-
2016 оны 8 сарын 06
анай орны 85 сумын ойн сангийн 760 мянган га талбайд хөнөөлт шавьж тархсан байгаа аж. Үүний 60 орчим хувийг дан ганц цагаан эрвээхэй бүрхжээ.
-
2016 оны 8 сарын 06
Хууль бусаар агнасан зургаан ширхэг тарвагыг нийслэл рүү оруулах гэж байсан хүмүүсийг саатуулжээ.
-
2016 оны 8 сарын 06
Харшлын улмаас бие тань тавгүйрхэж байна уу. Дулааны улиралд хүмүүсийг зовоодог зүйл бол яах аргагүй харшил.
Эдгээр өдрүүдэд 04-11, 17-20 цагийн хооронд цонхоо битгий онгойлгоорой.
Ургамлын тоосжилтын хуанлигаар долоо, наймдугаар сард
Үет ургамлууд,
Таван салаа,
Халгай,
Лууль,
Шарилжны тоосжилтын хугацаа болон оргил үе таардаг.
Тиймээс та дараах зөвлөгөөг дагаарай. Мөн эмчийн зааваргүй хамрын дусаалга дусаах, эм уух нь сөрөг нөлөөтэй тул заавал мэргэжлийн эмчид хандаж, юунаас харшилдаг болохоо тогтоолгох хэрэгтэй.
Мөн дархлаагаа сайтар дэмжих нь тоосжилтын үед харшилаас сэргийлэх нэг арга юм.
-
2016 оны 8 сарын 06
Долдугаар сар дэлхийн хамгийн дулаан cap байжээ
-
2016 оны 8 сарын 06
2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн амиа алдаад байна. Тухайлбал, 26 хүүхэд, 59 том хүн усанд живж амиа алджээ.
-
2016 оны 8 сарын 06
Дэлхийн долоон гайхамшгийн нэгд ордог Хятадын Цагаан хэрэм зарим хэсгээрээ ихээхэн элэгдэлд орсон тул сэргээн засварлах зайлшгүй шаардлага гарчээ.
-
2016 оны 8 сарын 06
Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа 2016” чуулга уулзалт ирэх сарын 5,6-нд болно. Чуулга уулзалтад оролцох бизнесүүд шинэ Засгийн газрын хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулах эсэхийг сонирхож байгаа гэнэ.
-
2016 оны 8 сарын 06
Монголын 350 уран нугараач зэрэг оролцсон “Уул усны домог” тоглолт өнөө орой болно
-
2016 оны 8 сарын 06
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин соёлын наадмыг энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байна.
-
2016 оны 8 сарын 06
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно.
-
2016 оны 8 сарын 06
УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд ойд зориулсан Төмөр замчдын баяр наадам өнөөдөр Хонхорт болж байна.
-
2016 оны 8 сарын 06
“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр
-
2016 оны 8 сарын 06
Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны бямба гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
-
2016 оны 8 сарын 05
Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ачаалал ихэсч гадаад паспортын захиалга нэмэгдсэн тул ачааллаа бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ.
-
2016 оны 8 сарын 05
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 8 сарын 6-нд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн 43 хадагч машин, 111ш гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч багаж хэрэгсэлтэй, Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд болон арын уулзвараас Саппоро хүртэл мөн Сэлбэ гол дагуу гол дагуу нийт 424 мянган метр квадрат газрын шарилжийг зулгаах биш агротехнологийн горимын дагуу хадаж, зөөх ажлыг зохион байгуулахаар болов. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын их, бага тойргийг шарилжгүй болгох ажлыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан үе шаттайгаар зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХНБГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Рут Эрлбэктэй уулзлаа.
Уулзалтаар ХБНГУ-ын Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Нексус” төслийн талаар санал солилцож, төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутгийн 7 орны 12 хотод хэрэгжиж байгаа бөгөөд ус, эрчим хүч ба хүнсний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх нөөцийн цогц менежментийг нэвтрүүлэхэд дэмжэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дулааны алдагдал ихтэй угсрамал орон сууцуудыг дулаалжээ. Мөн цэцэрлэг, сургуулийн дулаалгыг сайжруулах чиглэлээр ч олон талын бодитой ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хадагтай Рут Эрлбэк хэллээ.
Нийслэлийн Засаг дарга, Төслийг үргэжлүүлэн ажил хэрэг болгоно гэдгийг цохон тэмдэглээд, төслийн 2 дугаар шатыг “Аз жаргалтай хот” хөтөлбөртэй уялдуулан, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах судалгааг хийх, цэвэр, бохир шугамд холбох ажлыг хэрэгжүүлэх, оновчтой шийдэл олох зэрэгт хамтран ажиллахыг хүслээ. Төслийн хүрээнд бохир ус болон хатуу хог хаягдлын менежментийн салбарт шинэлэг инженерийн технологи нэвтрүүлэх, газар ашиглалт, төлөвлөлтийн стандарт, худалдан авах чадварт нийцсэн орон сууц, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах болон хотын суурьшлын төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 05
“Хөргөгчинд байсан пиво авч уулаа” хэмээн нэгнийгээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн ял оноолоо
-
2016 оны 8 сарын 05
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцсан билээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарт агаарын хэмийн зөрүүнээс болж маш их эрсдэл үүсч байгааг олж мэдсэн байна.
АСЕМ-ын уулзалтын үеэр манай улсад буцалтгүй тусламж болоод хөрөнгө оруулалтын чиглэлээр олон санамж бичгүүдэд гарын үсэг зурагдсан. Үүний нэг болох БНХАУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламжын хөрөнгө оруулалт оруулахаар болсон нь эрүүл мэндийн салбарт хүртэж эхэллээ. Ийнхүү өнөөдөр БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгогдож буй 60 ширхэг Айркондишныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хүлээлгэн өглөө.
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн эхний хэсэг болох нийт 73 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг айркондешнийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайдад шилжүүлэн өгснөөр 30 эмнэлгийн байгууллагуудад очихоор болов.
Энэхүү айркондишныг эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасаг, лабораториуд болон температур шаардсан тоног төхөөрөмжтэй өрөөнүүдэд байршуулахаар болж эмнэлгүүдэд хуваарилан өглөө.
-
2016 оны 8 сарын 05
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн боловч өчигдөр нас баржээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
-
2016 оны 8 сарын 05
БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатсан байна.