-
2017 оны 1 сарын 27
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатны эцсийн тайланг баталгаажуулах ёслол өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага Япон улс дахь төв офиссын ахлах зөвлөх ноён Яамада Тайзо нар тайланг дүгнэн хэлэлцэж, баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Япон талын удирдагч Фукаяама Акэо болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь олон жилийн өмнөөс манай улстай хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод агаарын бохирдол, ногоон хөгжил рүү чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Бид агаарын чанарыг судлах, хяналтыг бэхжүүлэх төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ. Улаанбаатар хот утааг хэмжих багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэ төслийн хүрээнд маш олон чиглэлээр суурин болон явуулын байдлаар агаарын бохирдлын хэмжээг судлаж, тогтоож чаддаг боллоо. Улаанбаатар хотын зүгээс Жайкатай олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.
-
2017 оны 1 сарын 27
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо МУБИС-ийн оюутны 5-р дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээр 3.8 кг жинтэй эрэгтэй нярайн эхэстэй цогцос олдсон байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагааны хүрээнд төрсний дараагаар учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдэллийг худалдан авч байгаа ажээ.
-
2017 оны 1 сарын 27
Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдлаа. Хурлаар Налайх дүүрэгт гарсан хонь, ямааны цэцэг өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хан-Уул дүүргийн XII хороонд олон тооны мал нохойд бариулсан талаарх мэдээллийг танилцуулж, хэлэлцүүлэв.
Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа Налайх дүүргийн V хороонд оношлогдсон гоц халдварт хонины цэцэг өвчний нөхцөл байдлыг таницууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 27 сум, нийслэлийн Налайх дүүрэгт цэцэг өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон, зааврын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Налайх дүүргийн V хорооны Дархан ноёны худаг гэдэг газарт нэг малчны 2 хонинд өвчний шинж тэмдэг илэрсэн. Мал эмнэлгээс 399 хонинд үзлэг хийж, өвчний сэжигтэй 51 хонийг тусгаарласан. Мөн манай эмч нар голомтод ажиллалаа. Өвчний тархалт эрчимтэй явагдаж байгаа учраас хүн хүч нэмэгдүүлэх, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Холбогдох хууль журам, зааврын дагуу ажиллаж байна. Нийслэлд 180 мянган мал вакцинд хамруулахаар тооцож, ОХУ руу захиалга өгч авчруулсан байгаа” гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2017 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт айлын хотонд нохой орж мал барьсан гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад ирсэн. 3 нохой айлын хотонд орж 15 ямаа, 11 хонь хазаж шархдуулсан байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 3 нохойг олж, устгуулсан. Нохдоос дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн. Одоогийн байдлаар 100 тун вакциныг 100 толгой малд хийгээд байна” гэв.
Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Малын гоц халдварт цэцэг өвчний талаар болон золбин нохойнд бариулсан малын талаар өнөөдөр онцгой комисс хуралдлаа. Золбин нохдын асуудлыг хэт улстөржүүлсээр байгаад дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. Тиймээс устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ. Мөн тэрбээр үүсээд байгаа асуудлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад шуурхай хорио цээрийн дэглэм тогтоох, үхсэн малын сэг, зэмийг зохих журмын дагуу устгахыг, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт, өвчин гарсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, ариутгалын пост болон хөдөлгөөнт эргүүлийг сайжруулах, хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.
Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ажлын хэсгийнхэнд холбогдох чиглэл, үүрэг өглөө.
Гоц халдварт цэцэг өвчнийг бусад дүүрэгт зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай авах, нийслэлийн хэмжээнд өвөлжиж буй бог малыг нэн даруй вакцинжуулах, эрсдэл бүхий нутаг дэвсгэртэй залгаа суурьшиж буй айл өрхүүдэд тандалт хийх, үзлэг зохион байгуулах, иргэдэд цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэж, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдааг сайжруулж, зохицуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл бусад холбогдох зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг, дүүргийн залгаа аймаг, сум, дүүргээс гарал үүслийн бичиггүй амьд мал, мах махан бүтээгдэхүүний, түүхий эд нэвтрүүлэхгүй байхыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 27
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 42 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2, Хүүхэд өртсөн зам тээврийн осол 5 бүртгэгдсэн байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаант тосгоны хойд замд T.Prius маркийн Ү жолоочтой авто машин онхолдож зорчигч 25 настай эмэгтэй Ц, 10 настай эмэгтэй Х, 06 настай эрэгтэй Б, 05 настай эрэгтэй Б, 06 настай эмэгтэй А нарын 5 хүн гэмтсэн.
Амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ агаар салхинд гарахаар зуслан болон ойрхон орон нутгийг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг тул эцэг эхчүүд та бүхэн хамгийн хайртай үрсийнхээ аюулгүй байдлыг нь хангаж тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг нь зөв хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан үүрэг хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.
-
2017 оны 1 сарын 27
”Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр жагсссан. Уг жагсаалаар эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон билээ.
Жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалав.
Мөн энэхүү жагсаалд урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөхөөр болсон бөгөөд нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон.
Түүнчлэн Б.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийх юм байна.
Мөн жагсаалыг сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, Mr.Dogs хамтлаг ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр оролцох юм байна.
-
2017 оны 1 сарын 27
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард албан татвар, төлбөрийг төлөхөөр заасан тул татвар төлөгч Та тус тогтоосон хугацаанд төлнө үү.
2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нэгдүгээр сард татварт хамрагдсан тээврийн хэрэгслийн судалгааг дүүрэг тус бүрээр харуулбал:
№
Татварын алба
1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн тоо
Хамрагдсан тээврийн хэрэгслийн тоо
Хамрагдалтын хувь
1
Баянзүрх
21,158
4,399
20.8%
2
Баянгол
13,820
3,416
24.7%
3
Сүхбаатар
12,920
2,572
19.9%
4
Сонгинохайрхан
9,629
3,353
34.8%
5
Чингэлтэй
10,848
2,003
18.5%
6
Хан-Уул
9,771
1,818
18.6%
7
Багануур
1,027
193
18.8%
8
Багахангай
140
24
17.1%
9
Налайх
1,444
282
19.5%
Нийт
80,757
18,060
22.4%
Албан татвар, төлбөр төлөх газрууд:
Д/д
Байршил
Цагийн хуваарь
1
Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/
Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна
2
АТҮТ /цирк салбар, таван ган салбар/
3
НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв/
4
Оношилгооны төв /БЗД, БГД, СХД/
Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 17:30
Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага:
75.1.4. дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Татварын ерөнхий хуульд заасан байдаг гэж нийслэлийн Татварын газраас мэдээлэв.
Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд
Бусад сумд
1
2 дугуйтай мотоцикл
2 000-3 000
1 800-2 700
2
З дугуйтай мотоцикл
3 000-4 500
2 800-4 200
3
Суудлын автомашин:
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/
а/ 2001 смЗ хүртэл
16-24
14-21
б/ 2001-3001 смЗ хүртэл
18-27
16-24
в/ 3001 смЗ болон түүнээс дээш
22-33
20-30
4
Микроавтобус /15 хүртэл суудалтай/
35 000-52 500
28 000-42 000
5
Автобус
52 000-78 000
40 000-60 000
6
Ачааны автомашин:
1/ 1 хүртэл тн-ын даацтай
25 000-37 500
20 000-30 000
2/ 1-2 тн-ын даацтай
35 000-52 500
28 000-42 000
З/ 2-3 тн-ын даацтай
45 000-67 500
36 000-54 000
4/ 3-5 тн-ын даацтай
55 000-82 500
44 000-66 000
5/ 5-8 тн-ын даацтай
80 000-120 000
64 000-96 000
6/ 8-10 тн-ын даацтай
90 000-135 000
72 000-108 000
7/ 10-20 тн-ын даацтай
100 000-150 000
80 000-120 000
8/ 20-30 тн-ын даацтай
140 000-210 000
120 000-180 000
9/ 30-40 тн-ын даацтай
180 000-270 000
160 000-240 000
10/ 40-50 тн-ын даацтай
220 000-330 000
200 000-300 000
11/ 50-60 тн-ын даацтай
280 000-420 000
240 000-360 000
12/ 60-70 тн-ын даацтай
320 000-480 000
280 000-420 000
13/ 70-80 тн-ын даацтай
360 000-540 000
320 000-480 000
14/ 80-90 тн-ын даацтай
400 000-600 000
380 000-570 000
15/ 90-100 тн-ын даацтай
440 000-660 000
420 000-630 000
16/ 100 тн-оос дээш даацтай
480 000-720 000
440 000-660 000
7
Тусгай зориулалтын автомашин
16 000-24 000
15 000-22 500
8
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл
14 000-21 000
11 200-16 800
9
Бага оврын трактор
7 000-10 500
5 600-8 400
10
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/
5 500-8 250
5 500-8 250
Агаар бохирдлын төлбөрийн хувь хэмжээ:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал
Бензин хөдөлгүүртэй
Дизель хөдөлгүүртэй
Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/
CO2 хийн ялгарал (г/км)
CO2 /%/
Хөдөлгүүрийн багтаамж /см3/
A
121-180
5.5 - 8.0
1500 хүртэл
1800
Б
181-250
8.1 - 10.5
1501 - 2500
2100
В
251-350
10.6 - 12.0
2501 - 3500
3500
Г
351-500
12.1 - 13.5
3501 - 4500
5000
Д
501-750
13.6 - 14.5
4501 - 5500
7500
Е
751-ээс дээш
14.6-ээс дээш
5501-ээс дээш
9500
Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ:
№
Тээврийн хэрэгслийн ангилал
Хувь хэмжээ
1
Суудлын
Такси
30,000
2
Бусад /2000см3 хүртэл/
20,000
3
2001-3000см3
30,000
4
3001см3-ээс дээш
40,000
5
Ачааны
1тн хүртэл
40,000
6
1-2тн
45,000
7
2-3тн
50,000
8
3-5тн
55,000
9
5-8тн
60,000
10
8-10тн
65,000
11
10тн-с дээш
70,000
12
Автобус
15 хүртэл
40,000
13
15-с дээш
60,000
14
Цистерн
50,000
15
Тусгай
40,000
16
Чиргүүл
30,000
17
Механизм
Тээврийн үйлчилгээ
60,000
18
Технологийн
60,000
19
Бага оврын
30,000
20
Мотоцикл, мопед
2 дугуйт
10,000
21
3 дугуйт
10,000
Албан татвар, төлбөр төлөх дансны мэдээлэл:
№
Татварын алба
Татварын төрөл
Дансны нэр
Дансны дугаар
Банкны нэр
1
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
БЗД. АТБӨЯХАТ
2609019382
Улаанбаатар хотын банк
Агаар бохидлын төлбөр
БЗД. АВТЫН АБТ
2609022351
Авто зам ашигласны төлбөр
БЗД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
2609029623
2
Баянгол дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
БГД. АТБӨЯХАТ
2602002932
Агаар бохидлын төлбөр
БГД. АВТЫН АБТ
2602030936
Авто зам ашигласны төлбөр
БГД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
2602035223
3
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
СБД. АТБӨЯХАТ
2611016898
Агаар бохидлын төлбөр
СБД. АВТЫН АБТ
2611171184
Авто зам ашигласны төлбөр
СБД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
2611183956
4
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
СХД. АТБӨЯХАТ
2601004690
Агаар бохидлын төлбөр
СХД. АВТЫН АБТ
2601022756
Авто зам ашигласны төлбөр
СХД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
2601025359
5
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
ЧД. АТБӨЯХАТ
2611016821
Агаар бохидлын төлбөр
СБД. АВТЫН АБТ
2611168592
Авто зам ашигласны төлбөр
СБД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
2611183966
6
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
ХУД. АТБӨЯХАТ
2603004767
Агаар бохидлын төлбөр
ХУД. АВТЫН АБТ
2603022992
Авто зам ашигласны төлбөр
ХУД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
2603030030
7
Багануур дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
БНД. АТБӨЯХАТ
330000409534
Төрийн банк
Агаар бохидлын төлбөр
БНД. АВТЫН АБТ
330000650576
Авто зам ашигласны төлбөр
БНД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
330000566644
8
Багахангай дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
БХД. АТБӨЯХАТ
300700019073
Агаар бохидлын төлбөр
БХД. АВТЫН АБТ
300700042093
Авто зам ашигласны төлбөр
БХД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
300700028819
9
Налайх дүүргийн татварын хэлтэс
Тээврийн хэрэгслийн албан татвар
НД. АТБӨЯХАТ
312500363074
Агаар бохидлын төлбөр
НД. АВТЫН АБТ
312500367264
Авто зам ашигласны төлбөр
НД. ТАТВАРЫН БУС ОРЛОГО
312500492524
Холбоо барих:
Цахим хаяг:
facebook.com/Нийслэлийн_Татварын_Газар
Харилцах утас:
7011-0705
1800-1288
-
2017 оны 1 сарын 27
МҮОХ-ны хурлын танхимд “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол болов. Ёслолд олимпод оролцсон Монголын 42 тамирчин оролцов.
Боксын спортоос:
Гавьяат тамирчин Д.Отгондалай,
ОУХМ Х.Энх-Амар,
Б.Чинзориг,
Э.Цэндбаатар,
Г.Ган-Эрдэнэ,
Чөлөөт бөхөөс:
Ж.Чулуунбат,
П.Өнөрбат,
Д.Хүдэрбулга,
Байт харваанаас:
Ж.Гантөгс,
Хүндийг өргөлтөөс:
М.Анхцэцэг,
Усанд сэлэлтээс:
Б.Дөлгөөн,
Хөнгөн атлетикиас:
Л.Отгонбаяр,
Таеквондогоос:
П.Тэмүүжин нарт энгэрийн тэмдэг гардуулав.
Үүнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУСЯ-ны спортын бодлогыг зохицуулах газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нарын удирдлагууд оролцсон юм.
Монголын баг тамирчид 13 удаагийн зуны олимпийн наадамд спортын 11 төрөлд нийт 259 тамирчинаа оролцуулсан билээ. Энэ хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа зургаа, Х.Баянмөнх таван удаа оролцож, тус тэмдгийг хамгийн олон хүртсэн байна. Сонирхуулахад тус энгэрийн тэмдгийг анхны олимпийн наадмаас хойш таван тивийн 186 мянган гаруй тамирчин хүртээд байна.
-
2017 оны 1 сарын 27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт: “Хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.
Тиймээс тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд та Засгийн газрын тогтоолын дагуу тээврийн хэрэгсэл, өөрөө явагч механизм, мотоциклийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэг, оношлогоонд хамруулаарай.
Мөн та Автотээврийн үндэсний төвийн http://www.transdep.mn/ цахим хуудсын Техникийн хяналтын мэдээлэл шалгах хэсэгт хандан өөрийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээллийг авах боломжтой.
-
2017 оны 1 сарын 27
Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд амарна.
Тодруулбал, энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 27
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан маргааш 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “UBS” телевиз, “MNC” телевиз, “TV5” телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан маргааш 09:30 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Агаарын бохирдолыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.
Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “UBS” телевиз, “MNC” телевиз, “TV5” телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
Галын аюулаас дөрвөн хүний халуун амийг аварсан цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж нар хүлээн авч уулзлаа. Улмаар түүний байгуулсан баатарлаг үйлсийг өндрөөр үнэлэн хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цол олгож, сарын үндсэн цалингаар шагнаж урамшууллаа.
Мөн түүнийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан билээ.
-
2017 оны 1 сарын 26
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх 25 шарлагын аппарат, 1 амьсгалын аппарат өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд эхлээд “Амгалан” амаржих газарт очиж, тоног төхөөрөмж гардуулав. Тус амаржих газарт өвчтөний 4 ор, шарлагын 7 аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хотын дарга хэлэхдээ “Юун түрүүнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан “Оюу толгой” ХХК”-ийн хамт олонд талархал илэрхийлье. Хүлээлгэн өгч байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварт өвчний дэгдэлтийн идвэхтэй үе зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг нөхцөлд иргэдэд ая тухтай үйлчлэхэд их хувь нэмэр оруулна.
Мөн амьсгалын аппарат нь амьсгалын дутагдалд орсон бяцхан иргэдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллана.” гэлээ. “Оюу толгой” ХХК- наас өгч байгаа амьсгалын аппарат л гэхэд нэг бүр нь 60 сая төгрөгний үнэтэй, Япон улсад үйлдвэрлэгдсэн, эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үед маш их хэрэгтэй байдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нар хэлж байлаа. Өвчтөний хэвтэн эмчлүүлэх ор нь ч мөн адил иргэдийн тав тухыг хангах бүхий л тоноглол, нөхцөлөөр хангагдсан байна. Нөөц орыг шаардлагатай үед эмнэлгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ашиглах юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй” гэдгийг онцлов. “Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод 2 жил болж байгаа учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй болсон ч ид ачаалалын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс 200 ор бүхий хүчин чадалтай болж байна гэдгийг эмнэлгийн дарга хэллээ.
Хотын дарга С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн удирдлагууд мөн “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, 5 ор, шарлагын 3 аппарат хүлээлгэн өглөө. “Хүрээ” амаржих газар шарлагын 4 аппаратаар хүүхдүүддээ эмчилгээ хийдэг ч хүрэлцдэггүй байсан гэдгийг тус эмнэлгийн дарга Р.Оюунханд хэлсэн юм. Тэрбээр “Одоо шинэ аппаратуудаа төрсний дараах тасгуудад зөөврөөр оруулж, нярайд эхийнх нь хажууд шарлага хийх боломжтой болж байна.” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар “Өнөөдөр 240 сая төгрөгөөр олон асуудлыг шийдлээ. Тухайлбал, 300 гаруй мянган хүн, 100 гаруй мянган хүүхдэд үйлчилдэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьсгалын аппарат дутагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга 11 сард эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа шийдэж өгөхөөр болсон. Өнөөдөр энэ асуудал шийдэгдлээ. Нярайн эмчилгээнд хүндрэл гарахгүй байхад том тусламж дэмжлэг болно.” гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барихаас гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөж байгааг хотын дарга танилцууллаа. Ийнхүү өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өвчтөн хэвтэн эмчлүүлэх 285 ороор хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн амьсгалын аппарат, шарлагын төхөөрөмжтэй боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
“Агаар, орчны бохирдлын тухай” ҮАБЗ-ийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ҮАБЗ-ийн зөвлөмжийг танилцуулав. ҮАБЗ-ийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” дөрвөн зүйл, 14 заалт бүхий зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон Ерөнхий сайдын захирамжийн хуулбарыг холбогдох газруудад энэ сарын 18-нд хүргүүлжээ. ҮАБЗ-өөс агаар, орчны бохирдлыг гамшгийн нөхцөл байдалд очсон хэмээн зарласан учраас ажлын хэсэгт багтсан гишүүдийг асуудалд хариуцлагатай хандахыг ажлын хэсгийн ахлагч онцгойлон анхаарууллаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэгт бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагын дарга нар багтжээ.
Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаарх Засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэгийн мэдээлснээр, уг ажлын төлөвлөгөөний төсөлд ойрын болон дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг тусгажээ. Тухайлбал, бодлого, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр салбар бүрийн хийх ажлыг нарийвчлан тусгаад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөх эрхзүйн орчныг бүрдүүлэх, агаар, орчны бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар Засаг дарга, сайд, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн гаргах журам, жагсаалтыг боловсруулж Засгийн газраар батлуулахаар мөн ажиллаж байна.
Бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр агаар бохирдуулагч эх үүсвэрийн цахим бүртгэлийн системийг шинэчлэн бүрдүүлэх, Нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоох, нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хийж хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах бодлогыг тууштай барих шаардлагатайг БОАЖ-ын сайд мөн онцоллоо. Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг олон нийтэд дэлгэн үзүүлэх байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг нийслэлд гурваас доошгүй газар ажиллуулах бэлтгэл ажлыг БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хангаад байна. Автомашины улсын үзлэгийг чанаржуулах, хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй автотээврийн хэрэгсэлд хэмжилт, хяналт хийх, насжилт ихтэй автомашины импортыг үе шаттай хязгаарлах зэрэг олон асуудлыг хөтөлбөрийн төсөлд байна.
БОАЖЯ-ны хувьд ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр дэд ажлын хэсэг байгуулагдан яамны хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан холбогдох ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг ч салбарын сайд мэдээллээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах яамдын оролцоотой ажлын хэсэг БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.
-
2017 оны 1 сарын 26
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХУД-ийн Засаг дарга Алдаржавхлан, ХУД-ийн ИТХ-ын дарга Цэрэн, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Л.Бат-Орших нар түлхүүрийг нь гардуулан өглөө.
Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн Улсын мэргэжлийн хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 3 дугаар багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан байна. Тус компани 2015 оны 6 дугаар сараас Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчидтай гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл ийнхүү дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж байгаа юм. Мөн дээрх 45 айлаас гадна 122 өрх ч сар шинийн баярын өмнө шинэ байртай болох боломж давхар олгогдож байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан, тэдэнтэй хамтарч, дэс дараатайгаар дахин төлөвлөж, шинэ орон сууцанд оруулах ажлаа үргэлжлүүлнэ. Дахин төлөвлөлтийн энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, шинэ барилгаа хурдан хугацаанд ашиглалтад оруулж, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байгаа компаниуд бий. Түүний нэг нь “Нутгийн буян групп” ХХК юм. Бид компаниудаа зөв сонгож, иргэдийн оролцоог хангаж чадвал богино хугацаанд иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа компанийн хамт олонд болон оршин суугч иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье.” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Өвлийн дүн хүйтэнд 45 айл дулаан, тохилог байранд орж байгаад баяртай байна. Компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашдаа нэхмэлийн шард шинэ байранд орохоо хүлээж байгаа 300 орчим айл бий. Үүнд компаниуд оршин суугч хоорондын ойлголцол чухал байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа энэ компани шиг иргэдтэйгээ ойлголцдог компанийг сонгож чадвал иргэдээ байранд оруулах боломж байна.” гэсэн юм.
“Нутгийн буян групп” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулахдаа өмнө нь амьдарч байсан орон сууцны талбайг нь 5 метр квадратаар нэмэгдүүлж, үүнээс илүүгээр тэлэх хүсэлтэй иргэддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Тухайлбал Нэхмэлийн шарын 14-р байрны 1210 тоотын оршин суугч Г.Мижидсамбуу гуайнх 100 метр квадрат шинэ байранд орсон. Сэтгэл өөдрөг байгаагаа хотын даргад танилцууллаа. Хуучин байр нь хүн амьдрахад хэцүү байсан. “Нутгийн буян групп” ХХК иргэдтэй гэрээ байгуулж, хоёр жилийн дотор шинэ байраа хүлээлгэн өгсөнд талархаж байгаагаа хэллээ. Цаашид хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухыг бодсон ч ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэн, олон өрх айлыг орон сууцаар хангах бодлого нь зөв.“ гэж хэллээ.
Энэхүү барилга нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, бүрэн цутгамал, төмөр карказан хийцтэй, инженерийн шугам сүлжээний хувьд европын өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн сантехникийн болон цахилгааны тоноглол, БНСУ-ын орчин үеийн шилэн болон металл фасад хослуулан барьсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улс шатахууны хэрэглээний 48 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал энэ сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгаагаас А-80 автобензин 53 хоног, Аи-92 автобензин 44 хоног, дизелийн түлш 53 хоног, TC-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байна.
Монгол Улс шатахууны хэрэглээний 30-аас дээш хоногийн нөөцтэй байхаар хуулинд тусгажээ.
-
2017 оны 1 сарын 26
Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үүрд хадгалагдах цом гардуулан өгч амжилт хүсэв.
-
2017 оны 1 сарын 26
Сар шинийн баяр болон их дээд сургуулийн өвлийн амралт дуусах дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна.
Аливаа гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхэд жолооч, зорчигч таны хувь нэмэр хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг санаарай.
Жолооч, зогчигч нар орон нутаг руу зорчих үедээ тээврийн хэрэгслийн онцлог, цаг агаар болон замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.
-
2017 оны 1 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галд өртөн шатаж байсан айлаас дөрвөн хүний амь аварч, баатарлаг үйлс бүтээгээд буй. Түүнийг өнөөдөр хотын удирдлагууд хүлээн авч уулзан, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, урамшууллаа.
Дэслэгч Г.Ганбаярыг энэ сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед ажилдаа явж байтал автобусны буудлын ойролцоох нэгэн айлын байшин шатаж байгаа мэт утаа суунаглаж харагдсан гэдэг. Яаран гүйж очоод хашааны завсраар хартал гал хурдацтай тархаж байсан бөгөөд тэрээр байшингийн цонхыг хагалан орж, галын аюулаас дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан юм.
Гэрэл
-
2017 оны 1 сарын 26
Сэргээшийн сорьц шинжилдэг лаборатори