Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2508 2509 2510 2511 2512 2513 2514
  • БҮТ: ЭЕШ-ийн талаар ташаа мэдээлсэн иргэдэд хариуцлага тооцуулна
    2016 оны 6 сарын 26
    Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.

  • Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    2016 оны 6 сарын 26
    Энэ сарын 26, 27-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

  • Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ
    2016 оны 6 сарын 26
    Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн. Өмчүүлэх ажлыг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байна.

  • Б.Гангаамаа Карстенз Пирамидад авиралт хийнэ
    2016 оны 6 сарын 26
    Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Индонез улсад оршдог Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг, 4884 метр Puncak Jaya буюу Карстенз Пирамид уулын оргил руу авирахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ оргил түүний хувьд зургаа дахь тивийн зулай юм.
  • Наадмын сорилго барилдаан өнөөдөр болно
    2016 оны 6 сарын 26
    Монгол оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт ойд зориулсан Наадмын сорилго барилдаан 2016 оны 6-р сарын 26-ны 14 цагаас болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.

  • ”Найрамдал” зуслан хүртэлх зам, гүүрийн ажил үргэлжилж байна
    2016 оны 6 сарын 26
    2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 146 тэрбум төгрөгийн өртөгтэй зам, гүүрийн ажил хийгдэнэ. Үүнд СХД-ийн Орбит-Баянголын уулзвараас Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 мерт гүүрийн барилгын ажил орж байгаа юм. Өнөөдөр энэ ажлыг эхлүүллээ.

    38 жилийн хугацаанд ямар ч шинэчлэл, засвар хийгдээгүй гэж хэлж болох энэ замд нийтдээ 26.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэчилнэ. Өнөөдөр эхэлж байгаа ажил хэдийгээр ирэх оны долоодугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч, энэ оны 11 дүгээр сарын сүүлээр гэхэд шинэ замын ажлаа бүрэн дуусгах зорилготойгоор эхлүүлж байна.

    Тус замын гүйцэтгэгчээр “Хакмс” компани ажиллаж байна. Тэд өмнө нь орон нутгийн замын ажлыг хийж байсан туршлагатай. Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам нь өнөөдрийн байдлаар өргөн нь 7 метр байгаа бол тэд 14 метр өргөнтэй, явган хүн, дугуйн замыг цогцлоосон орчин үеийн замын ажлыг гүйцэтгэнэ гэлээ.
  • Зугаатай мөч: Жиргээчийн тангараг
    2016 оны 6 сарын 26
    Зугаатай мөч: Жиргээчийн тангараг
  • С вирусын эсрэг “Ledvir” эмийг эмч нарт хөнгөлөлттэй үнээр олгоно
    2016 оны 6 сарын 26
    Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЭМСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг дэмжих, эмчлэх зорилгоор 2000 мэс засал, эх барихын эмч, сувилагч, цус, цусан бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг лабораторийн мэргэжилтнүүдэд “Элэгний С вирус”-ын эсрэг эмчилгээний “Ледвир” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. Мэс засал, эх барихын эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтнүүд зэрэг эрүүл мэндийн байгуулагын ажилтнууд нь цус, цусан бүтээгдэхүүнээс халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авах тохиолдол цөөнгүй байдаг байна. АНУ-ын Mylan компаний LEDVIR эм нь элэгний С вирүсийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг бөгөөд энэ өвчний халдвартай эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад энэхүү эмийг хөнгөлөлттэй үнээр олгосноор халдвар дамжих эрсдэлийг бууруулах онцгой ач холбогдолтой юм. Монгол Эм Импэкс Концерн нь “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагынхаа хувьд олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг дэмжих, эмчлэх ажлыг эхлүүлж байгаа нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
  • Д.Сосор: Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
    2016 оны 6 сарын 26
    Америкт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын тухай, эгэл жирийн Америкчуудын амьдралын хэвшил, зан характер (авир), хүн чанарын тухай, мөн бусад орны цагаачид бүр тодруулж хэлбэл Латинамерикчууд буюу “Халтар царайт”-уудын тухай, хөгжилтэй бөгөөд инээдэмтэй адал явдлуудаар сэдэвлэн бичсэн роман. Гадаадад аялж жуулчлах, ажиллаж амьдрах, сурч боловсрох хүсэлтэй залуу хүн бүр энэ номыг уншиж үзэхийг зөвлөж байна.



    НОМЫН ДЭЛГЭРЭНГҮЙ

    Хар харцагын Лодже казино
    (романаас)
    Тэнд одод цөөхөн байдаг юм бүлгээс

    ..............Би эртлэн босож, үс сахлаа янзлан, үнэртэн танартан түрхэж, цайныхаа ганц костюмаар өөрийгөө өөд нь татаад АНУ-ын ЭСЯ дээр ирлээ. Тэнд хориод хүн ирчихсэн есөн цаг болохыг хүлээнэ. Би тэдэнтэй мэндлээд сүүлчийн хүнийг асуувал дунд зэргийн нуруутай, гуч орчим насны залуу:

    -Би л болж байх шиг байна. Та хүнд дугаар авах гэж яваа юм уу? гэж асуув.
    Би “За, тэр шүү! Ер нь бүтэхгүй юм байна. Энэ залуу намайг суралцах виз хүсэх бүү хэл, визний ярилцлагад орох хүн гэж үзэхгүй байхад тэр консулын ажилтан надад яаж итгэх билээ” гэж бодсоноо, чухам юу гэж хариулахаа мэдэхгүй:

    -Харин ээ гэсэн бүрхэг хариулт өгөв.



    ............ Би их удаан хүлээв. Нөгөө хоёр ч хүлээгээд л байлаа. Цонх чөлөөлөгдөв. Бүх хүн дууссаны дараа консул миний нэрийг дуудав. “Тэртэй, тэргүй бүтэхгүй юм чинь” гэж бодсоор яаралгүй очлоо. Консул:
    -Таны энэ өгсөн утас чинь авахгүй байна гээд миний материалыг паспортын хамт эргүүлж өгөхөд би “Авахгүй байна! Авахгүй байна! Энэ чинь юу билээ? Нэг учир байна! Энэ бол тийм дугаартай утас бий гэсэн үг. Эзэнгүй юм уу эсвэл утсаа авах хүсэлгүй, хурал яриатай гээд олон шалтгаан байж болно. Ямар ч л гэсэн ийм дугаартай утас ашиглалтанд байхгүй эсвэл тийм хүнийг мэдэхгүй гэсэн хариулт биш болохоор учиртай гэж бодоод:
    -Экскюз ми! (Уучлаарай!) гэж англиар ихээхэн соёлтой хэлээд,цааш үргэлжлүүлэн оросоор:
    -Энэ чинь виз татгалзах үндсэн шалтгаан болж чадахгүй шүү дээ. Хэрэв ийм юм болно, ингэж шалгана гэж мэдсэн бол би хамт ажилладаг хүнээ өнөөдөр утаснаасаа битгий холдоорой гэж гуйх байсан. Одоо энэ өрөө эзэнгүй байгаа. Түлхүүр нь энэ байна гэж гэрийнхээ түлхүүрийг гаргаж үзүүлээд:
    -Тэгээд ч барилгын мэргэжлийн улс чинь контортоо сууж утас чагнаж байдаг нарийн бичгийн дарга нартай адилгүй. Дандаа гадуур ажилтай. Барилгын талбай, объектуудаараа цаг наргүй явдаг улс. Өглөө, орой хоёртоо л оффисоороо нэг үзэгдэнэ. Ийм болохоор энэ утас хариу өгөхгүй байх нь тийм ч гайхалтай хэрэг биш. Хэрэв та итгэхгүй бол би одоо эндээс гараад шууд энэ утсан дээр очъё. Та цагийн дараа залгахад л би тэндээс хариу өгч чадна гэж хэлэв.
    Консул миний паспортыг авч цааш нь тавихдаа:
    -Даваа гаригт ирж паспортаа аваарай. Консулын газраас олгож байгаа виз АНУ-ын хилийг нэвтрэх бүрэн эрх болж чадахгүй! Хил дээр цагаачлалын алба бүхнийг шийднэ гэдгийг анхаар! гэлээ.

    .......... Би өглөөнийхөө гоёлыг гүйцэтгэхээр ариун цэврийн өрөө рүү явлаа. Миний гоёл ч гэж дээ. Ямар эмэгтэй хүн шиг нүүрэндээ олон давхар энгэсэг тавьж, нүдээ будах биш. Шүдээ цэвэрлэж, нүүрээ угаан, үсээ самнаад л бол оо. Самаа мартчихсан байвал ээжийн өгсөн самаар, өөрөөр хэлбэл таван хуруугаараа хоёр илээд л гүйцээ.
    Ариун цэврийн өрөөний дэргэд гурав, дөрвөн хүн зогсоно. Дараалалтай байна гэж ойлгоод хүлээв. Энэ зуур цонхоор харвал эх газар, далай хоёрын заагаар манай онгоц нисэж байлаа. Далайд том бага хөлөг онгоцнууд, хөдөлгүүрт завь, далбаат завь энд тэндгүй харагдана. Би эх газрын хүн болохоор ийм олон усан онгоц, завь хэзээ ч харж байсангүй. Тээр алсад асар том хөлөг онгоц далайд гарч байгаа харагдана. Зорчигч тээврийн онгоц гэдэг нь тодорхой. Яагаад ч юм бэ, би тэр онгоцыг эх газар руу минь явж байна гэж бодов. Нүүдлийн шувуудад үг дайдаг шиг “Их газарт минь мэнд хүргээрэй!” гэж амандаа шивнэлээ. Би ганцхан шөнийн дотор эх орноосоо асар том далайгаар тусгаарлагджээ. Хэзээ ч эх орондоо эргэж очиж чадахгүй юм шиг надад санагдахад аймшигтай бөгөөд гунигтай.

    ......... Нөгөө сайн эр орж ирснээ хэдэн үг хэлж нисэж байгаа дүр үзүүлэв. Би “Хагас цаг”, “Улаанбаатар” гэсэн үгнүүдийг ойлгож “Гучин минутын дараа Улаанбаатарын онгоц ниснэ. Чи түүнд суугаад буц!” гэж хэллээ гэж үзээд, их л элэгсэг дотно дүр эсгэн, толгой сэгсэрч:
    -Улаанбаатарын онгоц энд ирчихээ юу? Сайхан хэрэг байна. Яаж төөрөхөөрөө энд ирчихдэг байна аа. Нисэж ирээд намайг аваад явъя гэсэн ч би буцахгүй гэж монголоор хэлэв.
    Үүнээс үзэхэд бас ч гэж ярилцаж болох хүн бололтой. Шууд барьж аваад буцаачихгүй нь гэсэн найдвар бага зэрэг төрөв. Буц гэсэн ч мөнгө байхгүй юм чинь. Өөрснөө зардлаа гаргаад буцаавал буцаана биз. Энэ шалан дээр нь тэрийж хэвтээд нэг үзнэ. Хүч хэрэглэвэл хэрэглэнэ л биз. Дөрвөн мөчийг минь хүлээд онгоцондоо шиддэггүй л юм бол гүрийнэ дээ. Онгоцны хаалгаар оруулахад нь дөрвөн мөчөөрөө чагтлаад нэг үзнэ. Зай ч байна, лай ч байна гэж өөрийгөө зоригжуулж суулаа.
    Цагаачлалын албаны ажилтан кофе буцалгаж эхлэв. Кофений сайхан үнэр өрөө дүүрэн ханхалж, цай уух хүслийг минь улам оргилуулна. Тэр өөртөө кофе хийж аваад ширээндээ суув. Би “Сайхан далим гарч байгаа юм биш үү? Нэг аяга кофе гуйгаад үзье. Үнэнд нь зуун дооллор өгөөд хариулт авахаас татгалзъя. Хэрэв гар харж байгаа бол бүх юм тодорхой болно.” гэж бодоод:
    -Ай эм соори, мистер! Ай вонт тү дрик кофе ( Уучлаарай, ноёнтоон! Би кофе уухыг хүсч байна.) гэвэл, тэр “Уух идэх болохоороо хэлтэй болчихдог, учраа ольё гэхээр хэлгүй болчихдог мөн сайхан гайхал аа” гэж бодов бололтой нэг том аяга кофе надад авчирч өгөв. Намайг зуун дооллор гаргаж өгөхөд:
    -Фрий… фрий ( Үнэгүй… үнэгүй) гээд авсангүй. Би “Хахуул авдаг дамшиг бол цагаан чулуу атгуулах юмсан.” гэж бодон:
    -Тэнк юү ( Баярлалаа) гээд кофег авах зуур харин ч өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулснаа мэдэрлээ.
    Сэтгэл дундуурхан кофегоо ууж суухдаа “За юу ч гэсэн АНУ-ын цагаачлалын албанаас аяга кофе үнэгүй хүртчихлээ. АНУ-ын цагаачлалын алба намайг кофегоор дайлж байсан гээд хүнд ярьж байхад зүгээр юм биш үү.” гэж бодоод уусан кофендоо ч юм уу, өөрийнхөө бодолд ч юм уу сэтгэл сэргэж эхлэв.



    ........... Би ер нь АНУ-ын талаар мэдэх юмаар тун өчүүхэн амьтан иржээ. Социализмын үед бол коммунист суртал ухуулгын ачаар Америк шиг муухай орон байхгүй, Америкийн империализм бол ялзарч байгаа нийгэм, удахгүй сөнөх тавилантай гэсэн хатуу ойлгоцтой яваа. Гэтэл харин манай социалист систем сураггүй алга болж, амьдралын эрхээр би энд автобусанд суугаад явж байх юм. Үзээгүй юмыг үнэмштэл ухуулна гэдэг бас их сонин үзэгдэл ажээ. Ганц манай орны хүмүүс ч биш, социалист системийн орнуудын хүн бүхэн л ийм ойлгоцтой, мэдээлэлтэй байсан юм. Ардчилал, шинэчлэл гэсэн шинэ үе эхэлж америк гэдэг орон нээлттэй болоход зурагтаар хараад тэнгэр баганадсан өндөр барилгуудтай, олон хүн үймсэн их хөлийн газар гэж ойлгосон. Харин орчин үеийн америк кино үзээд алаан, хядаан, мафийн бүлэглэлийг нь үнэмшээгүй. Зүгээр л уран сайхан, соёл урлагийн ядуурал гэж үзсэн. Миний мэдэх Америк ердөө л энэ. Гэтэл одоо Колорода хэмээх том муж улсын үзэсгэлэнт сайхан нутгаар явж байна. Колорода, Денвер гэж энд ирээд л сонсож байгаа хүн шүү дээ.
    Манай автобус Денвер хотын төвд автовокзал дээр ирж зогслоо. Энд л би ахин хүн болох ёстойгоо мэдээ ч үгүй буусан юм. Ачаа тээшээ аваад хүлээлгийн танхимд орлоо. Үүгээр дэлхийн талыг тойрсон миний аян өндөрлөж байгаа бололтой. Өчүүхэн жаахан хөрөнгөө эргэж нэг тоолбол тоолоод ч байх юм үлдсэнгүй ганцхан дооллортой иржээ. Алдарт зохиолч Александр Дюма ганц алтан зоостой Парист ирсэн гэдэг. Би өөрийгөө тэр агуу хүнтэй зүйлэх гэсэн юм биш ээ. Зүгээр л ганцхан дооллортой Денверт ирлээ л гэж хэлэх гэсэн юм. Цаашид юу болохыг зөвхөн бурхан тэнгэр л мэдэх хэрэг.

    ............ Би лангуун доторх эрдэнэсийн зүйлийг анхааралтай ажиглаж явлаа. Чухам яагаад их үнэд хүрдэг, тэр ч бүү хэл хүний аминд хүрдгийг ойлгохгүй хүн шүү дээ. Би зөвхөн үнэт эдлэл дээр тавьсан үнээр нь дүгнэж, цэгнэж явав. Мянгаас арван мянган дооллорын үнэтэй зүйлс бол байна аа. Харин, тэр хэдэн сая дооллорын үнэтэй эрдэнэс нь байгаагүйд сэтгэл жаахан дундуур болов.
    Худалдагч, цагаан арьст, залуухан хоёр бүсгүй намайг энэхүү сонирхон явахыг ажиглаж байгаад “Азийн хур баян, алт эрдэнэсийн наймаачин гарцаагүй мөн” гэж бодов бололтой ирээд наалдчихав. Тэд жинхэнэ худалдан авагчаа алдчихгүйн тулд хүн төрөлхтний гаргаж болох хамгийн сайхан аашаар надтай харилцаж, үнэт зүйлсээ тайлбарлаж эхлэв. Хэд хэдэн бөгж, ээмэг надад үзүүлэн:
    -Энэ бол шижир алт, шигтгээ нь төдөн крат гэх мэтээр тайлбарлаж байгаа бололтой.
    -Еэс,еэс (Тийм, тийм) гээд л би толгой дохиод байв.
    Үнэхээр юм мэдэхгүй хүн чинь юуг нь харах билээ дээ. Эрдэнэсийг хэт сайн мэддэг хүн нэг ингэж харах байх. Тэгэхээр хэт мэддэг, огт мэддэггүй хоёр л энэ зүйлсийг адилхан хардаг бололтой. Би:
    -Сая дооллорын үнэтэй ямар зүйл байна вэ? гэж асуух гээд үгээ эвлүүлж чадахгүй, ядахдаа сая гэдэг үг нь орж ирэхгүй болохоор:
    -Экспейнсив… . Экспейнсив (Үнэтэй… Үнэтэй) гэвэл тэд бүр сейфээ уудалж эхэллээ.
    Би сейфнээс гаргаж ирсэн бүхнийг толгой дохин зөвшөөрч:
    -Еэс, еэс (Тийм, тийм) гэсээр л.
    Эцэст нь “Энэний оронд ганц лааз пиво үзүүлсэн бол арай сонирхолтой юм” гэж бодоод:
    -Ахад нь мөнгө алга аа! Шөнө л ирж авахаас биш гэж монголоор хэлэхэд, Тэд:
    -Еэс, еэс (Тэг, тэг) гэж дуртай зөвшөөрөв.
    Би “Хэл мэдэхгүй байх тийм ч муу юм биш байна” гэж бодсоор тэндээс гарлаа.





    Та нар жинхэнэ жентельменүүд байна бүлгээс

    .............Миний Америкт хөл тавьсны нэг жилийн ой удахгүй болно. Америкийн хилийг нэвтрээд ямар ч учраа олохгүй, хаашаа явахаа мэдэхгүй зогсож байсан тэр өдрийг бодвол өөрийгөө америкжиж байна гээд хэлчихэд буруудах юун. Одоо бол би олон сайхан америк, мексик танилтай, хаашаа ч явсан, хэнтэй ч харилцсан мэддэг хэдэн үгээ эвлүүлээд учраа олчихдог, ажил дээрээ нэр хүндтэй, гэртээ ирээд шуудангийнхаа хайрцгийг онгойлгохоосоо залхдаг, яг америкчууд шиг гэр-машин-ажил, ажил-машин-гэр гэсэн амьдралын тойрогтоо дасчихсан нэгэн болжээ. Гэвч би хэдхэн хоногийн дараа миний амьдрал жинхэнэ америкжина гэдгийг төсөөлөөгүй байлаа.
    Рестораны үйлчлэгч нуруу туруу тэгш, гайгүй ч царайлаг, залуувтар, латинамерик хүүхэн байлаа. Бид хоёр эвтэйхэн харилцаатай, би бас эр хүний шийр болохоороо дотносчих дотор бодолтой, хааяа сээтэн хаяхад тэр нэг их дургүйцдэггүй байв. Нэг удаа бэлтгэсэн жимсээ хөргөгчинд хийж яваад түүнтэй тааралдан хацрыг нь илчихсэн юм. Түүний царай хувьсхийснээ гүйгээд явчхав. Би “Манай хүүхнүүд шиг бас ичдэг золиг юм” гэж бодсоноо ажлаа үргэлжлүүлж байтал Жеррими намайг дуудлаа. Бидний хоол иддэг өрөөнд халтар хүүхэн, Жеррими гэрчтэйгээ хүлээж байв. Намайг ороход Жеррими:
    -Та энэ хүүхний хацрыг илсэн үү?
    -Тийм. Хөөрхөн харагдахаар нь илчихсэн юм.
    -Та нийлээд ноцтой гэмт хэрэг хийснээ мэдэж байна уу?
    -Ямар гэмт хэрэг? Хүүхний хацар илж болдоггүй юм уу?
    -Болохгүй. Та Америкт амьдарч байгаа л бол Америкийн хуулиар амьдрах ёстой. Америкт эмэгтэй хүн рүү гөлрөн харах, дурлалын харц салгахгүй байх, эмэгтэй хүний биед хүрэх бол том гэмт хэрэг. Тусгай зүйл ангитай. Зарим газар үүнийг онцгой анхаарч үздэггүй боловч манай казинод энэ бол дээд зэргийн хориотой зүйл. Ийм үйлдэл хийсэн хүнийг шууд ажлаас нь халдаг юм.
    -Пээ, яана аа! Үүнийг чинь би ёстой мэдэхгүй, сонсоогүй юм байна. Тэгээд, америк эрчүүд яаж хүүхэн эргүүлдэг юм бол?
    -Би яаж хүүхэн эргүүлдэг тухай ярих гээгүй. Таны хийсэн хэргийн тухай ярьж байна. Америкт гэмт хэргийг мэдэхгүй учраас үйлдсэн гэж өршөөдөггүй юм. Хийсэн л бол хариуцлага хүлээх ёстой гэж Жеррими ууртай хэллээ.
    Би үнэхээр хүнд байдалд оров. Гарцаагүй шийтгэл намайг хүлээж байлаа. Ажлаас халагдах наад захын хэрэг болоод явчхав. Ямааны мах халуун дээрээ гэгчээр одоохон энэ хүнд байдлаас газар дээр нь гарахгүй бол хэрэг бишдэнэ гэж үзээд, далан таваар буулт хийхээр шийдэж:
    -Та нар минь намайг уучилl Би ахиад хэзээ ч хүүхний хацар илэхгүй гэж тангараглая. Одоо мэдэж авлаа. Тэнэг намайг өршөө! гэвэл Жеррими:
    -Бид өршөөх биш ээ. Энэ эмэгтэй таныг уучлах юм бол би анхааруулаад өнгөрье. Харин энэ хүн шүүхэд хандаагүй надад хандсанд та баярлах хэрэгтэй. Энэ хүнээс уучлалт гуй! гэв. Би нөгөө халтар хүүхэнд хандан испаниар:
    -Компермисо! Ми амиго. (Уучлаарай! Найз минь). Хацрыг чинь илж их гомдоочих шиг боллоо. Гомдооё гэж бодоогүй шүү. Зүгээр л чамайг хөөрхөн харагдахаар нь илчихсэн юм. Намайг уучил! гээд л испани хэлээр өөрийн мэдэх эелдэг зөөлөн үгнүүдийг харамгүй урсгаж гарлаа. Тэр хүүхэн намайг уучилж энэ удаагийн шүүх хурал өндөрлөв. Би “Хацрыг нь илсний төлөө ингэж байгаа юм чинь хацар дээр нь үнсчихсэн бол бүр балрах байж. Одоо л хүүхэнтэй бүү ойрт” гэж бодон, тангараг тавьсаар тэр өрөөнөөс гарлаа.

    Х Х Х
    Чин ахын жимс илүү амттай бүлгээс
    Жеф бид хоёрын үгийн сан ариун баян. Ер нь л ганц үгээр бүх нарийн ширийн юмаа ярчихна шүү. Энэ үг бол хамгийн шидэт үг. Бүх америк эрчүүдийн амны уншлага болсон факин (шаах) гэдэг үг. Хүн төрөлхтний бүх хэлэнд энэ үг бусад ямар ч чухал үгийг орлож чаддаг бололтой. Тийм болохоор шидэт үг гэхээс өөр яах вэ.
    Цаг нөхцөөчихөөр ажил хайж явтал цаасан хайрцагтай тахианы мах вандан дээр хэвтэж байв. Жеф миний урдаас ирж явна. Түүнийг дөхөж ирэхэд би:
    -Факин чикен? (Тахиаг шаах уу?) гэж асуув.
    -Факин, факин (Шаа, шаа) гэчхээд явчхав.
    Бид хоёр нэлээд нандин зүйл ярчхаж байгаа нь энэ л дээ. Би түүнээс:
    -Энэ цаасан хайрцагтай тахианы махыг хайрцагнаас нь гаргаад, халуун усаар угааж цэвэрлээд, өөхийг нь ялгаж хогийн сав руу хийгээд, давсалж перцлээд, амтлагчаар амтлаад, хөргөгчинд хийчих үү? гэж асуусан юм. Жеф:
    -Тэг ээ, тэг. Хайрцагнаас нь гаргаад, угааж цэвэрлээд, давсалж перцлээд, амтлаад, хөргөгчид хийчих гэж хэлж байгаа царай нь энэ.
    Би цаг нөхцөөхийн тул тахианы махыг нэлээд удаан янзлав. Ажлаа бараг дуусгаад байтал шарах пийшингийн цаад талд Жеррими:
    -Саса хаана байна? гэж Жефээс асуув. Жеф:
    -Саса факин чикен (Саса тахиа шааж байна) гэж хариулах сонсогдов.
    Би “Муу орилоо шар! Хуцаж байгаа юм шүү. Би тахиа шаагаад байхдаа яахав дээ. Дуртай юм бол өөрөө шаана биз. Ядахдаа тахиа бэлтгэж байгаа гээд хэлчихдэг байгаа даа” гэж их л ухаалгаар шүүмжлэн бодлоо.

    Х Х Х
    Биг Майки бид хоёр Асгатайн нурууг оройлдуулан тавьсан толь шиг засмалаар нэг нь шүүхэд хүргэж өгөхөөр, нөөдөх нь ял сонсохоор яарч явлаа.
    …………………………………………..
    ……………………………………………
    Аавын хүү адлахгүй ч биш дээ
    Амьтай насандаа хайр даах сан даа гэж дуулж явтал Биг Майки толгой сэгсрэн:
    -Чи ер нь сэтгэлээр унахгүй хүн юм аа? Хэзээ ямагт л дуулж явах. Байрнаасаа хөөгдөөд, барьцааныхаа мөнгийг алдаад, шүүхээр шийтгүүлэх гэж явж бас дуулаад л… . Монголчууд гэж ийм л гуньж, гутрахыг мэддэггүй улс байдаг юм байх даа? Би бол ч толгойгоо салаавчлаад хэвтчихнэ ээ гэв,
    -Зүгээр, зүгээр. Биг Майк аа! Би чинь яваад очих эх оронтой, тосоод авах эхнэр хүүхэдтэй, халуун бүлээн гэр оронтой хүн шүү дээ. Энэ зэргийн юм байх аа, байх гээд үргэлжлүүлэн:
    ………………………………………
    ………………………………………….
    Үнэн нь үгүй хорвоод гундуу явлаа ч
    Үлдсэн насандаа хайр даах сан даа гэж дуулахад Майки ахин толгой сэгсэрч, гүн бодолд оров бололтой, санаашрангуй:
    -Америкаас өөр яваад очих эх оронтой хүн ч сайхан юм аа гэж бувтнав.
    Энэ өдөр бол Миний Америкт өнгөрүүлсэн хамгийн хар өдөр гэж хэлж болно оо. Гэхдээ хар гэж сэтгэлээр унаж, гунж гутраад байх юм болоогүй санагдана.
    Сентрал ситигээс бараг дөчөөд майл давхиад, өнчин цагаан байшин дээр ирэв. Эргэн тойрон хүн амьтангүй зэлүүд газар. Ганц өнчин цагаан байшин:
    -За, чи хүрээл ирэв үү? Би чамайг Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс ганц болгоод өгье! гэх шиг угтлаа.
    Би “Шорон нь подвал дороо байдаг байх аа. Шууд АНУ-ын нэрийн өмнөөс уншаад л доош нь хийчихнэ. Түвэггүй. Хэрэгтнийг зөөж, тээвэрлэж илүү зардал гаргахгүй. Санаа амар юм биш үү? Нэг л газар нэгмөсөн шийдээд гүйцээ. Эндээс чинь оргоно, босно гэж санахын ч хэрэг алга” гэж бодсоор машинаасаа буув.

    ........ Блек хаукийн (Хар харцагатын) автобусны буудал дээр ирээд би өмгөөлөгчдөө хандан:
    -Та маш сайн өмгөөлж, хамгааллаа. Би ийм сайн өмгөөлөгч ерөөсөө үзээгүй гэж олон удаа ял сонсож явсан хашир хоригдол шиг хэлээд:
    -Таны авралаар шоронд орчхолгүй шиг саллаа. Маш сайн өмгөөлсний ачаар би өнөөдөр наранд явах эрхтэй үлдлээ. Танд их баярлалаа гэж олон давхар цаасан малгай өмсүүлээд:
    -Би таны цаг завыг үрж бас бензин тосыг чинь гарздаж энд ирсэн болохоор танд хэдийг төлөх сөн бол? гэвэл:
    -Зүгээр, зүгээр. Би мөнгө авахгүй. Тэртэй тэргүй замын дагуу юм чинь энэ зэргийн тус хүргэж бололгүй яах вэ
    -За, тэгвэл их баярлалаа. Таны ач тусыг би хойт насандаа ч мартахгүй санаж явах болно. Та их сайн хүн байна шүү гэж нэмээд нэг цаасан малгай өмсүүлэхэд зохиж байна гэж жигтэйхэн. Тэр сэтгэл маш хангалуун:
    -Баяртай. Ахиж ийм хэрэг битгий хийгээрэй! гэж төрсөн хүүдээ захиж байгаа мэт хэлэв. Би:
    -Баяртай. Би хичээе! Ахиад өмгөөлүүлэх хэрэг гарвал таныг л дуудна шүү гээд ачаа тээшээ аваад буулаа.
    Даун таун (Хотын төв) орох автобусанд сууж Денверт ирэхэд аль хэдийнээ харуй бүрий болжээ. Би хоёр дахь удаагаа Денверийн төвд чемодан саваа барьчихсан, казиногийнхоо бэлэглэсэн цацагт хяруулын махыг тэвэрчихсэн зогсож байна. Анхны удаа бол уртаашаа ганцхан дооллортой, хаашаа явах, цааш яахаа мэдэхгүй амьтан зогсож байсан бол одоо Америкийн архаг гэмт хэрэгтэн болчхоод, халаасандаа арван мянга хол давсан дооллортой банкны төлбөрийн карт хийчихсэн, хаана очихоо андахгүй мэдэх, тэр ч бүү хэл таксины жолоочид яаж явах, хаагуур явахыг зааж өгөхөөр болчихсон хүн зогсож байлаа.



    ........... Би эргэн тойрноо харж суухдаа монгол хүмүүсийг шууд л танив. Энэ онгоцонд тав, зургаан монгол хүн нисэж яваа юм байна. Миний ойролцоо гурван монгол залуу царай муутайхан явах нь Солонгосын Цагаачлалын албанд баригдаад буцаж яваа болов уу гэсэн сэтгэгдэл аргагүй л төрүүлнэ. Тэндээс хойно нэгэн монгол эмгэн зовхи дээгүүр явах нь Солонгост байдаг хүүхдүүд дээр очоод буцаж байгаа бололтой. Миний урд хээнцэр ганган хувцастай, гучин тав зургаа орчим насны, харц дээгүүр ихэмсэг, сэтгэл хангалуун, зан бардам нэгэн монгол эр байн, байн үйлчлэгчийг дуудан картаар наймаа хийх нь их гарын биш гэхэд муугүй бизнесмен бололтой.
    Манай онгоц Чингис хааны нэрэмжит Буянт-Ухаагийн нисэх буудал газардахад би гар цүнхээ барин гарч, агь таанын үнэр нэвт шингэсэн намрын монгол агаараар чээж дүүрэн амьсгалаад, өөрийн эрхгүй:
    - Сайн байна уу? Эх орон минь! гэж хавийн хүмүүст дуулдахаар хэллээ.
    Хоёр нүдийг минь нулимс бүрхээд, газар шороогоо үнсмээр болж доошоо харвал зөвхөн нисэхийн талбайн асфальт. Ямар асфальт үнсэлтэй нь биш дээ.
    Намайг бусад зорчигчдын хамт хилийн шалган нэвтрүүлэхээр гарахад гаалийн байцаагч:
    - Та хаанаас яваа юм бэ? гэв.
    - Денвер. Америкаас. Та яаж мэдээ вэ?
    - Солонгосоос ирж байгаа хүмүүс андашгүй байдаг юм аа гэлээ.
    Би яг гурван жил арав хоногийн дараа есөн сарын арванд Монголынхоо газар шороон дээр хөл тавьж байгаа минь энэ билээ.
    Байрныхаа гадаа ирээд таксинаас буухад муу хань минь Чанготой хамт хүлээж суув. Охин маань угтаж аваагүйг бодоход хичээлтэй байгаа бололтой. Бид хоёр удаан хагацлын дараа хүн төрөлхтөн яаж л уулздаг билээ, тэр л жаягаар уулзав. Харин Чанго намайг үнэрлэж үзээд нэлээд эртний танил гэж бодов бололтой мухар сүүлээ годгонуулна. Би:
    -Чанго, Чагно! Чи намайг танихгүй байна уу? гэвэл, тэр:
    -За, даа. Ойр ч юм шиг, дотно ч юм шиг үнэр байна. Хэрэв огт танихгүй үнэр бол би чамайг зууна шүү дээ гэх шиг ухаалаг хоёр нүдээрээ намайг харлаа.
    Чанго нэлээд өтөлжээ. Алхах гишгэх нь хүртэл ондоо болчхож. Гурван жилийн өмнөх шиг үсэрч цовхрохгүй, хөдөлгөөн нь удаашраад, ер нь л хөгширч байгаа нь илт мэдэгдэнэ. Арга ч үгүй биз. Хүний насаар бол яг хорин нэгэн жилийн дараа надтай уулзаж байгаа амьтан шүү дээ.
    Би гэртээ ороод аяны тоосоо гөвж, цай хоол болсны дараа гэр орноо сонирхов. Яг л гурван жилийн өмнө үлдээгээд алсын замд гасан тэр л хэвээрээ. Байсан юм байсан байрандаа л байна. Энэ нь би удаан хугацаагаар явсан биш хэдхэн хоног томилолтоор яваад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
  • Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2016 оны 6 сарын 26
    Өнөөдөр 2016 оны 6 дугаар сарын 26, Ням гараг
  • Цаг агаар: Ихэнх нутгаар бороо орно
    2016 оны 6 сарын 26
    2016 оны 6 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 27-ныг хүртэлх

    7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



    \ Ойрын хоногуудад бороо орж сэрүүн байна \



    Баруун аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22,24-25нд зарим газраар бороо, 23-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.

    Төвийн аймгуудын нутгаар: 20,24-25нд нутгийн баруун хагаст, 21-22,26-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна ялангуяа 24-25-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар: 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21-22-нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 22-23-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

    Говийн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн хойд хэсгээр, 25-26-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.
  • Зуслангийн газрыг өмчлүүлж байна
    2016 оны 6 сарын 25
    Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ
  • “Торгоны зам” цогцолборыг тохижуулах ажил үргэлжилж байна
    2016 оны 6 сарын 25
    Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсан. Энэхүү баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн , жингийн 9 тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 талбайг зүлэгжүүлэн, 80 шар хуайс, 2 хайлаас, 28 голтбор мод тарьж, шинээр 6 сандал, 6 хогийн сав, 3 чулуужсан мод байршуулж, хашлагыг нь будан бүрэн тохижилт хийнэ.

    Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй байх юм. Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй энэхүү цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой. Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм
  • 3D аргаар хэвлэсэн гавлын яс хүүхдийн амь аварна
    2016 оны 6 сарын 25
    3D АРГААР ХЭВЛЭСЭН ГАВЛЫН ЯС ХҮҮХДИЙН АМЬ АВАРНА
  • Юу болоод өнгөрчихөв
    2016 оны 6 сарын 25

    ЮУ БОЛООД ӨНГӨРЧИХӨВ
  • Өндөр хөгжилтэй орнуудад дадлагажигч бэлтгэнэ
    2016 оны 6 сарын 25
    Өндөр хөгжилтэй орнуудад дадлагажигч бэлтгэнэ
  • УУЧИЛЖ ЗҮРХЭЭ АМРАА !
    2016 оны 6 сарын 25
    УУЧИЛЖ ЗҮРХЭЭ АМРАА !

    Таныг гомдоосон хүн дуг нойрондоо дугжирч байхад та харин гомдон шаналж нойргүй хонож байгаа юм биш биз? Уучлахгүй байна гэдэг түүнийг хохироож буй хэрэг огт биш шүү. Харин ч тэр хүн таныг зовоосон дээрээс нь дахиад нэмээд өөрийгөө шийтгэж байгаа хэрэг шүү. Уучлахын аргагүй явдал байж болох ч хэн нь илүү зовж байгаа бол гэж та нэг эргэцүүлээрэй. Гомдлыг удаан тээх танд үнэхээр хэцүү байгаа биз дээ. Уучлахгүй байлаа гээд чи юу хожих юм? Уучиллаа гэхэд чи юу алдах юм бэ. Уучилбал зүрх тань амарч уучлахгүй бол зүрх чинь зовох бус уу? Тиймээс уучилж зүрхээ баярлуул. Эс бөгөөс сүүлдээ та зүрхний өвчтэй ч болж мэднэ шүү. Яадаг юм бэ уучилчих аа. Зүрхнээс тань хүнд юм аваад хаячихсан юм шиг л онгойх болно шүү. Уучилж зүрхээ амраа л даа. Гуйж байна.

    Х.Баасансүрэн
    Эрдэнэзуу хийдийн Хамба лам
  • Ихэнх нутгаар бороо орно
    2016 оны 6 сарын 25
    2016 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:




    26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.
  • Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээ болно
    2016 оны 6 сарын 25
    Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно
  • Чингисийн хүрээний 100 м2 талбайг цэцэгжүүлнэ
    2016 оны 6 сарын 25
    Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийж байна. Авто замын 2 талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, , авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах, зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийгдсэн. Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын 2 талаар 68000 м2 талбайн хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж хар шороо дэвсэж зүлэгжүүлжээ. Энэ долоо хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5500 м3 үерийн далан суваг шуудуу, зам доогуурх хоолойнуудыг засварлан хогийг цэвэрлэнэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ногоон байгууламж хийх графикийн дагуу ирэх сарын 01-05-ны хооронд Чингисийн хүрээний 100 м2 талбайг цэцэгжүүлэх юм
2508 2509 2510 2511 2512 2513 2514
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 45 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 53 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    5 цаг 3 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    5 цаг 14 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    19 цаг 44 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    19 цаг 51 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК