-
2016 оны 10 сарын 11
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд:
Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно
Хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгчид оролцох ба Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан оруулна.
Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой.
Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.
“Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” /WCSDA/ олон улсын байгууллагаас өөрийн байгууллагын 2016 оны ээлжит хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг холбогдох талуудад тавьж, харилцан тохиролцсоноор энэ хоёр хурлыг нэгтгэн “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.
Олон улсын бага хурлаар Торгоны зам дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд Монгол Улс цаашид уг төслийн тэргүүлэгч орон байх боломжийг бүрдүүлж, жуулчдыг олноор татан, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн олон салбаруудад өсөлтийг авчрах олон талын ач холбогдолтой.
Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1,1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1,8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна.
Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьсан хэдий ч өнөөг хүртэл салбарын өсөлт хангалттай биш үндэсний брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болохгүй байна.
Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил багтаж байгаа юм. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг.
Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол, С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “1 дүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгдэж, эдгээр зогсоолуудыг дайран өнгөрдөг 11 чиглэлээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхэлнэ гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Kарма хийгдсэн зогсоолуудын жагсаалт:
№ Зогсоолын нэр Гудамжны нэр Дайран өнгөрөх чиглэлүүд Тайлбар
1 СХД, “Алтан тариа”-н урд талын автобусны эцсийн зогсоол Хүнсчдийн зам Ч:40 Нөхцөл сайжруулсан
2 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /баруун/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
3 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /зүүн/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
4 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /баруун/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
5 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /зүүн/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
6 ХУД, Нарны зам, Соёолж төвийн зогсоол /урд/ Нарны зам Ч:6, Ч:17б Нөхцөл сайжруулсан
7 БЗД, Шөнийн захын урд автобусны зогсоол Намъяанжугийн гудамж Ч:10,Ч:17б,Ч:32, Ч:36,Ч:49, Ч:51, ХО:2,ХО:3, ХО:5 Шинээр байгуулсан
8 СХД, Өнөр хороолол,1-р байр зогсоол /хойд/ Өнөр хорооллын гудамж Ч:49 Шинээр байгуулсан
9 БЗД, Нарантуул захын урд талын автобусны зогсоол Нарны зам /хойд/ Ч:6, Ч:30а Нөхцөл сайжруулсан
10 Жамсранжавын гудамж 7 одой хүүхдийн эмнэлэг зогсоол /хойд/ Дилaв хутагт Жамсранжав Ч:21а, Ч:49 Нөхцөл сайжруулсан
11 Алтай хотхон /зүүн/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
12 Алтай хотхон /баруун/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
13 Улаанхуарангийн авто замд “Сос хүүхдийн хотхон” зогсоол С.Данзангийн гудамж Ч:40 Шинээр байгуулсан
14 Дарь-Эхийн авто зам шинэ эцэс автобусны зогсоол Дарь-Эхийн гудамж Ч:25, Ч:26, Ч:29 Нөхцөл сайжруулсан
-
2016 оны 10 сарын 11
Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
2016 оны 10 сарын 11
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс
-зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдэж
-гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж
-8 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эцэст Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч 9 настай Х, Т нарыг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна. Мөн 11-р хороололд T.Camry автомашины жолооч бусдын машиныг мөргөөд ослын газрыг орхижээ.
Мөн орон нутагт ч хүний амь нас хохиросон, гэмтсэн хэд хэдэн осол гарсан байна. Тиймээс орон нутгийн халтиргаатай, мөстсөн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 11
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.
Манай улсын хуьд өсвөр насны охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийн хөдөлгөөн дэх тэдний утга учиртай оролцоог хангах замаар нийгэм дэх охидын эрхийг хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой “Биднийг сонс” охидын хоёрдугаар чуулган болох гэж байна.
Тус чуулганд зорилтот бүлгийн 80 гаруй охид оролцохоос гадна, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд зэрэг нийтдээ 200 гаруй охид оролцож өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх гэнэ. Чуулган аравдугаар сарын 14-ний 09:00-17:00 цагийн хооронд “Танан” төвд зохион байгуулагдах ажээ.
-
2016 оны 10 сарын 11
Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарыг өөр албанд томилж, оронд нь цагдаагийн хурандаа Б.Даваазулыг өнгөрсөн долоо хоногт томилжээ. Харин Ү.Зоригтбаатар хурандаагийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын автобаазын даргаар томилогджээ.
-
2016 оны 10 сарын 11
ОХУ-ын Буриадын Иволгины дацанд байдаг Итгэлт хамбын занданшуулсан суугаа шарил гэнэт хөдөллөө гэж Буриадын буддын шашны хамба лам Дамба Аюшеев өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Энэ бол дуулиан. Итгэлт хамба өөрийн ордондоо хөдөлгөөн хийлээ. Энэ нь 2016 оны аравдугаар сарын 9-ний оройн 20 цаг 05 минут 51 секундэд болсон үйл явдал. Энэ бол түүнийг ажиглаж байсан бүхий л хугацаанд анх удаа тохиож байна. Гэхдээ гэрэл багатай учраас дүрс тодорхой биш байна” хэмээжээ. Мөн Ламтан энэ бичлэгтэй хамт дүрс бичлэгийг нь нийтэлсэн байв.
“Би өөрөө энэ дүрсийг хараад үнэхээр гайхсан. Ийм зүйл байж болно гэдэгт би ямар ч бэлтгэлгүй байлаа шүү дээ” гэж Дамба Аюшеев ярьжээ.
Итгэлт хамбын шарил байгаа өрөөнд ажиглалтын дөрвөн камер байдаг ч хачирхалтай нь хамбын цогцосны хөдөлгөөн ганцхан камерт л бичигдэж үлджээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 11
Төрийн албаны зөвлөл өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.
Харин өнөөдөр тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг явуулах юм байна. Тус сонгон шалгаруулалтад орох иргэдийг Төрийн албаны зөвлөл энэ сарын 7-нд бүртгэж дууссан аж.
д/д
Ажлын байрны нэр
Бүртгэл хийх огноо
Сонгон шалгаруулалт явуулах огноо
Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг
1.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
2016.10.07
2016.10.11
2.
Үндэсний хөгжлийн газрын дарга
2016.10.07
2016.10.11
3.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
2016.10.07
2016.10.11
4.
Татварын ерөнхий газарын дарга
2016.10.07
2016.10.11
5.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
2016.10.07
2016.10.11
6.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга
2016.10.07
2016.10.11
7.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга
2016.10.07
2016.10.11
8.
Биеийн тамир, спортын газрын дарга
2016.10.07
2016.10.11
9.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга
2016.10.07
2016.10.11
10.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга
2016.10.07
2016.10.11
Нийслэл, аймаг
1.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2016.10.07
2016.10.10
2.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2016.10.07
2016.10.10
3.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
2016.10.07
2016.10.10
4
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
2016.10.07
2016.10.10
5
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
2016.10.07
2016.10.10
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэлтсийн дарга Т.Дамбийням “130 мянга гаруй хүн амд үйлчилдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийг анх 2012 онд байгуулсан. Дүүргийн 11 хорооны хүн амд хүрч ажилладаг. Хоногт гэмт хэргийн 270 гаруй дуудлага ирдэг. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаараа анхаарал татдаг. Ялангуяа Баянзүрх дүүргийн III, VII хороонд согтуу, танхай, дээрэм, хүчингийн хэргийн дуудлага их. Учир нь энэ хороонд баар, цэнгээний газар ихтэйгээс иргэдийн гомдол санал олон” гэлээ. Дээрхи хоёр хорооны 1589 өрхөд судалгаа явуулахад 1200 өрх Сансар болон Баянцээлийн гудамжинд одоогоор 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажиллаж байн. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг бухимдуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлж байгааг онцоллоо.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхний судалснаар орон сууц, иргэдийн амьдарч байгаа байрнаас 10-50 метрийн зайд ажиллаж байгаа баар цэнгээний газар, мөн найман нэрийн дэлгүүрийн тоо 11 хорооны хэмжээнд 859 хүрчээ. Тиймээс иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тодорхой шийдвэр гаргаж өгч, цагдаагийн байгууллага хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа уламжилсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем болоод байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс л гэхэд 36 цэгээс хяналт хийдэг. Гэвч энэ оны зургаадугаар сараас эхлэн камерын хяналтын систем ажиллахаа больсон. Шалтгаан нь камерыг угсрах тендерт ялсан компаниуд тоноглож өгөөд орхиод явсан. Ашиглалтын зардал тусгагдаагүйгээс ийнхүү цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгаа” гэж хэллээ.
Иргэд, цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллана” гэв. Мөн “Камерын системийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгнө. Цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээг сайжруулахад анхаарна. Төлбөрөө төлж, үйлчилгээ авч байгаа иргэн аюулгүй үйлчлүүлэх ёстой” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэлтэс дээр очиж ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаараа танилцууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 11
1. Авсан бараагаа буцаах боломжгүй биш БОЛОМЖТОЙ
Зөвхөн буцаалт хийхээс гадна хүнсний аюулгүй байдал, буруу тооцоололд 1,000 оноог сэтгэл ханамжын баталгаа болгон олгодог юм
байна. Мэдээж дотуур хувцас гэх мэт онцлогтой хэдэн барааг буцаадаггүй.
2. Имартад зөвхөн Солонгос бараа худалдаалдаг
80,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддагаас харахад Монголчууд бидний хэрэглэж заншсан өдөр тутмын хэрэглээний
үндэсний үйлдвэрлэлийн болон импортын бүх л бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Харин Монгол хэрэглэгчийн хүсэл сонирхол,
хэрэгцээ шаардлагад нийцэх эсэх судалгаанд үндэслэн Солонгос дахь Имартад зарагддаг No brand, Loving home, Daiz, Emart, Peacock
брэндийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирсэн гэдэгт итгэж байна.
3. Гоё дэлгүүр болохоор үнэтэй бараатай
Худалдаалж буй бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ хямд үнийг санал болгож бараа бүтээгдэхүүний үнийг боломжит хэмжээнд хүртэл
буулгахыг өдөр бүрийн зорилгоо болгодог юм шиг санагдана. Үүнийг 14 хоног бүр гарах хямдралын сонингоос харах боломжтой.
4. Имарт бол Солонгос компани
Солонгос компани учир бүх мөнгө нь гадагшаа урсана гэсэн ойлголт байдаг. Тэгвэл Имарт нь 100% Монголдоо татвараа төлдөг Монгол
компани ажээ.
5. Бусад дэлгүүртэй ижил бараатай
Мэдээж бусад дэлгүүрт зарагддаг үндсэний үйлдвэрлэлийн болон импортын олон нэр төрлийн бараа байх ч шинэлэг бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүд олон байна. Гол нь энэ бүгдийг нэг дор төвлөрүүлсэн нь үйлчлүүлэхэд үнэхээр таатай санагдана.
6. Имартад Солонгосчууд ажилладаг
Имарт Монголд нээгдсэнээр 600 орчим ажлын байр шинээр бий болж 100% Монгол ажилчид ажилтай, орлоготой болсон байна.
7. Гишүүний хямдралыг бүх үйлчлүүлэгчдэд зориулсан хямдрал гэж ойлгодог
“Имарт карт”-ын гишүүн болж үйлчлүүлэх нь илүү давуу талтай. 14 хоног бүр Зөвхөн гишүүддээ зориулан онцгой бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшууллыг санал болгодог.
-
2016 оны 10 сарын 11
Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд буюу хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй хэрэгт буруутган, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн бололтой. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ц.Бямбажавыг эл хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн ч баттай эх сурвалжийн мэдээллээр үгүйсгэж буй юм. Энэ тухай мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах хэрэг учир зарим зүйлсийг мэдээлэх боломжгүй аж.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт нүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг үзлэг маргааш буюу энэ сарын 11-ний өглөө 09 цагаас эхлэх бөгөөд Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллана.
Тус үйл ажиллагаа нь жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гарагт болдог хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, уг асуудалд анхаарал хандуулах өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.
Үнэгүй хийх үзлэгийн хуваарийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэгт “Инфинити” эмнэлэгт, БЗД-т “Солонго” эмнэлэгт, СБД-т Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, ЧД-т “Болор мэлмий” эмнэлэгт БГД-т “Орбита” эмнэлэгт, ХУД-т “Сайт” эмнэлэгт тус тус хийхээр болжээ.
-
2016 оны 10 сарын 11
2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
\ Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.\
Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-15-нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 24м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 10-12-нд нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с, 15-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд сэрүүн байна. 12-14-нд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. 12-14-нд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 15-наас хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 15-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө градус 9-14 градус дулаан байна. 2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
\ Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.\
Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-15-нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 24м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 10-12-нд нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с, 15-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд сэрүүн байна. 12-14-нд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. 12-14-нд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 15-наас хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 15-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө градус 9-14 градус дулаан байна.
-
2016 оны 10 сарын 10
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг томилжээ.
-
2016 оны 10 сарын 10
АТГ-аас МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилж ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад батлан даалтад гаргасан билээ.
-
2016 оны 10 сарын 10
Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт нүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг үзлэг маргааш буюу энэ сарын 11-ний өглөө 09 цагаас эхлэх бөгөөд Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллана.
Тус үйл ажиллагаа нь жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гарагт болдог хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, уг асуудалд анхаарал хандуулах өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.
Үнэгүй хийх үзлэгийн хуваарийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэгт “Инфинити” эмнэлэгт, БЗД-т “Солонго” эмнэлэгт, СБД-т Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, ЧД-т “Болор мэлмий” эмнэлэгт БГД-т “Орбита” эмнэлэгт, ХУД-т “Сайт” эмнэлэгт тус тус хийхээр болжээ.
-
2016 оны 10 сарын 10
Төрийн албан хаагчдыг Хепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ.
Тэрээр “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд үүнд төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны их дээд сургуулийн оюутнууд, ОБЕГ-ын ажилтнууд, хууль сахиулах, зэвсэгт хүчин, цэргийн бие бүрэлдэхүүн, ажилтнуудад хамрагдах юм.
Харин 2011-2015 оны хугацаанд хепатит В вирусийн эсрэг вакцинд хамрагдсан эмнэлгийн ажилчид хамрагдахгүй юм.
-
2016 оны 10 сарын 10
ОБЕГ-аас “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтныг аврах, хамгаалахад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийн заавар, стандарт (LEGS)” сургалтыг зохион байгуулж байна.
14646638_1341812112535785_367753493_oЭнэхүү сургалтыг “Мерси” Кор ОУБ-ын “Зудын эрсдэлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл болон НҮБ-ын ХХААБ-ын “Гангаас улбаатай зудын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхыг сайжруулах” техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа юм.
14191540_1341805215869808_1102586017_o
Сургалтын зорилго нь, амьжиргаа нь мал аж ахуйгаас хамааралтай зудад нэрвэгдсэн иргэдийн чадавхийг сайжруулахад оршиж байгаа бөгөөд таван бүсийн Ховд, Завхан, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорноговь гэх мэт 15 аймгуудад сургалт явагдана.
14677951_1341805295869800_1621969941_o
Сургалтад ОБЕГ, төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд, ХХААҮЯ, Мерси Кор ОУБ-ын мэргэжилтнүүд хамрагдаж байна.
14677925_1341805279203135_1485297133_o
Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд орон нутгийн хэмжээнд сургагч багш бэлтгэн тэдгээр сургагч багш нараар дамжуулан малчдад онцгой байдлын үед мал амьтныг хамгаалах, зудын эрсдэлийг даван туулах чиглэлээр мэдлэг олгох юм.
14677911_1341805265869803_134489391_o
-
2016 оны 10 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэхүү зарлигийн дагуу аравдугаар сарын 8-ны бямба гаригт “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазраас санаачлан “Ногоон төгөл” мод тарих өдөрлөгийг Хүй долоон худагт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй болон НИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийн төлөөлөл, НИТХ-ын ажлын алба, “Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян” ТББ, МҮСХолбоо, “Гурван бүдүүн” хамтлаг, Sync хамтлаг, дуучин Эгшиглэн, Монгол Наадам Цогцолборын ажилчид зэрэг нийслэл, урлаг, соёлын төлөөллөөс бүрдсэн 70 гаруй хүмүүс оролцож 1,5 метрийн өндөртэй 60 нарс мод тарилаа.
Өдөрлөгийн нээлтийн үеэр НИТХ-ын Дарга Ц.Сандуй: “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн мэндийг хүргэе! Монголчууд мод тарьдаг сайхан уламжлалтай болоод удаж байна. Энэхүү уламжлалын хүрээнд жилээс жилд иргэд, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллагууд, хүүхэд залуус мод тарих ажилд идэвхтэй оролцдог боллоо. Хүй долоон худагт мод тарих арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Наадам Цогцолборын хамт олонд талархал илэрхийлье. Бидний энэхүү байгаль орчноо сэргээх чиглэлээр хийж байгаа мод тарих ажил жил бүр илүү өргөжин Хүй долоон худгийг ногоон төгөл болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан үйлс улам дэлгэрэх болтугай” гэв.
Тус өдөрлөгт ирсэн зочид төлөөлөгчид Хүй долоон худгийн бүтээн байгуулалт болон ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн “Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян” ТББ-ын Тэргүүн Б.Наранцогт нарс модыг хэрхэн тарих, арчлан хамгаалах, ургуулах талаар заавар, зөвлөгөө өглөө гэж “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазраас мэдээллээ.