-
2015 оны 11 сарын 27
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Алтай” зочид буудалд мансуурч байсан иргэнийг саатуулжээ.
-
2015 оны 11 сарын 27
Массаж нэрийн дор биеэ үнэлэх хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
2015 оны 11 сарын 27
Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
-
2015 оны 11 сарын 27
http://ulaanbaatar.mn/content/show/14695
-
2015 оны 11 сарын 27
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/vrgtG8NBfsI” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 11 сарын 27
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.
-
2015 оны 11 сарын 26
БСШУЯ-ны Өндөр технологи, инновацийн газрын дарга Л.Лувсанжамц илтгэлдээ “Шинжлэх ухаан ба технологи нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нийгэмд нөлөөлж байгаа ба инноваци нь үйлдвэрлэл болон бүтээмжийн өсөлтийн үндэс гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарыг түшиж ирсэн бөгөөд одоо өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх цаг ирээд байна. Шинжлэх ухааны парк нь инновацийн үр ашигтай дэд бүтэц төдийгүй эдийн засгийн хөгжлийн чухал концепцийн нэг юм. Шинжлэх ухааны парк нь энрепренёр үйл ажиллагааг хөгжүүлэх, дэвшилтэд технологи дээр суурилсан инновацийн компанийг бий болгох, мэдлэгт суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хэгжүүлэхэд шаардлагатай орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн улсын инновацийн үйл ажиллагаа нь эдгээр инновацийн элемент болох оролцогчид мэдлэг бий болгоход хэр зэрэг хамтран ажилладаг, түүнчлэн технологийг хэрхэн ашигладгаас ихээхэн хамаардаг. Монгол Улсад одоогоор өсөлт, хөгжлийг тогтвортой байлгахад шаардлагатай мэдлэг ба технологийг бий болгох чадавхи сул байна. Хэрэгтэй мэдлэг болон технологийг хөгжингүй орнуудтай судалгаа ба инновацийн чиглэлээр хамтран ажиллах замаар бий болгон хөгжүүлэх боломжтой” гэсэн юм.
-
2015 оны 11 сарын 26
Шинэ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн гурван удаагийн шагналт, анхны ”Ардын уран зохиолч” цолтон, хэл шинжлэлийн суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг Энхтайваны өргөн чөлөөнд, Боловсролын их сургуулийн урд талбайд босгох тухай нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ.
-
2015 оны 11 сарын 26
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд тушаал гарган байгууллагын чиг үүрэгт хамааралгүй 104 асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу шалгалт хийхийг хориглолоо.
-
2015 оны 11 сарын 26
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 25-ны өдөр 21 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 3 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 18 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 26
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг тус яамны дэд сайд асан Ж.Амарсанаагийн нэр төрд санаатайгаар халдсан гэх шийдвэрийг гаргажээ.
-
2015 оны 11 сарын 26
Монголоос Нобелийн шагналтан төрнө
-
2015 оны 11 сарын 26
Юнивишн”-ийг монголчууд андахгүй сайн мэддэг болсон нь сайхан ч, хамарсалтай нь сайнаар биш саараар дурсагдах болов. Тодруулбал, “Гацах” гэсэн үгийг “Юнивишн” байнга дагуулдаг болжээ. Уг нь тус компани IPTV үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн ч интернэт, сошиал орчин дөнгөж хөгжиж эхэлж буй манай оронд хийсэн энэ туршилт нь тийм ч амжилттай байж чадахгүй байгаа юм. IPTV үйлчилгээний хэрэгжилт орчин үеийн технологи шаарддаг бөгөөд холболт нь ядахдаа 5-6 mbps байх ёстой. Хэдий тийм боловч 8 mbps байхаар стандартчилсан байна. Учир нь хэрэглэгч телевиз үзэхийн хажуур интернэт ашигладаг болохоор тэр л дээ. Гэвч “Юнивишн”-ийн дээд хурд нь үүнийг гүйцэхгүй байгаад л хамаг учир бий юм. Энгийн үгээр тайлбарлавал, та интернэтээр зурагтаа үзэж, интернэтээр утсаар ярьж байна гэсэн үг. Тэгэхээр интернэт тасарвал таны зурагт, утас бүгд таг байхгүй болно. За байхгүй боллоо гэж бодоход бичлэг үзэж байхад гацдаг шиг таны телевизээр үзэж байгаа зүйл чинь зүгээр л зураг болно. Ингээд та бид стрестэж эхэлдэг шүү дээ. Энэ мэт эрсдэл өндөр учраас Монголд IPTV-г бүрэн нэвтрүүлж чадахгүй, “Юнивишн” нийслэлчүүдийн зэвүү, дургүйг зэрэг хүргээд байгаа юм. Гомдлоо шийдүүлэх гэсэн иргэд өдөрт хэдэн арваараа “Юнивишн” рүү утас цохиж, цахим ертөнцөд гомдлоо бичсээр байна. Тус компанийн үйлчилгээтэй холбоотой бас нэгэн асуудал нь сувгийн сонголт тааруу их тоо л харуулах гэсэн янзтай “ ХҮН ТООЖ ҮЗЭХЭЭРГҮЙ ХОГИЙН СУВГУУД БӨӨНДЧИХНӨ ” энэ чинь өнөөх “БҮХ БАРАА 1000 төг” гэдэг л байх даа.
Ер нь хүсвэл хэрэглэгч бид “Юнивишн-ийг сонголгүйгээр интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас айл өрхийн хэрэгцээнд таарах хүссэн хурдаа аваад, интернэтээр зурагтаа үзэж чадна. Зурагтаар ч хязгаарлахгүй хүссэн видео, бичлэгээ үнэгүй ухрааж үзэж, хүмүүстэй амьд холбоо үүсгэж ч болно. Харин ч нэг царай царайгаа хараад тасралт, гацалтгүйгээр vedio call хийгээд л ярина шүү дээ. Гэтэл “Юнивишн” иргэдийн гэрт бүрэн боловсроогүй “ТҮҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮН” хүргэж өгчихөөд, тэрнийхээ төлөө мөнгө авч байна.
Гэхдээ “Юнивишн-ийн удирдлагуудад хэрэглэгчид бухимдах, уураа барах нь огт хамаагүй, мөнгө л олж байвал хангалттай бололтой. Тиймээс тус компанийн хэрэглэгчийнхээ хувьд “Хэрэглэгч хаан” гэсэн уриаг дээдэлж, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах хүсэлтэй үйлчлүүлэгчдийнхээ гомдол, саналыг даруй шийдвэрлэж, үйлчилгээндээ анхаарахгүй бол хэрэглэгч бид чинь бусад байгууллага руу урвахад бэлэн байгааг дуулгахыг хүсч байна.
Тэдний хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй. Шинээр ашиглалтад орсон барилга байгууламжид шугам сүлжээгээ оруулахдаа “Манайхаас өөр кабелийн телевизийн шугам сүлжээг оруулахгүй шүү” гэсэн гэрээг СӨХ болон барилгын компанитай хийдэг байна. Тухайн байрны СӨХ болон Барилгын компанид мөнгө төлдөг нь энэ нийгэмд буруу жишиг тогтоогоод байгаа юм. Тодруулбал, өөр компани тухайн байранд шугам сүлжээгээ оруулах хүсэлт тавихад “Юнивишн” компанитай нэг жилийн хугацаанд өөр ямар ч кабелийн телевиз оруулахгүй гэсэн гэрээ хийсэн учир танайхыг оруулахгүй. Эсвэл “Юнивишн” манайд .... төгрөг төлдөг учир танайх бас төл” гэдэг юм байна. Энэхүү буруу жишиг тогтолцооны цаана хэрэглэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг манай улсын СӨХ, барилгын компаниуд ухаж ойлгохгүй, “Юнивишн”-ийг давраасаар байгаа нь харамсалтай. Уг нь тухайн байранд ямар ч кабелийн телевиз шугамаа оруулах эрхтэй төдийгүй оршин суугчид ямар телевизийг сонгохоо өөрсдөө шийддэг байх ёстой байлтай. “Юнивишн”-ийн энэ мэт хууль бус үйлдэл нь үргэлжилсээр, харин гацалт нь хэвээрээ. Бүр тодуурлбал, “Юнивишн” гацалт гэдэг түүхий бүтээгдэхүүнийг иргэдэд түгээчихээд тэрнийхээ төлөө өндөр хөлс авч байгаа нь дэндүү хамарсалтай.
Мөн өнөөдрийн хямралтай нийгэмд IPTV-ийг ашиглаад сар бүр доод тал нь 40-50 мянган төгрөг төлөөд байх хүн тийм ч олох байхгүй. Ердөө л нэг талх авах мөнгөөрөө интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг зэрэг авах боломжтой гэсэн сайхан рекламанд нь хууртсан нөхдүүд эхнээсээ “Юнивишний татгалзах аргагүй саналаас татгалзаж эхэлсэн. Учир нь “Юнивишн” нэмэлт үйлчилгээнүүд нэрийдлээр хэрэглэгчдийнхээ халаасыг хоосолдог болсон нь нууц биш.
-
2015 оны 11 сарын 26
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь хамт ажилладаг эмэгтэйгээ хууран мэхлэх замаар хээр аваачиж, хүчирхийлж, зодсон хэрэг олныг цочирдуулж, анхаарлыг нь татсан.
-
2015 оны 11 сарын 26
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлд заасан журмын дагуу “..Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог.
Энэхүү бүртгэлийг болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн хагас жил, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан, судалгааг цаасан хэлбэрээр хүлээн авдаг, нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүртгэл судалгаа хангалтгүй, үйл ажиллагаанд нь нэгдсэн журмаар хяналт тавих боломжгүй байлаа.
Иймд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, хуулийн этгээдээс үйл ажиллагааны тайлан, бусад судалгааг цахим хэлбэрээр гаргах боломжтой мэдээллийн системийг ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан боловсруулж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар, Лицензийн төв, Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах хэлтэст хүлээлгэн өглөө.
Хүлээлгэн өгөх ажилд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, туслах комиссар Б.Ганзориг, Мэдээлэл, технологийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, Лицензийн төвийн дарга , цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа И.Баттөгс, мөн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг болон албаны бусад хүмүүс оролцов.
Тус мэдээллийн систем нэвтэрснээр гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, иргэдэд учрах хүндрэл бэрхшээлийг шийдэж, хүнд суртлыг бууруулах, цаг хугацааг хэмнэн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, нөгөө талаар цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн нэгдсэн мэдээллийн сантай болж, үйл ажиллагаанд нь тавих хяналт дээшлэн, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны давхцлыг арилган, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэж МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ-өөс мэдээллээ
-
2015 оны 11 сарын 26
ОБЕГ-ын Гатшгаас уръдчилан сэргийюх газрын ахлах тэргэжилтэн, хошууч Б.Дулат- сурэнгээс цаг агаарын байдал болон алъ зат даваа хаагдсан талаар тодрууллаа.
-Өдөр болгон шахуу цас хялмаалж байна. Энэ нь зуд болохын дохио гэх юм. Орон нутагт нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Манай орны нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ сарын 15-наас ихэнх нутгаар цас орсон. Баруун болон төв, зүүн, говийн аймгийн нутгаар цас орсон. Увс, Завхан, Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт цасны зузаан 13-22 см хүрсэн. Дээрх аймгуудын хил залгаа сумдад 6-21 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. ОБЕГ-аас аймаг, орон нутгийн иргэдэд өвөлжилтийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байгаа. Цас бэлчээргүй болох аюултай байна. Мөн орон нутгийн зам даваанд халтиргаа гулгаа үүсчээ. Завхан аймгийн Загастайн даваа засвартай байгаа учраас түр хаасан. Тиймээс зорчигчид Тагтын даваагаар давж байна. Говь- Алтай аймгийн Дөтийн даваа даснаас болж хаагдсан. Ер нь энэ даваа жил бүр хаагддаг. Тиймээс тус даваагаар давалгүй тойрч явахыг анхааруулж байна.
-Баруун айшууд руу зорчих замын үзэгдэх орчин харагдахгүй, шуургатай байна гэх юм. Цаашдаа үргэлжлэн цас орох уу?
-Ихэнх нутгаар цас орж, секундэд 12-14 метр хүрч шуурах төлөвтэйг Цаг уур, орчны шин- жилгээний газраас мэдээлж байгаа. Иймээс дулаан хувцастай, нөөц шатахуунтай, бүрэн бүтэн техниктэйгээр замд гараарай. Ялангуяа нялх хүүхэд, настай хүмүүс суудлын автомашинаар хол замд явахгүй байхыг сануулъя.
-
2015 оны 11 сарын 26
“Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
-
2015 оны 11 сарын 26
“Амгалан” дулааны станцын үйл ажиллагаа гурван цаг саатав
“Амгалан” дулааны станц нэг зуухаа туршилтаар ажиллуулж, Жуковын музейгээс цааших айл өрхийг дулаанаар хангаж эхэлсэн. Гэтэл өчигдөр тус станцын үйл ажиллагаа доголдож, 16 дугаар хороолол, Ус- 15, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, “Сүнжин гранд” зочид буудал, Офицеруудын ордон орчмын айлууд гурван цаг гаруй халаалтгүй байлаа. Тус хэсэгт ”72”, “Хорго”, “Амгалан”, “Монгол” зэрэг хотхоноос гадна “Нарантуул” худалдааны төв орчмын амины орон суудууд бий.
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө тус дулааны станцын зуух хэвийн ажиллаж, түгээх төвүүдэд 120 градустай халуун ус нийлүүлж байжээ. Гэвч өчигдөр өглөө 09.40 цагт зуух ажиллахаа больж, хэрэглэгчид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хандаж эхэлсэн байна. Зуухны үйл ажиллагаа зогссон шалтгааныг тодруулахаар Эрчим хүчний яам, ДЦС-4, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирддагууд уг дулааны станцад ажиллаж, доголддыг засуулав. Ингээд өчигдөр 13.00 цаг орчимд зу ажиллуулж, түгээх төвүүдэд 73-80 гра^ ^сын халуун ус нийлүүлж эхэлсэн юм.
-
2015 оны 11 сарын 26
Бусдын нүдийг сохолсон гэх цагдааг шалгаж эхэлжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Н.Хувьзаяаг эрүүлжүүлэхэд саатуулсан иргэний нүд рүү нулимс арраруулагч хий цацаж гэмтээсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тодруулбал, хэрэгт холбогдсон ахлах ахлагч энэ сарын 14-ний өдөр эрүүлжүүлэгдсэн иргэнийг шаардлага биелүүлсэнгүй хэмээн гарыг нь гавлаж нүд рүү нудимс асгаруулагч цацсан аж. Ингээд үүний дараа гэмтсэн гэх иргэний нүд нь юм харахгүй болж эмнэлэгт үзүүлтэл хараагүй болсон гэх оношийг тавьжээ.
Тиймээс тэрбээр энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж асуудлыг шийдүүлэхээр болсон аж.
-
2015 оны 11 сарын 26
Архивын газрын үйл ажиллагааг түр зогсоов
Архивын ерөнхий газрын үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс гурван сарын хугацаатай түр зогсоожээ. Учир нь, Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, ҮТА- ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах аж. Тиймээс тусгазраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА- ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг дуусталхугацаагаар түр зогсоосон байна.
Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан ч ийнхүү ашиглалтад орохоор болжээ. Хан-Уул дүүргийн X хороо буюу Буянт-Ухаа хоёр хорооллын баруун талд байрлах архивын шинэ цогцолбор байр нь Монгол Улсын түүх, соёлын архивын баримт, биет үзмэр, бүтээл хадгалах олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийнсан, лаборатори, нийтийн зориулалт бүхий 16.700 m2 талбай бүхий зориулалтын байр аж.
Одоогийн байдлаар архивын байгууллагын нийт ажилтнууд шинэ цогцолбор барилга руу нүүх бэлтгэл ажлыг хангаж уртасгасан цагаар, архивын баримтыг гэмтэж устахаас хамгаалж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, архивын баримтыг тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16.700 хайрцаг, 37.500 уут архивын баримтыг нүүлгэх юм.