Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2374 2375 2376 2377 2378 2379 2380
  • АТГ 261 иргэний мэдүүлгийг хянан шалгажээ
    2016 оны 11 сарын 22
    АТГ энэ сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.

    Өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын зэрэг 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.
  • ГХЯ: Фүкүшима мужид монголын 48 иргэн оршин суудаг
    2016 оны 11 сарын 22
    Өнөө өглөө 05.59 цагт Япон улсын Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужуудад бага хэмжээний цунами болов.

    Газар хөдлөлтөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаагаас гадна газар хөдлөлт, цунамигийн талаарх иргэдийн ойлголт, хувийн бэлтгэл өндөр байсантай холбоотойгоор хохирлын хэмжээ бага байгаа ажээ. Одоогийн байдлаар Фукушима, Мияаги мужид цунамигаас сэрэмжлэх тухай анхааруулга хэвээр үргэлжилж байна.

    Япон Улсад Монгол Улсын нийт 6590 иргэн ажиллаж, амьдарч байгаагаас зүүн хойд эргийн мужууд болох Фүкүшима /48/, Аомори /8/, Иватэ /24/, Ибараки /162/, Мияаги /89/, Чиба/832/ мужуудад нийт 1163 иргэн оршин суудаг байна.

    Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ эдгээр бүс нутагт оршин сууж буй иргэдийн талаар мэдээлэл авч, холбоо барихаар ажиллаж байна.
  • Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 11 сарын 22
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу өчигдөр НИТХ-д өргөн барьсан юм.

    Ирэх оны төсөвт иргэдийн саналыг тусгах зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь эдийн засаг хүнд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхэд бэрхшээл байгаа ч гэлээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, төсөвтөө суулгах шаардлага байгааг хэлж байсан юм.

    Иргэдийнхээ санал хүсэлтэнд тулгуурлан хотын дарга ирэх онд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийх төсвийн төслийг оруулж ирсэн байна. Төрийн захиргааны төсвийн зардлыг танаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг өргөтгөх, мөн цэцэрлэг, сургуульгүй хороодод шинэ барилга барих ажлыг эхлүүлэх ажлыг төсөвт тусгажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдийн үйлчилгээ, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор анх удаа 3 дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын тасаг байгуулж, иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэг зорилгүйгээр яаралтай тусламжийг дүүргийн эмнэлгээсээ авах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг ирэх оноос хэрэгжүүлэхээр төсөвтөө тусгасан байна. Авто зам, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн, Хайлаастын замын ажлыг эхлүүлэх, зарим байршилд гүүрэн гарцын шав тавих, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе шаттай хийж, иргэдийн аюулгүй, амар тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АТГ-ынхан Увс аймагт гурван өдөр ажиллана
    2016 оны 11 сарын 22
    Ажлын хэсэг Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл болон шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын 43 удирдах албан тушаалтантай уулзаж, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэн санал бодлоо солилцлоо
  • Н.Алтанхуягийн дүүг төрийн албан хаагч гэж үндэслэлгүй хорьж байна гэв
    2016 оны 11 сарын 22
    Н.Алтанхуягийн дүүг төрийн албан хаагч гэж үндэслэлгүй хорьж байна гэв
  • Мөнгөн ус зарж байсан этгээдийг илрүүлжээ
    2016 оны 11 сарын 22
    Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлагыг урьд шөнө 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт ирүүлжээ.

  • Хүн хутгалаад хэргийн газраас зугтсан этгээдүүдийг саатуулжээ
    2016 оны 11 сарын 22
    Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд мэсний шархтай нэгэн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

  • Гэмт хэргийн гаралт 1.7 хувиар өсчээ
    2016 оны 11 сарын 22
    Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хоногт дунджаар 1,500-2,000 гэмт хэрэг, зөрчлийн тухай дуудлага мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг дэх нэг цагдаагийн хэлтэс хоногт 100-130 хэрэг, зөрчлийн тухай дуудлага ирдэг байна.
  • Түлэгдсэн гэр бүлийн нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийг шалгаж байна
    2016 оны 11 сарын 22
    2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас 3 хүн тэр дунд бяцхан орхин түлэгдсэн харамсалтай явдал болсон билээ.

  • Монгол Улс БНАСАУ-д хүмүүслэгийн тусламж үзүүллээ
    2016 оны 11 сарын 22
    Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэн өгчээ.
  • Далай лам ”Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно
    2016 оны 11 сарын 22
    Далай лам өнөөдөр ”Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно
  • Нийслэлийн 2017 оны төсвийн төслийг өргөн барилаа
    2016 оны 11 сарын 22
    Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг хуулийн дагуу 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуйд өргөн барилаа.
  • Дунд сургуулиудын чансаатай танилц
    2016 оны 11 сарын 22
    Монгол Улсад Ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгодог ч хувийн төлбөртэй сургуулиуд олноор байгуулагдах болсон. Чамгүй тооны хүүхэд хувийн сургуульд суралцан боловсрол эзэмшиж байна.

    Өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд 750 гаруй сургууль байгаагийн 100 орчим нь хувийн дунд сургууль байна гэсэн баримт бий. Эдгээр хувийн сургуулийн төлбөр 1.500.00-гаас 50.000.00 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг ажээ.

    Үр хүүхдээ хувийн сургуульд суралцуулах гэсэн эцэг эхчүүдэд төлбөр мөнгөний асуудлаас гадна сургалтын чанар илүү чухал байдаг. Энэ талаар зарим хэвлэлээр Боловсролын Үнэлгээний төвд суурилсан албан бус судалгааг нийтэлсэн хэдий ч тодорхой хэмжээгээр сонголтыг тодорхойлох чансаа гэж үзсээр иржээ.

    Монголын шилдэг гэх тодотголтой улсын болоод хувийн сургуулиудын чансааг Боловсролын үнэлгээний төв, Үндэсний статистикийн хороо болон Үндэсний тойм сэтгүүлээс хамтран жил бүр гаргадаг юм. Эдгээр судалгаа тайлангаас Монгол дахь Турк сургуулиуд чансаагаараа үргэлж жагсаалтын дээгүүрт эрэмблэгддэг.

    Тухайлбал, БЗД-т байрлах “Мон Турк” бүрэн дунд сургууль өнгөрөгч онд нийслэлийн шилдэг 10 сургуулийн эхний байрт шалгарсан бол 2014 онд тус сургууль мөн л жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.
    Харин удаах байруудад Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль, Гёте, Олонлог, Радуга, 93-дугаар сургууль, 1-дүгээр сургууль, Шинэ Монгол, Хобби, 11-р сургууль зэрэг багтжээ.

    “Монтурк” бүрэн дунд сургуулийн хувьд 1994 оноос эдүгээ 19 жилийн түүхтэй. Зөвхөн долоо, найм, есдүгээр ангидаа элсэлт авдаг аж.

    Тус сургууль нь математик, хими, физик, компьютерийг англи хэлээр турк багш нар зааж нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш нар заадаг аж. Төлбөрийн хувьд дотуур байртайгаа нийлээд долоон сая төгрөг. Удаахт нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль багтсан бол Гёте гуравдугаарт бичигджээ.

    “Мон-Турк” бүрэн дунд сургууль бол зөвхөн эхний жишээ юм. Түүнчлэн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “УС-15”-д байрлах “Эмпати” сургуулийн тухайд сурагчид олон цагаар англи хэл, математик зэрэг хичээлийг гүнзгийрүүлэн судалж, суралцдаг байна.

    Иймд сурагчдыг хичээл хийх боломж нөхцөлөөр бүрэн хангаж, чанартай амин дэмтэй хоол хүнсээр үйлчилж, тухтай байлгах зэрэг вакум орчин үүсгэх ач холбогдолтой учраас дотуур байр зайлшгүй шаардлагатай байдаг гэнэ.
    Сурагчид таван өдөр хичээлдээ сууж, дотуур байрандаа амьдарчихаад, бямба, ням гаригт болон улирлын амралтаар гэртээ харьцгаадаг аж. Тус сургууль нь хотод хоёр, хөдөө орон нутагт гурван салбартай гэнэ. Тухайлбал, “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Дархан Эмпати” “Улаанбаатар Эмпати”, “Улаанбаатар элит” салбартай юм байна.

    Дэлхийн 173 орнд Турк сургуулиуд байдаг. Монгол Турк улс хэдийгээр газарзүйн хувьд хол оршдогч түүхийн улбаатай, харилцаа хамтын ажиллагааны салбарт түүхэн харилцаатай юм.
  • Гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ
    2016 оны 11 сарын 21
    Авлигатай тэмцэх газар энэ сарын 14-18-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
  • Үнэт цаасны арилжаагаар 14 384 ширхэг хувьцаа арилжив
    2016 оны 11 сарын 21
    Хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 14,384 ширхэг хувьцаа арилжсан байна.
  • Н.Алтанхуягийн дүү нар хоригдсон ч ахыгаа бууж өгөхгүй байхыг захижээ
    2016 оны 11 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүүг энэ сарын 16-нд онгоцны буудлаас баривчилж, өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хориод байгаа. Н.Наранцэцэгийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 150, 263-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
  • Төв номын санг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2016 оны 11 сарын 21
    Үндэсний Номын Сан- агуу их Онходын Жамъян гүн, эрдэмтэн Жамсраны Цэвээн, Чулууны Бат-Очир, Гүн Дашням нарын бичгийн мэргэдийн өргөсөн номоос эх авч, Өндөр гэгээн Занабазараас уламжилсан VIII Богд Жавзандамба хутагтын номын сан, бусад сүм хийд, хувь хүмүүсийн сэтгэлийн бэлгээр баяжиж үндэс сууриа бэхжүүлсэн.
  • Түрээсийн байрны асуудлаар ОХУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ
    2016 оны 11 сарын 21
    Өнөөдөр ОХУ-ын өмчийн байруудыг хувьчлахтай холбоотой асуудлаар тус улсын ЭСЯ-наас мэдэгдэл гаргасныг Ахлах зөвлөх Валентин Витальевич Кулаков танилцуулав. Энэ сарын 14-ний өдөр Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос ОХУ-ын өмчийн байруудыг хувьчлахыг шаардаж, хэвлэлийн бага хурал зарлан, сэтгүүлчдэд хандсантай холбогдуулан дээрх мэдэгдлийг гаргажээ.

    Тус мэдэгдэлд “ОХУ-аас өөрийн өмчийн байруудыг Монголын талд шижлүүлэн өгөхөөр идэвхтэй ажиллаж байгааг мэдэгдэлд дурьдаад “Хэдэн жилийн өмнө Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос ОХУ-ын өмчид байсан Улаанбаатар хотын 11, 12, 13, 17 болон Дарханы 3, 4 байрны гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн өгөхөд хуучин гэрчилгээ зайлшгүй шаардлагатай.

    Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос ОХУ-ын өмчийн байруудыг Монголын 15 мянган иргэн түрээслэн амьдарч байгаа гэж мэдээллэсэн. Одоогоор ОХУ-ын өмчийн 15 орон сууц байгаагаас 8-ыг нь Монголын 30 өрх түрээслэн амьдардаг. Үүнд 15 мянган хүн байхгүй.

    Мөн сард 5 сая ам.доллар буюу жилд 60 сая ам.доллар төлдөг гэсэн ташаа мэдээлэл тараасан. Уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэр ч ОХУ-д энэ хэмжээний ашиг өгч байгаагүй. Дээрх маргаантай асуудлыг шийдвэрлэхээр Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан ажлын хэсэг ирэх сарын дундуур хуралдахаар товлосон.

    1990 онд ОХУ өөрийн өмчийн 1400 гаруй үл хөдлөх хөрөнгө, цэргийн техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн. Мөн Монгол Улсын 11 тэрбум ам.долларын өрийг барагдуулсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын зүгээс Монголын талд тааламжгүй хандаж байгаагүй” гэжээ.

    ОХУ-ын ЭСЯ-ны Ахлах зөвлөх Валентин Витальевич Кулаков хэлэхдээ, хоёр орны найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хүндэтгэдгээ дурьдаад, энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн аливаа үйл ажиллагаанд Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос саад, тотгор учруулахгүй гэж найдаж байна” гэв.
  • ”Прокурор-2016” тэмцээний II шатны шалгаруулалт эхэллээ
    2016 оны 11 сарын 21
    Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн шинэ орчин, бүтэц, зохион байгуулалтад үр дүнтэй ажиллах чадвартай прокурорыг бэлтгэх, прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч ажиллаж байна.
    Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн А/103 дугаар тушаалаар ”Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр”, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан гаргасан ба уг хөтөлбөрийн зорилго нь прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар прокурорын хараат бус, шударга, хариуцлагатай байдлыг хангах, олон нийтээс прокурорт итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд оршино.
    Дээрх ажлын хүрээнд прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор”Прокурор-2016” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
    Тэмцээний нэгдүгээр шатанд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын бүх хяналтын прокурорууд хамрагдаж, харьяа прокурорын газрууд тус тусын байгууллага дээрээ зохион байгуулж, шилдэгүүдээ шалгаруулсан.
    Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын ”Алдар” танхимд ”Прокурор”2016 тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт эхэллээ. Тэмцээний нэгдүгээр шатнаас шалгарсан 32 прокурор энэ удаагийн шалгаруулалтанд оролцож, эрх зүйн мэдлэг, гэмт хэргийн зүйлчлэл, хэргийг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналттай холбоотой эрх зүйн бодлого бодох, эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, өгөгдсөн тестийн хэмжээнд ЭБША-ны зөрчлийг илрүүлэн дүгнэлт гаргах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварыг сорих, Албан хэрэг хөтлөлт, компютерийн хэрэглээний програм, цахим бүртгэл дээр ажиллах чадварыг сорих, өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих зэргээр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байна.
    Хоёрдугаар шатны тэмцээнийг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргаар ахлуулсан тус зөвлөлийн гишүүн /Улсын Ерөнхий прокурорын газарт ажиллаж байгаа/-ээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.
    ”Прокурор-2016” тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндөрлөж, дүнгээ гарган шилдэгээ тодруулна.
    Прокурор 2016” тэмцээний II шатны шалгаруулалтанд оролцож байгаа прокурорууд

    Прокурорын газар


    Прокурорын овог нэрс
    Нийслэлийн прокурорын газар
    Төмөр-Очирын
    Оргил-Очир
    Тээврийн прокурорын газар
    Содномын
    Оюунжаргал
    Архангай аймгийн прокурорын газар

    Намжилдоржийн Цогтбаяр
    Баян-Өлгий аймгийн прокурорын газар
    Болайн
    Ботакез
    Баянхонгор аймгийн прокурорын газар
    Дэндэвийн
    Мөнхэрдэнэ
    Булган аймгийн прокурорын газар
    Гиваасамбуугийн
    Эсэн
    Говь-Алтай аймгийн прокурорын газар
    Цогоогийн
    Сайнхүү
    Говьсүмбэр аймгийн прокурорын газар
    Энхбаатарын
    Нямбилэгт
    Дархан-уул аймгийн прокурорын газар
    Оюуны
    Доржмаа
    Дорнод аймгийн прокурорын газар
    Съезын
    Алтай
    Дорноговь аймгийн прокурорын газар

    Алтангэрэлийн Дүүрэнбилэг
    Дундговь аймгийн прокурорын газар
    Ганхүүгийн
    Хаш-Эрдэнэ
    Завхан аймгийн прокурорын газар

    Доржпаламын Пүрэвдагва
    Орхон аймгийн прокурорын газар
    Базарын
    Бүжинлхам
    Өвөрхангай аймгийн прокурорын газар
    Цэрэндолгорын
    Батзориг
    Өмнөговь аймгийн прокурорын газар
    Сайнбуяны
    Мөнхтулга
    Сүхбаатар аймгийн прокурорын газар
    Дамдингийн
    Энх-Амар
    Сэлэнгэ аймгийн прокурорын газар


    Довдонгийн
    Нямдэлэг
    Төв аймгийн прокурорын газар


    Мэндбаярын
    Гансувд
    Увс аймгийн прокурорын газар
    Пүрэвийн
    Удвал
    Ховд аймгийн прокурорын газар
    Энхбаярын
    Тулгаа
    Хөвсгөл аймгийн прокурорын газар

    Цэрэндоржийн Мөнхжаргал
    Хэнтий аймгийн прокурорын газар
    Явуунсумын
    Сансар
    Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар
    Түмэнбаярын Оюунжаргал
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар
    Дарьхүүгийн
    Ширэндэв
    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар
    Цэвээнжавын
    Уртнасан
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар
    Басангийн
    Энэрэл
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар
    Вандандоржийн Отгончимэг
    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар
    Шижирбаатарын Хосбаяр
    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газар
    Батаевын Алтанцэцэг
    Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар
    Сундуйн
    Энхмаа
  • С.Зориг агсны хэргийг М.Алдар шүүнэ
    2016 оны 11 сарын 21
    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны хэргийг хуваарилсан байна. Тодруулбал, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт оролцох шүүгчдийг томилжээ.
2374 2375 2376 2377 2378 2379 2380
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    6 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    20 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    20 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    38 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    1 цаг 42 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    2 цаг 9 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    2 цаг 33 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    2 цаг 47 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    3 цаг 35 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    3 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    3 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    4 цаг 14 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    4 цаг 23 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    4 цаг 31 мин
  • Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу?
    4 цаг 41 мин
  • "Netflix"-ийн үүсгэн байгуулагч Рийд Хастингс бүтээсэн зүйлээ бүр мөсөн орхино
    5 цаг 9 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
    5 цаг 19 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: 2014 онд өөр одны аймагт дэлхийтэй төстэй гараг илрүүлжээ
    5 цаг 48 мин
  • Улаанбурхан өвчнөөр 78 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 56 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК