Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2338 2339 2340 2341 2342 2343 2344
  • Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж байна
    2016 оны 12 сарын 30
    инэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Эдгээр баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд доорхи цагийн хуваарь дагуу ажиллах юм байна.

  • Богд гэгээнтний 10-р дүрийг албан ёсоор тодруулж сэнтийд нь залсан уу
    2016 оны 12 сарын 30
    Одоогоос 105 жилийн өмнө Манжийн дарлалыг халж Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжлөн Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
  • Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна
    2016 оны 12 сарын 30
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
  • Баяраар өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цаг ажиллана
    2016 оны 12 сарын 29
    Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.
  • ”Олон улсын цирк” үзэчдийн хүртээл болж байна
    2016 оны 12 сарын 29
    Үндэсний аса циркээс шинэ оныг угтан олон улсын циркийг маргааш толилуулах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын авьяаслаг продюсер Демидовын удирдлаган дор дэлхийн өнцөг булан бүрээс орон орны жүжигчид цуглажээ. Тэд нэн ховордсон цагаан арслан , бар мөн шар бартай хамт сонирхолтой үзүүлбэр үзүүлхээс гадна ”үхлийн тойрог”-ийг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэ нь зургаан мотоцикльтой залуус зэрэг бөмбөрцөг дотор эргэлдэх бөгөөд бодитоор айдас, сэтгэл хөдлөлийг мэдрүүлнэ гэдгийг тжүжигчин Марио Себаллос хэллээ.
  • Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ
    2016 оны 12 сарын 29
    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

    Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
    Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
    Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
    Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
    Гараа тогтмол сайн угаах

    Хоолны хордлогоос сэргийлэх:

    Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
    Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

    Осол гэмтлээс сэргийлэх:

    Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
    Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
    Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
    Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
    Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
    Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байхыг анхааруулав
    2016 оны 12 сарын 29


    Замын цагдаагийн алба (ЗЦА)-ны бие бүрэлдэхүүн энэ сарын 28-нд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлэн саатуулж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

    Энэ өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 448 дуудлага бүртгэгдсэн байна.

    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноор иргэд осол гаргаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.
  • 128 бөхийн барилдаантай
    2016 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойн баярын өдөр маргааш тохионо. Эл өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.

    Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Н.Батсуурь, улсын арлсан П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд нарын чансаа өндөр 128 бөх барилдах юм байна.
  • Хилийн боомтууд ажиллахгүй
    2016 оны 12 сарын 29

    Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-ний өдөр болон 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус тус ажиллахгүй. Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

    Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

    Бусад өдрүүдэд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.
  • Танилц: Амралтын өдрүүдэд ажиллах үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарь
    2016 оны 12 сарын 29
    Шинэ жилийн баярыг угтан дөрвөн өдөр амрахаар болсон. Тэгвэл баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.
  • Жанлав Цогзол ном хурна
    2016 оны 12 сарын 29
    Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн энэ сарын 29-ний өдөр тохиож буй бөгөөд энэ хүрээнд Гандантэгчинлэн хийдээс маргааш Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурах гэж байна.



    Энэ өдөр Монголын бүх хийдэд Өндөр гэгээний айлтгасан Жанлав Цогзол номыг олон тоогоор хурж, Монголын ард түмний заяа буян, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайд хурах ажээ.

  • Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй
    2016 оны 12 сарын 29
    Энэ сарын 29, 30-нд буюу маргааш нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа.

    Харин томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн энэ сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг ирэх оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн юм.

    Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.
  • Сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ
    2016 оны 12 сарын 29
    Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.


    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрана.

    Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

    -НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:

    1 дүгээр улирлын амралт
    Бүх ангийн сурагчид XI сарын 3-9-нийг дуустал 1 долоо хоног;
    2 дугаар улирлын амралт
    I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
    VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
    3 дугаар улирлын амралт
    Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

    Зуны амралт

    I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
    III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
    VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.


    -АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:

    1 дүгээр улирлын амралт
    Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
    2 дугаар улирлын амралт
    I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
    VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
    3 дугаар улирлын дундуур
    Цагаан сарын амралт 1 долоо хоног;
    3 дугаар улирлын амралт
    Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

    Зуны амралт

    I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
    III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
    VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
  • Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр
    2016 оны 12 сарын 29
    Улсын Их Хурал 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгосон. Харин тус хуульд заасны дагуу энэхүү өдөр бүх нийтээрээ амарна. Энэ удаад монголчуудын хувьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.
  • ЦЕГ-ын даргаар Ө.Энхтөрийг томилжээ
    2016 оны 12 сарын 28
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
  • Атрын III аяныг үргэлжлүүлнэ
    2016 оны 12 сарын 28
    Атрын III аяныг үргэлжлүүлнэ

    Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.

    Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.

    Газрын биржийн ажиллах журмыг баталлаа

    Газрын биржийн үйл ажиллагааны журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

    Газрын бирж нь:

    - Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах

    - Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах

    - Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах

    - Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан бэрхлэх, олон нийтэд мэдээлэх үндсэн үүргийг цахим хэлбэрээр гүйцэтгэх юм.

    Эдгээрийг зохион байгуулахдаа эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэх учир ажлын ямар нэгэн давхардал үүсэхгүй гэж Барилга, хот байгуулалтын яам үзжээ.

    2015 оны байдлаар улсын хэмжээнд 46693 газар өмчлөгч, 34759 эзэмшигч, ашиглагч шинээр бүртгэгдэж, 8341 газар өмчлөх эрх бусдад шилжиж, 4982 газар өмчлөх эрх бэлэглэлд, 30702 газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх барьцаанд бүртгэгдсэн байна.

    Мөн 67 газар эзэмшигч, өмчлөгч бусдад газраа ашиглуулж, 5521 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн бөгөөд санхүүгийн эргэлтийн хэмжээ 524 тэрбум төгрөг байна.

    Товч мэдээ

    - УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 55 насны ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

    - Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

    - Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн хуралдааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд төрийн захиргааны төв байгууллагуудаас санал, зөвшөөрөл авах, хэлэлцүүлэх, шийдвэр гаргах зэргийг журамд тусгасан байна. Холбогдох хууль, журамд хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хувилбартай боловсруулах бөгөөд эрх бүхий этгээд аль нэгийг нь сонгож баталж байхаар заасан юм.

    - Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг дэмжив.

    - Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэн орох тухай асуудлыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

    - Өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • НӨАТ-ын буцаан олголт ирэх оноос хэвийн үргэлжилнэ
    2016 оны 12 сарын 28
    Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна
  • “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлнэ
    2016 оны 12 сарын 28
    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана. Атрын III аяныг үргэлжлүүлнэ” гэж тусгасан.
    Энэ дагуу 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.


    Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт даалгав.

    Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам тооцоолж байна.

    “Мах, сүүний анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

    70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна.
  • Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
    2016 оны 12 сарын 28
    Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

    Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.

    Үүнд:

    – Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, үүрэг даалгавраар хангах

    – ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ерөнхий эргүүл нь төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах

    – Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын ерөнхий эргүүл, шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчтай байнга холбоотой байж түүний удирдлагад ажиллах

    – Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид өндөр сонор сэрэмжтэй, ажлын байранд мөрдөгддөг дүрэм журмыг сахих, нийт бүрэлдэхүүн төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, биеэ зөв авч явах, ямар ч нөхцөлд холбоо барих боломжтой байж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх

    – Аврах, гал унтраах техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, бэлэн байдлыг хангуулах

    -Цаг агаарын урьдчилсан мэдээгээр баяр, амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга болж болзошгүй тул сэрэмжлүүлэг мэдээг иргэд, малчдад мэдээллийн бүхий л хэрэгслээр, түүний дотор “Багц мессеж”-ээр хүргэх

    -Их цас шуурганы үеэр улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа цасанд хаагдах, зам тээврийн осол гарах, автомашин замд саатсанаас түгжирэл үүссэн зэрэг тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг орон нутгийн Авто тээврийн болон Замын цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах,

    -Пиротехникийн хэрэгсэлтэй зөв харьцах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргүүлэх

    -Төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг үүргийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа
    2016 оны 12 сарын 28
    “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв.

    Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Хөтөлбөр хэрэгжих хугацаанд:

    - Төсвийн сахилга батыг сайжруулж, Үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    - Иргэн бүр орлоготой байх нөхцөл бүрдүүлж, шинээр болон түр ажлын байр бий болгох, ажлын байраа тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжинэ

    - Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ

    - Бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана

    - “Мал эрүүлжүүлэх”, “Ноолуур” зэрэг хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөр хэрэгжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлнэ

    - Урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр бусад улс орон, ялангуяа хөрш орнуудтай яриа хэлэлцээр эхлэх, үүний дүнд төлбөрийн тэнцлийг сайжруулж, төсөв, санхүүгийн эх үүсвэр бий болгох, Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж, одоогийн өрийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломж бүрдэнэ

    - Засгийн газар, Монголбанк хамтран Хөгжлийн банкны 2017 оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.доллар, Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сард төлөх олон улсын үнэт цаасны хугацааг сунгах, дахин санхүүжилт хийх нөхцөлийг тодорхойлно

    - Эдийн засгийг сэргээхтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар төлөвлөж байна.
2338 2339 2340 2341 2342 2343 2344
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    26 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    41 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    54 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    1 цаг 1 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    1 цаг 3 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    1 цаг 9 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    13 цаг 51 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    13 цаг 53 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    15 цаг 27 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    15 цаг 34 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    16 цаг 45 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    17 цаг 59 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    18 цаг 13 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 13 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    18 цаг 31 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    19 цаг 35 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    20 цаг 2 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    20 цаг 26 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    20 цаг 41 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    21 цаг 19 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК