Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2409 2410 2411 2412 2413 2414 2415
  • Нийт хадгаламжын хэмжээ 0.1 хувиар буурчээ
    2016 оны 10 сарын 12
    Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн хэмжээ 8,1 их наяд төгрөг болж, 4,3 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69,9 хувь нь төгрөгийн хадгаламж байдаг гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 20,8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурсан байна. Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 21,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацаанд харж үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6,3 хувийг эзэлж буй бол чанаргүй зээл 8,4 хувийг эзэлж байгааг тогтоожээ. Гэхдээ чанаргүй зээл 2014 арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 17,4 хувьтай тэнцэж байсан бол одоо 8,2 хувийг эзэлж буй юм байна.
    Б.Цэцэг
  • Маргааш шилдэг 50 оюутанд батламж гардуулна
    2016 оны 10 сарын 12
    Дотоодын бүх их, дээд сургуулиас шалгарсан 50 оюутан тэтгэлэгт хамрагдна. Тодруулбал, Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сан хамтран шилдэг 50 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох батламжийг маргааш гардуулахаар болов. Батламжийг ”Central Tower Convention Center”-ийн 412 тоотод гардуулах юм байна. Ёслолд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч болон Зориг сангийн тэргүүн С.Оюун нар оролцох аж. Энэ удаагийн ээлжит шалгаруултад 614 оюутан оролцжээ. Шалгаруулалтыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын хоёроос дээш курст суралцдаг, голч дүн 3.2-оос дээш, суралцах эрмэлзэл, нийгмийн идэвхтэй хэдий ч санхүүгийн боломж тааруу оюутнуудыг харгалзан үзсэн гэнэ.
    Б.Цэцэг
  • Өргөн хэрэглээ барааны үнэ 0.6 хувиар өсчөө
    2016 оны 10 сарын 12
    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 0.6 хувиар өслөө.



    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх оны эцсийнхээс 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь, үүнээс төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ дүнгээрээ 11.9 хувь, мах, махан бүтээгдэхүүнийх 7.1 хувиар буурсан нь голлон нөлөөлөв.


    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас Орхон, Өвөрхангай, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт 0.1-1.2 хувиар өсч, бусад 16 аймагт 0.1-2.3 хувиар буурчээ. Говьсүмбэр аймагт 1.2 хувиар өсч, ГовьАлтай аймагт 2.3 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна.



    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар буурсан бол өмнөх оны эцсийнхээс 0.1 хувиар өслөө.
  • Маргааш нүдээ үнэгүй үзүүлж болно
    2016 оны 10 сарын 12
    Хүнийг эрт сохрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригийг дэлхий нийтээрээ Хараа хамгаалах өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.



    Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-16-нд Ази, Номхон далайн бүсийн Нүдний эмч нарын академийнхан манай улсад ирж, арга хэмжээ зохион байгуулах нь. Харин манай улсын гуравдугаар шатлал болон нүдний томоохон хувийн эмналгийн эмч нар нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, харааны бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч буй.



    Тэгвэл маргааш Улсын нэгдүгээр тев эмнэлэгийнхэн харааны бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм байна. Ингэхдээ харьяалал болон эрүүл мэндийн даатгалтай, эсэхийг харгалзахгүй ажээ.

  • Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ
    2016 оны 10 сарын 12

    Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ
    Пляжный отдых
    лучшие аудио книги

    IMG 3806 1200x800

    2016.10.12

    -Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах шаардлагатай байна-

    МХЕГ-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид, иргэд оролцсон юм.

    IMG 3818 1200x800

    Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрийн 279, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны бэлтгэн нийлүүлэх, хадгалж савлах, худалдаалах үеийн 261, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 445, худалдаа үйлчилгээ эрхлэгч 964, импортлогч аж ахуйн нэгж 120, нийт 2069 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн давхардсан тоогоор 6420 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулав.

    IMG 3792 1200x800

    Тандалт судалгааны явцад давхардсан тоогоор 3327 зөрчил илрүүлснээс газар дээр нь 62.1 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 731 заалт бүхий 173 албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна. Ингэснээр хэрэгжилт 68.7 хувьтай, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласнаар биелэлт 75.5 хувь болж, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт 6.8 хувиар өссөн. Гэсэн хэдий ч хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналтын тогтолцоо бүрэн хэрэгжээгүй, худалдаа эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэг сул байгаатай холбоотойгоор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололттой холбоотой зөрчил буурахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнсний сүлжээний үе шат бүртээ бүтээгдэхүүний шошгыг хянаж хүлээн авч бие биедээ хяналт тавьж ажиллаж хэвшээгүй байна.

    Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилт хэрхэн хангагдсан эсэхийг хүнсний сүлжээний үе шатаар бүрээр, хуулийн заалт тус бүрээр харьцуулж улсын хэмжээнд дүн шинжилгээ хийхэд:

    Тандалт судалгаанд хамрагдсан 6420 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрсэнээс багцалсан болон жижиглэн савласан тохиолдолд шошгоны мэдээллийг бүрэн тусгаагүй 23.7, хаяг шошгоны хэлний зөрчилтэй 19.5, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 14.5, буруу шошголсон 12.3, олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй 7.5, шошгон дээр заасан нөхцөлд хадгалаагүй зөрчил 5.7 хувь илэрлээ.

    IMG 3810 1200x800

    Тандалт судалгаанд 2069 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулахад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шошгололттой холбоотой заалтуудын хэрэгжилт улсын хэмжээнд дунджаар 53.3 хувьтай байна.

    Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хүнсний сүлжээний үе шат бүрээр нь гаргавал мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний шошгололт 51.5, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд 39.0, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнд 52.8, худалдаалж буй бүтээгдэхүүнд 46.6, импортын хүнсний бүтээгдэхүүнд 76.6 хувьтай байна.

    Мал амьтан, ургамал, ургамлын гаралтай анхан шатны үйлдвэрлэлд гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх нөхцөл бүрдээгүйгээс гарал үүсэл нь тодорхойгүй, шошгогүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, худалдаалах үндсэн шалтгаан болж байгаа юм. Зөрчлийн дийлэнх буюу 38.6 хувь нь нийслэлд, 9.3 хувь нь Өмнөговьд, 7.9 хувь нь Увсад, 7.5 хувь нь Завханд, 6.6 хувь нь Хөвсгөлд, 6.3 хувь нь Баянхонгор аймагт илэрсэн байна.

    Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн тандалт судалгааны дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хурлын шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад хүргүүлсэн.

    IMG 3791 1200x800

    Цаашид хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинээр холбогдох журмыг яаралтай боловсруулан баталж мөрдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээний бүх үе шатанд хуульд заасан шаардлагын дагуу бүрэн шошгожуулах;

    Харагдах байдлаар нь шинж чанарыг тодорхойлох боломжтой хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шаардлагатай мэдээллийг дагалдах хуудсанд тусгаж нэвтрүүлэх талаар заавар, журам боловсруулж мөрдүүлэх;

    Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийн талаар хэрэглэгчдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах талаар зөвлөмж боловсруулж үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, хэрэглэгдэд хүргэх, сургалт, сурталчилгааг бүх шатанд зохион байгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийх;

    Хаяг шошгын зөрчилтэй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна.
  • Б.Ууганхүү шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа
    2016 оны 10 сарын 12
    ОУХМ Б.Ууганхүү өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авчээ.



    Тэрээр Рио-2016 Паралимпийн наадамд жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэнд баяр хүргэн төрөлх нутаг болох Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс нь “Sunshine Village” хороололд гурван өрөө байр бэлэглэсэн билээ.



  • Өндөр дээдсийн илгээмж болсон түүхийн дурсгалаа түйвээж эхэлжээ
    2016 оны 10 сарын 12
    Мессеж ирэх дохио дуугарав. Аваад үзвэл “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр болгон бэлгэдэж, тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа” гэжээ. Хавсралтаар бас зураг ирлээ. Нээж харвал нисэж байгаа жигүүртэн шувуу, дөрвөлжин хүрээн доторхи нэг омог отгийн хүмүүс байна. Тийм ээ, энэ бол өнөөгийн бидэнд ирүүлсэн өвөг дээдсийн минь мессеж, илгээмж, уран зургийн галерей билээ. Чухамхүү бид Дарханыхаа нутагт байдаг Хүйтэний голын бичигт хадны тухай ярьж байгаа нь энэ. Энэхүү түүхэн дурсгалт захиа, зургийг гүйцэд тайлан уншихаар хичээн судалж яваа доктор, хатагин Готовын Аким гуайтай хамтран “Art Ger” энтэртаймэнтийнхэн бид аяны жолоо залж зорьсон газартаа ирлээ.

    Бичээс зураг нь голын эхний хойд талд Бичигт хошууны хадан цохионы нөмөрт тэгшхэн толигор чулуун дээр байна. Энэхүү монгол, дөрвөлжин бичиг, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалсан гэж тайлбар толинд тэмдэглэгдсэн нь бий. Тэгэхээр олон жилийн дараа энд ирж байгаа дөрөв дэх жинтэй том судлаач нь Го.Аким доктор боллоо. Бид эрхэм ахыгаа даган хадандаа ёслон хүндэлж, номын адис хүртээд ажилдаа оров. Бичээс зургийг анхааралтай тодруулан үзэцгээв. Хар бэхээр бичигдсэн монгол бичээсийн эхний мөрүүд овоо тод хэрнээ дараагийн үгсийг бүрэн тайлан унших боломжгүй болжээ. Цагийн эрхээр их баларч бүдгэрч. Эртний хүмүүс бичиг зургаа хаданд урлахдаа тун сонин тогтоцтой газрыг шилж сонгож авсан нь илт мэдрэгддэг. Хүйтний голын чулууны бичээсийг л гэхэд салхи, цас, борооноос сайн хамгаалагдан, урагшаа хараад, өөд өөдөөсөө яг тэгш өнцөгт үүсгэсэн тэгш ханан хаданд зурж бичжээ. Зөвхөн урдаасаа л ил харагдана, бусад зүгээс болохоор далд. Монгол бичгээр бичсэн мөрүүдийн хажуу дахь долоон мөр босоо дөрвөлжин бичгийн утгыг тайлахыг Го.Аким ах их хүсч байна. Хэчнээн бүдгэрсэн ч гэсэн газар дээр нь ирж нүдээрээ үзэхэд судлаач хүний жинхэнэ нар гардаг. Ингэж ирээд бичиж буулгаж аванаа нягтлан тодруулж, мэргэжлийн шинжээч судлаач нартай хамтаран юун тухай болохыг нь илрүүлнэ гэхээс Го.Аким ах яарна. Дэргэдэх хананд нь зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор олон бөөрөнхий тэмдэг байна. Гадуур нь хөвөөлөн тэмдэглэсэн хашлаган зураасны дээд хэсэг дотор нь дүрсэлсэн олон дугуй толбоноос он цагийн уртад 20 гаруй нь л тун сайн шагайхад нүдэнд харагдана. Хашлаганы доод талд ганц дугуй хонхор, түүнээс зүүн доор том солбио чихтэй, богино сүүлтэй буга согоорхуу амьтан зуржээ. Зургийн будаг нэлэнхүйдээ баларчээ. Ийм зургуудыг хүрлийн үеийн овгийн нэгдлийг харуулсан баримт хэмээн судлаачид үздэг. Тэгвэл дөрвөлжин эсвэл дугуй хүрээгээр овог аймгийг, түүний доторхи олон толбоор овгийн гишүүдийг бэлгэдсэн хүн малын тооллого байж болох магадлалтай гэж Го.Аким ах үзэж байв. Далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлсэн байж магадгүй гэлээ.
    Го.Аким ах бичиг, үг, үсэг бүрийг хичээнгүйлэн нягт нямбай бүртгэн тэмдэглэж, зураг дүрсний урт, өргөнийг хэмжиж тод томруун буулгаж авлаа. Судлаач шинжээч хүн гэж ийм л байдаг ажээ. Тэр тусмаа Го.Аким ах одоо ид онгод нь орсон явна. Талын хүн мөртлөө ууланд шунан дурлажээ. Дорнодын талынхаа Хадан хөвийн жижигхэн хавцлын оройд гарсан арван хэдтэй жаал хөвүүн дэлхийн дээвэр Хималайн оргилд гарсан юм шиг баярлан хөөрсөн тэр цагаас уулсад сэтгэл нь татагджээ. Тэрээр уншигч олондоо өргөн барьсан “Туульс хайлдаг уулс” хэмээх номдоо Монголын домогт, тахилгат уулс Бурхан Халдун, Отгонтэнгэр, Ээж хайрхан, Баруун, Зүүн Богд, Гурван Мандал, Алтан Овоо, Шилийн Богд, Матад хан, Зотол хан зэрэг 60 гаруй алдарт хайрхнаар аялсан замын тэмдэглэлээ багтаасан. Ингэхдээ уул болгоны домгийг хүүрнэж, сангийн судрыг нь хамтатгахын зэрэгцээ хад чулуун дээрх бичиг бичээс, зургуудыг нягтлан тайлж, хүн чулуу, буган хөшөөн дурсгалуудыг одоо байгаа байдлаар нь зураглан бичиж, 700 шахам өнгөт зураг оруулсан. Го.Аким ахын олон ажлыг зэрэг амжуулдаг нь үнэнхүү атаархмаар. Сэтгүүлч, зохиолч, дуун хөрвүүлэгч, хэл шинжээч, түүхчийн хувьд бүтээсэн болгон нь хүмүүст үнэлэгджээ.
    Их үдийн нар доошлон хадан цохионы энгэр сүүдэртэх хүртэл бид хүндэт ахдаа хир чадлаараа туслан дэм болцгоов. Цаг ямар хурдан өнгөрснийг хэн нь ч анзаарсангүй. Өглөөнөөс бороо орж бүүдийсэн тэнгэр гэнэтхэн цоорч зөвхөн бичигт хадан дээр л нараа тусгасан нь үнэнхүү бэлгэшээлтэй. Хэн хэзээ бичсэн, яг ямар үйл явдлын гэрч зураг тэмдэглэл болохыг илүү тодруулах зорилготой Го.Аким ахын тайллыг бид удахгүй гарах номоос нь танилцаж сонирхох учраас энэ удаа түрүүлэн илүү үг дуугаралгүй нээлт бүтээл юуг нь тэсэн ядан хүлээе.
    Холоос зорьж ирсэн гавьяат ахтайгаа хамт бид ажлаа амжуулсандаа сэтгэл дүүрэн буцахаар боллоо. Гэнэт мессежний дуу дахин гарав. Гэхдээ их чичирхийлсэн доргио мэдрэгдэх нь тэр. Нээгээд хартал аврал эрсэн дохио хангинаж харанга дэлдэх мэт цангинав. Цочиж сандарсандаа лавшруулан үзвэл Бичигт хаданд маань аюул учирчээ. Юу болох нь энэ вэ. Шуналтай хүмүүс голын хөндийг тэр чигт нь ухаад хаячихсан байна. Цэцэг жимс алаглан байсан нуга дэнжийн хөрсийг орвонгоор нь эргүүлж, улаан түйрэн болгожээ. Хамгийн аймшигтай нь судар бичээстэй цавчим хаданд ердөө аравхан алхам ойрхон ирчихсэн байв. “Хэн ингээд сүйтгэчихэв ээ. Яасан дүүрчихсэн толгой вэ“ хэмээн Го.Аким ах харамслаа. Хэлэх үг олдсонгүй. Бид бас л буруутан. Энэ нүглийн өмнө нутгийн хүмүүс бүгд л гэмтэй. Түүх, соёлын ховор дурсгалтай, онгон тансаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хүйтэний голын хөндийг алтны уурхайнхан ухаж төнхөөд эхэллээ гэдгийг олон удаа телевизээр үзүүлэн радиогоор ярьж, сонин хэвлэлд зөндөө гаргасан. Нутгийн байгалиа хамгаалах сэтгэлтэй иргэдийн нөхөрлөлийнхөн чамгүй тэмцсэн. Гэвч нэмэр болсонгүй. Өвөг дээдэс минь хойч үеийнхэндээ үе дамжуулан илгээж үргэлж нандигнан санаж яваарай хэмээсэн эрхэм ариун илгээлтийг хүйтэн санаатнуудаас авран хамгаалж авч үлдэх нь бидний үүрэг. Одоо алгуурлалгүй шуурхай арга чарга бодъё. Дарханчууд нутаг орныхоо хамгийн үзэсгэлэнтэй ховор газар ус, соёл, түүхийн дурсгалыг өөрсдөө нэрлэн тодруулсан. Тэр долоон гайхамшгийн нэг нь Хүйтэний голын бичигт энэ хад шүү дээ. Хүмүүс ээ, юу хийчих нь энэ вэ. Тэнгэр дээдэс минь, мулгуу биднийгээ өршөө!
    Намрын адаг сарын цагаан бич өдөр.
    Хүйтэний голын Бичигт хошуу.
  • 400 мянга хүүхэд “хүүхдийн мөнгө”-гүй
    2016 оны 10 сарын 12
    400 мянга хүүхэд “хүүхдийн мөнгө”-гүй Өрхийн амьжиргааны төвшнөөрөө босго онооноос доогуур орсон 660 мянган хүүхэд тэтгэмжээ авчээ.
  • Авлигатай тэмцэх газарт зөвлөмж өглөө
    2016 оны 10 сарын 12
    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө.

    Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг тусгажээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа сургалт зохион байгуулах зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн төв”-ийг дэргэдээ байгуулж ажиллуулах, Авлигын эсрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт байгаа баримт, мэдээ сэлтийг “Авлигын талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан” болгон эмхлэх, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах боломжийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар нийтэлж хэвших, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай мэдээллийн нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэсэн байна.

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал зөвлөмжийг хүлээн аваад “Энэ бол цаг үеэ олсон зөвлөмж байна. Бид авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн өөрчлөлт хийе гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Сая УИХ-ын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай онцолсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой заалтууд орсон. Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлээр ийм тодорхой хүсэл зоригтой байгаа цаг үед авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн хяналт тавих чиглэлээр Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өгч байгаад сайшаан хүлээн авч байна. Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой. Үүний тулд иргэд, олон нийтийн хяналтад байх нь зайлшгүй. Тиймээс Авлигатай тэмцэх газар та бүхний өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэж хэллээ.
  • “Монголын нууц товчоо”-г Геннист бүртгүүлэхэд 37 сая төгрөг шаардлагатай
    2016 оны 10 сарын 12
    Өнөөдрийн байдлаар Монголын нууц товчооны төгсгөлийн бүлэг болох 108 дахь метр эсгийг оёж, өнгөнд оруулж будах ажилдаа оржээ. Тус бүтээлийг урлахад нийт нэг сая 994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 13 аймгийн 2600 гаруй үйлчин буюу ойрад, буриад, урианхай, торгууд, үзэмчин зэрэг 24 бага ястан оролцсоноороо онцлогтой.
    Тус бүтээлийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд нийт 37 сая төгрөг шаардлагатай аж. Үүнд “Гиннесийн амжилт”-ыг бүртгэх байгууллагын хүмүүсийг урьж авчрах, талбай дээр үйл ажиллагаа зохион байгуулах (зочид буудал, онгоцны тийз, хоол унд, орчуулга) зэрэг зардлууд багтсан байна. Энэхүү урлалыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон Хэнтий аймгийн ЗДТГ бодлогоор дэмжин ажиллаж байгаа юм.
    Энэхүү түүхэн бүтээлийг урлан бүтээж буй уран гарт урчууддаа сэтгэлийн дэм хайрлаж “1000 ТӨГРӨГ-1000 УРАМ” аянд нэгдэхийг нутгийн зон олон уриалав. “Монголын нууц товчоо” бүтээлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 9476-1412, 9144-6944 утсаар холбогдон тодруулж болох юм байна.
    Б.Цэцэг
  • Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдана
    2016 оны 10 сарын 12
    Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

    Сургалтаар хорт утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.

    Сургалтын удирдамж, хөтөлбөр батлагдан гарсан тул та бүхэн доорх холбоосоор татаж авна уу.
  • Долоо хоногийн сүүлчээр цас орно
    2016 оны 10 сарын 12
    Нийслэл Улаанбаатарт багавтар үүлтэй, салхи 7 метр секунд, 9 хэм дулаан байна. Харин шөнөдөө 5 хэм хүйтэн байх аж.

    Тав хоногийн байдлаар цаг агаар дулаарч 15 хэм хүртэл халах ч амралтын өдрүүдэд 2 хэм хүртэл хүйтэрч цас орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
  • Замын-Үүдэд ариутгалын цэг барина
    2016 оны 10 сарын 12
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллажээ. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болсон байна.



    Тодруулбал, Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын пунктыг Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд оруулах асуудлыг шийджээ.



    Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах пунктын үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.
  • Элэг шилжүүлэн суулгах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв
    2016 оны 10 сарын 12
    Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
  • 401.6 мянган тонн үр тариа хураан авчээ
    2016 оны 10 сарын 12
    2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.


    Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
    10 дугаар сарын 11-ны байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7 мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
    Шинэ ургацаас нийтдээ 135.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 36.0 мянган тонныг аваад байна.
    Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байна.
    Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр:
    14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
    Ургацын төв штаб
  • Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
    2016 оны 10 сарын 12
    Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус цэцэрлэг нь 1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.

    Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

    Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дахиад 105 иргэн ажилгүй боллоо
    2016 оны 10 сарын 12
    Гурав дахь жилдээ хэрэгжээд байсан “Тогтвортой амьжиргаа” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Энэ тухай Ховд аймгийн СДБ-ын ахлагч С.Эрдэнэчимэг, Архангай аймгийн ахлагч Д.Батсайхан, Баянхонгор аймгийн ахлагч Д.Бямбасүрэн нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл байна.
    “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд сум дэмжих баг нь аймаг бүрт таван хүний гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тодруулбал, хяналт үнэлгээний мэргэжилтэн буюу багийн ахлагч, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн, иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн, бүтцийн шинэчлэлт хариуцсан мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг нэг аймагт ажилладаг байсан аж. Улмаар 21 аймгийн 105 мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлт хийх болсон үндэслэлээр ажлаас нь халжээ. Ажлаас халах шийдвэрийг өнгөрөгч сарын 28-нд гаргасан байна.
    Ажлаас халагдсан иргэд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Тэд эрх ашгаа хамгаалахаар 11 аймгийн 47 төлөөлөгч Улаанбаатар хотноо ирсэн байна. Хууль бус шийдвэр гаргасан байгууллага шийдвэрээ эргэн харах хүртэл Олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.
    Б.Цэцэг
  • Манай улсын иргэд гадны улс руу “дүрвэж” байна
    2016 оны 10 сарын 12
    Улсын хилээр гарах иргэдийн тоо өнгөрөгч зургадугаар сард нэг сая 40 мянга байжээ. Тэгвэл гадагшаа гарсан иргэдийн тоо сүүлийн гурван сард 40 дахин нэмэгдсэн аж. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв. Гэхдээ үүнд зөвхөн манай улсын иргэд биш гэнэ. Дээрх тоо баримтад гаднын жуулчид ч орж байгаа юм.
    Иргэд гадны улсыг зорих болсон шалтгааныг нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, тогтвортой ажиллах боломжгүй болон өрхийн нэг сарын зарлага орлогоос давсантай холбон тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, иргэд амьдрах орчин нөхцөл муудаж буй хүндрэлийг давахын тулд дээд боловсролтой ч өндөр цалинтай хар ажил хийхээр хилийн дээс алхах болжээ.
    Б.Цэцэг
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас 17 хүн амиа алджээ
    2016 оны 10 сарын 12
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, хоёр буюу 1.0 хувь нь хурц хордлого байна
  • Орон сууцны үнэ буурсаар байна
    2016 оны 10 сарын 12
    Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2015 оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь, Баянзүрх дүүрэгт 7.3 хувь, Баянгол дүүрэгт 9.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар, харин өмнөх улирлынхаас Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь, Баянзүрх дүүрэгт 2.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.
    1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар тус тус буурсан байна.
    Б.Цэцэг
2409 2410 2411 2412 2413 2414 2415
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    5 цаг 1 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    6 цаг 2 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    6 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    6 цаг 42 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    7 цаг 28 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    7 цаг 28 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    8 цаг 8 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    9 цаг 18 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    9 цаг 23 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 37 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    9 цаг 44 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    10 цаг 15 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    10 цаг 22 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    10 цаг 44 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    11 цаг 14 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    11 цаг 26 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    11 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    11 цаг 56 мин
  • Байнгын хороод хуралдана
    12 цаг 12 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    12 цаг 13 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК