Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2314 2315 2316 2317 2318 2319 2320
  • Монгол, Хятадын хилийн боомтууд маргаашнаас ажиллана
    2017 оны 1 сарын 29
    Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг хүртэл ажиллахгүй.

    Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна.

    Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
  • ”Утааны эсрэг MNB” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
    2017 оны 1 сарын 29
    МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, ”Эко төхөөрөмжийг дэмжигч” Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн ”Утааны эсрэг MNB” үзэсгэлэнг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Зурагт, Баянхошууны гэр хороололд амьдардаг иргэдэд нэн ойр зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.

    Тус үзэсгэлэнд ”Тун фарм” Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нийлүүлэгч “Монватт”, агаар цэвэршүүлэгч борлуулагч ”KMG partners”, ”Ховд тул” ХХК, ”GORGAS” компани, ”Ханан хишиг”, ”Korea cable electronics”, “Цэцэн хошуу”, ”Эко тулгат”, ”Дэлгэр-Онон партнерс”, ”Акроссдэворлд” зэрэг 50 орчим компани, хувь иргэд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

    Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 2017 оны нэгдүгээр сарын 28, 29, 30, 31 -ний өдрүүдэд МҮОНРТ-ийн баруун хойд жигүүрт ”MNB event hall”-д үргэлжилнэ.
  • Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдыг өнөөдөр сонгон шалгаруулна
    2017 оны 1 сарын 29
    Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болох гэж байна. Тус сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 29-нд ҮБТДС-д 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.



    Багш нарын материалыг нэгдүгээр сарын 28-ны 18:00 хүртэл МЖБХ-нд хүлээн авах бөгөөд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.



    БСШУС-ын 2016 оны А/131 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангасан жүдо бөхийн дасгалжуулагчдыг дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг уриалжээ.



    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:



    -Өргөдөл,

    -Намтар,

    -Төрийн албан хаагчийн анкет-

    -“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-дзаасан шаардлагыг хангаж буйг харуулах нотлох баримтууд,
  • Жуулчид үлэг гүрвэлийн мөрөөр аялна
    2017 оны 1 сарын 28
    ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэн, “Нүүдэлчдийн өв соёл” ТББ, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан хамтран Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох санаачилга гаргасан юм.

    Шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарын судлаачдаас бүрдсэн “Үлэг гүрвэлийн мөрөөс цайны зам хүртэлх” төслийн багийнхан дээрх санаачилгыг хэрэгжүүлж, Шар цавд тэмдэглэгдсэн үлэг гүрвэлийн мөртэй хэсгийг хамгаалалтад авч, аялагч сонирхогч, судлаачдад зориулан зам тавьжээ. Мөн хамгаалалтын байгууламж барихаар ажиллаж байгаа гэнэ.

    Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, 70 сая орчим жилийн тэртээх үлэг гүрвэлийн зам, мөр бүхий палеонтологийн дурсгалтай эл газрыг тохижуулж, олон улсын жишгээр хамгаалснаар жуулчдын урсгалыг говь руу чиглүүлэх боломж нээгдэнэ хэмээн орон нутгийн иргэд үзэж байна.
  • ШУУРХАЙ МЭДЭЭ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ
    2017 оны 1 сарын 28
    ШУУРХАЙ МЭДЭЭ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ

    Дархан, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай болон ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хальтиргаа гулгаа үүссэн, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул эрхэм жолооч та олон улсын болон улсын чанартай авто замаар зорчихдоо тээврийн хэрэгслийн манан олон аваарын гэрлийг асаан замын хөдөлгөөнд оролцоно уу.

    Мөн онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулан хурдны хязгаарыг зөрчихгүйгээр хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг заавал хэрэглэх, гэрэл шилжүүлэх болон гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

    ЖОЛООЧ ТА ГАНЦ ЖОЛООНЫ ХҮРД БУС ТА БОЛОН ТАНЫ ХАЙРТАЙ ХҮМҮҮС, БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ АТГАЖ ЯВААГАА БҮҮ МАРТ...
  • Ирэх 3 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө баталлаа
    2017 оны 1 сарын 28
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг батлав. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм.

    НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон “Нийслэлийн утааны 30 хувийг үйлдвэрлэж байгаа нам даралтын зуухтай тэмцэх хэрэгтэй. Нийт нам даралтын зуухны 56 хувь нь хувийн хэвшлийн, 44 хувь нь төрийн өмчийнх. Төр, хувийнх гэж ялгалгүй бүгдийг нь шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Утааны эсрэг бид дорвитой, зоригтой ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

    НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа “Амины орон сууцны дулаалгын асуудалд анхаарах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа 112 мянган амины орон сууц дулааны алдагдал их байдаг. Үүнээс хойш дулаалгын стандарт хангаагүй амины орон сууц барихыг хориглох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэр юм” гэсэн санал хэллээ.

    “Агаарын бохирдлыг бууруулахад бид хамгийн гол нь хөршийн холбоотой хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэд хоорондоо нэгдэж, бүлэг хоршоо байгуулаад агаарын бохирдол үүсгэхгүй шийдэл олбол хот дэмжиж өгөх хэрэгтэй” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар ярив.

    НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан “Бид шийдэл хайж, үр дүн хүсч байна. Хамгийн түрүүнд нам даралтын зууханд шүүлтүүр тавих нь маш чухал ажил. Үүнийг хэрэгжүүлье. Засаг даргын гаргасан 3 захирамжийг дэмжиж, ажил хэрэг болгоё” гэлээ.

    “Сургууль, цэцэрлэгийн дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийх талаар төлөвлөгөөнд оруулж өгмөөр байна. Өнөөдрийн байдлаар төвийн дулаанд холбогдоогүй 40 сургууль, 50 цэцэрлэг бий. Мөн 20 хувь нь модон цонхтой. Хэрвээ сургууль, цэцэрлэгүүдийг төвийн дулаанд холбовол жилдээ 4-5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой” гэж НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал саналаа хэлсэн юм.

    НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ч агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, хохирч байгааг хэлээд “Сургууль, цэцэрлэгийн анги танхимд шүүлтүүр тавих хэрэгтэй. Үнийн хувьд сайтар судлах нь зөв” гэсэн санал гаргав. Төлөөлөгчдийн гаргасан зарчмын бүх саналыг төлөвлөгөөнд тусгахаар болж, санал хурааснаар нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөө батлагдлаа.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй хуралдааныг хааж хэлсэн үгэндээ “НИТХ-ын ээлжит хуралдаанаас хотын агаарын бохирдлыг бууруулах, улмаар цэнгэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар сайтар хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг баталлаа. Энэ бол хотын хөгжлийн өнөөгийн шаардлага, иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэр боллоо гэж бодож байна. Хурлын төлөөлөгчид хэлэлцсэн асуудалд нухацтай хандаж, олон санал гаргаж, тус хуралдаанд танилцуулсан төслийг улам сайжрууллаа. Хурал шийдвэр гаргахдаа дүүрэг, хороо, хэсгийн төлөөлөл, оршин суугчдын санал бодлыг сонссон нь зохих үр нөлөө үзүүллээ гэж дүгнэж байна.

    Хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн өмнөх жилүүдийн үйл ажиллагаа, түүний үр дүнгээс бид сургамж авч, хотын агаарыг цэнгэгжүүлэх цогц бодлого, зоримог арга хэмжээг төлөвлөлөө. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тал бүрээр хамтран ажиллахыг нийслэлийн нийт байгууллага, оршин суугчдад уриалж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Татвараа төлөөрэй
    2017 оны 1 сарын 28
    1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • ОБЕГ: Амралтын өдрөөр хол замд гарахгүй байхыг зөвлөв
    2017 оны 1 сарын 28
    Хүйтний эрч чангарч, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын газраас ард, иргэдэд зөвлөмж хүргүүлэв.

    Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр энэ сарын 28,29-нд цаг агаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурна. Эдгээр өдөр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэлд үндэслэн ажлаа зөв зохицуулах шаардлагатайг ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн анхаарууллаа.

    Мөн нэгдүгээр сарын 28,29-нд амралтын өдрүүд таарч байна. Тиймээс төв, орон нутгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг холбогдох байгууллагууд зохицуулах, нэгдсэн удирдлагаар гэрт нь хүргэх, унаагаар хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сануулав.

    Хүчтэй цасан шуурганы үеэр зам даваа хаагдах, авто замд халтигаа гулгаа үүсдэг тул энэ сарын 28,29-нд хол замд гарахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
  • “Боож үхлээ” жагсаал 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно
    2017 оны 1 сарын 28
    ”Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр жагсссан. Уг жагсаалаар эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон билээ.

    Жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалав.

    Мөн энэхүү жагсаалд урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөхөөр болсон бөгөөд нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон.

    Түүнчлэн Б.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийх юм байна.

    Мөн жагсаалыг сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, Mr.Dogs хамтлаг ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох юм байна.
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
    2017 оны 1 сарын 28
    1-р сарын 28-нд буюу нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

    28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Иймд цас, шуурганд зам, даваа хаагдах, харагдац муудах, осгох хөлдөх цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
  • Агентлагийн дарга нарын сургалт болов
    2017 оны 1 сарын 27
    Агентлагийн дарга нарын сургалт болов

    Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитэй хамтран төрийн албаны удирдах албан тушаалтнуудын манлайлан удирдах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нар, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтнуудад зориулсан ”Төрийн захиргааны удирдлага, манлайлал” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

    ”Төрийн захиргааны удирдлага, манлайлал” сургалтад Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, саналаар томилогдон ажиллаж байгаа бүх төрийн жинхэнэ албаны удирдах ажилтнууд хамрагдах аж. Өнөөдрийн сургалтад 23 агентлагийн дарга нар хамрагджээ.



    ”Төрийн захиргааны удирдлага, манлайлал” сургалтын нээлтэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба, Удирдлагын академийн дэд захирал Д.Цэдэв нар оролцлоо.


    Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо агентлагийн дарга нарт зориулсан сургалтыг нээж хэлсэн үгэндээ Зөвлөлийн хуралдаанаар Удирдлагын акакдемийн сургалт эрдэм шинжилгээний ажлын жилийн төлөвлөгөөг хэлэлцэх үед уг сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Цаашид Удирдлагын академи болон төрийн бусад байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулна гэдгээ тэмдэглээд, сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ өөрсдөө баяжуулж, задлан дүн шинжилгээ хийж, бүтээлчээр ашиглаж ажиллахыг зөвлөв.
    Сургалтаар ”Орчин үеийн агентлаг” ”Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт”, ”Төрийн албаны хүний нөөцийн удирдлага”, ”Дипломат ёс, албан харилцааны арга барил” зэрэг сэдвээр Удирдлагын академийн дэд захирал Д.Цэдэв, багш Т.Түмэнцогтоо, Д.Байгал, ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий нар лекц уншив.





    Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд сургалтын дараа төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны стандартын удирдлага болон цаг үеийн асуудлаар удирдах ажилтнуудтай санал солилцож, зөвлөгөө чиглэл өгчээ.


  • 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ
    2017 оны 1 сарын 27
    МХЕГ-аас санаачлан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХХААХҮЯ, НМХГ, ДЭМБ, Хүнсчдийн холбоо болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн төлөөлөл оролцов. Энэ үеэр “Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Архины хор уршиг эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй дарамт”, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. МХЕГ-аас хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд бүх үйлдвэрт аттестатчилал явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар архины үйлдвэрийн тоо 48 байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт. Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн 6, дарсны 5, пивоны 7 нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үүний зэрэгцээ ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ. Манай улс энэ үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 182 орноос 76-д жагссан байна. Цаашид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол боловсруулж батлуулах, тусгай зөвшөөрлийг сунгахдаа тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг харгалзан үзэх, нэг хүнд ногдох архи, пивоны хэрэглээг багасгах шаардлагатай юм. Түүнчлэн үйлдвэрүүд дотоод хяналтаа сайжруулах, хяналтын лабораториа итгэмжлэлд хамруулж, багаж хэрэгслийг шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ хаяг шошгоны мэдээлэлд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой хэрэглээний талаар заавал тусгах зэргийг сануулж зөвлөлөө.
  • Зарим дүүргүүдийн эмнэлгийн ачаалал буурч, өвчтөний тоо эрс цөөрчээ
    2017 оны 1 сарын 27
    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байсан нь саяхан. Тэгвэл энэ сарын 25-нд хийсэн тандалтын мэдээллээс үзвэл, амьсгалын замын цочмог халдварын тархалт 7,5 болтлоо буурч, эмнэлгүүдийн ачаалал тэр хэрээр багассан үзүүлэлт гараад байгаа.



    Гэвч зарим цахим групп, сайн дурын холбооноос нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ачаалал өндөр хэвээр, орны тоо хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүд 2-3 хоног коридорт хүлээж байгаа гэх ташаа ойлголтыг олон нийтэд түгээх болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, албан ёсны тодруулга авснаа энд хүргэж байна.



    Тухайлбал, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Манайх хүүхдийн 165 ортой. Өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн үед багасч, эмнэлгийн ачаалал нэлээд буурсан. Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн ид ачаалалтай үед хоногт 300 гаруй хүүхэд хүлээж авдаг байсан бол, сүүлийн 10 өдрийн байдлаар хоногт 45-60 хүүхэд хүлээн авч байна. Тиймээс эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байсан эмч, сувилагчдаа эргүүлэн татаж, хэвийн горимоор ажиллаж байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.



    Харин Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Сүүлийн 14 хоногийн байдлаар, ханиад томууны дэгдэлт эрс буурсан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болон хоног нэмж сунгасны үр дүн гэж үзэж байгаа. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн 130 ортой. Өнөөдрийн байдлаар, 120 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүлээн авах тасгаар хоногт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 20-иод нь хэвтэн эмчлүүлдэг.

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас манай дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажлууд нь чухал ач холбогдолтой байлаа. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус дүүргийн долоон хороо, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт таван хороог хуваарилж өгснөөр манай эмнэлгийн ачаалал эрс буурсан” гэж нөхцөл байдлын тухай мэдээлэл өгсөн юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Элэгний В, С вирусыг үнэгүй тоолдог боллоо
    2017 оны 1 сарын 27
    Элэгний В, С вирусыг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй тоолдог боллоо.



    Тодруулбал, Элэгний В, С вирусыг улсын эмнэлгүүдэд үнэ төлбөртэй тоолдог байсан бол уг шинжилгээг ХӨСҮТ, УНТЭ-т эрүүл мэндийн даатгалын сангаас хийдэг болсон байна. Дээрх эмнэлгүүд нь эрүүл мэндийн даатгалын дэвтрийг үндэслэн шинжилгээг үнэгүй хийх ба орон нутгийн харъяалал харгалзахгүй үйлчилж байгаа аж.



    Ингэхдээ вирус тоолуулах иргэн нь өрх, дүүргийн эмнэлгээсээ эрүүл мэндийн картан дээрээ “R-13” тэмдэглэгээг хийлгэж ирэх шаардлагатай. Энэ тохиолдолд та эмчийн үзлэг болон эхо, цус, шээсний шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм байна.



    Дээрх шинжилгээнүүдийг ажлын өдрүүдэд 8:30-16:00 цагийн хооронд хийж байгаа бөгөөд даатгалын дэвтэргүй эсвэл дүүргээс тэмдэглэгээ хийлгээгүй тохиолдолд бүх шинжилгээ үнэ төлбөртэй аж.
  • Сурагчдын хичээлийг гуравдугаар улиралд нөхнө
    2017 оны 1 сарын 27
    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдөр дуусч ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдөр хичээл эхэлнэ.



    Харин сурагчдын тав хоногийн хичээлийг хэрхэн нөхөх тухай Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга сургуулиудын захирлуудад хандаж тушаал гаргажээ. Уг тушаалдаа нэгдүгээр сарын 19-20-ны хичээлийг сургалтын агуулгыг шахаж нягтруулах байдлаар, 23-наас 27-ныг хүртэлх таван өдрийн хичээлийг гуравдугаар улирлын амралтын эхний долоо хоногт нөхөж хичээллэхээр тусгасан байна.



  • Өрхийн амьжиргааны судалгааг гуравдугаар сард хийнэ
    2017 оны 1 сарын 27
    Өрхийн амьжиргааны судалгаа
  • АТГ-аас ГЕГ-ын даргад албан бичиг хүргүүлэв
    2017 оны 1 сарын 27
    Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт ажилласан ба тус газрын албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

    Шалгалтаар 6 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцаа, тээврийн хэрэгсэл мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус тухайн мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бүрэн гүйцэт тайлбарлаагүй зэрэг зөрчил гаргасныг тогтоосон.

    Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.
  • НИТХ сар бүр агаарын бохирдлын асуудлаар хуралдана
    2017 оны 1 сарын 27
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

    Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугч бүр хохирч байна. Энэ аюулыг гэтлэн давахын тулд нийслэлчүүд бид нийтээрээ хариуцлага хүлээх цаг ирлээ. Зөвхөн төр засаг биш, хэн нэгэн хүн биш, хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй болж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш, байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг бид өдөр тутамдаа мэдэрч байна. Үүнээс бид сургамж авах учиртай. Өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон өнцгөөс харж, нухацтай хэлэлцэн, агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдлыг бууруулах, иргэдээ хамгаалах талаар онцгой горимын хугацаанд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ тодорхойльё” гэлээ. Тэрбээр мөн хотын утааны асуудлыг зун, өвөл гэлгүй НИТХ сар бүр хэлэлцэж, үр дүнг ярилцаж байхыг онцлов.

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа. Хотын дарга өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад төрөөс хичнээн төгрөг зарцуулсан болоод үр дүнгийн талаар эхэнд нь дурьдав. Тэрбээр “2007-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын зээл, тусламжаас 87 тэрбум 185 сая трөгрөг буюу нийт 206 тэрбум 964 сая төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал “Байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Нүүрс” хөтөлбөр гээд нэрлэж болно. “Нүүрс” хөтөлбөрийг онцолж хэлэхэд, Багануурын нүүрсийг түлшинд ашиглаж, тоосонцор болон хүхрийн агууламжийг бууруулах зорилготой байсан ч түүхий нүүрсний хэрэглээг бууруулах биш эсэргээр нэмэгдүүлсэн юм. Эдгээр төсөл дунд хэрэгжилт нь сайн төсөл ч бий, үр дүнгүй төсөл хөтөлбөр ч байна” хэмээн ярилаа.

    Хотын дарга цааш хэлэхдээ “Одоо хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгд тавьж, агаар болон орчны бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 200 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Үүнийг цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 48 сургуулийн сурагчдад 50 мянган амны хаалт олгосон. Үүнээс гадна гэр хорооллын замбараагүй тэлэлтийг зогсоож, яндангийн тоог бууруулж, суурьшлын шинэ бүс байгуулах талаар 3 захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Бидний хэтийн зорилго бол Улаанбаатар хот түүхий нүүрсний хэрэглээнээс салах явдал юм. Агаарын бохирдлыг бууруулахад шалтаг, шалтгаан тоочихоос илүү шийдвэртэй алхам хийх нь чухал гэж хотын удирдлагууд үзэж байна” гэсэн юм.

    Үүний дараа НИТХ дахь намын бүлгүүд болон хороод санал, дүгнэлтээ танилцууллаа. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралдаан одоо Хангарди ордонд үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Амралтын өдөр хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа
    2017 оны 1 сарын 27
    1-р сарын 28-нд буюу нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

    28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Иймд цас, шуурганд зам, даваа хаагдах, харагдац муудах, осгох хөлдөх цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
  • Г.Ганбаяр: МУЗН-ийн бэлэглэсэн гэрийг эмзэг бүлгийнхний цэцэрлэгт хандивлана
    2017 оны 1 сарын 27
    Нийслэлийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амийг аварч, хүмүүнлэгийн үйлсийн үлгэр жишээ болж байна. МУЗН үндэсний хүмүүнлэгийн байгууллагын хувьд хүний алтан амийг аварсан дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, урамшууллаа. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Нямбаатар нар хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм.
2314 2315 2316 2317 2318 2319 2320
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    4 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 32 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 43 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 45 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    13 цаг 0 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 13 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 20 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 21 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 28 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК