Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2343 2344 2345 2346 2347 2348 2349
  • Галд өртсөн өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ
    2016 оны 12 сарын 25
    Он солигдох мөч айл гэр бүрт ямар нэгэн баяр баясал бэлэглэдэг. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярын гэр бүлд өнөөдөр амьдралынх нь шинэ хуудас эргэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр хувиасаа Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Баасанбаярын гэр бүлд иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэн өглөө. Б.Баасанбаярынд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гал гарч, гэр нь шатсан юм. Гал гарах үед тэрбээр эхнэр, бяцхан охины хамт унтаж байжээ.
  • ЭМД-ын хэмжээг шинэчиллээ
    2016 оны 12 сарын 24


    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар Засгийн газар тогтоосон.

    Тодруулбал, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 төгрөгөөр тооцож төлнө. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөг байх юм.
  • Шүд өвдвөл жамц давс зуугаарай
    2016 оны 12 сарын 24
    Жамц давс
    Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.
    Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

    Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,
    -Тархины даралттай хүн дэрлэж унтах
    -Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох
    – Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух
    -Шүд өвдөхөд зуух
    -Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.
    Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайж
  • Оюутнууд малчдад хандив өргөв
    2016 оны 12 сарын 24
    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Тиймээс монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор тус аяныг эхлүүлсэн юм.

    Төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуусын эхлүүлсэн “Малчдад туслах сайн санааны аян”-д Монголын Үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд нэгджээ.

    Оюутнууд сайн санааны аяны хүрээнд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулсанаа ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн байна. Оюутнууд сайн санааны аянг үргэлжлүүлэх уриалга гаргажээ.
  • Өнөөдөр цагаан арслан, бартай хамт алхаарай
    2016 оны 12 сарын 24

    Улаанбаатар хотын гудамжаар циркийн арслан бар алхана
    Түгээх
    2016-12-21 12:28:53 - Энтертайнмент

    Монголын үндэсний цирк 12 сарын 24-нөөс олон улсын циркийн тоглолт зохион байгуулах юм. Энэхүү тоглолтод зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцохоор ирээд байгаа аж. Циркийнхэн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч, хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулахаар төлөвлөжээ.

    Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.
  • Гурван хүүхэд нь галд өртсөн өрхөд гэр бэлэглэнэ
    2016 оны 12 сарын 24
    Энэ сарын 19-нд Нийслэлийн ХУД-ийн 12 дугаар хороо, зээлийн барилгын 13 дугаар гудамжинд оршин суух иргэн Ц-гийн гэр шатсан.



    Улмаар 1 настай эрэгтэй Ц, 4 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Г нарын гурван бага насны хүүхэд харамсалтайгаар галд өртөж нас барсан.



    Тэдний ар гэрийнхэнтэй НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр уулзаж, бүрэн тавилгатай гэр олгохоор болжээ.



    Мөн иргэний үнэмлэх бусад бичиг баримт зэргийг шинээр олгох аж.

  • ”Бөртэ чоно” шагнал гардуулах 15 дахь удаагийн ёслол боллоо
    2016 оны 12 сарын 24
    Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ”Бөртэ чоно-2016” наадам өчигдөр болж өнгөрлөө.

    15 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс уригдан иржээ.

    Олимпийн аварга, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Д.Отгондалай, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нарын шилдэг тамирчид ирээд байна.

    МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ёслолыг үйл ажиллагааг нээж ”Эрхэм хүндэт зочид төлөөлөгч спортын зүтгэлтнүүд та бүхэнд мэнд хүргэе. Өвлийн жавартай үдэш энэ халуун танхимд та бүхэнтэйгээ спортын шилдгүүдээ шалгаруулахаар цуглаад байна. Бөртэ чоно наадам 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг хэлэхэд таатай байна. Өвлийн олимпийн анхны медаль хүртсэн, зуны олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж медалийн сангаа арвижуулсан зэрэг сайхан амжилтаар 2016 оныг үдэж байна” гэв.

    МҮОХ-ны хамгийн эхний шагнал эзэндээ очиж Өвөрхангай аймгийн Монреаль зөвлөл шилдгээр шалгарч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын олимпийн танхим 2016 он шилдгийн шагнал хүртлээ.
  • Шилдэг залуу тамирчнаар Б.Тэгшбаяр тодорлоо
    2016 оны 12 сарын 24
    Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно 2016” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2016.12.23/ болж өндөрлөлөө. Энэ жилийн ”Бөртэ чоно-2016” наадмын шилдэг залуу тамичрнаар ОУХМ Б.Тэгшбаяр тодров.



    Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд оролцож, дэлхийн аварга болсон билээ. Түүний энэхүү амжилтыг өндрөөр үнэлж шилдэг залуу тамирчнаар нэрлэжээ.



    Б.Тэгшбаяр нь “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт. 2016 оны тойрог замын залуучуудын ДАШТ-ий аварга болоод байна. Монголын Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ юм.
  • С.Зориг агсны шүүх хурал энэ сарын 26-нд болно
    2016 оны 12 сарын 24
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, 22.00 цагт түр завсарлалаа. Өнөөдрийн шүүх хурлаар нотлох баримтыг шинжлэх ажиллагаа явагдсан. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн бүх нотлох баримтыг шинжилж хараахан дуусаагүй байна.

    Шүүх хурал хуулиараа 22.00 цагт өндөрлөх ёстой /дээд хязгаар нь/ байдаг тул энэ удаагийн шүүх хурал ийн түр завсарлажээ. Ингээд ирэх даваа гарагийн 10.00 цагт дахин үргэлжлэхээр болсон байна. Уг хурлаар шүүх бүрэлдэхүүн үлдсэн нотлох баримтыг шинжлэхээс гадна шүүмжлэл явуулах юм байна.

    Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хийгээд шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууц аж.
  • Аюултай байдалд орсон иргэдийг аврав
    2016 оны 12 сарын 24
    Дэлгэрмөрөн голд автомашинтайгаа цөмөрч, суусан иргэдийг аварч, голоос татаж гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

    Тодруулбал, өнгөрсөн дөрөвдэхь өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн гарам гэдэг газар “Бонго” загварын машинтай зорчиж явсан дөрвөн иргэн Дэлгэрмөрөн голын мөс цөмөрснөөс сууж, аюултай байдалд орлоо гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон албан хаагч нэг автомашинтай ажиллаж, дээрх иргэдийг аварч, автомашиныг нь татаж гаргажээ.
  • Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй
    2016 оны 12 сарын 24
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дүүргүүд болон дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээнээ хийх юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилтын давтамжийг энэ хугацаанд 2 дахин нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж байгаа Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани, бусад хувийн хэвшлийн нийт 16 компаниудад зам замын байгууламжийн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож ажиллахыг үүрэг болгов.

    Эрчимжүүлсэн их цэвэрлэгээний өдрүүдээр дүүргүүдийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хог хаягдал, хот тохижилтын олон нийтийн байцаагч нар аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хог ачилтын байдалд хяналт шалгалт хийж ажиллах бөгөөд цэвэрлэгээний үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах юм. Цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон, хог хаягдлаа бүрэн ачуулаагүй, орчны бохирдолтой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

    Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүд орчин тойрны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хороо, дүүргээс зохион байгуулж байгаа цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
  • Шадар сайд Улсын нөөцийн салбар байгууллагуудтай танилцлаа
    2016 оны 12 сарын 23
    Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим хэсгээр тал газраа 25-35 см, уулархаг гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан цастай байна гэдгийг албаныхан өглөө.

    Шадар сайдын зүгээс “Энэ жилийн хувьд эрт цас орж эхэлснээр цасны зузаан нягтарч хатуурснаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ, халцарч байгаа нь малын тарга тэвээргийг муудахад хүргэж байна. Тиймээс зудтай болон зудын эрсдэлтэй сумуудад одоо нөөцийн өвс, тэжээлийг эрт хүргүүлснээр бид энэ өвлийг гарз хохирол багатай даван туулах юм” гэж санууллаа.

    Шадар сайд энэ үеэр холбогдох албаныхан дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд,

    -Өвс, тэжээлийн хүрэлцээ багатай өвөлжилт хүндэрсэн зарим сумдад улсын нөөцийн өвс, тэжээлийг шилжүүлэн байршуулах асуудлыг орон нутгийн удирдлагуудтай ярилцан шийдэх,

    -Орон нутгийн онцгой байдлын байгууллага, онцгой комиссын гишүүд хүндрэл, бэрхшээлтэй асуудал, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг бодитоор шуурхай гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай ирүүлж байх

    -Урьдчилсан судалгаагаар орон нутагт 4330 тн өвс, 4330 тн тэжээл, 1080 тн хоол хүнс, 12759 хос дулаан хувцас, 557 тн шатахууны хэрэгцээг шаардлага бий. Иймд Олон Улсын мөнгөн тусламжийг дээрх нэр төрлийн зүйлсийг худалдан авахад чиглүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгөв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
  • Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг заллаа
    2016 оны 12 сарын 23
    Захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, сонсогч, суралцагчид, “Цогт цагийн хүрдэн соёлын төв”-ийн төлөөлөл оролцлоо.
  • С.Энхцэцэг: Хүнсний дэлгүүрт архи зарахаа болих хэрэгтэй
    2016 оны 12 сарын 23
    Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1996-2012 онд ажиллаж байсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулж байсныг өөрчилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 134 дүгээр зарлигаар шинэчлэн баталсан.

    Уг зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж, зөвлөлийн гишүүдээс саналыг нь сонслоо.

    Хуралдаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, дэд сайд Б.Энхбаяр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцсон юм. ЦЕГ-ын дарга Р.Чингис гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 2016-2020 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цаашид хийх ажлын талаар илтгэл тавив. Үүний дараа хуралд оролцогчид өөрсдийн саналаа солилцсон юм. Тодруулбал,

    Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх оюутны байр, сургуулийн эргэн тойронд архи согтууруулах ундаа зарж борлуулж байгаа дэлгүүр олон байгаа нь архидан согтуурахад нөлөөлж байхыг үгүйсгэхгүй гэсэн юм.

    Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Энхжаргал хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад удаагүй байхад энэ зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаад талархаж байна. Орон нутгийн салбар зөвлөлийн хүрээнд хамтарсан багийг чадавхижуулах хэрэгтэй” гэсэн саналыг гаргаж байв.

    Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг “Хөгжиж байгаа орнуудад согтууруулах ундааг хүнсний дэлгүүрээс тусдаа зардаг. Иргэд хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ архи, согтууруулах ундаа хараад авах сэдэл төрдөг. Үүнийг дагаад гэр бүлийн орчинд архидалт бий болдог. Тиймээс хүнсний дэлгүүрт архи зарахаа болих хэрэгтэй” гэсэн юм.

    Түүнчлэн хуралд оролцсон төлөөлөгчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн оролцоог хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв зохистой ашиглаж, ухуулга, сурталчилгаа хийх зэрэгт санал нэгдэж байлаа.



    Эх сурвалж: ХЗДХЯ
  • Маргааш шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй
    2016 оны 12 сарын 23
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дүүргүүд болон дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээнээ хийх юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилтын давтамжийг энэ хугацаанд 2 дахин нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж байгаа Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани, бусад хувийн хэвшлийн нийт 16 компаниудад зам замын байгууламжийн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож ажиллахыг үүрэг болгов.

    Эрчимжүүлсэн их цэвэрлэгээний өдрүүдээр дүүргүүдийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хог хаягдал, хот тохижилтын олон нийтийн байцаагч нар аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хог ачилтын байдалд хяналт шалгалт хийж ажиллах бөгөөд цэвэрлэгээний үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах юм. Цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон, хог хаягдлаа бүрэн ачуулаагүй, орчны бохирдолтой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

    Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүд орчин тойрны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хороо, дүүргээс зохион байгуулж байгаа цэвэрлэгээний арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАнаас мэдээллээ.
  • Сурагчдаас хандив нэрээр хураамж авахыг хориглолоо
    2016 оны 12 сарын 23

    Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш нар хандив тусламж нэрийн дор сурагчдаас төлбөр хураамж авч байгаа тухай гомдол нийслэлийн Боловсролын газарт ирсээр байгаа ажээ. Тиймээс хуульд заагаагүй төлбөр хураамжийг эцэг эх, сурагчдаас авах, ном, гарын авлага худалдан авахыг тулган шаардахгүй байх тухай чиглэлийг өнгөрсөн долоо хоногт сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

    Боловсролын тухай, Нийтийн албаны тухай хуульд “...хуульд заагаагүй төлбөрийг авахыг хориглоно, ...иргэн хуулийн этгээдээс бэлэг, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно” хэмээн заасан байдаг аж. Хуулийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахыг тус газраас мэдэгдсэн байна.
  • ”Эрдэнэт”-ийн асуудлаар ажлын хэсэг таван удаа хуралджээ
    2016 оны 12 сарын 23
    ИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой процессыг судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч нь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд багтаж байгаа юм. Тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газар, Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа хойш таван удаа хуралджээ.
  • Утааны эсрэг ажил “амны хаалт”, “утаагүй зуух” төдийхнөөр өнгөрөх үү
    2016 оны 12 сарын 23
    Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрч дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Өнөөдөр утаа Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэнийг хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл харуулж буй.


    Агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд утаа ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянга орчим сурагчид амны хаалт тарааж өгсөн талаар өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэлэв. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл Хангарьд ордонд өнөөдөр хуралдлаа.


    2017 онд агаарын бохирдлыг бууруулахад Улсын төсвөөс таван тэрбум, нийслэлээс гурван тэрбум 150 сая, ”Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-өөс 2.6 сая ам.доллар зарцуулах аж.


    Гэвч хурлын үеэр тэд энэ жил агаарын бохирдолд төсөвлөөд буй мөнгийг үр ашигтай зарцуулах нь чухал гэдгийг онцолж ач холбогдол бага зүйлд зарцуулахгүй байхыг иргэдийн хурлын гишүүдэд санууллаа.


    М.Дэлгэрэх даргын мэдээлснээр эхний ээлжинд агаарын бохирдлыг бууруулхад амны хаалт тараах болон “утаагүй” гэх зуух, түлш тараах гэнэ. Түүний мэдээлэлд дурдсанаар Нийслэлээс төсөвлөсөн 3.1 тэрбум төгрөгөөс сайжруулсан зуух - 450 сая төгрөг, түлшинд - 400 сая, хэвлэл мэдээлллийн оролцоог нэмэгдүүлхэд - 500 сая төгрөг тус тус зарцуулах юм байна. Мөн НЭМГ-тай хамтран нарийвчилсан судалгаа гаргахад - 600 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж. Түүний энэхүү мэдээллийг хуралд оролцсон гишүүд шүүмжилж байв.


    Өнгөрсөн жил Нийслэлийн утааг бууруулхад 172 тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн “утаагүй” зуухыг өнгөрсөн хоёр жилд хураан авч цөөлсөн байна. Дахин зуух тарааж, бичиг цаасны ажилд мөнгө зарцуулж, тендер зарласаар байтал хавар болж утаа арилна гэдэгт төлөөлөгчид нэг байр суурь илэрхийлсэн. Харин цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр утаа багасах боломжтой гэж энэ үеэр үзсэн юм.

    Тодруулбал, шөнийн хямд өртөгтэй цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, өдөр нь 16 цагийн турш дулаанаа ялгаруулах энэхүү технологийг Монголд нутагшуулаад байгаа аж.



  • Техникийн хяналтын үзлэгтээ энэ ондоо багтаж орохыг анхаарууллаа
    2016 оны 12 сарын 23
    2016 оны Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль /96000 төг/ оногдуулахаар заасан байдаг.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4-р сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсан.

    Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигч та үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120,000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч техникийн хяналтын үзлэг оношлогоондоо 1-р сарын 01-нээс өмнө амжиж орохыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулж байна.
  • Энхтайвны гүүрийг эвдэлсэн хохирлыг жолоочоор барагдуулна
    2016 оны 12 сарын 23
    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон иргэн энэ сарын 21-22-нд шилжих шөнийн 03.20 цагийн орчим 8915 УНЭ улсын дугаартай “Ниссан экстрайл” маркийн машинаар Энхтайваны гүүрний хашлагыг мөргөж, явган хүний зам дээрх гэрлийн шонг унагасан хэрэг гарсан билээ.

    Тухайн жолооч гүүрийг мөргөж эвдлэн хэргийн газраас зугтсан аж. Харин түүнийг Замын цагдаагийн алба болон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг хэрэгтнийг эрэн сурвалжилж, үүрээр гэрээс нь саатуулжээ. Хуулийн дагуу түүнд Эрүүгийн хуулийн 216.1-т зааснаар хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна.

    Гүүрний эвдрэлийг хэрхэн засах төлөвлөгөөг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гаргах аж. Гүүрний засварт шаардлагатай мөнгийг тухайн жолоочоос гаргуулах юм байна.

    Энэ талаар Замын цагдаагийн албнаас тодруулахад: “Жолооч нар зөрчил гаргасан бол хэргийн газрыг орхиж болохгүй. Ямар ч тохиолдолд цагдаа, эмнэлэг болооп даатгуулсан компанидаа хандах учиртай. Т.О хэргийн газрыг орхиж зугтсан учир Замын хөдөлгөөний тухай хуулийн 54.10-т заасны дагуу учирсан хохирлыг өөрөө барагдуулна” гэв.
2343 2344 2345 2346 2347 2348 2349
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    11 цаг 2 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    11 цаг 4 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    12 цаг 38 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    12 цаг 45 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    13 цаг 56 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    15 цаг 11 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    15 цаг 24 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 25 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    15 цаг 43 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    16 цаг 46 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    17 цаг 13 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    17 цаг 37 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    17 цаг 52 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    18 цаг 31 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    18 цаг 39 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    18 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    18 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    19 цаг 18 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    19 цаг 27 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    19 цаг 35 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК