Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2413 2414 2415 2416 2417 2418 2419
  • “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг шүүх хурал өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 10
    Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан юм. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай эсэхийг нь өнөөдөр 13.30 цагт хэлэлцэхээр болов. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байна. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм.
    Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.
    Б.Цэцэг
  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл буурчээ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.
    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын мэдээлснээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 481 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 285 нэгж буюу 2,1 хувиар, 2240 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 284 нэгж буюу -11,3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг дүүргээр авч үзвэл:
    Баянгол дүүрэг - 563 Баянзүрх дүүрэг – 568
    Сонгинохайрхан дүүрэг – 323 Сүхбаатар дүүрэг - 304
    Хан-Уул дүүрэг - 152 Чингэлтэй дүүрэг -267
    Налайх дүүрэг - 36, Багахангай дүүрэгт - 3
    Багануур дүүрэгт – 24 дуудлага бүртгэгдсэн байна.
    Харин төрлөөр нь ангилбал:

    914 буюу 40.8 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
    376 буюу 16.8 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг

    264 буюу 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
    254 буюу 11.3 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
    217 буюу 9.7 хувь нь танхайрах
    84 буюу 3.7 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
    54 буюу 2.4 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
    49 буюу 2.2 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
    25 буюу 1.1 хувь нь хүчиндэх
    3 буюу 0.1 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгджээ.

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3 947 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 161 осол, зөрчлийн шинжтэй 1 773 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 193 хүн гэмтэж, бэртжээ. Үүнээс хүүхэд гэмтсэн осол 54 байгаа нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна.
    Дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 92 удаагийн дуудлага НОБГ-т ирснээс объектын гал түймрийн 86, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлага иржээ. Онцгой байдлын аврагчид ослоос 4 хүний амь биеийг аварч, 9 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин энэ хугацаанд халдварт өвчнөөр мал өвчилсөн тохиолдол илрээгүйг НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө, орон нутгаас зорчин ирсэн нийт 10 мянга 475 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 22 мянга 802 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 60 мянга 442 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
    НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 268 объектод хяналт, шалгалт хийхэд 395 зөрчил илэрсэн байна. Үүнд 17,1 сая төгрөгийн торгууль, шийтгэл ноогдуулжээ. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх 7 товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 187 ширхэг тарваганы мах, тулмыг илрүүлж, холбогдох 35 иргэнд 6,9 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Авто тээврийн шалган бүртгэх товчоогоор энэ хугацаанд 51 мянга 324 толгой мал амьтан, 6 мянга гаруй тонн малын мах, 111.8 мянган тонн дайвар бүтээгдэхүүн нэвтэрсэнийг бүртгэж, гарал үүсэл, ачааны дагалдах баримт бичгийг шалгаж, зөрчил гаргасан 811 иргэнд 16.3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, улсын төсөвт оруулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орлоо
    2016 оны 10 сарын 10
    Чингисийн өргөн чөлөөний автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийсэн судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс нийслэлийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийн хурлаас Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор 120 мянгатын автобусны зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлд өөрчлөлт оруулж хуучин зогсоолоос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоол байгуулах шийдвэр гаргалаа.

    Энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 135 тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 120 мянгатын шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 10 мянга гаруй айл гэрэлгүй орчинд амьдарч байна
    2016 оны 10 сарын 10
    Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх байна. Иймд эхний ээлжинд 1562 өрх айлыг тог цахилгаантай болгожээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулан, айл өрхийг цахилгаанаар хангасан байна.
    Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Эрчим хүчний яамнаас үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.
    Б.Цэцэг
  • Бойнг онгоц 8 тэрбум төгрөгийн хохиролтой гэв
    2016 оны 10 сарын 10
    Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл цахим хуудсандаа мартагдах шахсан МИАТ ХК-ийн Бойнг онгоцны тухай мэдээлэв. Тэрбээр “Ховдын нисэх буудал дээр 5 сард болсон явдал одоогоор 8 тэрбум орчим төгрөгийн хохирол яригдахаар байна” хэмээн жиргэжээ. Хэргийг сөхвөл Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн Боинг онгоц өнгөрсөн тавдугаар сард хөөрч чадалгүй саатаж байсан юм. Тухайн үед ОМ7056 нислэгт техникийн доголдол гарч хөөрөхөөр хурдаа авах явцдаа нислэгийн зурвасаас гарсан мэдээллийг өгч байв. Юунаас болж саатав гэдгийг ажлын хэсгийнхэн тогтооно гэснээр онгоцыг хэрхэн хэдэн төгрөгөөр засварлах талаар мэдээлэлгүй орхигдсон юм.
    Б.Цэцэг
  • 100 орчим аж ахуй нэгж оффшор бүсэд бүртгэлтэй
    2016 оны 10 сарын 10
    Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэвлэлийнхэнд ярьснаар 1990-2015 онд Монгол Улсад 15 тэрбум орчимын ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэний 10 гаруй нь оффшор бүсийнх гэдгийг мэдээлсэн. Иймд оффшор данстай байхыг хориглох тухай хуулийн төрслийн өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ хуулийг улс төрийн албан тушаалууд оффшор бүсэд данс нээж хувьцаа эзэмших, хээл хахуульийн асуудлыг цэгцлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө орууллатаар байгуулагдсан 100 орчим аж ахуйн нэгж оффшор бүсэд бүртгэлтэй байна.
    Б.Цэцэг
  • Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын 8 км хамгийн хүнд замыг заслаа
    2016 оны 10 сарын 10
    УИХ-ын ээлжит бус чуулган завсарласны дараа гишүүд тойрогтоо ажиллах хуваарьтай. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулзаж нийгэм эдийн засгийн болон ээлжит бус чуулганаар хэлэлсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн тойрогтоо хийхээр төлөвлөж ажлуудаа иргэдийн санал санаачлагад илүүтэй тулгуурласан, эхлүүлсэн ажлууд нь ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй ч нэлээд олон ажлыг эхлүүлэж заримыг нь бүр дуусгаад байна. Тухайлбал 30, 31 дүгээр хорооны зам засварын ажил, цахилгаан хангамжийг сайжруулах, усан хангамжийн цэгийг нэмэгдүүлэх, 113, 118 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, засвар гээд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн ахмадын баярын өдрөөр ахмадын төлөөлөлтэй уулзаж баярын мэнд хүргэн “Ахмадын чийрэгжүүлэх төв”-ийг тохижуулахад хандив өргөж байнгын асаргаанд байдаг хэвтрийн 280 өндөр настанд гарын билгээ хүргүүлсэн байна.

    30, 31 дүгээр хорооныхны магнай тэнийлээ



    Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй, цахилгааны хүчдэл муу, гудамжны дундах замууд олон жил засаагүй, ус түгээх цэг цөөхөн, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй гээд нийгмийн тугамдсан асуудал ихтэй. Тодруулбал, 30, 31 дүгээр хорооны иргэд үе үеийн УИХ-ын гишүүн, орон нутгийн удирдлагаас зам талбайтай, худаг ус, цахилгааны хүрэлцээтэй болгож өгөхийг хүсдэг ч өнөөдрийг хүртэл биелэгдээгүй аж.

    2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд уул өгсөж, зам гэхэд хэцүү замаар гэртээ хүрдэг. Явган, машинтай аль нь ч явахад хүндхэн газрыг замтай болгож өгөөч. Эмнэлэг, гал гээд шуурхай дуудлага айлдаа очиж чаддаггүй, усны машин худагтаа хүрч чадалгүй буцдаг гээд хамгийн тулгамдсан асуудлаа ярьж байсан юм. УИХ-ын гишүүн болсных нь дараа ч 30, 31 дүгээр хорооны иргэд хүсэлтээ тавьж байв.


    Иргэдийн идэвх санаачлага, хүсэлтийг эдийн засгийн хямрал мохоож болохгүй гэж Ц.Гарамжав гишүүн үзээд 30 дугаар хорооны Хамбын 2 дугаар гудамжны шүдний өвчин болсон 80 метр замыг газрынх нь онцлогт тохируулах хусч засварлаад бетон хучилттай болгож ашиглалтанд өгсөн байна. Мөн 31 дүгээр хорооны төв замаас салбарлаж гудамжин дундуур орсон 6,8 км замыг хусч тэгшлэн, хайрган хучилт хийн бороо, уулын ус урсдаг жалгыг засварлаж бетон гүүр тавьсан байна. Иргэдийн хэлж буйгаар энэ замын хувьд уулын усанд автахаас гадна хэрэг зөрчил, осол аваар их гардаг, олон гудамжны уулзвар гээд онцлог ихтэй их хөлийн газар юм байна.

    Өвлийн хүйтнээс өмнө иргэдийн гэртээ харих замыг засварлаж өгснөөр эдийн засгийн болон эрүүл мэндэд нь тус болно гэж Ц.Гарамжав гишүүн хэлж байсан юм.

    30 дугаар хорооны Чулуутын 6 гудамжны оршин суугч Ц.Нарантуяа:

    -Манай гудамжинд зам тавьж байгаад маш их баярлаж байна. Өмнө зам тавиад өгөөч шороон замаар машин холхиод тоосжилт хэтэрлээ гэж хүсэлт байнга тавьж байсан ч өнөөдрийг хүртэл хэн ч хүлээн ач ажил хэрэг болгосонгүй. Зам байхгүйгээс өвөл энд гулгаа үүсдэг. Хурдтай яваа машинууд айлын хашаа мөргөдөг, хүүхэд багачууд, хөгшид гэмтдэг, явган хүн явахад их хүндрэлтэй байсан. Сэтгэл байвал хэчнээн өндөрлөг газар ч тэгшлээд хусч засаад зам тавьж болдгийг харж байна.

    30 дугаар хорооны гуравдугаар хэсгийн ахлагч: Б.Чулуунбаатар:

    -Манай хорооны хамгийн хүндрэлтэй замыг засч өгч байгаад Ц. Гарамжав гишүүндээ баярлалаа. 2008 оноос хойш замыг засч иргэдийн амьдрах орчныг сайжруулж өгөх саналыг үе шаттай тавьсан ч орон нутаг, төр засгийн бодлогын гадна үлдчихээд байдаг байлаа. Налуу, усанд автдаг, зам тавихад хүндрэлтэй гээд орхигддог энэ хэсгийг бид өөрсдийнхөө хэмжээнд бага сага засдаг ч санхүү, хүн хүчийн боломжгүйгээс ү дүнгүй болдог. Энэ замаар хүн, машин зорчиход маш хүнд зам байсан. Өнөөдөр орчин нөхцөлд нь тохируулаад бетон хучилттай сайхан замтай болгож өгсөнд баяртай байна.


    30 дугаар хорооны иргэн Ж.Раднаажав:

    -Манай хорооны иргэдийн шүдний өвчин болсон энэ зам 2012 оноос хойш хэн ч гар хүрээгүй хүндхэн байсан. Машин байтугай явган хүн явж чадахгүй болсон. Усны машин худагтаа хүрч чадахгүй буцдаг. Манай гэр замын хажууд болохоор тоосондоо дарагдаж, дуу чимээнд хүндхэн байлаа. Замтай болгож өгөөч гэхээр уруу газар зам тавьж болохгүй байна гэдэг. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав манай хорооны иргэдийн гомдол, санал хүсэлтийг сонсоод судалж үзэж байгаад газрынх нь онцлогт тохирсон зам тавьж өгч байгаад баяртай байна. Энд оршин сууж байгаа олон мянган иргэний нийгэм, эрүүл мэндийн асуудлыг энэ замаар шийдчих боломжтой юм.

    Гарц шийдэл хайсан уулзалт


    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо хороодод ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Сонгуулийн дараа МАН дангаар Засгийн газраа байгуулсан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хямралыг даван туулах зорилго бүхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд татвар нэмэх тухай асуудал хөндөгдөхөд Ц.Гарамжав гишүүн хүчтэй эсэргүүцэж иргэдийнхээ талд дуугарч байсанд талархаж буйгаа иргэд илэрхийлж байлаа.


    УИХ-ын гишүүний хувьд эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол, татварын бодлогын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн болсноос хойш тойрогтоо хийж эхлүүлсэн ажил нь ямар шатандаа яваа, хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар тайлангаа тавьж мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Гишүүн Ц.Гарамжав “УИХ-ын гишүүн хууль тогтоох үүрэгтэй ч сонгогдсон тойргийнхоо иргэдийн хүсэл сонирхлыг байнга сонсож, зарим асуудлыг хамтран шийдэх, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд зарим нэг ажлыг санаачлан хийх ч болно” гэсэн юм.

    Харин иргэдийн хувьд УИХ-ын сонгуулийн дараа гишүүд сонгогчдоо мартдаг. Зарим нь тойрогтоо нэг ч үзэгдэхгүй байсаар тойргоо солиод алга болдог. Сүүлийн жилүүдэд бид ийм л улстөрчдийн царай харж байсан бол одоо тойрог эзэнтэй, иргэд төрд чихтэй, нүдтэй боллоо гэж байв.

    Орон гэргүй ирргэдийг өвлөөс өмнө гэртэй болголоо

    СХД-ын 31-р хорооны иргэн Ц.Мижид, П.Пагма нар гал түймрийн аюулын улмаас гэр оронгүй болж хамаатан садан, найз нөхдийнхөөрөө толгой хорогдож хэдэн сарын нүүр үзэж байсан юм. Өвлийн хүйтнээс өмнө орон гэртэй болоход тусална уу гэсэн хүсэлтээ УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тавьжээ. Өвлийн хүйтэн хаалга тогшиж буй энэ үед тухайн иргэдийн амьдралын боломж нөхцөл, зайлшгүй хэрэгцээ шаардлагыг нь судалж үзсэний үндсэн дээр дээрх хоёр иргэний хүсэлтийг “Мөнх тогтвортой хөгжил” сангаар дамжуулан шийдвэрлэлээ.

    Ингэхдээ тухайн хороонд монгол гэр урлалаар бизнес эрхэлдэг иргэн Д.Пүрэвийн “Дээдсийн Гэр” компанийн үйлдвэрлэсэн давхар бүрээстэй, шалтай, эрээн модтой, таван ханатай танан цагаан гэрийг энэ сарын билэгт сайн өдөр эзэдэд нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын ажлын албанаас хүлээлгэн өглөө.

    31 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөрөнгө оруулсан, гэр орны гачигдал бүхий айл өрхийн нэн хэрэгцээт асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж хоёр өрхийг гал голомтоо бадраах өргөө цагаан гэртэй болгосонд орон нутгийн удирдлага төдийгүй иргэд ихэд билэгшээж талархаж байлаа.

  • Зарим уулзварууд баруун гар тийш тогтмол эргэж эхэллээ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийнхний бухимдал болсон түгжрэлийг сааруулах зорилготойгоор “Түгжрэлгүй гудамж бухимдалгүй хот” гэсэн мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эгэх боломжтой байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын санаачилсан уг мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг баруун гар тийш тогтмол эргэдэг болгож буй. Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх зарим уулзварыг дурдвал
    Нэг талаас баруун эргэх боломжтой 12
    Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
    Гурван талаас баруун эргэх боломжтой 8
    Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
    Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурхаас гадна нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзжээ.
    Б.Цэцэг
  • “Хэв журмын урамшилт эргүүл” өнөөдрөөс ажиллаж эхэлнэ
    2016 оны 10 сарын 10
    Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм.

  • Стресстэй үедээ хоол бүү идээрэй
    2016 оны 10 сарын 09
    1. Хоолыг халуун, бүлээн ундаатай хослуул

    Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог.
    Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух нь ходоод гэдэс хямрах эхний шалтгаан болно.



    2. Бүрэн болгосон хоол хүнсийг хэрэглэхийг оролд
    Шинэхэн ногоо, салад идсэний дараа ходоод тань хямардаг уу? Тэгвэл тухайн хоол хүнсийг боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байгаа хэрэг. Ногоог шинэ, болгоогүй байдлаар идэх нь биед ач тустай гэдэг ч ходоодонд боловсруулагдахдаа нилээд ажил шаарддаг гэнэ. Харин болсон хоол шингэхдээ амар байдаг юм байх. Тиймээс нэг хэсэгтээ салат, болгоогүй хоол хүнснээс татгалзах нь дээр.



    3. Гүйх, алхах, эсвэл стресстэй үедээ хоол бүү ид
    Идэх бол бидний биеийн чухал ажиллагааны хэсэг. Харин хүмүүс энэ үйл явцад анхаарал муу хандуулдаг. Бид яарч сандарсан үедээ, гүйж байхдаа, алхаж байхдаа, стресстэй байх үедээ хоол иддэг. Ингэж идэх нь бидэнд хоол болохоос илүүтэйгээр хор болох нь олон. Яарч сандарсан үед хүн хоолыг зажлахгүйгээр шууд залгидаг. Том томоор орсон хоолыг шингээх гэж ходоод байнга ачаалалтай ажиллана. Хоёрт ходоод хямрахад хүрнэ. Ходоодны үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Мөн стресстэй үед хүн их иддэг.



    Тиймээс ямар ч тохиолдолд хоолоо тайван суугаад, уужуу тайван идэх хэрэгтэй.



    4. Хоолыг сайтар зажил
    Хоолыг сайтар зажилж идэх нь ходоодоо хайрлаж байгаа хэрэг. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгддэг. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.



    5. Эрүүл хоол хүнсийг хэрэглэ
    Лаазалсан бүтээгдэхүүнүүд, химийн найрлага ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд мэдээж ходоодонд шингэхдээ муу байна. Мөн их хэмжээний махыг дангаар хэрэглэх нь бас муу нөлөөтэй. Түүний оронд жимс ногоо, амархан боловсордог хоол хүнсийг илүүд үз. Махыг хэрэглэж болох ч хажуугаар нь жимс ногоог хамт хэрэглэх нь системийн ажиллагааг дэмждэг.



    6. Бага зэрэг хөдөлгөөн хий
    Хоол идсэний дараа идэвхтэй хөдөлгөөн хийх нь ходоодны үйл ажиллагаанд сайн байдаг. Гэхдээ хоол идсэний дараа шууд идэвхтэй үйлдэл хийх нь буруу. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа алхах, эсвэл хөнгөн дасгал хийх нь сайн нөлөөтэй.
  • ”Хэв журмын эргүүл” маргаашнаас ажиллаж эхэлнэ
    2016 оны 10 сарын 09
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр тухайн оршин суугаа орчиндоо идэвхтэй ажиллах 2500 иргэнийг сонгон авч энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өөрсдийн болон бусын аюулгүй байдлыг ханган, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хууль эрхзүйн үндэслэлийг танилцуулж, тэдний ажил үүргийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.

    Нийслэлийн иргэдийн идэвх, санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тайлбарлалаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өдөрт 150 гр улаан дарс уух нь эрүүл мэндэд сайн
    2016 оны 10 сарын 09
    Судлаачдын үзэж байгаагаар улаан дарс нь хүний биеийн дархлааны системийг сайжруулж, өвчнийг эсэргүүцэх чадвартай болгодог байна. Ялангуяа улаан дарсыг өдөр болгон хэрэглэдэг хүн хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг гэжээ.

    Яагаад гэвэл дарс нь урвалд орж эсэлдсэн бүтээгдэхүүн юм. Байцааг дарж, кимчи болгон хэрэглэхэд амт чанартай нь дээр амин дэм нэмэгдэж, хүний биед үзүүлэх үйлчлэл нь илүү болдог. Дарсны үйлдвэрлэл яг түүнтэй адил явагдана.

    Тиймээс эрүүл мэндээ боддог эрхмүүд улаан дарсыг сонголтоо болгон хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ хэтрүүлбэл хор болох бөгөөд өдөрт дунджаар 150 гр улаан дарс уух нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй ажээ.
  • Салхин цэцэг өвчний үед ямар арга хэмжээ авах вэ
    2016 оны 10 сарын 09
    Херпес вирусээр үүсгэгддэг, ихэвчлэн хүүхдүүдэд зонхилон тохиолддог, цэврүүт тууралтаар илэрдэг халдварт өвчин.
    Херпес вирусийн дэд бүлэгт хамрагдах а дэд бүлгийн вирусээр үүсгэгдэнэ.
    Тархвар судлал:
    Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд, 10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно. Хэрэв жирэмсэн эмэгтэй төрөхөөсөө 4-5 хоногийн
    өмнө, эсвэл төрснөөс хойш 48 цагийн дотор салхин цэцгийн халдвар авсан тохиолдолд нийт төрсөн хүүхдийн 17% нь өвчилж, 30% -ийн нас баралттай байдаг.Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд ургийн гаж хөгжил үүсэх талтай. Өвчлөл өвөл намрын улиралд элбэг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгийн дархлаа үүснэ.
    Халдварын эх уурхай:
    Салхин цэцэг болон херпесийн халдвараар өвчилсөн өвчтөнүүд. Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарсны дараа 5 хоног өнгөртөл халдвар тараах аюултай. Вирус дэгдэмхий шинж чанартай учраас өвчтэй хүүхэдтэй хамт байсан, урьд нь өвчлөөгүй хүүхдүүдэд, хүмүүст халдвар дамжина. Өөрөөр хэлбэл халдвар агаар дуслын замаар халдварлана.
    Эмнэлзүй:
    Өвчний нууц хугацаа буюу халдвар анх авснаас 11-21 хоногийн дараа хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ.
    Эхний 1-2 хоногт цочмогоор 38-39 градус хүртэл халуурч, бие сульдаж, ядарч, хоолонд дургүй болж болно.Хүүхэд цочромтгой, уур уцаартай, аль эсвэл унжгар ноомой болдог. Түүнээс гадна бага насны хүүхдэд ходоод гэдэсний замын хямрал давхар явагдаж болно. Эдгээр шинж тэмдэгүүд авчний хүндийн зэргээс хамаарч тод бүдэг ямарч байдлаар илрэх боломжтой./хордлогын шинж/. Эдгээртэй зэрэгцэн эсвэл дараа нь толбот, гүвдрүүт, цэврүүт тууралтууд гарч эхлэхэд дээрхи шинж тэмдгүүд аяндаа арилж бүдгэрдэг. Эхлээд толбон тууралт гарч байгаад гүвдрүүн тууралт болно. Улмаар дотроо шингэн агуулсан, эргэн тойрон улаан хүрээтэй, арьсанд нэвчдэс үүсэгүй, гялтганасан өнгөтэй, голдоо хүйс мэт хонхорхойтой, тэмтрэхэд зөөлөн, янз бүрийн хэмжээтэй цэврүү болон хувирах боловч заавал бүгд цэврүүнд шилжих албагүй. Цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшина. Харин тав 5-6 хоногийн дараа унаж эдгэрнэ. Тууралт биеийн бүх хэсгээр, мөн бусад эрхтэн тогтолцооны салст бүрхүүлээр гарна. Тууралт нэмэгдэх тутам халууралт ихэсдэг. Хамгийн гол нь тууралтыг маажиж, ямар нэгэн байдлаар шархлуулсны улмаас бактерийн халдвараар өвчлөх боломжтой.
    Эмнэлзүйн хэлбэрүүд:
    • Хөнгөн – халуун хэвийн болон бага зэрэг өндөр, хордлогын шинжүүд бүдэг, гүвдрүүт тууралт давамгайлсан, цөөн тооны цэврүүт тууралттай.
    • Дунд – халууралт дундзэрэг, хордлого тод, цэврүүт тууралт давамгайлсан,
    • Хүнд – Өндөр халуурна, хордлого хүчтэй илэрнэ, цэврүүт тууралтууд гарна, идээт цусархаг тууралтууд мөн гарна. Амьсгал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүдний эмгэг, нянгийн халдвар хавсрана.
    • Балархай – халдвар авсны дараа гамма голбулин хийлгэсэн тохиолдолд өвчин хөнгөн явцтай илэрнэ. Цөөн тооны гүвдрүүт тууралт, ганц нэг цэврүүт тууралт үзэгдэнэ.
    • Тархмал – Нярай хүүхдэд, эсвэл дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр өвчин явагдана. Халууралт, хордлогын шинжээс гадна дотор эрхтэнүүд гэмтдэг учраас нэн аюултай.
    • Цусархаг хэлбэр: Хүнд явцтай, ерөнхий хордлогын хамшинж хүчтэй илэрч, өндөр халуурна. Цусархаг шингэн агуулсан цэврүүт тууралт, цусархаг тууралт хавсран гарна. Мөн хамраас цус гарах, цустай ханиах зэрэг цусархагшлын шинжүүд илэрч болно.
    • Үхжилт хэлбэр: ховор тохиолддог, хүнд явцтай. Тууралтын эргэн тойрон арьсанд гүн нэвчдэстэй, тууралтын тав унахад гүн шарх үүсдэг. Аьсны гүн давхарга, холбогчэд, булчин хүртэл гэмтэж болно. Нас баралт өндөртэй.
    • Том цэврүүт хэлбэр: цэврүүний хэмжээ 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг онцлогтой. Амархан хагарч арьсанд өнгөц шархлаа үүссэнээс нянгийн халдвараар хүндрэх нь элбэг.Хүндрэл:
    салхин цэцэгийн вирусээр үүсгэгдсэн менингит, менингоэнцефалит, нүдний эвэрлэгийн үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл, амьсгалын дээд, доод замын үрэвсэлт өвчнүүд, нянгийн гаралтай үрэвслүүдээр хүндэрнэ.
    Оношлогоо:
    Эмнэлзүйн шинж тэмдэг, өвчтөний асуумжийг үндэслэн уг өвчний эгэл хэлбэрүүдийг оношлоход хялбар боловч гаж эмнэлзүйн хэлбэрүүдийг оношлоход түвэгтэй.
    Цусны ерөнхий шинжилгээ: вирусын халдвар, үрэвслийн шинжтодорхойлогдоно.
    Иммунологи: вирусын эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлогдоно.
    Шаардлагатай тохиолдолд вирус судлалын шинжилгээ хийнэ.
    Эмчилгээ:
    • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
    • Өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг тохируулна.
    • Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлана. Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна.
    • Эмийн эмчилгээнд:

    Вирусын эсрэг Видарабин, Лейкинферон, Ацикловирыг тариа болон шахмал хэлбэрээр эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
    Өвчтөний шинж тэмдэг, хордлого тайлах, биеийн байдлыг зүгшрүүлэх зорилгоор нэмэлт эмэн эмчилгээг эмчин зааврын дагуу хэрэглэнэ.
    Арьс салстад гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөх спиртэн уусмал, борын хүчлийн уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс хамаарч эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

    Урьдчилан сэргийлэлт:
    • 12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой
    • Гэхдээ дархлал суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй.
    • Салхин цэцэг туссан хүүхэд, өвчтөнтэй хамт байсан тохиолдолд хүүхдийг 10-12 хоног хянана.
  • Зөвлөмж: Нойр хүрдэггүй яах вэ
    2016 оны 10 сарын 09
    Нойргүйдэл нь янз янз байдаг. Ерөөсөө нойргүй болчих нь хүнд хэлбэртээ орсон гэсэн үг.
    Орондоо хэвтсэн даруйдаа унтаж чаддаггүй хүмүүс бий. Эсвэл унтаж байгаад шөнө дунд сэрдэг нойрны дунд хэсэгт нойр алдагдаж болно. Бас нойрны төгсгөл хэсэг алдагдах нь ч бий. Өөрөөр хэлбэл өглөөгүүр унтаж чадахаа байчихдаг. Эсвэл 4 дэх хэлбэр нь унтсан ч бие амарч чадахгүй, унтсан унтаагүй хоёрын хооронд байгаад өглөө босоход бие ерөөсөө амраагүй байдаг. Нойр бол давалгаалсан шинжтэй. Хоёр хоёр цагийн хэлбэлзэлтэй байдаг. Тархины үйл ажиллагаа 2 цаг гүн, 2 цаг хөнгөн унтаад, дахин 2 цаг гүн унтах гэх мэтээр сөөлжилж байдаг юм. Үүрээр гол төлөв хамгийн гүн унталтанд ордог. Энэ үедээ хүн их зүүдэлдэг. Нойргүй байлаа гэхэд ядаж өглөөгүүр, үүрээр 2, 3 цаг ч гэсэн маш сайн гүн унтвал амарч чадна.

    Нойр хүрэхгүй байгаагийн учир шалтгаан юу вэ?
    Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй. Хэтэрхий өлсөөд эсвэл орой унтахдаа хүнд хоол идчихвэл унтаж чадахгүй. Хоёрдугаарт унтахынхаа өмнө аль болох тайвшрах хэрэгтэй. Болдог бол цэвэр агаарт гарч, гэртээ ном уншиж, зурагт үзэн тайван байх хэрэгтэй. Мөн хэрүүл хийхгүй, стресстэй юм бодохгүй байж унтахынхаа өмнө сүү, тараг, аарц ууж болно. Аль болох дулаан хөнжилтэй, таарсан дэртэй, ор дэрээ тухтай, зөв байрлуулах хэрэгтэй. Ор, дэрний байрлал бас нөлөөлдөг гэж ярьдаг. Тэгэхээр орныхоо байрлалыг сольж үзэх хэрэгтэй. Орой унтахынхаа өмнө 100, 200 гр халаасан улаан дарс, эсвэл 37 гр цагаан архи уувал гүн тайван унтахад нөлөөлнө. Ингээд болохгүй бол эмчид хандаж нойрны эм ууж болно. Хамгийн амархан унтуулдаг зөв эм бол люминал. Энэ эмийг орондоо орохоос 30, 40 минутын өмнө ууна. Унтах гэж их оролдох хэрэггүй. Ямар нэг юм тоолж их стрессдэж болохгүй. Хамгийн сайн арга нь орондоо ороод аль болох уйтгартай ном унших. Ингэхээр өөрийн эрхгүй нүд ядардаг. Хэрвээ энэ бүгдийг дагаад ч нойр хүрэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах нь зүйтэй.
  • Сурагчид аврах ажиллагаанд суралцлаа
    2016 оны 10 сарын 09
    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Өсвөрийн аврагч” аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

    Уралдаант тэмцээнийг сургуулиудын ахлах ангийн сурагчид дунд дүүрэг бүрт нь шилдгийг шалгаруулж шилдгүүд сүүлийн шатны шалгаруулалтад өнөөдөр оролцож Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн Г.Хулан ахлагчтай баг тэргүүн байр, 13 оноогоор Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн Б.Оюунтөгс ахлагчтай баг 2 дугаар байр, 11,2 оноогоор Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн Э.Мөнгөнзаяа ахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзэлж шагналаа гардаж авлаа.

    Сурагчид нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, 100 метрийн гүйлт, асуулт хариултын төрлүүдээр өрсөлдөж гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах, тусламж хэрхэн үзүүлэх мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж даалгавар бүрийг амжилттай гүйцэтгэж байлаа.
    Тэмцээнд нийт 9 дүүргийн 9 сургуулийн 9 багийн 54 сурагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Иргэдийн 54 хувь нь илүүдэл жинтэй байна
    2016 оны 10 сарын 09
    Иргэдийн 54 хувь нь илүүдэл жинтэй
  • Дэлхийн шуудангийн өдөр өнөөдөр тохиож байна
    2016 оны 10 сарын 09
    Дэлхийн шуудангийн өдөр
    НҮБ-ын системийн баяр Дэлхийн шуудангийн өдөр (World Post Day) өнөөдөр тэмдэглэгдэж байна. Энэ баярыг тэмдэглэхээрТокиод болсон 1969 оны Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) XIV конгрессийн шийдвэр гарсан байв. Швейцарийн Бьерн хотноо 1874 оны аравдугаар сарын 9-нд 22 оны төлөөлөгчид Шуудангийн ерөнхий холбоог байгуулсан Бьерны гэрээнд гарын үсгээ зурсан байв. Холбоо 1878 онд нэрээ өөрчлөн Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) болсон ба өдгөө түүнд 189 орон нэгдээд байна. Аравдугаар сарын 9-нөөс Олон улсын бичиг захидлын долоо хоног явагдаж эхэлдэг. ДШХ-ны мэдээгээр олон шуудан өөрийн үйлчлүүлэгч нарын 6800 хэлээр ярьж, дэлхийд хамгийн том шуудангийн сүлжээтэй.
  • Харь гаригийнханыг сонирхогчдын уулзалт өнөөдөр үргэлжилнэ
    2016 оны 10 сарын 09
    Өчигдөр эхэлсэн харь гаригийнхан, түүнтэй холбоотой нууцлаг бүхнийг сонирхогчдын уулзалт өнөөдөр үргэлжилж байна.


    Уг үйл ажиллагаанд зориулж харь гаригтай холбоотой сонирхолтой зураг, номуудаар үзэсгэлэн гаргахаас гадна Япон Улсаас энэ сэдвээр олон жил судалж, мэргэшсэн ноён Кожи Мияашита хүрэлцэн ирж, семинар лекц тавигдаж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нас хүйс, үндэс угсаа хамаарахгүй, хүн бүхэн оролцох боломжтой.


    Уулзалт Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн паркын II давхрын хурлын танхимд болно.


  • Япон эмч нар ургийн зүрхний эхо үзлэг үнэгүй хийж байна
    2016 оны 10 сарын 09
    Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийхээр болсон билээ.
    Тэгвэл үзлэг Сэлэнгэ аймагт өнөөдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдэж байна. Харин Дархан-Уул аймагт 10-ны өдөр үзлэг хийгдэнэ.
    Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой юм.
  • Бүх төрлийн ханиад, томууны эсрэг вакцин гаргажээ
    2016 оны 10 сарын 08
    Бараг бүх төрлийн ханиад томууг нэг тарилгаар устгаж чадах олон үйлчилгээт вакцин гаргасан хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Ингэснээр хүн төрөлхтөн тун удахгүй ханиад хүрэх зовлонг мартах аж.
2413 2414 2415 2416 2417 2418 2419
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    1 цаг 37 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    2 цаг 38 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    2 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    3 цаг 18 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    4 цаг 3 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    4 цаг 3 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    4 цаг 43 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    5 цаг 53 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    5 цаг 59 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 13 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    6 цаг 20 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    6 цаг 51 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    6 цаг 57 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    7 цаг 19 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    7 цаг 50 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    8 цаг 2 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    8 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    8 цаг 31 мин
  • Байнгын хороод хуралдана
    8 цаг 47 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    8 цаг 49 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК