-
2016 оны 7 сарын 05
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 956 золбин нохой устгав
-
2016 оны 7 сарын 05
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд:
-
2016 оны 7 сарын 05
НИТХ шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийх байсан ч хойшлогдсон. Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад хуралдааны товыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна.
НИТХ-ын хуралдааныг өнөөдөр 11:00 цагаас хуралдах юм. Хуралдаанаар НИТХ-ын шинэ бүрэлдэхүүний бүрэн эрхийг баталгаажуулж, НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилох юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас Хотын даргад Су.Батболд, НИТХ-ын даргад Ц.Сундуй нарын нэрийг дэвшүүлсэн байна.
-
2016 оны 7 сарын 05
АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажлуудыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдээс АСЕМ-ын 13 гудамжинд байрлаж буй аж ахуйн нэгжүүдэд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, дэлхий нийтэд Монгол орны нүүр царайг харуулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо их байгааг сануулж гадна орчноо тохижуулахыг үүрэгжүүлэн албан бичиг өгсөн юм. Үүргийн хэрэгжилтийг хэрхэн хангасныг ажлын хэсгүүдээс шалгаж байна.
Намьянжүгийн гудамжийг хариуцсан ажлын хэсгээс “Сан билэг” ХХК, “Монгол Цзэнтэй” ХХК, “Wen Zhou” hotel/, “Жентл” ХХК, “Номин тав трейд” ХХК , “Начин заан” ХХК, “Сутай төв”-д хаяг реклам, мэдээллийн байгууламжаа янзлах, байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, орчноо тохижуулахыг үүрэг болгосон.
Их сургуулийн гудамжинд байрлах “Wega Computers” төвд хашаагаа засварлах, “Poman” зоогийн газарт нийтийн эзэмшлийн зам талбай руу оруулан дур мэдэн өргөтгөл хийхгүй байхыг анхааруулжээ.
Харин Зайсангийн гудамж “Ариг Гал” ХХК-д гадна фасадаа будах, хашаагаа засварлах, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд Дүнжингарав худалдааны төвд хашаагаа будах, Жигүүр Гранд, Limon ХХК-д орц гарц хийх, Чингисийн өргөн чөлөөнд “Залуу Монгол групп” “Глобал Хурд” ХХК, “Монголын үндэсний номын сан”-д үүдний довжоо, гадна хашаагаа засах, будах, Энхтайваны өргөн чөлөөнд “Монгол бэлэг”, “Цэцэг” төв, “Протон Электроникс” дэлгүүр, “Нью Бэлэг”,”Big Pizza, “Шинэ зуун” ХХК зэрэг байгууллагуудад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардах хуудас өгсөн. Үүргийн хэрэгжилтийг сайн хангасан аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулж, шаардлага хангахгүй ажилласан аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд ил тод зарлах бөгөөд НИТХ-ын 61,63-р тогтоолын дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй юм.
Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар наадамчин олон ил задгай хог хаяхгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулж, хаяг рекламаа шинэчлэн, хайс хашлагаа будан, цонх шилээ угааж цэвэрлэгээ хийн байгууллагынхаа өнгө үзэмжинд анхаарахыг нийт аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 05
2016 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
6,7-нд баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
-
2016 оны 7 сарын 05
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой
-
2016 оны 7 сарын 05
2016 оны 07 дугаар сарын 04-ний 21 цагаас 07 дугаар сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
-
2016 оны 7 сарын 04
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Модерн экспо” агентлагаас хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Шинэ элсэлт-шилдэг боловсрол 2016” үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдлээ.
-
2016 оны 7 сарын 04
Их дээд сургуулийн 2016-2017 оны элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрсөн долоо хоногт дүнг нь танилцуулсан бөгөөд ЭЕШ-ын элсэгчид суралцахыг хүссэн сургуулиуддаа бүртгүүлж байгаа.
БСШУ-ны яамнаас аймгуудыг элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн амжилтын дунджаар нь жагсаажээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 37203 залуус өгсөн бөгөөд Дорнод аймаг тэргүүлж Өмнөговь аймаг сүүлийн байрт жагссан байна.
-
2016 оны 7 сарын 04
Монгол Улс одоогийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 9 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаад байна.
-
2016 оны 7 сарын 04
Толгойтын замыг өргөтгөн шинэчилж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
-
2016 оны 7 сарын 04
Өнгөрсөн жилээс эхлээд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт орж иргэд Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон.
-
2016 оны 7 сарын 04
Улсын хэмжээнд он гарсаар хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 181 тохиолдол нь батлагдаад байна. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна. Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж ойт хээрээр аялах нь ихэсдэг. Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг аж.
-
2016 оны 7 сарын 04
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
-
2016 оны 7 сарын 04
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
-
2016 оны 7 сарын 04
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр гарчээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сумын төвөөс 30 км зайд буюу Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” гэх газар ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 02-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
-
2016 оны 7 сарын 04
Ойрын өдрүүдэд бүгчим халуун байна. Иргэд халуунд сэрүүцэх зорилгоор гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна.
Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.25/ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 2016.07.03-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багийн нутаг Орхон, Ерөө голын бэлчирээс ОХУ-ын хил хүртэл 235 км усаар эрлийн ажиллагаа явуулж байна.
Увс аймгийн Баруунтуруун сумын Баянайраг багийн Дөрөө нуурын усанд иргэн Л /27 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан цогцсыг гарган ажиллав.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Сонсголон”-ийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Э /29 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг цогцсыг гарган ажиллав.
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн нутаг “Хайрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 8 км/ Монгол-Росцветмет уулын үйлдвэрийн талбайд жонш олборлолтын нүхэнд тогтсон тогтоол усанд иргэн Б /23 настай, эрэгтэй/ унаж осолдсон тухай дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, цогцсыг гарган ажиллав.
2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 17 аймгийн 19 суманд 19 удаа, нийслэлийн 6 дүүрэгт 8 удаа тохиолдсон байна.
Онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас 7 хүний амийг аварсан бол 34 хүн гол усанд осолдож нас барсан. /Хүүхэд 13, том хүн 21/. Сэлэнгэ аймагийн Орхонтуул суманд эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Дорноговь аймгийн Айраг сум, Увс аймгийн Баруунтуруун суманд усны 3 осол тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
-
2016 оны 7 сарын 04
Авлигатай тэмцэх газар 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 16 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-
2016 оны 7 сарын 04
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар 33-38 хэм хүрч, халах төлөвтэй байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 04
НИТХ шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийх байсан ч хойшлогдлоо.