоор болсон байна. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх аж. Энэ жилийн хувьд хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм байна.

    Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 16-27-ны өдрийн хооронд харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авах юм. Хүлээн авсан материалыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх юм.

    Мөн Хүй долоо худагт Монгол наадам цогцолбороос хүүхдийн тоглоомын үйлчилгээ, соёлын үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол наадам цогцолбороос зөвшөөрөл, байршлыг хариуцаж хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах юм.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Жилээс жилд ил задгай, ямар нэгэн хяналтгүй худалдаа, үйлчилгээ явуулдаг. Энэ жилийн хувьд энэ бүгдийг цэгцэлж, иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг хүргэхээр зохион байгуулж ажиллаж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд тавигдах тодорхой шаардлагуудыг өнөөдрөөс эхлэн олон нийтэд нээлттэйгээр хүргэж байна” хэмээлээ.

    Зөвшөөрөл олгосон газруудад долоодугаар сарын 7-ны өдөр семинар зохион байгуулж, анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлгээр хангаж ажиллана. Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил олгох ажлыг долоодугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт зохион байгуулна.

    Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

    Гар дээрээс ил задгай болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
    Согтууруулах ундаа болон тамхи худалдах;
    Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
    Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
    Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
    Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
    Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
    Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглох аж.
    Зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэсэн аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хураан авч зохих арга хэмжээг авна гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  • БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөр гэр хорооллын бие даасан дэд бүтцийн мэдээллийг аваарай
    2017 оны 6 сарын 16
    Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

    Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, гэр хороолол дэд бүтэц, дахин төлөвлөлт, гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах ”СЕРВИС ЦЕНТР” төсөл, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.



    Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож байна.

    Өдөрлөгт барилгын салбарын судалгаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Барилга хөгжлийн төв, нийслэлийн гэр хороолол, дахин төлөвлөлтөөр Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар, газар эзэмших, ашиглах, газрын эрхийн бүртгэл, баталгаажилтын талаар Нийслэлийн газрын алба иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.







    123

















    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123
  • Прокуророос А.Гансүхийн хэрэгт эсэргүүцэл гаргажээ
    2017 оны 6 сарын 16
    Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн.
2159 2160 2161 2162 2163 2164 2165
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    7 цаг 6 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    7 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    7 цаг 15 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    8 цаг 44 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    9 цаг 4 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    10 цаг 19 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    11 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    11 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    11 цаг 58 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    12 цаг 19 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    12 цаг 57 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    13 цаг 4 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    13 цаг 11 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    13 цаг 15 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    13 цаг 25 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    14 цаг 59 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    15 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 53 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    16 цаг 16 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    16 цаг 28 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК