Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2311 2312 2313 2314 2315 2316 2317
  • Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргажээ
    2017 оны 2 сарын 01
    Монгол Улсын хилийн тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдлаа.

    Шинээр батлагдсан бүтэц орон тоотой холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав)-д ажиллаж буй иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ энэ өдрөөс эхлэн ажиллахгүй болж Гадаадын иргэн, харьяатын газрын төв байранд өөрийн эрхлэх чиг үүргийн ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г үзүүлэх болсныг анхаарна уу.

    ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР
  • Хуучны барилгуудын дулаан алдалтыг багасгана
    2017 оны 2 сарын 01
    Техник, технологийн дээд сургуулийн багш, оюутнууд технологи нэвтрүүлэх төвдөө нийслэлийн иргэдэд түгээмэл тохиолддог агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Ялангуяа нийслэлийн хуучны угсармал барилгуудад дулаан алдалт их байдаг. Иймд дулаан алдалтыг багасгах ажилд Засаг дарга С.Одонтуяатай хамтарч ажиллахаар боллоо.

    Барилгын дулаан алдагдалтыг бууруулах олон арга байдаг. Үүнээс хамгийн үр дүнтэйг нь хийж хэрэгжүүлэхийг ТТДС-ийн удирдлагуудаас хүслээ. Учир нь ТТДС-д барилгын дулаан алдалтыг бууруулахад ашигладаг туршилтын багаж болон мэргэжилтнүүд ажилладаг юм байна.

    Үүнээс гадна Засаг дарга С.Одонтуяа Залуу зохион бүтээгч, инженерүүдийг олноор төрүүлэх, хүүхэд багачуудыг техникт дуртай, боловсролтой болгох тал дээр олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хүслээ.

    Түүнчлэн Техник, технологийн дээд сургуулийн өмнөх шороон талбайг Эко орчин болгох төслийг 100 хувь дэмжинэ гэлээ. Техник, технологийн дээд сургуулийн багш, оюутнууд технологи нэвтрүүлэх төвдөө нийслэлийн иргэдэд түгээмэл тохиолддог агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Ялангуяа нийслэлийн хуучны угсармал барилгуудад дулаан алдалт их байдаг. Иймд дулаан алдалтыг багасгах ажилд Засаг дарга С.Одонтуяатай хамтарч ажиллахаар боллоо.

    Барилгын дулаан алдагдалтыг бууруулах олон арга байдаг. Үүнээс хамгийн үр дүнтэйг нь хийж хэрэгжүүлэхийг ТТДС-ийн удирдлагуудаас хүслээ. Учир нь ТТДС-д барилгын дулаан алдалтыг бууруулахад ашигладаг туршилтын багаж болон мэргэжилтнүүд ажилладаг юм байна.

    Үүнээс гадна Засаг дарга С.Одонтуяа Залуу зохион бүтээгч, инженерүүдийг олноор төрүүлэх, хүүхэд багачуудыг техникт дуртай, боловсролтой болгох тал дээр олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хүслээ.

    Түүнчлэн Техник, технологийн дээд сургуулийн өмнөх шороон талбайг Эко орчин болгох төслийг 100 хувь дэмжинэ гэлээ.
  • Хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцсоныг мэдэгдэв
    2017 оны 2 сарын 01
    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгажээ.

    Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

    Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулав
    2017 оны 2 сарын 01
    Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд УИХ-ын зарим гишүүнтэй хамтран санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах нийслэлчүүдийн саналыг сонслоо. Уулзалтын эхэнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцуулсан юм. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Чинзориг, НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцов.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг бид өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллага, агентлагийн албан хаагчид оролцож энэхүү хуульд саналаа тусгуулж байна. Миний бие 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Аливаа хөгжил, шинэчлэлийн эх үндэс нь эрх зүйн боловсронгуй орчин гэдэгт би итгэдэг. Хууль эрх зүйн ямарваа нэгэн шинэчлэл, өөрчлөлтийн төсөлд иргэд болон холбогдох субьектууд бүгд оролцож саналаа хүргэдэг, тусгуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө би ажиллана. Эрх барих дээд байгууллагад олон жил ажилласан туршлагатай парламентчийнхаа хувьд хүсэн хүлээж байсан хууль одоо биелэлээ олох цаг нь болжээ” гэж хэлсэн юм.

    Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд анх батлагдаж, 1995 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнээр орчин үеийн төрийн алба эрх зүйн зохицуулалт бүхий шинэ салбар болон хөгжиж эхэлсэн юм. Хамгийн сүүлд 2008 онд зарчмын томоохон нэмэлт өөрчлөлт оруулснаар өнөөдрийн 7 бүлэг 41 заалт бүхий Төрийн албаны тухай хууль бүрэлдэн тогтжээ.

    Сүүлийн жилүүдэд төрийн албаны чадавхийг сулруулж, нэр хүндийг нь унагаж байгаа гол хүчин зүйл нь сонгуульд ялсан нам төрийн эрхийг авсан даруйдаа “намын бодлого” нэрийн дор төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас нь халж, олон мэргэшсэн төрийн албан хаагч ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байдал бий болсон.

    Энэхүү шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмын өөрчлөлт нь Төрийн албыг бие даасан, улс төрөөс хараат бус, төрийн албанд хүний нөөцийн МЕРИТ зарчим хэрэгжүүлэх, төрийн албанд дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт өөрчлөлтүүдийг нарийн тусгасан нь хэлэлцүүлгийн үеэр харагдаж байв. Энэ нь цаг үеэ олсон мөн улс төрийн зориг гаргасан хууль болж чадсан нь харагдаж байсан юм. Мөн төрийн үйлчилгээний чанарт олон нийтийн тавих хяналтын арга механизмуудыг суулгаж өгсөн нь хэлэлцүүлэгт оролцогчдын сайшаалыг хүртэж байлаа.

    “Шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй. Энэ хууль батлагдан гарвал төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгож байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Монгол улс аюултай & аюулгүй
    2017 оны 2 сарын 01
    Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /The World’s Ten Best Distinations/ нэгээр дахин шалгарав.

    Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьдтыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.

    Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан бөгөөд 2017 онд ийнхүү хоёрдахь удаагаа шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарсан байна.
  • Баянхошуу, 100 айл орчмоор агаарын бохирдол их байна
    2017 оны 2 сарын 01
    Баянхошуу, 100 айл орчмоор агаарын бохирдол их байна
  • Шинийн 1-3-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 2 сарын 01
    Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа.

    Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга хурандаа Б.Батболд “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдэд түргэн шуурхай аюулгүй зорчиулах зорилгоор Замын цагдаагийн албанаас дараах арга хэмжээ авч ажиллана. Амралтын өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмнэх, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна. Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг” хэмээн ярилаа.

    Шинийн 1-3-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    “Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд зорчигчид дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.



    Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байна. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулсан байгаа аж.

    Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гал түймрийн аюулын улмаас 1,6 тэрбум төгрөгийн хохирол гарчээ
    2017 оны 2 сарын 01
    Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар гэр хорооллын цахилгааны тарифыг шөнийн цагт 0 төгрөг болгоод байгаа билээ. Үүнээс улбаатайгаар цахилгааны хэрэглээ шөнийн цагт өсч байгаа. Тэр хэрээрээ болзошгүй эрсдэл үүсэх болсон байна. Шинэ он гарсаар улсын хэмжээнд 322 удаагийн обьектын гал түймэр гарч 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 210 удаагийн гал түймэр гараад байгаа юм. 165 гэр, байшин, орон сууц шатсан гэх мэдээллийн Онцгой байдлын Ерөнхий газрын өгч байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хохиролын хэмжээ 45,3 хувиар өссөн байна. Ийнхүү обьеъктын гал түймэр өсч байгаатай холбоотойгоор Онцгой байдлын Ерөнхий газраас айл өрх, албан байгууллагад шалгалт явуулжээ. 9260 гаруй айл өрх, 1710 орчим байгууллагад шалгалт явуулахад 8600 орчим гал түймэр гарах эрсдэл илрүүлсэн байна. Ахуйн гал түймэр нь голлон цахилгааны утасны гэмтлээс үүдэлтэй гарч байгааг Онцгой байдлын газрынхан анхааруулж байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэр хорооллын хэд хэдэн гал нь цахилгааны утасны гэмтлээс үүдсэн байжээ. Тодруулбал 4 хүний амь насыг галаас аварсан цагдаагийн дэслэгч залуугийн тухай ярьж байсан гал түймэр нь мөн л цахилгааны утаснаас үүдэлтэй байсан талаар онцгой байдлынхан хэлж байна.

    Цахилгаанаас үүдэлтэй гал гарах нэг шалтгаан нь эрчим хүчний хулгайн хэрэг. Ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ төрлийн зөрчил маш их байдаг байна. Нэг айл нь үндсэн шонгоос эрчим хүчний хэрэглээгээ авдаг. Тухайн айлаас салаалж хамгийн бага нь 3. Дээд тал нь 10 айл хэрэглээний эрчим хүчээ авдаг байна. Цахилгааны тариф шөнийн цагт 0 төгрөг болсн үеээс эхлэн энэхүү хулгайн хэрэг улам нэмэгдэх болжээ. Тэр хэрээрээ эрсдэл үүсч байгааг албаныхан анхааруулж байна.
  • Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт хийгдэнэ
    2017 оны 2 сарын 01
    САР ШИНИЙН БАЯР ДӨХӨЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭТ ИХ АЧААЛАЛ ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ДУГААРЫН ХЯГЗААРЛАЛТ ХИЙГДЭНЭ.
    Амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны “БЯМБА” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “НЯМ” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.
    Жич: Автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр САППОРО төвийн уулзвараас ТАВАН ШАРЫН уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
  • Эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй
    2017 оны 2 сарын 01
    Улсын зарим эмнэлгийг ирэх сарын нэгнээс хоёр ээлжээр 20 цаг хүртэл ажиллуулахаар болсонтой холбогдуулж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс асуудлыг тодрууллаа.

    -Эмнэлгүүд хоёр ээлжээ ажиллах сайдын тушаал гарч байгаа юм байна. Ийм тушаал гарах үндэслэл юу вэ?

    -Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1 нээс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл, зуны улиралд 21 цаг хүртэл, бямба гарагт 10-15 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлэлээ.

    Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаалалтай холбогдуулан эмнэлэг 2 ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож болно. Нэг эмчид ноогдох үзлэгийн цаг гэж байдаг. Стандартаар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой.

    Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шинжилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг. Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд 2 дугаар сарын нэгнээс эхэлж орой 20 цаг хүртэл дээрх 4 эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.
  • Хүүхдүүдэд амны хаалт тараалаа
    2017 оны 2 сарын 01
    Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм байна. Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, “Чиглэл” ХХК компанийн Ерөнхий захирал Ц.Бумцэнд болон багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
  • Оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлнэ
    2017 оны 2 сарын 01
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-ын POSITIVE MIND төслийн удирдагч Н.Энхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд POSITIVE MIND-Эерэг давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгуулагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн болон тогтвортой ажлын байранд зуучлах, сайн дурын ажил хийснийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан үүсгэж, ажлын туршлагыг тодорхойлох зэрэг олон ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 2 сарын 01
    Өнөөдөр 09.00 цагт Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл орон даяар эхэллээ. Энэхүү бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

    ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байх аж. Шалгуулагч шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандана.

    2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг танилцуулж байна.

    ЭЕШ-ыг 2017 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2017 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.

    Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/- ыг заавал өгнө.

    Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна.

    ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг энэхүү журмын 1.5-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.

    ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.

    МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.

    ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.

    МХБШ болон ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, шалгалтын зорилгыг хангах зорилгоор сонсгох төхөөрөмж суурилуулна.

    Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна.

    Шалгалтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө мэдээллийн ажилтнууд, “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар олон нийтэд хүргэнэ.

    ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.

    ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

    ЭЕШ-ын бүртгэл:


    Шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ

    Онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.

    Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг энэ онд ЕБС-д суралцаж байгаа бүртгүүлэгч сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж, өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч БҮТ-д хандан шийдвэрлүүлнэ.

    Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

    Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

    Өнгөт чээж зураг /чээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

    Энэ журмын 2.10-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон 2.11-д заасан төлбөрийн хэрэгсэл

    Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна

    И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/

    Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг /хот/-аа сонгож бүртгүүлнэ.

    Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.


    Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

    Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/

    Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

    ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

    Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Хаан банкны дараах төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Үүнд: мобайл банк, интернэт банк ашиглах шилжүүлэх, бэлнээр дансанд тушаах

    Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем)

    ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.

    Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2017 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.


    Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч бүртгэлийн хуудсаа сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч өөрийн биеэр Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.
  • Танилц: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бүрэн эхээрээ
    2017 оны 2 сарын 01
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бүрэн эхээрээ
  • Явган зорчигчдод анхааруулж байна
    2017 оны 2 сарын 01
    2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д зам тээврийн ослын улмаас хоёр явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай хамтран Баянбүрдийн тойгоос зүүн тийш 150 метрт замын голоор хайс байрлуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

    ЯВГАН ЗОРЧИГЧИД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО:

    а/явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

    б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

    в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;

    г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Өнөөдрөөс томоохон эмнэлгүүд 20.00 цаг хүртэл ажиллана
    2017 оны 2 сарын 01
    Томуу, томуу төст өвчний дэгдэлт улс даяар их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын томоохон эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгаж байна. Тухайлбал, ирэх сарын 1-нээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, ЭХЭМҮТ өглөөний 08.30 цагаас оройн 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ.



    Харин ГССҮТ-ийн амбулатори засвартай байгаа тул цагийн хуваарийг гуравдугаар сарын 1-нээс 20.00 цаг хүртэл уртасгахаар болжээ. Хэдий хүртэл уртасгасан цагаар ажиллах нь тодорхойгүй байна.
  • ”Насны хишиг”-ийн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ
    2017 оны 2 сарын 01
    хмадуудад НАСНЫ ХИШИГ олгох хуультай боллоо. НАСНЫ ХИШГЭЭ ЯАЖ авах вэ?

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ”Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-аар өчигдөр батлууллаа.
    Хууль батлагдсанаар:
    65-69 настанд 50.000
    70-79 настанд 80.000
    80-89 настанд 150.000
    90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа НАСНЫ ХИШИГ болгож олгохоор болов.
    Ахмадууд маань энэхүү насны хишгийг авахдаа 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Иргэний үнэмлэх нотолгоо болно. Насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж, банкаар дамжуулан авна. Тухайн банк НАСНЫ ХИШГИЙГ өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой.
    НАСНЫ ХИШГИЙН зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ жил нийтдээ 122.000 орчим ахмад хамрагдана.
    Ахмад настны тухай хууль нь ахмадуудын нийгмийн хамгааллаас гадна эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, амьжиргааг тэтгэх, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн хууль боллоо.
  • Их аварга Д.Дагвадорж: Тэнгэрт найз минь гэрэлтээрэй
    2017 оны 2 сарын 01
    Монгол улсын нэрийг Сумогийн дэвжээнд гаргаж, эр бяр, хурц барилдаанаараа монгол түмний бахархал болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
    2017 оны 2 сарын 01
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
  • Өрнийн зурхай: Гариг эрхэс таны нууцлагдмал, оньсого мэт байдлыг илэрхийлнэ
    2017 оны 2 сарын 01
    * * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
    ХОНЬ (3/21-4/19)

    Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Эелдэг зөөлөн зан бурхны бэлэг мэт байна. Хайр дурлалд тань сайхан дурсамж үлдэнэ. Хайрттайгаа ер бусын аз жаргалтай харилцана. Гаргасан шийдвэрээ сайн хянаж үзээрэй. Гэрээ хэлцэлд амжилт олно.
    ҮХЭР (4/20-5/20)

    Уран бүтээлийн хүмүүсийг амжилт хүлээж байна. Таныг урлагийн бурхан тэнгэр өнөөдөр ивээнэ. Амжилт олно гэдэгтээ итгэлтэй байж болно. Эрхэлсэн ажлаа хэвийн дадлаар, хөнгөн гүйцэтгэ. Өөрийгөө хэт зовоолгүй, зохих ёсоор нь үнэл. Ингэж чадвал та цалингаа нэмүүлэх, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх, гэр бүлд ойлголцол бий болох зэрэг олон ашигтай тустай зүйл бүтээж чадна.
    ХАМТАТГАХ (5/21-6/21)

    Од эрхэс танд олуулаа байж, дотны хүмүүстэйгээ ажил төрлөө нэгдэн эрхлэхийг зөвлөж байна. Олонхи ихэрүүд өөрийн хүрээллийн хүмүүс болон өөртөө сэтгэл хангалуун байна. Ухаалаг хүмүүстэй харьцаж тэдний туршлагаас суралцахад тустай. Хүүхдүүдтэйгээ болон найзуудтайгаа чөлөөт цагаа салхинд гарч өнгөрүүлээрэй.
    МЭЛХИЙ (6/22-7/22)

    Эрэгтэй мэлхийнхэнд тэдний амьдралыг өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй. Ажил хэргийн алтан боломжийг бүү алд. Хүчин чармайлтаа дайчил. Эрүүл мэндээ анхаарч илүүдэл жинтэй бол өөртөө бодит зорилт тавь. Дур булаам харагдах нь таны амжилтын гол үндэс болно.
    АРСЛАН (7/23-8/22)

    Худал хуурмагийг мэдэх өдөр. Өнөөдөр та бодит үнэнийг өчүүхэн олз ашгийн төлөө гуйвуулсан явдал, худал хуурмагийг илчилж магадгүй. Иймээс тийм ч тайван бус өдөр болно. Зөвхөн мөнгөний төлөө хуурч мэхлэгсэдийн арга залинд орохоос бусдыг аварна. Танд заналхийлэл ирэх боловч бүү бууж өг. Өчүүхэн эрх ашиг эсвэл амиа бодсон байдлаас үнэнээс зугтвал та насан туршдаа харамсана.
    ОХИН (8/23-9/22)

    Эмэгтэйчүүд сэтгэл татам хүнтэй уулзах, эсвэл хувийн амьдралд таатай өөрчлөлт гарах мэдээ хүлээн авна. Эргэн тойронтойгоо сайхан харьцаж, ажлын хамтрах харьцаагаа эерэг хандлагатай байлгана. Ажлын ачааллаас ядрах, мэдрэлийн систем хямарч болно. Саунд орж, иллэг массаж хийлгэ. Аялалд гарах бол арын асуудлаа сайн зохицуулж, бэлтгэл ажлаа, цаг агаарын мэдээг сайтар шалга.
    ЖИНЛҮҮР (9/23-10/22)

    Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүч, эерэг хандлага нэмэгдэнэ. Мэргэжлийн ажил, шийдвэрлэх хариуцлагатай асуудлыг шийдэхэд сайн өдөр. Ажлын амжилт, бүтээлч үйл ажиллагаа сайжирч магадгүй. Хувийн бизнес хийдэг хүмүүс өнөөдөр амжилттай үйл ажиллагаа явуулах болно. Ажлын байрны шинэ, ашигтай санал хүлээн авч ашиглах боломжтой.
    ХИЛЭНЦ (10/23-11/21)

    Олонх хилэнцүүд өөрийн дотоод мөн чанар гадаад ертөнцөд болж буй үйл явдлаас багагүй ач холбогдолтой гэдгийг ухамсарладаг. Хэт түргэн зан таныг гарсан өндөрлөгөөс тань буцааж унагана. Үйл явдлын далд дохио таныг дотоод ертөнцдөө анхаарал хандуулахыг анхааруулж байна. Зөвхөн хийж буй нэг ажил хэрэг дээрээ төвлөр. Ажилдаа анхааралтай, хянуур хандсанаар гаргасан алдаагаа олж засах болно.
    НУМ (11/22-12/21)

    Алдаатай мэдээлэл, буруу тооцоо, болчимгүй үйлдлээс болж санаа зовоох асуудал гарах магадлалтай өдөр. Олонхи нумынхан дотны хүнийхээ өмнө буруу зүйл хийнэ. Ажил дээрээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Алдаагаа цагийг нь олж хүлээн зөвшөөрвөл хамт олон тань тэрхүү алдааг засахад хамтран тусална.
    МАТАР (12/22-1/19)

    Амбицтай, эрч хүчтэй матарынхан амжилттай өдөр. Таны хичээл зүтгэлийг зүй ёсоор үнэлэнэ. Санхүүгийн асуудал ч боломжийн байна. Олон нийтийн болон улс төрийн арга хэмжээнд оролцоно. Ажил хэргийн түншүүд сайхан санал тавина. Хамгийн гол нь таны ухаалаг, мэдлэгтэй байдал урьд өмнө хийсэн хичээл зүтгэлийн үр дүн өнөөдөр гарна.
    ХУМХ (1/20-2/18)

    Нэр хүнд хөрөнгө мөнгө, байдлаас илүү чухал. Эргэн тойрныхноосоо ихийг шаарддаг шигээ өөртөө байгаа бүхнийг бусадтайгаа өгөөмөрөөр хуваалц. Бат бөх бус гэр бүлүүдэд урд сарын таагүй хандлага үргэлжилнэ. Гол нь аль аль нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Хэлэх үгээ сайтар бод. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно.
    ЗАГАС (2/19-3/20)

    Хүндхэн ачаалалтай өдөр. Хуучин ажил хэргийн асуудлууд босч ирнэ. Өр, зээл, татвараа цагт нь төл. Хууль бүү зөрч. Хяналт шалгалтын байгууллагынхан ирж болзошгүй. Ажлаа цагт нь дуусгаж байх нь амжилттай ажиллах үндэс гэдгийг танд сануулсан өдөр болох нь. Мөн та гэр бүлээ орхигдуулахгүйгээр өөрийгөө ажилдаа зориулах хэрэгтэй болно. Гэр бүлийн асуудлаа зохицуулаад, ядарсан ч ажил хэргийн асуудалд шургуу хандаж илүү цагаар ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалах хялбархан арга замыг үргэлж бодож хэрэгжүүл.
2311 2312 2313 2314 2315 2316 2317
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    1 цаг 5 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    1 цаг 8 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    6 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    9 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    9 цаг 59 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    10 цаг 11 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    14 цаг 12 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    14 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 41 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    14 цаг 47 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    14 цаг 49 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    14 цаг 56 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК