-
2016 оны 12 сарын 23
Агаарын бохирдлын улмаас алдагдсан орлогоо Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас эцэг эхчүүд нэхэмжлэхээр болжээ. Тодруулбал, эцэг эхчүүд хүүхдийнхээ амьсгалын замын өвчний эмчилгээ, шинжилгээ зэрэгт зарцуулсан мөнгөний баримтуудаа хадгалахыг Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос уриаллаа.
Хүүхдийхээ эмчилгээнд зарцуулсан мөнгийг нөхөн олговор хэлбэрээр Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагуудаас нэхэмжилж, буцаан олгохыг тэд шаардах аж.
Захиргааны Ерөнхий хуулийн дагуу ийнхүү нөхөн олговор нэхэмжлэх боломжтой бөгөөд олон улсад хэрэглэдэг тогтолцоо ажээ. Эдгээр нөхөн олговрыг нэхэмжлэх шаардлагыг гаргахын тулд уг холбооноос мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авч байгаа юм. Мөн ирэх даваа гаригт утааны эсрэг жагсаалд ирэхдээ энэ чиглэлээр хуульдаас зөвлөгөө авах боломжийг хангахаар ажиллаж байгаа гэнэ.
-
2016 оны 12 сарын 23
Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон юм. Үүний дагуу Ховд сумын Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 23-ноос хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Тэгвэл хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.
-
2016 оны 12 сарын 23
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл салбараас 20 нэр төрлийн архивын үйлчилгээ авах боломжтой.
-
2016 оны 12 сарын 23
Энэ оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ.
-
2016 оны 12 сарын 23
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.
-
2016 оны 12 сарын 23
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.
АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
Энэтхэг улсын ”Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн ”Ледифос” эмийг ”Ази фарм” компани
Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
2016 оны 10 сараас Энэтхэгийн ”Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн ”Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.
АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.
Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР
ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
№ Дүүрэг Үйлчлэх эмийн сангийн нэр Эмийн сангийн хаяг
1. Сүхбаатар дүүрэг
Маго фарм /Омбол/ 1-р хороо Далай цамхаг 1 давхар
Энх үйлс 2 / Омбол/ 7 хороо Нуурын 7-65
МЭИК Эмийн сан 1 Нарны зам 39
Ази фарм Фарммаркет 4 хороо 50 мянгат 22 байр
Ази фарм 8 8 хороо Оюутны гудамж 10/1 байр
Монос-Метромалл 6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр
Монос 11 8-р хороо 11-р хороолол 1-184 тоот
2. Баянгол дүүрэг Оранж /Омбол/ 3-р хороо Нарны хороолол7-124
Магофарм / Омбол/ 19 хороо 4 хороолол 51 байр
МЭИК Эмийн сан 3 Капитал таун 1-р давхарт
МЭИК Фарммаркет-5 10-р хороолол шинэ дэлхий хотхон
Ази фарм БГД -4 4 хороо 2 хороолол
Ази фарм БГД -12 12 хороо бичил хороолол
Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
Монос-Магда 18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
3. Баянзүрх дүүрэг
Календула/ Омбол/ 18 хороо Дархан детект эмнэлэг
Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/ 8 хороо Шархад 40 -248 байр
МЭИК Фарммаркет-2 Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
МЭИК Фарммаркет-3 Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
Ази фарм БЗД 16 хороо 16 хороолол 45 байр
Саргун асархуй /Ази фарм/ 1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
Монос- Энканто 26-р хороо Оргил худалдааны төв
Монос-13 18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
4. Чингэлтэй дүүрэг
Нони /Омбол/ 3 хороо Капитал центр
Төхөм фарм /Омбол/ 1 хороо 35 -р байр
МЭИК Фарммаркет-1 Бишрэлт Худалдааны төв 1-р давхар
МЭИК Эмийн сан 2 Улсын их дэлгүүр 1-р давхар
Ази фарм ЧД 3 хороо 50 мянгат
Монос-Төв 4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
Монос-37 2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
5. Хан-Уул дүүрэг
Цэгэма /Омбол/ 19 хороолол Үйлчилгээний төв
Энх үйлс 1/ Омбол/ 16 хороо Буянт ухаа 1
МЭИК Эмийн сан-4 Нисэхийн 58-р байрны 1-р давхар
Ази фарм Нисэх 16 хороо морингийн зам 57 байр
Монос -Оргил 1-р хороо Оргил шилтгээний байр
6. Сонгинохайрхан дүүрэг Еврофарм Цамбагарав /Омбол/ 14 хороо 13 байр
Еврофарм Хархорин / Омбол/ 15 хороо 19 байр
МЭИК Фарммаркет-4 Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
МЭИК Фарммаркет-6 5 шар, Капитал банкны 1-р давхар
Медивико 2 /Ази/ 17 хороо 1 хороолол 32 байр
Монос-Хархорин 17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
Монос-5 шар 18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
7. Налайх дүүрэг
Түвшин тун /Омбол+Монос/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд
Согоон бор /МЭИК/ 2-р хороо 20р байр 175 тоот
Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
8. Багануур дүүрэг Ухаа булаг /Омбол +МЭИК +Монос/ 1-р хороо 13-р байр 2 тоот
Тайн ам /Ази/ 1-р хороо 12-р байр 2 тоот
9. Багахангай дүүрэг Хэнз хонгор /Ази/ 2р хороо Өртөөний 33 тоот
-
2016 оны 12 сарын 23
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 12 сарын 23
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 23
НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн дагуу иргэд баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон юм.
-
2016 оны 12 сарын 23
Энэ сарын дугаар сарын 19-ний өдрийн Даваа гарагийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна.
-
2016 оны 12 сарын 23
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-тай Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн арван нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцжээ.
“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг энэ сарын 25-ны дотор авах юм байна.
Түүнчлэн “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг энэ сарын 25-ны дотор авах юм байна.
Мөн уулзалтын үеэр Орос - Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрсэн байна.
-
2016 оны 12 сарын 23
Нийслэл хотын хүн амын 11 орчим хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг бол Баянзүрх. Энэ дүүргийн удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, улам ойртуулах үүднээс өнгөрч буй 2016 онд багагүй ажлуудыг санаалчлан хийжээ. Иргэдийн талархалыг хүлээж, тэдэнд хүрсэн зарим ажлуудаас тоймлон хүргэж байна.
-
2016 оны 12 сарын 22
Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээллээ. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ.
-
2016 оны 12 сарын 22
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг буюу ”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
-
2016 оны 12 сарын 22
Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-нд нэг гэрийн хоёр хөгшинг гэртээ байхад нь хутгалсан хэрэг гарчээ.
-
2016 оны 12 сарын 22
Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан бараа импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Эрчим хүчний хэрэглээнд учирч буй ачааллыг багасгах, хэрэглэгчид оногдох төлбөрийн дарамт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хийсэн уг уулзалтаар импортын өргөн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэмнэлттэй байх стандартын шаардлага тавих, худалдан авагчдын сонголтод нөлөөлөх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн сонгосноор гарах эдийн засгийн үр нөлөөг сурталчилж, эрчим хүч хэмнэлтийн мэдээллийг барааны үнэ болон танилцуулгад заавал хавсаргаж байх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн дотор орчны агаарын бохирдлоос хамгаалах агаар цэвэршүүлэгч болон цахилгаан бага зарцуулдаг халаагууруудыг гаалийн татвараас чөлөөлж, үнийг бууруулах боломжийг эрэлхийлэн шийдвэр гаргах түвшиний байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэв.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шөнийн эрчим хүчний үнийг тэглэх бодлогыг баримталж байгаа энэ үед эрчим хүч бага зарцуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь чухал ач холбогдолтой бөгөөд дунд, урт хугацаанд манай улсын хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон, Тайвань болон Европын улс орнууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эрчим хүчний хэмнэлтийн “Energy Star” стандартыг 1992 оноос эхлэн мөрдөж байгаа. Европын холбооны улсуудад EU Energy label хөтөлбөрийг хэрэгжүүлэн угаалгын машин, хөргөгч, цахилгаан зуух, халаагч зэрэг цахилгаан их хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд эрчим хүч зарцуулах дээд хязгаарыг тавьж өгснөөр нэг өрхийн жилийн дундаж цахилгааны төлбөрийг 465 евро хүртэл бууруулж чадсан юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 22
2016 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
-
2016 оны 12 сарын 22
Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг дарга, газрын мэргэжилтнүүд оролцож байна.
Төслийн хүрээнд нийслэлийн түвшний нийслэлийн Онцгой байдал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүдээр дамжуулан албан хааагч, иргэдэд сургалт зохион байгуулах аж. Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын амь нас, эд хөрөнгийг байгалийн болон бусад тохиолдож болзошгүй гамшиг, аюулаас хамгаалахад зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Тус сургалтын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нийслэлийн ЗДТГ-тай хамтраад 2 жилийн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу эхний сургалт өнөөдөр ийнхүү эхэлж байна. Сургалтын зорилго нь сүүлийн үед Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр тооцогдож байна. 2001 онд 500 гаруй удаа газар хөдөлсөн бол 2015 онд мөн зохих хэмжээгээр газар хөдлөлтүүд болсон. Тиймээс ард иргэд, албан хаагчид газар хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахад чиглэгдэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 22
Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, ХААИС, Экобус авто үйлдвэр бага оврын тракторт угсардаг цас цэвэрлэгч, дүүжин төхөөрөмж, машинд суурилуулдаг хүрз, цэвэрлэж ачих төхөөрөмж, шанагат ачигч, цас түрэгч, цасны комбайн зэргийг санал болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 22
ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан “Соло” авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийсэн билээ.