-
2016 оны 6 сарын 25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна
-
2016 оны 6 сарын 25
2016 оны 06 дугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
-
2016 оны 6 сарын 24
Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс хасах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлээс үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг хурдан, тэгш, нээлттэй үзүүлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байгуулсан.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, зах худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтад нийт 32 аж ахуй нэгж хамрагдсан байна. Аж ахуй нэгжүүдээс ариун цэврийн өрөө, авто зогсоолыг үйлчлүүлэгчдэд төлбөртэй хэрэглүүлж, хуууль бусаар хураамж авсан зөрчил илэрчээ. Улмаар улсын байцаагч нарын тавьсан албан шаардлагыг хүлээн авч зөрчлөө арилгаагүй 17-н нэгжийг 960 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулсан байна. Нийт 16 сая 320 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
-
2016 оны 6 сарын 24
Сонгуулийн сурталчилгаа эхлээд арав гаруй хонож байна. Энэ хугацаанд цахим сүлжээ ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжлох явдал маш ихээр гарч байгаа. Тиймээс ч хууль хүчний байгууллагаас хуурамч хаяг ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, зохисгүй хуурамч мэдээлэл тарааж байгаа хуурамч хаягийг илэрүүлж, эх сурвалжийг тодорхой болгох, тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ажлыг эхлүүлэх болсоноо мэдэгдсэн.
-
2016 оны 6 сарын 24
Үндэсний их баяр наадмыг угтаж маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэнэ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарна. Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцоно.
Мөн зуслан, ногоон бүсийн зам дагуу болон уулын бэл, модон дотор үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн 50 м орчмын цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч ажиллана. Нийслэлийн авто замын газар авто замын засварын ажлаас гарсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавина. Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хөрөнгө оруулалтаар хийгдэж дууссан барилга байгууламжаас үлдсэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн.
-
2016 оны 6 сарын 24
ШӨХТГ-аас Туул голын сав газрын дагуу аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах зөрчлүүд тогтоогдож, улсын байцаагчийн дүгнэлт гарчээ.
-
2016 оны 6 сарын 24
ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах хэд хэдэн зөрчил илэрчээ.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, агентлагууд ажил үйлчилгээгээ танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци зэрэг байгууллагууд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, ажил үйлчилгээгээ танилцуулсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу ирэх даваа гарагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болсон байна.
Энэ өдрийн 09:00-11:00 цагийн хооронд “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна тендерт оролцсон туршлага багатай аж ахуйн нэгжүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт хийхээр болсон байна.
Хэлэлцүүлэг нь нийслэлийн бүтээн байгуулалт, худалдан авалтад гар бие оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагад худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэл бэрхшээл үүсч байгаа эсэхэд дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх зорилготой юм. Иймд аж ахуйн нэгжүүдэд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад тавих санал хүсэлт, шаардлага болон зөвшилцөх, хэлэлцэх асуудлаа тодорхойлж ирэх хэрэгтэй юм байна. Аж ахуйн нэгжээс тендерийн баримт бичиг бэлтгэдэг ажилтнуудаа үнэ төлбөргүй сургалтад хамруулахаас гадна мэргэшсэн ажилтнуудаас тендерийн бичиг баримт, хууль журмын талаар заавар зөвлөгөө авах боломжтой юм. Мөн энэ үеэр 2016 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын нарийвчилсан мэдээлэл өгөхөөс гадна компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн товч танилцуулга, авч ирсэн тохиолдолд Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн бүртгэлд хамруулах юм. Уг бүртгэлд хамрагдсанаар дотоодын давуу эрх тооцох, сонгон шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны онцгой журмаар зохион байгуулах, худалдан авах ажиллагаатай холбоотой зар мэдээлэл цахимаар хүлээн авах зэрэгт үйл ажиллагааны мэдээллийг оруулах боломжтой болно. Сургалт болон Хэлэлцүүлэг оролцох аж ахуйн нэгж, иргэн 75757810 утсаар холбогдож бүртгүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт 7-р сарын 11-ний өдөр болох бол хүчит бөхийн барилдаан 7-р сарын 12, 13-нд болно.
Тэгвэл хөдөө орон нутгийн наадмын тов гарсан байна. Ингээд аймгуудын баяр наадмын хуваарьтай танилцана уу.
№
Аймгийн нэр
Хугацаа
1
Архангай
21-22/VII
2
Архангай- Цэцэрлэг сумын 90 жилийн ой
15-17/VII
3
Баян-Өлгий
16-17/VII
4
Баянхонгор
19-20/VII
5
Булган
15-16/VII
6
Говь-Алтай, Баруун бүсийн даншиг наадам
30-31/VII
7
Говьсүмбэр
22-23/VII
8
Дархан-Уул
18-20/VII
9
Дорноговь-Сайншанд хотын 50 жилийн ой
20-21/VII
10
Дорнод
20-21/VII
11
Завхан
8-9/VII
12
Өвөрхангай
19-20/VII
13
Өмнөговь
9-10/VII
14
Сүхбаатар
22-23/VII
15
Сэлэнгэ
15-16/VII
16
Төв
20-22/VII
17
Ховд
18-19/VII
18
Хөвсгөл-Мөрөн хот
15/VII
19
Хөвсгөл-Хатгал тосгон
11-12/VII
20
Хэнтий-Батширээт сум
17-19/VII
-
2016 оны 6 сарын 24
Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. 18-аас дээш насны иргэд хувьцааныхаа 30 хувийг борлуулах эрх энэ сарын 13-наас нээгдсэн.
-
2016 оны 6 сарын 24
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт 7-р сарын 11-ний өдөр болох бол хүчит бөхийн барилдаан 7-р сарын 12, 13-нд болно.
Наадмын тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс худалдаанд гаргахаар болжээ.
Саравчгүй суудлын тасалбар 16 мянган төгрөг,
Саравчтай суудлынх 25 мянган төгрөг,
Жуулчдад 25 ам.доллараар Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний кассуудаар тус тус худалдах аж.
-
2016 оны 6 сарын 24
Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.
-
2016 оны 6 сарын 24
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
-
2016 оны 6 сарын 24
Гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” А/520 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
-
2016 оны 6 сарын 24
Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 310 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн Засаг дарга “”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх тухай” А/508 дугаар захирамж гаргалаа.