-
2016 оны 11 сарын 21
2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын төсөвт 536 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 81.7 хувийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Дүүргүүдийн төсөвт 120.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 18.3 хувийг бүрдүүлэхээр байна.
Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг ХХОАТ-аас бүрдүүлэхээр төсөлд тусгасныг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа. Төсвөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дунд хугацаанд татварын орчинг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татвар хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг бодитой, татвар төлөгчдөд чирэгдэл багатай байх нөхцлийг бүрдүүлэх аж.
2017 оны төсвийн төслийн талаар саналаа хэлсэн иргэд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах, дэд бүтэц, автозамын асуудал зэргийг хөндөн ярьсан. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнийг шийдвэрлэх талаар төсөвт суулгах шаардлагатайг иргэд хэлж байлаа. Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн н.Бямбадорж “Манай хороонд 146-р цэцэрлэг гэж 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Үүнийг 2013 онд тухайн үеийн хотын даргын захирамжаар нураасан. Одоо газар нь хашаатайгаа бэлэн байгаа. Манай хорооны иргэд үүн дээр их хүлээлттэй байдаг” гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн хороондоо цэцэрлэгтэй бол хүүхдүүд өвлийн хүйтэнд өөр хорооны цэцэрлэг рүү явахгүй, эцэг эхчүүдэд ч хүндрэл багатай болохыг хэлж байв.
БЗД-ийн 24 дүгээр хорооны иргэн н.Сандуй “Манай хороо цэцэрлэг, сургуульгүй хороо. Ирэх 4 жилд нийслэлийн удирдлагууд хотын захын дүүрэг, гэр хорооллууд руу гол бодлогоо чиглүүлээсэй гэж хүсч байна. Манай хороонд цэцэрлэг болгох боломжтой хувь хүний байшин бий. Үүнийг цэцэрлэг болгох хөрөнгийг төсөвт суулгаасай гэсэн саналтай байна” гэсэн юм. Мөн СХД-ийн 23 дугаар хорооны иргэд хороондоо сургууль, цэцэрлэггүйгээс гадна нийтийн тээвэр, автозамын асуудал хүнд байдгийг хотын удирдлагуудад дуулгалаа.
БГД-ийн 21 дүгээр хорооны иргэн н.Баттулга “Манай хороо руу нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүйгээс иргэд хүүхдээ хүргэж өгөх, ажилдаа явах гэж өвлийн хүйтэнд 2.5-3 км газар алхаж байна. Дээр нь замын гэрэлтүүлэг маш муу. Үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ. Харин БЗД-ийн 4 дүгээр хорооны иргэн С.Отгонжаргал “Манай хорооны хувьд дахин төлөвлөлтөд орсон айлууд өнөөдөр маш хүнд нөхцөлд байна. Өнгөрсөн 4 жилд бүтээн байгуулалт огт хийгдээгүй. Үүнийг хурдасгах шаардлагатай. Дээр нь авто замын асуудал хүнд. Зам тавьж, нийтийн тээвэр явдаг болгоход анхаарч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна.” гэлээ.
Нийслэлийн ирэх 2017 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн хэлсэн саналыг хотын удирдлагууд судалж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхдээ тусгана гэдгийг хэллээ. Ялангуяа иргэдийн голчлон ярьсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж байна. 2017 оны нийслэлийн төсөв хүндрэлтэй байгаа ч бид боломжит төсвийнхөө хэрэгцээнд тулгуурлаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг аль болох нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зэргийг төсвийн хүрэлцээнээс гадна төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах гэсэн олон талт эдийн засгийн боломжид тулгуурлан, аль болох иргэдийн саналыг төсөвтөө тусгахаар төлөвлөж байна” гэсэн юм хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 21
Нийслэлд энэ оны аравдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 16.7 хувийнх нь үнэ өссөн байна. Харин 24.9 хувийнх нь буурч 58.4 хувийнх нь үнэ тогтвортой байв. Судалгаанд сонгогдсон хүнсий 93 нэрийн барааны 45.2 хувь буюу 42 нэрийн барааны үнэ өсчээ.
-
2016 оны 11 сарын 21
Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ) өнгөрсөн бямба гарагт хуралдсан. Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч А.Сүхбат нэлээд бухимдсан сурагтай.
-
2016 оны 11 сарын 21
Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна.
-
2016 оны 11 сарын 21
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймагт 2016 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд ажиллав.
-
2016 оны 11 сарын 21
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улс дахь айлчлал үргэлжилж байна.
-
2016 оны 11 сарын 21
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй орон даяар цас их хэмжээтэй орж, хүйтний эрч эрс чангарсан. Улмаар хальтиргаа гулгаа үүсэж, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд осол аваар гаргах нь нэмэгджээ.
-
2016 оны 11 сарын 21
Орон нутгийн замд халтиргаа үүссэн тул зорчигчийн вагоны тоог нэмэгдүүлж, нэмэлт төлбөр хураамж авахыг түр зогсоожээ
-
2016 оны 11 сарын 21
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ.
-
2016 оны 11 сарын 21
Ихэнх тамхичин бага насандаа тамхинд ордог. Өдөр бүр 80000-100000 залуу тамхичин шинээр нэмэгдэж байна гэх судалгаа бий. Сүүлийн үед тамхичдын тоонд охид, эмэгтэйчүүд элсэж, энэ нь хэвийн үзэгдэл мэт болсон.
-
2016 оны 11 сарын 21
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга танилцууллаа.
-
2016 оны 11 сарын 21
Өнгөрсөн Ням гарагт манай урд хөрш БНХАУ-ын засгийн газраас Далай ламын айлчлалтай холбоотой хоёр дахь мэдэгдэл гаргасан байна. Өмнө нь Баасан гарагт буюу Далай ламын айлчлал эхлэх өдөр Монголын засгийн газарт хандаж уг айлчлалд хориг тавихыг хатуу шаардаж байсан юм. Мөн Ням гарагт тус улсын гадаад бодлогын дуу хоолой болдог сайтад энэхүү айлчлалтай холбоотой нэгэн жижиг нийтлэл гарчээ.
Ням гарагт гаргасан Хятадын гадаад явдлын яамны мэдэгдэлд Монголын засгийн газрыг Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөг арилгах, Хятад-Монголын харилцааны хөгжилд саад болохоос сэргийлэхийг уриалсан байна.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монголын тал Далай ламыг хүлээж авлаа” гээд “Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгааг” онцолжээ.
Гэн Шуан “14 дүгээр Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан тусгаарлах зорилготой улс төрийн дүрвэгч юм” гээд “Хятад улс Далай ламтай ямар ч улс ямар ч түвшинд харьцахыг хатуу эсэргүүцнэ” гэлээ.
Мөн өчигдөр Бээжингийн гадаад бодлогын дуу хоолой болдог Global Times сайтад Далай ламын айлчлалын талаар нэгэн судлаачийн байр суурийг нийтэлсэн байна.
Нийтлэлийн гарчиг нь “Далай ламын айлчлал Хятад-Монголын харилцаанд хүндрэл учруулж болох ч хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэжээ.
Хэйлонжяний Нийгмийн ухааны Академийн Зүүн Хойд Ази судлалын Хүрээлэнгийн захирал Да Жиган хэлэхдээ “Далай ламын айлалчлаас болоод Хятад-Монголын харилцаанд хүндрэл гарч болзошгүй ч эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дотроо $4.2 тэрбумын зээлийн хэлэлцээр хэвийн үргэлжлэнэ гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр Төвдийн шашны тэргүүний айлчлалыг “цэвэр шашны зорилготой” хэмээн хаягласныг хүлээж авах боломжгүй тайлбар гэжээ.
Гэхдээ “АНУ, Хойд Солонгос, Японтой сайн харилцаатай, Зүүн Хойд Азийн бүс нутагт чухал оролцоо бүхий Монгол улстай найрсаг харилцаатай байх сонирхолтой Хятад улс уг айлчлалтай холбоотойгоор ямар нэг эдийн засгийн хориг тавихгүй байх” гэж дүгнэсэн байна.
-
2016 оны 11 сарын 21
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас их орсны улмаас одоогоор Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сумууд зудын байдалтай байгаа аж.
-
2016 оны 11 сарын 21
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын гишүүн, Зам тээврийн сайдын тушаалаар зарим чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад арга хэмжээ авсан билээ.
-
2016 оны 11 сарын 21
Эдгээр зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулж, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байсныг ийнхүү илрүүлээд байна. Бүлэглэн үйлдсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
-
2016 оны 11 сарын 21
Далай ламыг айлчлах гэж буйг юуны учир нууцлаж байсан нь өдгөө ч анхаарал татаж байгаа. Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн мэдээлж буйгаар Далай лам Х Богдыг тодруулахаар манай улсад айлчилж байгаа гэх. Тэгвэл Х Богдоор тодрох эрхэм нь нэр нөлөө бүхий улс төрчийн буюу бүр тодруулбал УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хүн гэх “бор шувуу” нисэх болсон. Тиймээс ч Далай ламын айлчлалыг нууцлаж байсан гэх мэдээлэл гараад байгаа.
-
2016 оны 11 сарын 21
Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт “Охинды” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын хажууд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 16:00 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Тулгын 44-78 НАА улсын дугаартай “Примо” загварын автомашиныг татан гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Шавартын ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 20:27 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Гантулгын 25-05 УНТ улсын дугаартай “Митцубиши” загварын автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй болгов.
Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг Цагаан эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашинууд бинзен дууссан, цас орсны улмаас Богосын даваа хаагдсан гэсэн мэдээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 11 цаг 40 минутанд Ховд аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.
Уг мэдээний дагуу Цэцэг сумын Хөшөөтийн уурхайны МОН-ЭКО ХХК-ны цасанд туулах чадвартай ПРАДО 77 маркийн автомашиныг гаргаж , Цэцэг сумын 11 иргэн, 2 автомашин, Мөст сумын 5 иргэн, 1 автомашинтайгаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 25 минутанд явсан.
Мөн Ховд аймгийн Цэргийн хэлтсийн даргаар ахлуулсан 3 хүн, Е45035 дугаартай ЮУНИМОГ маркийн 1 автомашинтай Цэцэг сумын Баян-овоо багийн Цагаан эрэг гэдэг газар луу Ховд аймгийн төвөөс явсан.
Хувиараа чулуу олборлож байсан дээрхи 60 иргэн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг, Цагаан эрэг гэдэг газарт өөрсдийн байрлаж байсан газраа буцаж очсон байгаа гэж орон нутгаас мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн Улаагчийн даваа, Улаан хус багийн Хавцал гэдэг газруудад цасанд боогдсон зам давааг нээх, сумын төвд шатахуун, эм тариа хүргэх ажлаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ЗХ-ний 340 дүгээр ангиас туулах чадвар сайтай 1 автомашин, “Рысжан” ХХК-ийн ЗИЛ-131 загварын автомашин, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.20-ны өдрийн 18:15 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 21
МУГТ Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын зургаад нь буюу Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.
-
2016 оны 11 сарын 21
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.
-
2016 оны 11 сарын 21
Сүүлийн үед Оюутолгойтой холбоотой таагүй мэдээлэл хөврөх болсон. Тэгвэл тус компанитай холбоотой бас нэгэн ноцтой мэдээлэл дэлгэгдлээ.