Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2345 2346 2347 2348 2349 2350 2351
  • Цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчдад амны хаалт өглөө
    2016 оны 12 сарын 22
    Нийслэлд агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өглөө.
  • “Баянзүрх” захад махны үнэ хамгийн хямд байна
    2016 оны 12 сарын 22
    Махны дундаж үнэ

    2016 оны 12-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4260 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 60 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5400 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2016 оны 12-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2016 оны 12-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 9.6 хувиар буюу 110 төгрөгөөр өсч, харин лууван 1.5 хувиар буюу 15 төгрөг, манжин 7.0 хувиар буюу 95 төгрөгөөр тус тус буурчээ.
  • Орон нутгийн замд 334 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
    2016 оны 12 сарын 22
    ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгууллаа. Энэ үэр энэ он гарсан зам тээврийн ослын талаар мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан аж.

    Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна.
  • Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны тайлангаа тавилаа
    2016 оны 12 сарын 22
    Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өгргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсөж улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн байгаа аж. 2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус тайлангийн хуралд оролцлоо. Өнгөрсөн онд ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилж амжилттай ажилласан Цагдаагийн тасаг, хэлтэс болон, шилдгээр шалгарсан алба хаагчдийг шагнаж урамшуулав. Тэрбээр тайлангийн хурал дээр хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, төр түмнээрээ үнэлүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан арвин их амжилтаар шинэ оноо угтаж байгаад нийслэлийн иргэдийнхээ болон өөрийнхөө зүгээс баярын мэнд хүргэж байна гэсэн юм. Тэрбээр “Өнгөрч буй онд нийслэлээс УБХЦГ-тай хамтран иргэд олон нийтийг татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл”, “Оюутан цагдаа” зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ирэх онд УБХЦГ-ын хамт олонтой нягт хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх ажлуудын томоохон зорилтыг төлөвлөгөөндөө тусгаад байна” хэмээлээ.

    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнболд “Манай хамт олон ирэх 2017 онд хуудль ёсыг дээдлэн, нийслэлчүүдээ түшиж, иргэддээ улам ойртон үйлчилж, хүнлэг, энрэнгүй, чин шудрагыг эрхэмлэн ажиллаж, хуулиар хүээлсэн чиг үүрэг, өргөсөн тангараг ёсоор төр түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан улсынхаа нийслэлийн хөгжил цэцэглэлтэд бодитойгоор хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
    2016 оны 12 сарын 22
    Шинэ он ургах дөхөж, иргэд, аж ахуйн нэгжүүд хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэн энэ үед цагдаагийн байгууллагаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

    Шинэ оны баяр болохтой холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4079 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулж 49 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авчээ.

    Үүнээс насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн зөрчил долоо буюу 14.2 хувь, зохих зөвшөөрөлгүй болон гар дээрээс согтууруулах ундаа худалдан боруулсан 23 зөрчил буюу 46.9 хувийг эзэлж байна.

    Баяр ёслолын үеэр иргэдийг архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, гар дээрээс согтууруулах ундаа худалдан авахгүй байх, хамт олны баярын арга хэмжээг зохион байгуулахдаа ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, ажилчдадаа мэдээ, мэдээлэл өгч анхааруулах, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон нэгнээ харгалзах хүнгүй орхихгүй байх, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
  • Энхтайваны гүүрний нэг эгнээг түр хаалаа
    2016 оны 12 сарын 22
    Өнгөрсөн шөнө согтуу жолоод Энхтайваны гүүрний хашлага мөргөсөн хэрэг гарсан билээ.

  • Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан айлчлал хийлээ
    2016 оны 12 сарын 22
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-20-ны хооронд БНСУ-ын Сөүл хотын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Сөүл хотын ИТХ-ын дарга Янг Жун Юүгтэй уулзсанаар албан ёсны айлчлал эхэлсэн байна.
  • Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно
    2016 оны 12 сарын 22
    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна. “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилготой тус арга хэмжээ ирэх нэгдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжлэх юм.

    Пиротехникийн хэрэгслийг зөвхөн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худалдан борлуулах эрхтэй. Мөн зөвхөн мэргэжлийн инженер операторууд ёслолын буудлагыг хийлгэх шаардлагатай юм. Хэрэв пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хуулийн дагуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
  • Энхтайваны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөж осолджээ
    2016 оны 12 сарын 22
    Өнгөрсөн шөнө ”Nissan X-Trial” маркийн автомашинтай согтуу жолооч Энхтайваны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөж гүүрний зарим хэсгийн хашлагыг нурааж, гэрлийн шонг унагаасан байна.

  • С.Оюун: Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гарсан ч хүлээж аваагүй
    2016 оны 12 сарын 22
    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид 10:00 цагаас эхэлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарч байгаа.
  • Бага ангийн сурагчид энэ сарын 29-өөс амарна
    2016 оны 12 сарын 22
    Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм.

  • Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалах арга
    2016 оны 12 сарын 22
    Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

    1.Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах
    Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.
    Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

    2.Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших
    Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны ххаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.

    3. Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах
    -Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
    -Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай.
    -Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Долоо хоногт нэг удаа цэвэр агаараар амьсгалвал уушги цэвэрлэгдэх сайн талтай.

    4. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих
    -Сайжруулсан зуух
    -Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)
    -Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
    -Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх
    -Өвлийн улиралд цахилгаан, тосон халаалт гэх мэт халаах аргыг сонгох

    5.Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
    Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
    -Бага насны хүүхэдтэй бол гэртээ хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.
    -Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
    -Агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах
    -Гэртээ тамхи татахгүй байх
    -Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах.

    6. Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх
    Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ. Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов
    2016 оны 12 сарын 21
    Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2017 оны хэмжээг тогтоов

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо.

    Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөгөөр тогтоов.
  • Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина
    2016 оны 12 сарын 21
    “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх хэдий ч тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой гэж үзжээ. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
  • “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлнэ
    2016 оны 12 сарын 21
    Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллого явуулж дууслаа

    Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг хэлэлцээд цаашид авах арга хэмжээний тухай тогтоол гаргахаар болов.

    ОХУ-ын Москва хот дахь Элчин сайдын яамны II байр, Улаан-Үд хот дахь Консулын газрын барилгад хөрөнгө оруулсан маргаантай асуудал, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамыг нүүлгэн шилжүүлэх зэргийг судлан, тулгамдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнг УИХ-д танилцуулахаар боллоо.

    Тооллогод төрийн 1128, орон нутгийн өмчийн 4958 нэгж, хуулийн этгээд хамрагдсан байна. Танилцуулгаас үзвэл үзлэг, тооллогод 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тасалбар болгосон 30 их наяд 74 тэрбум 900 сая төгрөгийн хөрөнгө хамрагдсанаас 17 их наяд 150 тэрбум, 900 сая төгрөгийн төрийн болон орон нутгийн өмчийн өөрийн хөрөнгө байна.

    Үзлэг, тооллоготой холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийх, концессын гэрээгээр барьсан барилга, зам, гүүр, тоног төхөөрөмж зэргийг төрийн өмчийн бүртгэлд тусгах зэргийг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.
  • Гэр бүлийн боловсрол олгох замаар хүчирхийллийг бууруулна
    2016 оны 12 сарын 21
    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, үзэл баримтлалыг баталж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

    Хуулийн төсөлд:

    - Гэр бүл, эцэг, эх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хуулийн нэг зорилго болгож, төрөөс гэр бүлийг дэмжих

    - Гэр бүл тогтвортой байх, хүүхэд гэр бүлийн орчинд өсч хүмүүжих, гэр бүлийн хүчирхийлэл буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болох гэр бүлийн боловсрол олгох

    - Хүүхдийн төлөө эцэг, эх, асран хамгаалагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцэг, эх салсны дараа хүлээх үүрэг, хариуцлагыг хэвээр байлгах

    - Хүүхдийн өмчлөх эрхийг хуульчлах

    - Хүүхдийн тэтгэлэг заавал төлөгддөг нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлэг гаргуулах

    - Гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудал журмаар зохицуулагдаж байгааг өөрчилж хуульчлах, үрчилсний дараах хяналтыг бий болгохоор төлөвлөжээ.

    Хууль батлагдсанаар гэр бүлийг дэмжих төрийн бодлого, гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо бий болж, гэр бүл бат бэх байж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай банк хадгаламж татахгүй
    2016 оны 12 сарын 21
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

    Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгажээ.
  • 50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна
    2016 оны 12 сарын 21
    Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов. 50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх юм.
  • ”Хятад-Монголын найрсаг солилцооны төв” үүдээ нээлээ
    2016 оны 12 сарын 21
    ”Хятад-Монголын найрсаг солилцооны төв”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчин сайд Шин Хай Мин, Найрамдал сургуулийн захирал Жянь Шянь Мэй нарын албаны бусад хүмүүс оролцов.
  • Дүүргийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө
    2016 оны 12 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийслэл хот болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг товчлон дурьдвал,

    -2016 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,

    -Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлах, иргэдээс санал авах асуудалд онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах,
    -Энэ сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа тул дүүргүүд нутаг дэвсгэр дэх явган хүний зам, гарц дээрх цасыг тухай бүрт нь арилгахдаа аж ахуй нэгж, байгууллагуудаа татан оролцуулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах,

    -Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг бүхий талаар дэмжих, бага насны хүүхдүүдэд аль болох өрхөөр нь явж эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүртээмжийг нэмэгдүүлэн хангах,

    -Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах зорилгоор хэт их бохирдолтой бүсэд байгаа гэр хорооллын 51 сургуулийн бага ангийн сурагчдад амны хаалт тараах, 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурьлуулахаар болсон. Энэхүү ажлыг зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллах,

    -Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, зөвшөөрөлгүйгээр байршуулсан, шаардлага хангахгүй том, жижиг сурталчилгааны самбаруудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөд хяналт тавьж, дахин зөвшөөрөлгүй ТҮЦ, самбар байршуулахгүй байх асуудлыг биечлэн хариуцах,

    -Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Хэв журмын урамшуулалт эргүүл болон сайн дурын оролцоонд тулгуурласан эргүүлийн ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2345 2346 2347 2348 2349 2350 2351
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    11 цаг 2 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    11 цаг 4 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    12 цаг 38 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    12 цаг 45 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    13 цаг 56 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    15 цаг 11 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    15 цаг 24 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 25 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    15 цаг 43 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    16 цаг 46 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    17 цаг 13 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    17 цаг 37 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    17 цаг 52 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    18 цаг 31 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    18 цаг 39 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    18 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    18 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    19 цаг 18 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    19 цаг 27 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    19 цаг 35 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК