-
2016 оны 1 сарын 19
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгч нараас гадна Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Д.Одсэр, Шүүхийн шинжилгээний албаны дарга, хурандаа Мөнхбаатар нар оролцлоо.
Уг зөвлөгөөнд хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, Аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Бямба, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Л.Золжаргал, Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Н.Энхжаргал, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга, ахмад Г.Дамцагдорж нар мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнөөр аймгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөний шинж чанар, анхаарах асуудлууд, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулсан хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал, цагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд болон өмнөх зөвлөгөөний зөвлөмжийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болж зөвлөгөөнөөс зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн байна.
-
2016 оны 1 сарын 19
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолын дагуу Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/35 дугаар захирамж гарлаа.
Захирамжаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Мөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгүүлэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, гэрээ байгуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгав. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан гудамж замуудаас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол маргааныг хүлээн авч хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 19
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээний байршилууд болон албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 19
Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. Одоогоор Д.Булган Төв аймгийн цагдан хорих ангид хоригдож байгаа. Мөн хэрэг гарах үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёрыг хэргийн сэжигтнээр татан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Тухайлбал, “Ноцтой мэдээ” сонинд “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материалыг нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм. Сонины энэхүү материалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээлэл нь гүтгэлгийн шинж чанартай, худал мэдээлэл тул ийнхүү хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан Э.Бат-Үүл илэрхийллээ.
-
2016 оны 1 сарын 19
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ноос 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг тогтоож, худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 19
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын төр 1930-1940 оны өндөр настай хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар ”Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-аас мэдээлэл хийнэ.
-
2016 оны 1 сарын 19
БЗД-11 “01-р сарын 18-ны 11:00-15:00 цагийн хооронд Ногоон зоорины задгай тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад: Тус тоотод суух Ц /эр.44н/-ийн монгол гэрийн тооноор СХД-10 хороонд суух Б /эр.40н/ орж, дунд гарын мөнгөн аяга, “Болор” /0,75л/ архийг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна.
БЗД-23. “Сургуулийн ... тоотод 01-р сарын 17-ны 15:00 цагаас 18-ны 00:00 цагийн хооронд хулгайч орсон байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад: Тус тоотод суух О /эм.37н/-гийн байшингийн цонхыг хагалан, Дарьганга хийцийн улаан шүрэн шигтгээтэй мөнгөн хавчаар 2хос, 1 сая төгрөг алдагдсан хэргийг Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багт суух Ж /эр.18н/, БЗД-23. хороонд суух Г /эр.18н/ нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 19
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд болж тэргүүнээ сонголоо.
-
2016 оны 1 сарын 19
“Ирвэс хамгаалах сан”-ийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсаны дурсгалд зориулсан 1000 зул өргөх ёслол Чингисийн талбайд өчигдөр болов.
-
2016 оны 1 сарын 18
Үндэснийхээ урлагийн гайхамшгийг гэрэл зурагг мөнхөлжээ
Амьдралын олон өнгийг хором алдалгүй анаж байдаг гэрэл зурагчид хамтран эх орныхоо ёс заншил, оюун сэтгэлгээг шингээсэн үндэснийхээ урлагийг гэрэл зургаар дамжуулахыг хүсчээ. Тэгвэл тэд хүслээ биелүүлж, өнгөрсөн бямба гарагт “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа.
Энэхүү үзэсгэлэн нь бусад гэрэл зургийн үзэсгэлэнгээс олон талаараа ялгаатай аж. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас манай оронд морилон ирсэн зочид төлөөлөгчид, аялан ирсэн жуулчдад үндэсний соёл урлагаар дамжуулан улс орноо сурталчлан таниулах зорилгоор гаргаж байгаа үзэсгэлэнг маань дэмжиж хамтран ажиллаж буйгаараа чухал онцлогтой болжээ. Үүнээс гадна Монголын үндэсний дуу бүжгийн чуулга 65 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан “Үндэсний урлаг Монголын бахархал” аяныхаа хүрээнд “Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан” урлагийн төв хамтран зохион байгуулж шилдэг шинэ бүтээлүүд болох ”Монголын их нүүдэл” Үндэсний хөгжмийн их найралын концерт, ”Монголын их хатад” бүжгэн туульс, ”Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг зэрэг тоглолтуудаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зурагсонирхогчдод нээлттэй болгож зураг авалт хийх нөхцөл боломжийг хангаж өгснөөрөө онцлог аж. Үзэсгэлэнд 25 мэргэжлийн гэрэл зургийн мастер, гэрэл зураг сонирхогчид оролцож 295 бүтээл ирүүлснээс мэргэжлийн болон хэвлэлийн шаардлага хангасан, гэрэл зургийн онцгой мэдрэмж, өнгө дүрслэл, өгүүлэмж сайтай 50- 60 бүтээлийг сонгон авч олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм.
-
2016 оны 1 сарын 18
1255 монгол хүүхэд гадаадад мэндэлжээ
Манай улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн оны нэгдугээр сард Өмнөговь аймагт мэндэлж, монголчууд бид улам олуулаа болов. Тэгвэл Х.Мон- голжин охин 60 гаруй мянган дүү дагуулжээ. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3.061.600 болж, өмнөх оны мөн үеэс 65.600 хүн буюу 2.2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд нийт 82.150 хүүхэд төрсний 1255 нь гадаадад мэндэлсэн байна.
-
2016 оны 1 сарын 18
“ПюрХаус”, “ЖигүүрГранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” зэрэг барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ.
-
2016 оны 1 сарын 18
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхэллээ. Нэгдсэн сургалт, зөвлөгөөний ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ : “Прокурорын байгууллага, түүний хамт олон 2015 онд хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо зохих түвшинд биелүүлэн ажиллалаа. Прокурорын байгууллагын энэ удаагийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн нь Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй болон прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хангах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн эхлэж байгаа цаг үед болж байна.
Цаашид прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хууль, эрх зүйн шинэ орчинд ажиллах бэлтгэлээ базаах, прокурор, ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар, журмуудыг шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэх, ажлын ололтоо бататгах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, прокурор, ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нийгэмд гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлийн дагуу бодлого үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох үүргээ бүрэн хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын үр дүнг нь тооцож дүн шинжилгээ хийж байх шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, прокурор, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг шаардлагууд гарч байна. Байгууллагаас дэвшүүлсэн зорилт, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудыг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхэд удирдах ажилтны идэвхи зүтгэл, ажлын санал, санаачлага их үүрэгтэй.
Та бүхнийг сургалт, зөвлөгөөнөөс ихийг сурч мэдэн удирдлагын үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэв.
Өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад “Төрийн захиргааны шинэтгэл, хөгжлийн хандлага”, Мэдээллийн аюулгүй байдал”, “Удирдлагын манлайлал менежмент”,”Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө олох, өөрийгөө бүтээх үе шат” зэрэг сэдвүүдээр сургалт явагдах ба шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал”-ын талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар сургалт явуулна.
-
2016 оны 1 сарын 18
Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн, тамир спортын хөгжлийн төв нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлтэй хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
-
2016 оны 1 сарын 18
“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааны бүртгэл 19-нд эхэлнэ
-
2016 оны 1 сарын 18
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 1 сарын 18
Геологийн төв лаборатори дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гурвалсан стандантаар итгэмжлэгдсэн лабораторитой болжээ.
-
2016 оны 1 сарын 18
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дөрөвдүгээр дээд чуулган Төрийн ордноо үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 18
Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
-
2016 оны 1 сарын 18
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төв, Азийн сан хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан юм. Өнөөдөр энэхүү санал асуулгын урьдчилсан дүнг олон нийтэд мэдээллээ.
Зөвлөлдөх санал асуулга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл болон АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар нараар удирдуулсан Зөвлөх хорооны хяналтан дор хэрэгжсэн юм. Зөвлөх хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Д. Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, MCS группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр, Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн, Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа, МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ нар ажиллан, санал асуулгын явцад хяналт тавьсан.
Санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 300 гаруй иргэн оролцож Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, их хэмжээний зээл аван хэрэгжүүлэх 14 гол төслийг хэлэлцэн, ач холбогдлоор нь эрэмбэлсэн юм. Санал асуулгад оролцсон иргэд нь нийслэлийн хүн амыг бүрэн төлөөлж чадахуйуц гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Мөн санал асуулгын үеэр иргэдийн анхлан эрэмбэлсэн дараалал өөрчлөгдөж хамгийн их үнэлгээ авсан эхний 6 төслийн 4 нь байгаль орчныг сайжруулахад чиглэсэн төслүүд байсан гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл хэллээ.
Тодруулбал, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой төслүүд, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх, Туул Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Эко парк байгуулах болон Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах зэрэг төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх ёстой гэж иргэд үзжээ.
Харин дараа нь үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэлтийн төвлөрлийг сааруулж хотын төвөөс гаргахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Налайх дүүрэгт байгуулах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслүүдийг санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн байна. Түүнчлэн “аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн санааг иргэд илэрхийлсэн байна.
Харин Улаанбаатар метро болон Экологийн коридор байгуулах төслүүдийн үнэлгээ доошилжээ. Мөн энэхүү зөвлөдөх санал асуулгын үр дүнд иргэдийн дунд “төрийн албан хаагчид над шиг хүмүүс ямар бодолтой байгааг тоодог анхаардаг”, “Улаанбаатар хотын захиргаа зөв зүйл хийж байгаа” гэсэн итгэл нэмэгдсэн нь ажиглагдсан гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Ж.Фишкин хэллээ.
Зөвлөлдөх санал асуулгын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, иргэдийн өгсөн саналын дагуу эрэмбийг тогтоосон захирамж гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Мөн анх удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга нь үр дүнтэй амжилттай болсон гэж иргэд дүгнэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2 дахь Зөвлөлдөх санал асуулгыг “Хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах” асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.