-
2016 оны 6 сарын 19
Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар “Боловсролын үнэлгээний төв”-өөс цахим ертөнцөөр гарч буй шалгалтын материал задарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
-
2016 оны 6 сарын 18
Сүүлийн үед Япон улсад дадлагажигч илгээх талаар Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цөөнгүй мэдээлэл гарч буй. Ингэхдээ 10 мянга, 100 мянган дадлагажигч илгээнэ, өндөр цалинтай ажиллуулна хэмээн дурдсантай холбогдуулж Японы Улсын Элчин сайдын яамнаас тайлбар хийв.
Тайлбарт, ”Япон улсад гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Ирэх намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа хэдий ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд Японд дадлагажигч илгээх сонирхол бүхий улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж гэрээ хэлэлцээр байгуулах ажил хийх бөгөөд үүний дараа л тодорхой тоо, чиглэл, нөхцөл болзлын тухай ярих учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна.
Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичиг нь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм. Санамж бичгийн англи хэлээр үйлдэгдсэн эх хувийг Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны http://www.mhlw.go.jp/file/04-Houdouhappyou-10501000-Daijinkanboukokusai...линкээр үзэж болно.
Япон улсын Засгийн газрын зүгээс Монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой алхамуудыг хийх болно. Дээр дурдсан дадлагажигч гаргах асуудал ч үүнд хамаарч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн элдэв ташаа мэдээлэлд авталгүй, асуудал шийдэгдэн тодорхой болтол аливаа яарсан алхам хийхгүй байх нь зүйтэй болов уу” гэжээ.
-
2016 оны 6 сарын 18
1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт.
2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу.
3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид.
4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсийн самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/.
5. Ихээхэн туйлдаж ядарсан үед терк дээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залиг.
6. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс ½ аягыг бэлтгээд 2 цаг дутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид.
7. Нимбэгтэй сармисны каш ид. Үүний тулд 400 г сармисыг тёрк дээр үрж каша болго. Дээр нь 24 ш нимбэгний шүүс хийж хутга. Хэрэглэхийн өмнө зайлна. Энэ кашанаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг ирж, ажлын чавдар сэргэнэ.
8. 3000 мл шилэн саванд 1000 г угаасан хушганы самар хийж дээр нь 1000 г элсэн саахар нэмнэ. Эцэст нь 1000 мл архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе зайлж 3 хонуул. Үүссэн улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд юүл. Самарыг бас дахин 2 удаа тус бүр 1000 мл архиар эхнийх шиг дарна. Ингээд 3 хандмалаа хольж хүрэн шилэнд юүл. Дулаан газар хадгална. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа 21 хоногийн турш ууна.
9. Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай ваннад ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд хөлөө 10 минут дүр. Энэ нь толгойноос цус явуулдаг.
10. Оюун санаагаа сэргэлэн цовоо болгодог цай уу. Йогчууд үүнийг хийж уудаг. 4 ш кардамон, 4 ш хар перец, 3 ш башир цэцгийг нунтаглаж 250 мл бүлээн усанд хийж цагаан гаа, шанцаар амталж 20 минут зөөлөн гал дээр чанана. Бэлэн болохоос 1-2 минутын өмнө хар цай хийж сүлнэ. Дараа нь 1 цайны халбага зөгийн балаар амтална.
Алжаал ядаргаа тайлах арга буюу Футсокинг: /хөлөө халуун бүлээн давстай усанд дүрэх сувилгаа/ тайвшруулна, амраана, дархлаа сайжруулна, сэргэлэн цовоо болгоно /энэ тохиолдолд өглөө босоод хүйтэн усанд дүрнэ/, нойр хүргэхэд тусална. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Хөргөгчинд олон хоносон өндгөө яасан бол гэж эргэлзэхийн оронд үүнийг хэрэгжүүлээд үзээрэй.
-
2016 оны 6 сарын 18
34.7 их наяд төгрөг ил боллоо
-
2016 оны 6 сарын 18
Хэрэв та жүржийн төрлийн жимсэнд харшилгүй бол:
– Өглөө нимбэгний шүүс нэмж хийсэн эрдэстэй усаар нүүрээ угаа.
– Витамин С болон Е агуулсан крем тос хэрэглэ. Ийм тосонд агуулагдах антиоксидант нь танд хэрэгтэй.
– Ногоон цайны найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонго. Эдгээр бүтээгдэхүүн нь судасны ханыг бэхжүүлдэг.
– Их хэмжээний витамин болон цайруулагч найрлага агуулсан маск хэрэглэх.Гэрийн жор: Хоёр хоолны халбага овъёосыг нунтаглана. 1 цайны халбага нимбэгний шүүс 1 х.х цөцгий нэмж хийнэ. Бий болсон бөөмийг нүүрэндээ иллэг хийх маягаар тавьж. дараа нь бүлээн усаар угаана.
Далайн давс: Нунтагласан далайн давсанд ашигтай микро элементүүд их байдаг. Үүнийг гоо сайхандаа ашиглах хэрэгтэй. 1 цайны халбага нунтагласан далайн давсыг 1 х.х бүйлсийн тостой хольж хутгана. Нүүрэн дээрээ 5 минут орчим тавихад давс нь шингэж амжина.
Дараа нь арьсаа илэн тойрог хэлбэрээр иллэг хийгээд бүлээн усаар угааж арилгана. Мөн далайн давс хийсэн ваннтай усанд ороход ядаргаа маш сайн тайлагддаг. Учир нь далайн давсанд арьсанд амархан шингэдэг амин чухал хүчил, микро элементүүд их хэмжээгээр агуулагддаг.
Далайн давстай усанд 7 хоногт 1-2 удаа орж байвал бие организмын мэдрэлийн, бамбай булчирхайн, дархлааны систем идэвхиждэг байна.
-
2016 оны 6 сарын 18
П.И.Чайковскийн “Эргэх дөрвөн улирал” цуврал бүтээл эгшиглэнэ
-
2016 оны 6 сарын 18
Хамгийн их авлигатай 18 хөгжингүй улсын дунд Итали, Мексик, Япон улс багтаж байна
-
2016 оны 6 сарын 18
Зуслан руу өдөр бүр автобус явж байна
-
2016 оны 6 сарын 18
Дүнжингарав худалдааны төвийн урд замыг түр хаана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-06-13 16:56:11
Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын урд урсгалыг 2016.06.14-ний 23:00 цагаас 06.15-ны өдрийн 23:00 цаг хүртэл, хойд урсгалыг 2016.06.15-ны өдрийн 23:00 цагаас 06.17-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаан зам засах юм байна. Тиймээс энэ өдрүүдэд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал Дүнжингарав худалдааны төвд ирдэг хот орчмын чиглэлүүд Халдвартын эмнэлэг зогсоолоор буцаж эргэхээр, үндсэн чиглэлүүд Хүннү болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 18
ӨДӨР ӨГЛӨӨНИЙ ЦАЙНААС ЭХЭЛНЭ
-
2016 оны 6 сарын 18
нутгийн хойд хэсгээр бороо орно
-
2016 оны 6 сарын 18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
2016 оны 6 сарын 18
Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг улс төрөөс шахах төлөвлөгөөг явуулсан ч бүтэлгүйтлээ гэж хардах хүмүүс байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг сонгуульд ялуулахгүй байх сонирхолтой хүмүүс Ардчилсан нам, Монгол Ардын намын аль алинд нь бий. Тиймдээ ч түүний нийслэлийн дүүрэгт нэр дэвших эрхийг нь хасч, тойргийн нь булаасан гэдэг.
-
2016 оны 6 сарын 18
2016 оны 06 дугаар сарын 17-ны 21 цагаас 06 дугаар сарын 18-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 17
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна.
-
2016 оны 6 сарын 17
2016 оны 6-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6615 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8285 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна.
-
2016 оны 6 сарын 17
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ -ын Сонгинохайрхан техникийн хяналт үзлэгийн төвөөс урин дулаан зун цаг ирж нийслэл хотын маань иргэд ,оюутан залуус, сурагч багачууд, ажил амралт болон бусад шалтгаанаар хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан учирч болох эрсдэлээс сэргийлж “Аюулгүй тээвэр” сэдэвт аян зохион байгуулж байна.
-
2016 оны 6 сарын 17
Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар ”Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.
-
2016 оны 6 сарын 17
НМХГ-ын улсын байцаагчид иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 579 тоот хашаанд байрлах “Хатан сувд” ХХК-ий үйлдвэрийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа “Спа ватер” ХХК-ий савласан цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрлэсэн “СПА” нэрийн 5, 18.9 литрээр савласан цэвэр ус нь “Үйлдвэрлэх зөвшөөрөл бүртгэлгүй үйлдвэрлэгдэн зарагдаж байсныг илрүүлжээ. Тус нэрийн усыг үйлдвэрлэхдээ гүний худгаас шууд савлаж зардаг болох нь тогтоогджээ. Үйлдвэрт ус шүүх тоног төхөөрөмжүүд байгаа боловч нэгээс бусад нь эвдэрсэн, ажилладаггүй байжээ.
-
2016 оны 6 сарын 17
“Сайн хашаа” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ