Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2348 2349 2350 2351 2352 2353 2354
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай боллоо
    2016 оны 12 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр Эрхэм чанар протезийн үйлдвэрт ажиллаж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шатыг хүлээлгэн өгөв.
  • Хүүхдийн бэлэгний бүтээгдэхүүнд шалгалт хийж байна
    2016 оны 12 сарын 20
    Шинэ жилийн баярыг угтаж хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийж байна.
  • Малын тоо буурчээ
    2016 оны 12 сарын 20


    Өвлийн мал тооллого энэ сарын 7-ноос 17-ны хооронд явагдлаа. Өнгөрсөн онд манай улс 65 сая мал тоолуулсан бол энэ жил энэ тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.

    Ийн малын тоо толгой буурсан шалтгааныг малчид зуд болж магадгүй гэж болгоомжилсноос бог малаа худалдан, борлуулж буйтай холбон тайлбарлаж байна. Улсын хэмжээнд тоологдсон нийт малын 98.2 хувь нь амины мал аж.
  • ТҮЦ-үүдийг нүүлгэж байна
    2016 оны 12 сарын 20
    ”Тэнгис” кинотеатр, 25-р эмийн сан болон Зайсан орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-нүүдийг нүүлгэлээ.
  • 93 сая орчим төгрөгийн гаалийн татвар төлөхөөс зайлсхийжээ
    2016 оны 12 сарын 20
    Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б нь Замын цагдаагийн 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа
  • Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансанд тендерийн мөнгө орж ирээгүй гэв
    2016 оны 12 сарын 20
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.



    -Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Хамгийн сүүлд гэхэд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат ярилцлага өгсөн байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?



    -Улсын ерөнхий прокурорын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан шударга бус ажиллаж байна гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд худал мэдээлэл тарааж, миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.



    -Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн гээд байгаа. Энэ үнэн юм уу?



    -Улсын ерөнхий прокурорын газрын албан тушаалтны хэлж буйгаар Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн хэмээн мэдэгдсэн. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Н.Алтанхуяг болон түүний эхнэрийн дансаар мөнгө орсэн зүйл огт байхгүй. Ийм асуудал огт үүсээгүй.



    -Ер өнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа шүү дээ?



    -Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэж үзэж байгаа. Улсын Еренхий прокурорын газар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг болохоос биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэдэг, улс терд хутгалдан ордог газар биш шүү дээ. Ингэж худал цуурхал тарааж, шударга бус ажиллахаар иргэд яаж прокурорын байгууллагыг зөв шударга ажиллаж байна гэж итгэх юм бэ. Прокурорын байгууллагын ганц албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж тус газрын нэр хүнд бүхэлдээ унаж байна. Иргэдийн прокурорын байгууллагад итгэх итгэл алдарч байна. Прокурорын байгууллага хэвлэлээр хүн гүтгэдэг, худал хуурамч зүйл хийдэг газар биш ээ. Үүнийг хязгаарлаж, хуульд заасан чиг үүргээ биелүүлмээр байна. Төрийн нэрийн өмнеес шүүх хуралдаанд оролцдог болохоос биш, үнэн мен нь шийдвэрлэгдээгүй хэрэгт хүнийг гүтгэж, доромжилж болохгүй гэж хэлмээр байна. Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй.



    -Энэ талаар мэргэжлийн байгууллагад хандсан уу?



    -Прокурорын байгууллагын албан тушаалтны хууль бус үйл явдлыг Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагад хандаж, гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын байгууллага миний үйлчлүүлэгчийн асуудлыг үнэн зевөөр шийдвэрлэж өгех хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой мэдээллийг улстөржүүлж, худал цуурхал тараасныг таслан зогсоож үнэн зев шийдвэрлэж агөхийг шаардаж байгаа гэв.



    Өдрийн сонин
  • Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна
    2016 оны 12 сарын 20
    Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

    Өчигдөр буюу 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийн шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна.

    Дээрхи гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

    Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд ийнхүү галд өртсөн байна.

    2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны хүүхэд байгаа юм.

    Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Иймд, иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

    Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхихгүй байх, халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах, хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эззэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Сайд Ц.Мөнх-Оргил Балба улсад айлчлав
    2016 оны 12 сарын 20
    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Балба Улсын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандари, Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.

    Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг харилцан айлчлуулах, олон улсын харилцааны зангилаа асуудлуудаар зөвлөлдөх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтож, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Засгийн газруудын хооронд дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
  • Ц.Элбэгдоржид ШЕЗ-өөс санал хүргүүллээ
    2016 оны 12 сарын 20
    Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс гаргажээ.

    ШЕЗ-өөс Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

    Г.Банзрагч нь МУИС-ийн ХЗДС-ийг дүүргэсэн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ цолтой бөгөөд ХБНГУ-ын Байротын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн багш, доктор, дэд профессороор ажиллаж байжээ.

    Б.Мөнхтуяагийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.
  • Агаарын бохирдлоос болж нислэгүүд саатжээ
    2016 оны 12 сарын 20


    БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос өглөө 10:00 цагт нисэх байсан бүх нислэгүүд агаарын бохирдлын улмаас 15:00 цаг хүртэл хойшлоод байгаа аж.

    Тэгвэл манай улсын Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардах байсан Станбул-Улаанбаатар чиглэлийн ТК-343 аяллын нислэг мөн тодорхойгүй хугацаагаар саатжээ. “Тurkish airline” компанийн Боинг онгоц одоогоор цаг агаарын байдал, үзэгдэх орчин хязгаарлагдмал гэсэн шалтаанаар хойшлоод байгаа аж.
  • Н.Төгсцогт эх орондоо ирлээ
    2016 оны 12 сарын 20
    АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа мексик тамирчинтай хийж ялалт байгуулсан билээ.
  • Нэгдсэн хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
    2016 оны 12 сарын 20
    2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрчээ. Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ
    2016 оны 12 сарын 20
    өв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт өвлийн сууц шатаж тус суманд оршин суух 74 настай эрэгтэй Т, 27 настай эмэгтэй О, гурван настай эмэгтэй А нар шатаж нас барж, таван настай эмэгтэй Э нь түлэгдэж гэмтсэн” гэсэн мэдээллийг 12-р сарын 20-нд авч шалгаж байна.

    Мөн ХУД-т “Зээлийн барилгын хажууд гэр шатаад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 19-нд авч шалгахад: Тус хороонд суух таван настай эрэгтэй Г, дөрвөн настай эмэгтэй Н, долоон сартай эрэгтэй Ц нар гэртэйгээ шатаж нас барсан хэргийг ХУД-ийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
  • Утааны эсрэг ээж нар хар масктай жагсана
    2016 оны 12 сарын 20
    Утааны эсрэг ээжүүдийн холбооны санаачлагаар баг насны хүүхэдтэй ээжүүд нэгдэн агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд өчигдөр /2016.12.19/ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүргүүлсэн байна.



    Уг тайван жагсаалд 30 гаруй эмэгтэй оролцож Улаанбаатар хотын хорт хийн улмаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх аж. Тэд тайван жагсаалаа энэ сарын 26-ны даваа гарагийн 10.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
  • Монголбанк мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгон буурууллаа
    2016 оны 12 сарын 20
    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буюу 14 хувь болгож бууруулжээ. Төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүгээ 11.5 хувиас 4.5 хувиар нэмж, 15 хувь хүргэсэн юм.

  • Фото: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
    2016 оны 12 сарын 20
    Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд оролцож, иргэдтэйгээ хамтдаа сүлд модны гэрлээ асаасан юм. Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайн нээлтийн арга хэмжээ боллоо.

    Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлийг нь асаан, бие биедээ сайн сайхныг хүсдэг билээ. Улаанбаатар хот маань үүний адилаар сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуустаа зориулсан мөсөн гулгуурын талбайг нээлээ. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл болгож, сүлд модныхоо гэрлийг асаалаа” гэлээ.

    Үүнээс гадна 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгааг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
    2016 оны 12 сарын 20
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ:

  • Автозамын боомтууд энэ сарын 29, ирэх сарын 1-ний өдрүүдэд амарна
    2016 оны 12 сарын 19
    “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг.

  • Энэ сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 12 сарын 19
    Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

  • Нийслэл “Азийн сан”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
    2016 оны 12 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Азийн сан”-гийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


    Азийн сан нь 1990 оноос Монгол Улсад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, сайн засаглалыг дэмжих, шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн албаны үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй болгох, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ.


    Энэ хүрээнд НЗДТГ-тай хамтран хотын үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2011 онд Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаа, мэдээллийг иргэдэд нээлттэй болгоход хамтран ажилласан бол 2014 онд НЗДТГ-тай авлигаас сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллажээ. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран ажилласан байна.


    НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “НЗДТГ “Азийн сан”-тай сүүлийн 6 жил хамтран ажиллаж байна. Өнөөдрийн зурсан санамж бичгийн дагуу нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ-ын шийдвэрүүд цахим хуудсаар ил тод болж байна. Газартай холбоотой шийдвэрүүд ч ил тод, иргэдэд нээлттэй болно гэсэн үг. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ил тод болгох, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд “Азийн сан”-тай хамтарч ажиллахаар болж байна” гэлээ.


    Ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх олон нийтийн болон дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2348 2349 2350 2351 2352 2353 2354
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    9 цаг 46 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    9 цаг 48 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    11 цаг 22 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    11 цаг 29 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    12 цаг 40 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    13 цаг 55 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    14 цаг 8 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    14 цаг 9 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    14 цаг 27 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    15 цаг 30 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    15 цаг 58 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    16 цаг 21 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    16 цаг 36 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    17 цаг 15 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    17 цаг 23 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    17 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    17 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    18 цаг 2 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    18 цаг 11 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    18 цаг 19 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зуун жил ганцаардсан хүн
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК