-
2016 оны 6 сарын 16
“Ажилтай төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлнэ
-
2016 оны 6 сарын 16
өр, төрийн албан хаагчдаа дэмжинэ
-
2016 оны 6 сарын 16
Дэлхийн түвшний эмчилгээг нутагтаа авдаг боллоо
-
2016 оны 6 сарын 16
Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн татварын газрын байранд албан ёсны нээлтээ хийж ГТЕГ-ын дарга С.Пүрэв, дэд дарга О.Даваасүрэн, дэд дарга Н.Энхцогт, ТЗУГ-ын дарга Ц.Сайнбуян болон ГТЕГ-ын газар, хороодын дарга нар оролцлоо. Дуудлагын төвд татварын зөвлөгөө өгөх 1800-1288, гаалийн зөвлөгөө өгөх 1800-1281 тусгай дугаар болон шинээр байгуулагдсан татварын ногдол, өр дуудах нэгжийн 7012-1218 дугаарууд багтах бөгөөд нэг зэрэг 10-15 хүнд зөвлөгөө өгөх хүчин чадалтай болон өргөжиж байгаа юм.
-
2016 оны 6 сарын 16
АСЕМ-Д ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НҮБ-ЫН БАЙРАНД НЭЭГДЭВ
-
2016 оны 6 сарын 16
Ирвэс Хамгаалах Сан байгуулагдсан цагаасаа судалгаа шинжилгээний ажлыг их дээд сургуулиудын оюутнуудтай хамтран тогтмол явуулж ирсэн.
-
2016 оны 6 сарын 16
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна. Энэ сарын 13-наас 23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчимд хэрэглээний халуун усыг хязгаарлаж шугам засварын ажлыг хийж байгаа.
-
2016 оны 6 сарын 16
2016 оны 7-р сарын 15-16-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалт болно.
-
2016 оны 6 сарын 16
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.
“Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал, Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон.
Тэгвэл дээрх хоёр стандартуудыг 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна.
-
2016 оны 6 сарын 16
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ”Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон 3 дах жилдээ Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор ”Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 2016 оны 6-8 дугаар сард ажиллуулна.
”Оюутан цагдаа”-г ажиллуулснаар Нийслэл хотод аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөөг авдаг болсон үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байна.
-
2016 оны 6 сарын 16
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна.
Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд:
Иргэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу.
-
2016 оны 6 сарын 16
Оросын прокурорууд Панамын баримт бичигтэй холбогдуулан албан тушаалтнуудыг шалгаж байна
-
2016 оны 6 сарын 16
Япон улсаас Үндэсний музейд 38,3 сая иений тусламж үзүүлнэ
-
2016 оны 6 сарын 16
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциумаас татваргүй бүсэд нуусан мөнгөний талаарх мэдээлэл бүхий “Панамын баримт бичиг”-ийг олон нийтэд дэлгэсэн.
-
2016 оны 6 сарын 16
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна.
-
2016 оны 6 сарын 16
Нийслэлийн нэг сая 500 мянган иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны бохирдол хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийлээ.
-
2016 оны 6 сарын 16
2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн өчигдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа билээ. Өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37.200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох юм.
Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын байранд сурагчид нууцаар утастай орж, шалгалтын материал гадагш задруулсан тохиолдол гарч байжээ. Тиймээс энэ жил хяналтыг сайжруулж, ЭЕШ авах ЕБС-иудын байранд сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ.
Мөн бүртгэлийн үндэсний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалын хэлж буйгаар сурагчид утас авч яваа эсэхийг металл илрүүлэгчээр шалгаж оруулж байгаа аж. Мөн сургуулиудад байрлуулсан сүлжээ унагах төхөөрөмж 200 метр зайд ажиллах хүчин чадалтай юм байна.
-
2016 оны 6 сарын 16
Хот тохижилт, ногоон байгууламж, зам засварын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын зорчих хэсгийг угаах болон замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах хайсын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүргийг нийтийн үйлчилгээний байгууллагуудад өгсөн юм.
-
2016 оны 6 сарын 16
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
-
2016 оны 6 сарын 16
Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.