-
2016 оны 12 сарын 28
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд ШШГЕГ-ын харьяа Хорих 401, 407, 409 дугаар анги, орон сууц, барилгын хэсэгт ажиллаж байгаа ялтнуудын харуул хамгаалалт, ял эдлэлтийн байдалд гэнэтийн шалгалт хийжээ.
Шалгалтаар ялтнуудыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, Хорих 401 дүгээр ангийн Сургалтын төвд дархан, мужааны сургалтад хамруулах нэрээр шүүхээс чанга дэглэмд хорих ял эдлүүлэхээр заасан ялтнуудыг жирийн дэглэмтэй ялтнуудтай хамт ял эдлүүлсэн, ялтнуудыг дархан, мужааны чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа гэх боловч сургалтын төлөвлөгөө, ажлын тайлан байхгүй, илүү цагаар ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс зөрчлийг арилгуулахаар хорих ангиудад прокурорын шаардлага бичиж, шалгалтын дүнгийн талаар Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулага хүргүүлсэн байна
-
2016 оны 12 сарын 28
Үндэсний зөвлөл нь 2015 онд 37 тогтоол гаргаснаас долоо нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас гурав нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууж байгаа гээд бүгдэд нь урамшуулал олгосон байна.
-
2016 оны 12 сарын 28
Агаарын бохирдол аюул дагуулах болсоныг хүүхэд багачуулын өвчлөл харуул буй. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсныг эцэг эх, эмч мэргэжилтнүүд онцолж буй. Иймд энэ сарын 26-ны өдөр ээж аав нар Сүхбаатарын талбайд утааны эсрэг жагсаж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн есөн дүүргийн хувьд Толгойт, Баянхошуу, Зурагт орчимд амьдардаг иргэд хамгийн их бохир агаараар амьсгалдаг гэх судалгаа гарсан юм. Тухайлбал, Толгойтод амьдарч буй нэг иргэн өдөрт 24 минут хэвийн агаараар амьсгалдаг байна. Олон нийтийн зүгээс Засгийн газрыг утааны эсрэг даруй арга хэмжээ авахыг хүсч, хүлээлттэй байгаа билээ. Агаарын бохирдлын эсрэг хэн юу хэлснийг хүргэе.
БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. Цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүл,нэ . Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны төвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан.
Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана”
Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Сүүлийн 15 жил ямар ч өөрчлөлт алга. Өнгөрсөн жил 132.5 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулхад зарцуулсан. Бодит үр дүн нь харагдсангүй. Өнөөдөр агаарын бохирдлын эсрэг өнгөрсөн жилүүдэд ямар ямар ажил хийж байсныг зайлшгүй дүгнэх шаардлагатай. Ингэснээр энэ жил агаарын бохирдлын эсрэг хийх ёстой ажилд зарцуулах мөнгийг зөв тооцоолно. Цаашид нүүрс түлэхийг хориглоно. Ингэхдээ бүрэн хориглох уу, хэсэгчилэн хориглох уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Эхний ээлжинд утааны голомттой бүсэд амьдарч буй 51 сургууль, цэцэрлэгт амны хаалт тараалаа. Мөн сайжруулсан зуух, сайжруулсан түлшийг дахин тараахаар төлөвлөөд байна”
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо.
Монгол Улсын иргэд, тэр дундаа Улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Бид утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулна. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай.
Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Иргэд төр засгаас онцгой шийдвэр хүлээж байна”
Эрчим хүчний сайд П.Ганхүү “21.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн тарифыг тэглэхэд хамрагдах гэр хорооллын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар УБЦТС-тэй гэрээ байгуулснаар 146 мянга байна. Шөнийн тарифыг тэглэхэд одоо үзүүлж буй 50 хувийн хөнгөлөлтийн 3.2 тэрбум төгрөгийн алдагдал дээр нэмж 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна”.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг
“Агаарын бохирдлыг бууруулах бодлогоо тодорхой болгохгүй бол ойлголтын зөрүү маш их байна. Сайжруулсан зуух тараагаад болно гэсэн нэг хэсэг байхад бүрэн шаталттай түлш хэрэглээд асуудал шийдэгдэнэ гэж үздэг хэсэг байна. Одоо газ ашиглая гэх санаачилга гарах ч юмуу. Энэ мэтээр ойлголтын зөрүүгээ цэгцэлж, бодлогоо тодорхой болгох шаардлагатай. Мөн бямба, ням гаригт цэвэр агаарт гарахыг уриалж, манлайллын ажил ч хиймээр байна. Иргэд яг өнөөдөр юу хийхийг хүлээж, харж байна. Амьдралд нийцсэн шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй”
-
2016 оны 12 сарын 28
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргасан билээ. Тэрбээр яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунайхан сэдлээр, захиалгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн хэмээн үзсэн юм.
Тэгвэл шүүхийн энэхүү шийдвэрт талийгаач С.Зоригийн дүү С.Оюун мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа мэдэгдээд байна.
Тус мэдэгдэлд, ”Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна.
Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээжээ.
-
2016 оны 12 сарын 27
Увс аймгийн хэд хэдэн суманд өвөлжилт хүндрэн, цас их орсноос болж зэрлэг амьтад идэш тэжээлгүй болжээ.
Зэрлэг амьтад уулнаас бууж гол руу орж ирэхдээ чоно нохойд хөөгдөх, малчны хотонд хоноглох үзэгдэл байнга гарч байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Тус аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Тариалан, Түргэн гэх сумдуудад яаралтай өвч тэжээл хүргэх шаардлагатай болжээ.
Харин аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү бэлдэж өгөх биотехникийн арга хэмжээг нэн яаралтай авмаар байна. Гэвч төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа тул улсын Онцгой комиссоос туслалцаа үзүүлмээр байна” хэмээн тус газрын дарга Б.Батбаяр онцлов.
Түргэн сумын Эрээн харгай, Хоогчин, Улаан зуух, Баруун бэл орчимд 1000-1500 толгой буга, Хяргас сумын Бугат, Хайрхан, Булганхангай багийн нутагт 500 орчим буга идэш хоол, амьдрах орчин нөхцлөөр хүндхэн байгаа аж.
-
2016 оны 12 сарын 27
Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны хөдөлмөрийн тэргүүний, ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох болон төрийн дээд одон медаль хүртсэн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Тэргүүний болон шилдэг алба хаагч шалгаруулах” журам /код-133/-ын 133.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”, “Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч”, “Оны онцлох алба хаагч”-дыг шалгаруулах ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/10 дугаар тушаалаар байгуулагдан ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-дыг танилцуулж байна.
ЭРҮҮГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Т.Сүхболд,
МӨРДӨН БАЙЦААГЧ Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Тэмүүжин,
ХЭРЭГ БҮРТГЭГЧ Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гангантөгс нар шалгарав.
НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ АЛБАНЫ хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Чимэдцогзолмаа,
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ Хамгаалалтын гуравдугаар газрын Обьект хамгаалах нэгдүгээр хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч В.Батхуяг,
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ж.Ганзул,
САНХҮҮ, ХАНГАМЖИЙН АЛБАНЫ Автобаазын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч С.Отгонтөгс нар хөдөлмөрийн тэргүүний алба хаагчид болж, шагналаа гардлаа.
ТЭРГҮҮНИЙ УДИРДАХ АЖИЛТАН
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр
ЗАХИРГАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН АЛБАНЫ хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Буянбатын Онон шалгарсан.
ЦЕГ-ын 2016 оны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-дыг танилцуулъя.
ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Төв аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаатар,
ЭРҮҮГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Очирбат,
ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Сэргэлэнбаатар,
МӨРДӨН БАЙЦААГЧ Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч, Нарангэрэлийн Ганзориг,
ХЭРЭГ БҮРТГЭГЧ Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунзаяа,
ХЭВ ЖУРМЫН АЖИЛТАН Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Сүхбаатар,
ЗАМЫН ЦАГДААГИЙН ЗОХИЦУУЛАГЧ нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Алтанхуяг,
ЖИЖҮҮРИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧ Орхон аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн хошууч Даваацэрэнгийн Гантулга,
ХЭВ ЖУРМЫН ЦАГДАА Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Мөнхсайханы Батмөнх,
ЦАГДАА ЖОЛООЧ Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Сүхбатын Дэмчиггарав,
ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч В.Батмагнай,
ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЦАГДАА Хамгаалалтын хоёрдугаар газрын харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Батнасангийн Баатархүү нар ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлж, шилдгээр тодров.
Мөн Мэдээллийн технологи, холбооны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Програм хангамж, системийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхзул ажил мэргэжлийн шилдэг алба хаагч болсон.
Цагдаагийн ерөнхий газрын “Оны онцлох алба хаагч”-дыг танилцуулж байна.
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХАМГИЙН ҮНЭТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВСАН Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүх,
ХАМГИЙН УРАН НАРИЙН АРГААР ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН Эрүүгийн цагдаагийн газрын VII хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Гансүх,
ХАМГИЙН ШУУРХАЙ АЛБА ХААГЧ Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Цэрмаа нар тодров.
ШИЛДЭГ НОХОЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн, нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэнгэл нар тус тус шагнагдсан юм.
Энэ үйл ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагын 65 алба хаагч Төрийн дээд одон медаль, 59 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал, 178 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнагдлаа. Цэргийн гавьяаны одонгоор 10 алба хаагч, Цэргийн хүндэт медалиар 51 алба хаагч, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр алба хаагчийг шагнав.
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Б.Бэхбатад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Н.Галбаатарт Алтан гадас одон хүртээлээ гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлийн төвөөс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 27
Олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй авто вокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилуулж ажиллуулах зэрэг үүргүүд өгч урьдчилан сэргийлж ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 27
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам болон МХЕГ-аас энэ сарын 28-аас ирэх сарын 02-ныг хүртэл төв, орон нутагт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэхийг хориглосон байна.
-
2016 оны 12 сарын 27
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.
2016 оны 12 дугаар сарын 31-нд 23:00-00:30 цагийн хооронд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байна. Үүнд:
№
Зогсох байршил
Явах чиглэл
Ажиллах автобусны тоо
1
А зогсоол
(Ленин клуб)
Зүүн чиглэлд
Сүхбаатарын талбай-Шархад
2
2
Сүхбаатарын талбай-Улиастай
2
3
Сүхбаатарын талбай-Сэлбэ
2
4
Сүхбаатарын-Офицеруудын ордон
2
5
Сүхбаатарын талбай-Жанжин клуб
2
Дүн
9
6
В зогсоол
(Хэлмэгсэдийн хөшөө)
Баруун чиглэлд
Сүхбаатарын талбай-Баянхошуу
2
7
Сүхбаатарын талбай-Улаанчулуут
1
8
Сүхбаатарын талбай-Орбит
2
9
Сүхбаатарын талбай-Толгойт
2
10
Сүхбаатарын талбай-Зүүн салаа
2
11
Сүхбаатарын талбай-5 шар
2
12
Урд чиглэлд
Сүхбаатарын талбай-Зайсан
1
13
Сүхбаатарын талбай-Нисэх
2
14
Сүхбаатарын талбай-Яармаг
2
Дүн
16
15
С зогсоол
(Хас банк)
Хойд чиглэлд
Сүхбаатарын талбай-Баруунсалаа
2
16
Сүхбаатарын талбай-Хайлааст
2
17
Сүхбаатарын талбай-Чингэлтэй
2
18
Сүхбаатарын талбай-3,4 дүгээр хороолол
1
Дүн
7
Нийт
32
-
2016 оны 12 сарын 27
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас санаачлан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 30 сурагчид өвлийн куртка болон шинэ жилийн бэлгийг өнөөдөр гардуулан өглөө.
-
2016 оны 12 сарын 27
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар өнөөдөр энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
-
2016 оны 12 сарын 27
Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.
-
2016 оны 12 сарын 27
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд цагдаагийн 560 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Харин баярыг угтан энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэл иргэдийн амар амгалан байдлыг хангаж болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм.
Ингэхдээ олон нийтийн цагдаагийн 201 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 350 сонсогч, Улаанбаатар болоод Цагдаагийн ерөнхий газрын захиргааны албан хаагч нар хүч нэмэгдүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.
Иймд нийт ард иргэд болзошгүй аюулаас сэрэмжлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхаарууллаа.
-
2016 оны 12 сарын 27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг энэ оны хоёрдугаар сараас жилийн хугацаанд эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож байгаа.
Тэгвэл шар үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж, хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтийг энэ оныг дуустал тус төвд хүлээн авч байгаа юм байна.
Тэрээр хуучин үнэмлэхээ солихдоо иргэн хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичиж лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй бөгөөд шинэ үнэмлэх захилахад 12500 төгрөгийн хураамж төлнө.
Харин хөдөө орон нутагтын хуучин үнэмлэхтэй жолоочид орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас Лицензийн төвд тухайн материалуудыг ирүүлсэний дараа шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлж буй аж.
-
2016 оны 12 сарын 27
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Манай улсын малын тоо толгой 61.5 саяд хүрчээ. Ингээд инфографикаар дэлгэрэнгүй танилцуулж байна.
-
2016 оны 12 сарын 27
С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буюу шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болсон ч шүүх бүрэлдэхүүн нь дөнгөж сая зөвлөлдөж дууслаа. Яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна.
Дөрвөн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон юм. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн байдаг.
Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм.
н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.
Шүүх хурлын дэгийн дагуу хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх ёстой. Хэрэгт авагдсан, хуулийнхны цуглуулсан нотлох баримтуудыг хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.
Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.
Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.
Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ.
Юутай ч 18 жилийн турш шалгасан уг хэргийг өнөөдөр дэнсэлэхээр болоод байна. Чухам ямар шийдвэр гарсан нь олон нийтэд нээлттэй болох юм.
-
2016 оны 12 сарын 27
Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 27
Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, нэгэн залуу ажлаа тараад харьж яваад байрныхаа орцноос өлгийтэй жаахан хүүхэд хаягдсан байхыг олсон байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ ”Ажил дээрээ жаахан суугаад оройтоод гэрлүүгээ харьж явтал орцонд жаахан хүүхэд уйлах чимээ гараад гайхаад харсан чиньөлгийтэй хүүхэд хүйтэн шалан дээр уйлаад сууж байх юм. Эргэн тойрон дээд доод давхраараа гарч үзлээ хүн байдаггүй ёстой шоконд орлоо. Ямар буруутай гэж ийм жаахан нялх амьтныг ийм байдалтай орхиж байгаа юм бэ. Цагдаад дуудлага өгөөд ирэхийг нь хүлээх зуураа өлгийг нь задлаж дулаацууллаа. Хөл гар нь мөс шиг хүйтэн болчихсон намайг ирэхээс өмнө удаан л байсан бололтой. Ямартай ч цагдаа нар холбогдох газар нь хүргэж өгнө. Эргээд мэдэгдэнэ гээд аваад явлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтээд гурав хоноход санаад үнэрлэмээр санагдаад хэцүү байхад яачихсан хүн гэхээрээ төрсөн үрээ орцны шалан дээр хаяад явдаг байна...Хэтэрхий жаахан болохоор сүү энтэр хамаагүй өгч чадсангүй. Дэмий л хамрыг нь хөөдөөд явууллаа /ийм байдалд орсон хүн хүүхдийг яах ёстой байдаг юм бол мэддэг хүн байвал тус болооч/” хэмээн бичжээ.
Эрүүгийн хуулинд хүүхдээ орхиж хаясан эхэд хариуцлага тооцно гэж заасан байдаг аж. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.
Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
-
2016 оны 12 сарын 27
түүний сонгогдсон тойргийн иргэдээс сурагчдын амралтыг сунгах талаар санал хүсэлт ирж буй тул ийн салбарын сайдад хандаад байгаа аж.
-
2016 оны 12 сарын 27
НИТХ-ын тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгогдож ашиглагддаг билээ.