-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болж хуралдаанаар, үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудлын талаар хэлэлцлээ.
-
2016 оны 6 сарын 24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Гадаад хамтын ажиллагааны сангаас зохион байгуулж буй ”Пусан сургалтын хөтөлбөр 2016” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн С.Дулмаа нар оролцож байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг ”Urban regeneration & Maintenance management” сэдвийн дор зохион байгуулжээ.
БНСУ-ын 2 дах том хот болох Пусан хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг 2 сард нээсэн бөгөөд энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар Пусан хотуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан алхам болсон гэдгийг талууд онцолж байна. БНСУ-ын агаарын тээврийн “Эйр Бусан” компани Пусанаас Улаанбаатар хотруу 2016 оны 06 дугаар сарын 24-с эхлэн нислэг хийхээр төлөвлөж, нээлтээ Чингис Хаан олон улсын нисэх буудлын танхимд хийхээр бэлтгэж байгаа юм байна. Пусан хот нь Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрамдалт харилцаа тогтоох талаар дорвитой ажлуудыг энэ жилээс эхлэн эрчимтэй хийж байгаа гэж НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ. Тухайлбал, 2016 оны долоодугаар сард Пусан хотын дэд дарга, 08-р сард Пусан хотын дарга нар Улаанбаатар хотноо айлчлахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Айлчлалын үеэр хотууд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. Мөн Пусан хотын гадаад хамтын ажиллагааны сангийн сайн дурын ажилтнууд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ажиллахаар болжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Пусан хотын Гадаад харилцааны хэлстийн дарга Чой-Ги-Вонтой уулзаж энэхүү айчлалын талаар санал солилцож, бэлтгэл хангах талаар харилцан тохиролцжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон (+30%), АНУ (+22%), ОХУ (+25%), БНКУ (+3.8%), ХБНГУ (+10%), Австрали (+47%), Франц (+34%) хувиар өсөж, харин БНХАУ (-6%), БНСУ (-4%), ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье.
Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин:
- Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. ...
Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.
Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг.
Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ.
-
2016 оны 6 сарын 24
2016 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2016 оны 6 сарын 24
2016 оны 06 дугаар сарын 23-ны 21 цагаас 06 дугаар сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 23
Малчид хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй
-
2016 оны 6 сарын 23
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэн сонгуульд саналаа өгөх боломжтой эсэх асуудлаар Улсын бүртгэл статистикийн газарт асуултууд ирсээр байна.
-
2016 оны 6 сарын 23
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 06 дугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
-
2016 оны 6 сарын 23
Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэрэг буурахгүй байгаа талаар мэдээлэв.
-
2016 оны 6 сарын 23
Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм.
-
2016 оны 6 сарын 23
Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар хийсэн юм.
-
2016 оны 6 сарын 23
Энэ сарын 22-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс аас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 6 сарын 23
Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болж, нийт есөн салбарын 41 стандартыг хэлэлцэн батлалаа. Тодруулбал, хүнс,эрүүл мэнд, хими технологи, хэмжил зүй, мэдээлэл-харилцаа холбоо, байгаль орчин, төмөр зам, төрийн үйлчилгээ, эрчим хүч, хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын салбаруудаас нийт 41стандартыг батласан байна.
-
2016 оны 6 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У.Суныг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 6 сарын 23
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон салбар хорооны гишүүд Хүй долоон худагт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
-
2016 оны 6 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У.Суныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, V цахилгаан станцад хийх хөрөнгө оруулалтын тухай болон хот доторх төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцоо.
Уулзалтын эхэнд БНСУ-ын элчин сайд У-Сүн Баянзүрх дүүрэг, Хөлийн голын хөндийд барих дулааны Ү цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгааг сонирхлоо. Энэхүү төсөлд БНСУ-ын Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, V цахилгаан станцын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, шийдвэрлэсэн. Энэ намраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг дуулгалаа.
Элчин сайд У-Сүн, “Хөшигийн хөндийд барьж ашиглалтад оруулах Олон улсын нисэх онгоцны буудал руу төмөр зам тавьж хөнгөн галт тэрэг аялуулахаар “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар би мэдээ сонссон. Энэ төсөлд Солонгосын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж хөрөнгө оруулах сонирхолтой байна. Та бүхэн биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. ” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр зам бол Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг. Тиймээс “Аэро-Экспресс” төсөлд Орос улсаас хөрөнгө оруулж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Солонгос орон бол хот доторх төмөр замын тээврийг маш сайн хөгжүүлсэн улс. Тршлагатай улсаас хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавьж байгаад баяртай байна. “Аэро-Экспресс” төсөл нь Монгол, Орос, Солонгос гэсэн 3 орны хамтарсан төсөл болж хэрэгживэл, илүү үр дүнтэй хурдан хугацаанд хэрэгжиж боломж бүрдэнэ гэж үзэж байна гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 23
ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ӨГНӨ
-
2016 оны 6 сарын 23
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км автозамын ажлыг энэ сарын 25-нд дуусгаж, хөдөлгөөнийг нээхээр болжээ.