Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2416 2417 2418 2419 2420 2421 2422
  • “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
    2016 оны 10 сарын 06
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Очи Такэо үйл ажиллагааныхаа явцыг Засаг даргад танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа, Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэргийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсээр ирсэн юм. Төслийн үр дүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар батлуулсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль 2015 оны зургаадугаар сард батлагдсан. Цаашид “ЖАЙКА” олон улсын байгууллага Улаанбаатар хотын өрөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилготой ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх төслийг танилцуулан үргэлжлүүлэх бодолтой байгаагаа нийслэлийн Засаг даргад илэрхийллээ.

    Засаг дарга С.Батболд “Цаашид хамтын ажиллагааны тал дээр ямар боломжууд байна гэдгийг бид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ хэрэгжиж байгаа төслийг маш өндрөөр үнэлж байгаа. Миний хувьд бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Засгийн газар, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах болно. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд сонгосон 24 байршилд үйл ажиллагаа явуулах эрх авсан компаниудын холбогдох хүмүүстэй уулзсан. Газраа чөлөөлсөн иргэдийг түр шилжин суулгах орон байргүйгээр энэ ажил цаашид явна гэдэг хүндрэлтэй, боломжгүй зүйл. Айл өрхүүд гудманд гардаггүй, үнэтэй сууц түрээслэхгүйгээр байх тийм арга замыг олох хэрэгтэй. Мөн “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл” манай нийслэлд тохирсон, нүдээ олсон зөв ажил байх болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сураггүй болсон иргэдийг олжээ
    2016 оны 10 сарын 06
    Булган аймгийн Хангал сумын “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б энэ сарын 4-ний өдөр самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн иргэнийг өчигдөр Сөрт багийн “Сөрт” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

  • “Биднийг сонс” чуулган болно
    2016 оны 10 сарын 06
    Уламжлал ёсоор энэ сарын 11-нд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэнэ. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхаглаж байжээ. Энэ жилийн олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр “Биднийг сонс” II чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан юм. Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаархи олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байна.
    Б.Цэцэг
  • Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 10 сарын 06
    Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
  • Танилц: Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн шинэчилсэн жагсаалт
    2016 оны 10 сарын 06
    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 дах хэсэгт заасны дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү заалтын дагуу Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Цаашид энэхүү мэдээллийг улирал тутам шинэчилж байх ажээ.
  • 2018 онд хурдны замтай болно
    2016 оны 10 сарын 06
    Засгийн газраас Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай, 2 урсгал 6 эгнээтэй болох юм .Хурдны замын 22.5 км замын зураг төсөл батлагдсан бөгөөд үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна. Зураг төсөл нь батлагдсан эхний 22.5 км замд барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Уг хурдны зам нь 2018 оны наймдугаар сарын 18-н гэхэд ашиглалтад орох гэнэ.
    Б.Цэцэг
  • Тав хүртэлх насныхны эрүүл мэндийн зардал үнэ төлбөргүй болно
    2016 оны 10 сарын 06
    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт дөрвөн зорилт бүхий 22 үйл ажиллагаа, 140 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Уг хөтөлбөрт 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар тусгажээ. Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар үйлдвэрлэгч газраас нь худалдан авалт хийх хүсэлт тавьсан байна. Түүнчлэн ирэх онд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа 151 сумыг түргэний машинаар хангах, орон нутгийн нэгдсэн эмнэлгийг рентген аппаратаар хангах зэрэгт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж байгаа аж.
    Б.Цэцэг
  • 2000 гаруй албан хаагч ажлаасаа чөлөөлөгджээ
    2016 оны 10 сарын 06
    Сонгуулийн маргаашаас эхэлсэн халаа сэлгээ томилгоо хоёр сарын хугацаанд дэндүү хурдан өрнөж байна. Энд иргэдээ өмөөрдөг төр засаг, энэрэн нигүүлсдэг удирдлага гэж алга. “Дээрээс” ирсэн шийдвэрийн дагуу гарын үсэг, тамгаар бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэж байна. Хэдхэн хоногийн емнө нийслэлийн агентлагуудаас 200 гаруй хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компанийн 14компанийн гүйцэтгэх захирлыг улс төрийн шалтгаанаар сольсон байна.
    Мэргэжлийн хүмүүсийг сольсны цаана улс орны эрх ашиг яригдаж байгаа гэдгийг харьяа үйлдвэрчний эвлэлийнхэн халаглан ярьж, хаана хандахаа мэдэхгүй будилж явна. Халаа сэлгээний талаар АН-ын хуульч, Хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг судалгааг гаргаж байгаа аж. Одоогоор бүтэцийн өөрчлөлт, янз бүрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо 21 аймаг орон нутагт 800, яам, нийслэлийн агентлаг, дүүргүүдэд 1200 орчим байна. Тухайлбал, Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас 33, нийгмийн даатгалын салбараас 40, Хөдөлмөрийн яамнаас 110, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ес, Хүүхдийн төлөө үндэсний газраас 28. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35- ыг нь сольжээ. Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад эхнээсээ шүүхэд хандаад явж байгаа гэнэ.

    Б.Цэцэг
  • Махны үнэ 650 төгрөгөөр буурчээ
    2016 оны 10 сарын 06
    Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үүнд:


  • Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд урьж байна
    2016 оны 10 сарын 06
    Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:
  • Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо
    2016 оны 10 сарын 06
    Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2016 оны 10 сарын 06
    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

    Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ.

    Малчид сайн дурын даатгал төлөх боломжтой хэдий ч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 189 мянга гаруй хүн даатгуулсны 42 мянга гаруй нь малчид байсан нь нийт малчдын ердөө 15 хувь нь юм.

    Малчнаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасаж байгааг нэмэгдүүлэх, малчнаар ажиллах сонирхол бий болгох, малчдын нийгмийн баталгааг хангах, байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд мал маллаж байгаа малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхийг зорьж байна.

    Хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ. Төсөл батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. Мөн хууль хэрэгжсэнээр 2019 онд 20 гаруй мянган малчин шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн зардалд 96 тэрбум, 2020 онд 22.8 мянган малчинд 112 тэрбум гаруй төгрөг шаардагдахаар байна.

    Товч мэдээ

    - УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив.

    - Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот бичиг солилцохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.

    - “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Тус төв нь байгаль хамгаалал болон нэн ховор ан амьтан, ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах үндсэн зорилготой юм.

    - Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, тасралтгүй 24 цагаар ажилладаг улсын төв III эмнэлгийн ангиографын аппаратын гэмтлийг засварлахад шаардлагатай 453 сая 800 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

    - Хэнтий аймгийн Хэрлэн сумын 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлд шаардагдах 350 сая 600 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

    Томилгоо

    -Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Иргэдэд өнөөдөр үнэгүй зөвлөгөө өгнө
    2016 оны 10 сарын 06
    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газартай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.



    Энэ арга хэмжээ өнөөдөр буюу энэ сарын 6-нд болох бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 13:30-17:30 хооронд болох юм. 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
  • МҮЭ ордон 41 жилийн турш 18 сая гаруй хүнд үйлчилжээ
    2016 оны 10 сарын 05
    МҮЭ-ийн Соёлын төв ордныг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор өнөөдөр шагналаа. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа, МҮЭСТО-ны дэд захирал С.Гэрэлмаа, дэд захирал Ц.Мөнхбаяр болон МҮЭСТ-ны үе үеийн ажилчид, ахмадууд, мэргэжил үйлдвэрлэлийн салбарын дарга нар оролцжээ.
    МҮЭ-ийн Соёлын Төв Ордны барилга байгууламж нь ЗХУ (хуучин нэрээр), БНМАУ (хуучин нэрээр)-ын засгийн газар хоорондын гэрээгээр Бүх Холбоотын ҮЭ-ийн хөрөнгөөр баригдаж, МҮЭ-ийн төв зөвлөлд бэлэглэсэн Оросын ард түмний бэлэг юм. Тус ордон 1975 онд ашиглалтанд орж, соёл урлагийн ажил үйлчилгээг өргөн олон нийтэд үзүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өнөө хүртэл тасралтгүй 41 жил явуулж ирсэн мэргэжлийн соёлын байгууллага билээ. МҮЭСТО нь дээрх чиг үүрэгтэйгээр тасралтгүй 41 жил үйл ажиллагаа явуулж үзвэр үйлчилгээ, урлаг соёл, биеийн тамирын арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр хамруулж, нийт 18 сая гаруй хүнд үйлчилсэн байна.
    МҮЭСТО байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл Соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутны дадлагын бааз болж СУИС, Соёлын дээд сургуулиудтай хамтран ажилладаг юм. 1990-ээд оноос тус ордон зах зээлийн харилцаа, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зорилго үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шинэчилж соёл урлагийн салбарт анхдагч алхмуудыг хийсээр ирсэн билээ.
  • 324.9 мянган тонн үр тариа хураан авчээ
    2016 оны 10 сарын 05
    2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

    Өчигдрийн байдлаар 72.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 215.1 мянган га-гаас 324.9 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 126.8 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 72.5 мянган тонн хүнсний ногоо, 12.8 мянган га-гаас 28.5 мянган тонн тэжээлийн ургамал, 10.6 мянган га-гаас 5.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.


    Ургац хураалтын ажилд 1150 гаруй цэргийн албан хаагч, 600 оюутан, 150 сурагч, нийтдээ 1900 хүн гэрээгээр ажиллаж байна.
  • Боловсролын салбарынхан “шилдэг”-үүдээ тодрууллаа
    2016 оны 10 сарын 05
    Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 95 жил, нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жил, Монголын багш нарын баярын 50 дахь өдрийн ойн баярын “Нийслэлийн боловсрол 85 жил” хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцлоо.

    Засаг дарга С.Батболд “Миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө багш нарын ажлын ачааллыг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээ аван ажиллах болно гэдгээ тусгасан бөгөөд энэхүү ажлаа бүрэн хэрэгжүүлэх болно. Боловсролын салбартай хамааралгүй айл өрх нэгээхэн ч үгүй юм. Боловсролын салбарын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхний түүхэн гавьяаг үргэлж өндрөөр үнэлж ирсэн бөгөөд цаашид ч өндрөөр үнэлж байх болно. Та бүхэнд дахин баяр хүргэе” гэв.

    Тус салбарынхан өнгөрсөн онд ажил хөдөлмөр, ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан “Шилдэг”-үүдээ тодруулан, шагнаж урамшууллаа. Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 48-р сургууль 2016 оны тэргүүний төрийн өмчийн сургуулиар, Сонгинохайрхан дүүргийн 111, Баянзүрх дүүргийн 115, Хан-Уул дүүргийн 65-р цэцэрлэг тэргүүний төрийн өмчийн цэцэрлэгээр шалгарсан бол 2016 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Баянзүрх дүүргийн “Их засаг” лицей сургууль, цэцэрлэгээр Хан-Уул дүүргийн “Номин” цэцэрлэг шалгарлаа. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дөрөв дэх жилдээ уламжлал болгон гардуулж байгаа “Боловсролд ээлтэй Засаг дарга” шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг шагналаа. Засаг дарга Ж.Эрдэнэбатыг боловсролын салбарын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажилласанд нь талархаж энэхүү шагналыг олгож байгаа юм.

    Мөн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдээс төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус бүр хоёр хүнийг, нийслэлийн Боловсролын газрын хүндэт тэмдэг, Шилдэг ажилтан, Багшийн алдар, Ахлах багш, Заах арга зүйчээр тус бүр нэг нэг хүнийг шалгаруулан шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрүү, нүүрний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчилнэ
    2016 оны 10 сарын 05
    Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Энэ үеэр эрүү нүүр, чих хамар хоолойн үзлэг оношилгоо эмчилгээ, шаардлагатай мэс заслуудыг орон нутагт үнэ төлбөргүй хийх гэнэ. Тус аймгийн хувьд эрүү нүүр, чих хамар хоолойн гажигтай хүүхдийн тоо бусад аймгуудтай харьцуулахад бага байдаг ч жилдээ нэгээс хоёр хүүхэд заавал ийм төрлийн хагалгаанд ордог аж. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний их эмчийн хяналтад байдаг 10 гаруй хүүхдийг нэн түрүүнд үзлэгт хамруулж, хагалгаанд оруулахаар болжээ. Мөн энгийн хүүхдүүдийг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
    Б.Цэцэг
  • Шүүгчид амь насанд халтай орчинд ажиллаж байна
    2016 оны 10 сарын 05
    Шүүх хараат бус байх ёстой ч Монгол Улс сүүлийн жилүүдэд тус байгууллагад нэг тоосго ч нэмж барих төсөвгүй болжээ. Нурах аюултай, хөгц мөөгөнцөрт баригдсан, актлагдсан байшинд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд олон гэдгийг салбарынхан нь онцолж байна. Мөн орон нутгийн шүүхүүд үйл ажиллагаа явуулах өөрсдийн гэсэн байр байхгүй 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг дах анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газар”-ын байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулаад удаж байгаа аж. ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдах үйлдвэрийн газрын байрыг Монголын аж ахуйн нэгжүүд түрээсэлсэнтэй холбоотой маргаантай хэрэг жилд 10 гаруй удаа гарч, тус шүүхээр шийдүүлдэг. Харин зарим хэргийн оролцогчид танайх өөрсдөө түрээсийн байранд байж, энэ хэргийг хөндлөнгийн нөлөөлөлгүй шийдэж чадах уу хэмээн ам асуух тохиолдол ч гардаг гэнэ.
    Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь сум дундын шүүх, шүүх хуралдааны ганц танхимтай. Шүүх хуралдааны танхим нь прокурорын байранд байрладаг төдийгүй шүүгч нар зөвлөлдөх тасалгаандаа орохдоо түр саатуулах өрөөгөөр дамждаг аюултай нөхцөлд шүүн таслах ажиллагааг явуулдаг гэлээ. Шүүхийн бие даасан хараат бус байдал, шүүгчийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй хүндхэн нөхцөлд Монголын шүүгч нар ажиллаж байгаа хоёрхон жишээг дурдахад ийм байна. Цаашид шүүхийн хөрөнгө оруулалтад анхаарахгүй бол шүүх засаглалын хараат бус байдал, шүүгчийн амь насанд ч халгаатай нөхцөл байдал бүрдээд байгааг салбарынхан мэдээллээ.
  • Аймгийн төвийн эмнэлэгт анхаарлаа хандуулах цаг нь болжээ
    2016 оны 10 сарын 05
    Гарчиг: Аймгийн төвийн эмнэлэгт анхаарлаа хандуулах цаг нь болжээ
    Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Тус эмнэлэг 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Тус эмнэлгийн дарга Т.Ганбямба төрөх тасгийн барилгад сүүлийн 25 жил их засвар хийгдээгүй болохгүй дуулгаж, уг асуудлыг шийдвэрлүүлэхийг хүслээ. Нэгдсэн эмнэлгээс жилд 1562 иргэн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хотыг зорьдог байна. Үүний 60 хувь буюу 1000 орчим иргэн ердөө компьютер томограф аппаратаар оношлогоо хийлгэхээр явдаг аж. Түүнчлэн Архангай аймаг нь элэгний С вирусээрээ улсад дээгүүр бичигддэг болохыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг онцлов. Иймд аймгийн төвийн эмнэлгүүдэд компьютер томографф шаардлагатайгаас гадна эмч, ажилтнуудыг илүү мэргэшүүлэх чухал болохыг онцоллоо.
    Б.Цэцэг
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 618 иргэний мэдүүлгийг шалгав
    2016 оны 10 сарын 05


    Авлигатай тэмцэх газар 2016 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 311 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 618 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 251 нь зөрчилгүй байсан бол 9-ийг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

    Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Нямдаваа, Баянгол дүүргийн Газрын албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Алтанхундага нарын зэрэг 251 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, ангилал зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зэрэг үндэслэлээр 9 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын зам засвар арчлалтын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
2416 2417 2418 2419 2420 2421 2422
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    37 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    37 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    1 цаг 17 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    2 цаг 27 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    2 цаг 33 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2 цаг 46 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    2 цаг 54 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    3 цаг 25 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    3 цаг 31 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    3 цаг 53 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    4 цаг 24 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    4 цаг 36 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    4 цаг 52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    5 цаг 5 мин
  • Байнгын хороод хуралдана
    5 цаг 21 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    5 цаг 23 мин
  • Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт ямар багууд үлдэх вэ? 
    5 цаг 27 мин
  • Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хамаарал бүхий этгээд Б.Ө****** /8811****/ барилгын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжээс их хэмжээний мөнгө нэхсэн байж болзошгүй
    5 цаг 28 мин
  • 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д өндөр амжилт үзүүлэх магадлалтай Ази тивийн багууд 
    5 цаг 32 мин
  • Хаврын ядаргаа: Шалтгаан ба даван туулах аргууд
    5 цаг 38 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК