Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2663 2664 2665 2666 2667 2668 2669
  • Нийслэл энэ оны худалдан авалт, төсөл хөтөлбөрөө танилцуулж байна
    2016 оны 1 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
  • Цахилгаан хэрэглэгчдэд маргаашнаас эхлэн НӨАТ-ын баримт өгөхөөр болжээ
    2016 оны 1 сарын 20
    Энэ сарын 1-ний өдрөөс НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болсон. Зөвхөн НӨАТ-ын хувийг буцаан авах төдийгүй сар бүр сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бүрдсэн юм.
  • Сураггүй болсон эмэгтэйг нэг өдрийн дараа эсэн мэнд олжээ
    2016 оны 1 сарын 20
    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай багийн “Зараатын хөндий” гэдэг газар нутагладаг иргэн Б /22 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад хөл нүцгэн гараад явсан байна.
  • Дэлхийн стандартыг нэвтрүүлэх төслийн нээлт болов
    2016 оны 1 сарын 20
    Мэргэжлийн боловсролын салбарын ууган сургуулиудын нэг Сувилахуйн сургууль нь Монгол Улсад анх удаа эрүүл мэнд, боловсрол, тэр тусмаа мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр болж төслийн үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ.
  • Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ
    2016 оны 1 сарын 20
    Швейцар улсын Давос хотод жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.
  • Чежүд монгол залуу автын ослоор нас баржээ
    2016 оны 1 сарын 20
    БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх нэгэн морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
  • Хүүхэд осолд өртжээ
    2016 оны 1 сарын 20
    СБД-ийн нутаг Чингэлттэйн өргөн чөлөө, 7 буудлаас Дамбадаржаа салдаг замд H.Fit маркийн авто машины жолооч А нь FJ Cruiser маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 11 настай эрэгтэй Э нарын 2 хүн гэмтсэн.
    СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МТ ШТС-ын урд замд T.Cariv маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 54 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
    .
  • 40 жолоочийг журамлаж гарч болзошгүй осол хэргээс сэргийлжээ
    2016 оны 1 сарын 20
    2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 317 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 257 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-2, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Хэлмэгдэгсэд төрөөс 90 саяыг нэхэмжлэв
    2016 оны 1 сарын 20
    Хэлмэгдэгсэд төрөөс 90 саяыг нэхэмжлэв
    “Цаазлагдсанулстөрийнхэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-аас өчигдөр 1930-1940 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн 500-600 ахмад настан амьд сэрүүн байгаа талаар мэдээллээ. Төрийн бус байгууллагын гишүүн, Ш.Батсүх “Төр засаг 1998 оны Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулж, хэлмэгдсэн ахмадуудад орон сууц олгодог болно гэсэн ч өдийг хүртэл хэлсэндээ хүрээгүй.
    Тиймээс нэг бол орон сууцаа ег, эсвэл хэлмэгдүүлэлттэй дүйцүүлэн тус бүр 90-ээс доошгүй сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардаж байна” гэв. Тэдний мэдээлж буйгаар 1930-1940 оны хэлмэгдэлтэд өртсөн ахмадуудад төрөес нөхөн олговор гэж нэг сая төгрөг л өгчээ. Өөрөөр нэг ч ахмадад нөхөн олговорт нь амласан ёсоор орон сууц өгөөгүй гэв. “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн
    хүүхэд” ТББ-ын мэдээлж буйгаар хэлмэгдэлтэд өртсөн 600 орчим ахмад амьд мэнд байдаг. Харин тэдний 87 хувь нь бага тэтгэвэртэй, ядуухан амьдардаг гэлээ. Тиймээс Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулж, хэлмэгдэлтэд өртсөн өдгөө амьд сэрүүн байгаа ахмадуудад орон сууцыг нь олгох, эсвэл хэлмэгдүүлэлттэй дүйцэхүйц нөхөн олговрыг нь өгөхийг хүсч байгаа юм.
    Мөн энэ үеэр “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа “2012 онд 1600 орчим ахмад дайчинд, 2008 оны долоодугаар сарын нэгэнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 50 сая төгрөг, 1960-аад онд хэлмэгдсэн иргэдийн хохирлыг барагдуулсан хэр нь эдгээр 600 орчим ахмадад нэг сая төгрөгөөс өер олговор олгохгүй байгаа нь төр засаг иргэнээ ялгаварлаж байгаагийн илрэл” хэмээн тайлбарлалаа.
  • Х.Баттулга хуулийн байгууллагад тайлбар өгч эхэлжээ
    2016 оны 1 сарын 20
    Х.Баттулга АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэгт тайлбар өгөв
    ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг АТГ. ЭЦГ-ын хамтарсан ажлын хэ- сэг шалгаж байгаа. Уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гкшүүн ХБаттулга, Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан АГансүх нарыг сэжигтнээр тооцон шалгахаар болсон. АГансүхийн дүү нь АТГ-ын мөрдөн байдаагч учраас нөлеө орж болзошгүй гэсэн харддага хэвлэлд бичигдэж байна. АГансүхийн дүү нь мөрдөн байцаагч биш. харин Хяналт шалгалт, дүн шинжнлгээний хэлтснйн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны даргаар ажилладаг юм.
    Харин УИХ-ын гишүүн ХБаттулгыг сэжигтнээр татсан тухайд албаны хэд хэдэн эх сурвалж “Х.Баттулга уг хэрэгт тайлбар өг- сөн. Тайлбартаа “Салбар хариуцсан сайдын хувьд монгол төрийн боддого, УИХ-ын тог- тооДыг хэрэгжүүлж, төмөр замын төслийг үр дүнд хүргэх боддого барьж ажилласан. Ингэхдээ өдөр тутмын ажилд оролцож бай- гаагүй. Хэнтэй ямар гэрээ байгуулж, хэнийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгааг нь би мэддэггүй” гэсэн утгатай зүйл ярьсан” гэлээ.
    Б.Батзаяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад бие нь муудсан учраас нийслэл рүү шилжүүлсэн. Өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг хэрэгт холбогдсон “Самсунг Си энд Ти” ком- панийн захирал Ли Жон Гёл бас тус ангид саатуулагдаж байгаа. Харин түүнтэй хамт монгол компани байгуулсан Гу Дун гэх эр гэрчийн мэдуүлэг өгсөн байна.
    Энэ хэргийн шалгалт гадаадад оргон гар- сан хүмүүстэй холбоотонгоор удааширч болзошгүй болов. Тухайлбал, ’Лнберти партнерс” компанийн захирал Ч.Ганбатыг ирэхээс нааш хэрэг шийдэгдэхгүй байж ма- гадгүй аж. Тэр анх “Маккензи”-тэй гэрээ бай- гуулан, компаниа туслан гүйцэтгэгчээр нь ажиллуулж, дансандаа нэлээд их хэмжээний мөнгө шилжүүлж авсан нь шалгалтаар тог- тоогджээ.
  • Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна
    2016 оны 1 сарын 20
    Тиймээс энэ бүс нутагт амьдардаг, иргэд, тээвэрчид болон малчдыг сонор сэрэмжтэй байхыг, өвлийн бэлтгэлээ сайтар бэлтгэхийг анхааруулж байна.
  • “Очин хүнс” ХХК-ний захирал нохойгоороо хүн уруулжээ
    2016 оны 1 сарын 20
    “Очин хүнс” ХХК-ний захирал Э байж боломгүй ноцтой үйлдэл гаргажээ. Тэрбээр танил П-гээсээ мөнгө зээлсэн байна. Улмаар зээлсэн мөнгөө өгөлгүй удаж, П-г мөнгөө авахаар залгахад нь утсаа авахгүй зугтаж, мөнгийг нь өгөхгүй байсан аж. Тиймээс П нь энэ сарын 19-нд 23.30 цагийн үед зээлсэн мөнгөө авахаар очсон байна. Гэтэл ”Очин Хүнс” ХХК-ний захирал Э нь нохойгоо сул тавьж, П-г хазуулжээ. П нь зүүн гуяндаа нохойд хазуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Улмаар нь П нь холбогдох газар нь гомдол гаргаснаар, Э-г шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
  • “Эко констракшн” ХХК-ний “King tower” хотхоны барилгаас дамнуурга унаж хүн гэмтээв
    2016 оны 1 сарын 20
    Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж барилгын ослоор амиа алдах, гэмтэх, мөн барилгын дээрээс эд материал унаж, хүн бэртээх тохиолдол буурахгүй байна. Өчигдөр гэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст, тус дүүргийн 11 дүгээр хороо “King tower” хотхоны баригдаж буй барилга дээрээс юм унаж хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад “Эко констракшн” ХХК-ний баригдаж буй барилгын өргөгч кранаас дамнуурга унаж, тус байгууллагын арматурчин Хан-Уул дүүргийн 9-р хороонд суух 27 настай эрэгтэй Э нуруу хэсгээрээ хавчуулагдаж гэмтсэн байжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • 29.000 монгол хүн Солонгост амьдарч байна
    2016 оны 1 сарын 20

    ИХШХЕГ-ын дарга Д.Болд БНСУ-ын Элчин сайдтай уулзлаа
    Нийтлэгдсэн: 2016 1 сар 19Selenge Taivanjargal

    DSC_0004БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг нэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсад эдүгээ БНСУ-ын 2500 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд тус улсад манай улсын 29.000 орчим иргэн сурч, ажиллаж амьдарч байна. Энэхүү тоон үзүүлэлт нь манай хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын харилцаа улам өргөжиж буйн илрэл юм.

    Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг тавтай харилцан зорчуулахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

    Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд БНСУ-ын мэдээллийн технологийн ололт тэр дундаа цагаачлалын байгууллагын цахим үйлчилгээний талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ.
  • Цаг агаарын хүндрэлтэй нөхцлөөс үүдэн мал хилд тулах нь ихэсчээ
    2016 оны 1 сарын 20
    Цаг агаарын хүндрэлтэй нөхцлөөс үүдэн мал хилд тулах нь ихэсчээ
  • Хүүхдүүдээ хазаж, тамласан эцэг өршөөлөөр суллагджээ
    2016 оны 1 сарын 20
    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр настай охиноо болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ төрсөн эцэг нь хазаж, боож тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан нь билээ.

    Уг үйл явдал гуравдугаар сарын 21-нд болсон бөгөөд энэ тухай дуудлага Хүчирхийллийн эсрэг ирж төвд ирж, дараа нь хүүхдүүдийн ээж Т нь өөрөө Хүчирхийллийн эсрэг төвд хандсанаар энэ хэрэг олон нийтэд ил болсон юм. Харгис эцэг хүүхдүүдийг ээжийг нь байхгүй хойгуур тамлан зовоодог байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 100.1, 181.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид нийт дөрвөн сарын хугацаанд саатуулан хорьж, өнгөрсөн долоодугаар сарын 25-нд суллагдсан байдаг.

    Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, шүүхийн шийдвэрээр хэрэгтэнд 3.6 жилийн хорихял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй мөнгийг сар бүр хүүхдүүдэдээ олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.
  • Хүүхдүүд химийн бодист хорджээ
    2016 оны 1 сарын 20
    Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 19-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 20-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3840 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 135, зөрчлийн 1142, согтуугийн 417, зам тээврийн ослын 318, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 88 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2016.01.19 88 35 57 4 5

    Сүхбаатар аймаг: “МСҮТ-д сурдаг Ц. М /эм.15н/ нь МСҮТ-ийн байранд химийн бодисонд хордсон байдалтай ирсэн байна” мэдээллийн дагуу шалгахад “Натри гидрогсид” гэх химийн бодис олсон МСҮТ-ийн хоёр хүүхэд химийн багшдаа үзүүлэхээр авч хичээлдээ очоод тоглож байгаад санамсаргүй асгаж хүүхдүүд хордсон байна” Аймгийн ОБГ-аас 1.002 хувийн тархалттай байна гэж мэдэгдсэн. гэх хэргийг шалгаж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 20


    09.00 цагт: Олон Улсын түншлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Тус уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн яам, дэлхийн банк, НҮБ-ын монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдууд, ADRA, JICA, KOIKA, ”Дэлхийн зөн” зэрэг нийт 70 гаруй олон улсын байгууллага оролцох юм.

    09.00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг Шангрила зочид буудал зохион байгуулна.

    09.00 цагт: Монгол Улсад эрдэс баялгаас олж буй орлогыг хойч үедээ үлдээх, баялгийг тогтвортой хуримтлуулах, өсгөн арвижуулах бодлого, тогтолцоог бий болгох, урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

    09.00 цагт: Нийслэл, 21 аймгийн 200 бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт БГД-ийн 20-р сургуульд болно.

    10.00 цагт: Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн УПЕГ-ын төв байранд үргэлжилнэ.

    10.00 цагт: АШУҮИС-ийн гарааны үйлдвэр болох Ходоодны хелико бактерын оношлуурын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн ”Наномед” үйлдвэрийн нээлт болно.

    10.00 цагт: Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх уулзалт Эрүүл мэнд, спортын яамны байранд болно.

    10.00 цагт: Зохиолч С.Дашдооровыг дурсахуй өдөрлөг СУИС-ийн оюутны театрт болно.

    12.00 цагт: “Мандах өглөө” жонш, нүүрсний компани Монголын нөлөө бүхий хүнд ихээхэн хэмжээний мөнгө залилуулсан тухай баримтын талаар ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    12.00 цагт: Улсын Филармонийн 2016 онд тоглох нийт уран бүтээлүүдээ танилцуулах болон ”Монгол уран бүтээл” төслийн нээлтийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Монгол улсын Филармонид болно.

    13.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НИТХ, ТББ-тай хамтран “Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох” нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

    14.00 цагт: Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнөөс сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт зохион байгуулна. Уулзалт Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны байранд болно.
  • ”Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалтын хөтөлбөр
    2016 оны 1 сарын 20


    ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

    НЭГДСЭН ХУРАЛДААН

    9:00-9:20 Бүртгэл
    9:20-9:30 Нээлт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга
    9:30-9:50 “Улаанбаатар хот-хөрөнгө оруулалт 2016 он” Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
    9:50-10:10 “Ногоон худалдан авалт” Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-эрдэнэ
    10:10-10:30 “Төр, хувийн хэвшлийн түншлэл” Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амартүвшин
    10:30-10:50 Цайны завсарлага
    10:50-11:05 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
    11:05-11:20 “Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитр” Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэг
    11:20-12:00 Нээлттэй хэлэлцүүлэг Бүх оролцогчид
    12:00-14:00 Үдийн хоол

    Хурлын модератор: Ц.Ганзориг Eagle TV-ын ерөнхий продюсер
    Панеллист: Д.Баттулга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
    С.Очирбат Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
    Н.Батаа Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
    Ж.Од Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч
    О.Амартүвшин Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал
    Ч.Баасандаш ШУТИС-ийн проректор
    Азийн хөгжлийн банкны эдийн засагч


    САЛБАР ХУРАЛДААН

    А ТАНХИМ

    САЛБАР ХУРАЛДААН 1 – ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

    14:00-14:05 Салбар хуралдааны нээлт
    14:05-14:20 2016-2020 он хүртэлх дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
    14:20-14:35 Нийслэлийн 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар
    14:35-14:50 Нийслэлийн 2016 оны худалдан авах ажиллагаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга Ү.Энхтайван
    14:50-15:05 Хөрөнгө оруулалт - 2015 ба өнөөдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа
    15:05-15:20 Цайны завсарлага
    15:20-16:30 Хэлэлцүүлэг
    16:30-17:00 Үр дүнгийн хаалт

    Хурлын модератор: Л.Отгонтуяа Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор
    Панеллист: С.Очирбат Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
    Н.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
    С.Баярбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
    Л.Нарантуяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
    Д.Нанзаддорж Нийслэлийн Авто замын газрын дарга
    Ү.Энхтайван Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга
    Б ТАНХИМ

    САЛБАР ХУРАЛДААН 2 – НОГООН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТ

    14:00-14:05 Салбар хуралдааны нээлт
    14:05-14:20 Нийслэлийн ногоон хөгжлийн төслийн танилцуулга Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
    Т.Бат-эрдэнэ
    14:20-14:30 Электролиз усны технологийг Улаанбаатар хотод хэрэглэх боломжууд ШУТИС-WSM&I компанийн захирал Д.Одончимэд
    14:30-14:40 Хог хаягдлын менежментийг сайжруулах, эко парк төсөл Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал
    14:40-14:50 “Эко Улаанбаатар” Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан
    14:50-15:05 “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр ба Ногоон зээлийн механизм” Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү
    15:05-15:20 Цайны завсарлага
    15:20-16:30 Хэлэлцүүлэг
    16:30-17:00 Үр дүнгийн хаалт

    Хурлын модератор: Д.Ончинсүрэн Deliotte-Onch ХХК-ийн Ерөнхий захирал
    Панеллист: Т.Бат-эрдэнэ Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
    Б.Бадрал Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
    Г.Пүрэвсүрэн Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга
    Д.Одончимэд ШУТИС-WSM&I компанийн захирал
    Д.Бямбасайхан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Ерөнхийлөгч
    Д.Төмөрхүү Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, Ариг банкны гүйцэтгэх захирал


    В ТАНХИМ

    САЛБАР ХУРАЛДААН 3 – ХУВИЙН ХЭВШЛИЙН САНААЧИЛГА БА КОНЦЕСС

    14:00-14:05 Салбар хуралдааны нээлт
    14:05-14:15 Нийслэлийн концессын худалдан авалт Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хоролсүрэн
    14:15-14:25 Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК ба Төр хувийн хэвшлийн түншлэл “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин
    14:25-14:35 Ногоон хөгжилд бизнесийн оролцоо Гудамж төслийн нэгжийн захирал Д.Батболд
    14:35-14:45 ”Аркад стрийт” MCSP ХХК-ийн Бизнес Хөгжлийн албаны дарга Ц.Нарангарав
    14:45-14:55 Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн оролцоо Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмэн
    14:55-15:05 “Хүүхэд, Залуучуудын Усан Парк, Спорт комплекс төсөл” Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Амарбаясгалан
    15:05-15:15 “Хотын захиргааны шинэ төв” Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр
    15:15-15:25 Цайны завсарлага
    15:25-16:30 Хэлэлцүүлэг
    16:30-17:00 Үр дүнгийн хаалт


    Хурлын модератор: О.Амартүвшин Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал
    Панеллист: Н.Батаа Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
    Э.Тэмүүлин “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал
    Б.Тэлмэн Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал
    Д.Хоролсүрэн Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    Д.Батболд Гудамж төслийн нэгжийн захирал
    Ц.Нарангарав MCSP ХХК-ийн Бизнес Хөгжлийн албаны дарга
  • 65 өрх тохилог сууцандаа орлоо
    2016 оны 1 сарын 20
    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 65 өрх тохилог сууцандаа орлоо
2663 2664 2665 2666 2667 2668 2669
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    24 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    43 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    47 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    59 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    1 цаг 10 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    1 цаг 13 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    1 цаг 20 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    2 цаг 1 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    2 цаг 5 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    17 цаг 26 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    18 цаг 47 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    18 цаг 51 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    19 цаг 42 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    20 цаг 4 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    20 цаг 29 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    20 цаг 36 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    21 цаг 27 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    22 цаг 2 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    22 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    22 цаг 53 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК