-
2016 оны 1 сарын 22
Гол, нуурын дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, суусан дуудлага өчигдөр онцгой байдлын албанд хоёр удаа иржээ.
-
2016 оны 1 сарын 22
Улсын Дээд шүүх “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Мөнхнасангийн, мөн “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Эрдэнэжаргалын гаргасан хүсэлтүүдийг өнөөдөр хянан хэлэлцэв.
-
2016 оны 1 сарын 22
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ 39 ИРГЭНД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
Мэдээ, мэдээлэл
Цаг үеийн мэдээ
2016-01-22 10:46:20
-
2016 оны 1 сарын 22
МИАТ ХК-д ажиллаж байсан иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандаж МИАТ компани нь олон жил үр бүтээлтэй ажилласан ууган ажилчдаа залилах замаар ажлын байрыг нь булааж байна хэмээн мэдээллээ. Тодруулбал МИАТ хангамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан арав гаруй хүнийг 2014 онд ажлаас нь халах шийдвэрийг гаргажээ.
Ингэхдээ эдгээр ажилчдыг тусдаа компани байгуулж ААН болбол цаашид гэрээ байгуулан хамтран ажиллахаа компанийн удирдлагууд мэдэгджээ. Энэ дагуу эдгээр ажилчид “Жи Ти Эм Жи Эл” нэртэй компанийг байгуулан МИАТ-ийн нэг давхрын зоогийн газарт нисэх бүрэлдэхүүн, ажилчид болон бусад үйлчлүүлэгчдэд хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Харин үйлчилгээгээ эхлэхдээ үйл ажиллагааны гэрээгээр бус түрээсийн гэрээгээр ажил үйлчилгээгээ эхлүүлсэн нь анхнаасаа хууран мэхлэх замаар биднийг халж байсан нь одоо тодорхой болж байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр “Жи Ти Эм Жи Эл” компнийн гүйцэтгэх захирал А.Бүдээханд мэдэгдлээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон зорилго тань юу вэ?
Бид өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн зүгээс гомдолгүй, МИАТ ХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй хүнсний болон нислэгийн аюулгүй ажиллагааг туйлын хангалттай биелүүлж ирсэн билээ. Гэьэл МИАТ ХК-ийн захиргаанаас биднийг дэмжин ажиллах байтугай албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус хүч түрэмгийлсэн, дураараа авирласан үйл ажиллагааг удаа дараалан явуулж, дарамталж, ажлын байрыг булаан авч байна.
-Танай ажилчдыг өөр компанид авч ажиллуулахаар болсон юм биш үү?
- Манай ажлын байр, мэргэшсэн ажилчид, өөрийн стандартаар тогтоогдсон бүтээгдэхүүний үнэ болон нийт үйлчлүүлэгчдийг булаан авч өөрийн хүнд өгөх санаархлаа хэрэгжүүлж эхлээд байгаа. Тодруулбал
1 Хоолны хангамж үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулах Засгийн газрын тогтоолд тодорхой тусгасан байсан юм.
2/ Гэрээг халагдсанаас хойш бүтэн хоёр сарын дараа ганцхан сарын хугацаатай хийсэн нь залилсан гэх тодорхой нотлох баримт болно.
3/ Ажилчдыг хооронд нь хагаралдуулж, үүний улмаас гурван тогооч ажилгүй болсон. Тэд МИАТ компанийг Иргэний шүүхэд өгч заргалдсан боловч амжилтанд хүрээгүй, хохироод үлдсэн.
4/ Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нь өөрт оногдоогүй эрхийг эдэлж, 2016 оны 1 сарын 14-ний өдөр 05/193, 05/195 тоот албан бичгүүдийг нэг өдөрт хоёр удаа өгч сэтгэл зүйн дарамт учруулсан.
5/ Хүч түрэмгийлэн “Тэнгэрийн Хөдөлгүүр” ХХК-ийн Цогзолмаа гэгч эмэгтэйг оруулж ирж, энэ хүний удирдлаганд та бүхэн ажиллана гэж огт танихгүй хүн авч ирсэн.
6/ Ажлын байрны бүх түлхүүрийг тогооч Буянхишигээс ахлах мэргэжилтэн Цэрэнбат худал хэлж аван Цогзолмаад өгсөн (Жи Ти Эм Жи Эл ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох байхгүй үед) 7/ Нийт мэргэшсэн хамт олонд маань баттай бусаар өндөр цалин амлан, бидэнтэй хамтарч ажилла гэж сэтгэл санааг нь үймүүлж, ажилчдаас үүссэн компанийг хагарган бутаргаж эхлээд байгаа.
-Танай компанийн ажилчдад хүч хэрэглэж, гаргахыг завдсан гэсэн энэ үнэхээр үнэн гэж үү?
МИАТ ХК-ийн мэргэжилтэн Цэрэнбатаагийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 1 сарын 16- ны шөнийн 01цаг 30 минутанд манай компанийн тогооч болон хамгаалагч нарыг хүч түрэмгийлэн ажлын байрнаас гаргаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн ноцтой үйлдэл юм.Энэ бусармаг, ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагаанаас болж ажилчид бид эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч, агуулахад байгаа бараа материал муудах, харилцагч “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгийн аюулгүй байдал, бусад гэрээт байгууллагууддаа хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллах боломжгүй болж бизнесийн орлогын алдагдал, гэрээний хариуцлага хүлээх зэргээр хохирч байна.
-Та бүхэн энэ асуудлаар холбогдох газруудад хандаж үзэв үү?
Манай компанийн дотоод ажилд хүч түрэмгийлэн орж буй бусармаг үйлдлийг МИАТ ХК- ийн Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт гардан гүйцэтгэж, хоноцын сэтгэлгээгээр хандаж байгаа нь харамсалтай. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирт бид хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй, өөрөөсөө зайлуулж байна.Мөн Зам тээврийн яаманд хандсан. Салбарын сайд М.Зоригт МИАТ ХК-ийн удирдлагад 2015 оны 10 дугаар сарын 06-нд Мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд он удаан жил ажилласан ажилтнуудын эрх ашгийг хангаж. ажлын байрны гэрээг сунган ажлын байраар нв тогвор суурьшилтай ханган ажлуулахыг мэдэгдсэн байсан. Сайдын үгийг ч үл тоомсорлож байна гэж бид ойлгож байгаа.Энэ мэтээр манай компанийн ажилчдыг болон эд хөрөнгийг албан хүч хэрэглэн хууль бусаар булаан авч байна, Ерөнхий сайд аа!!! Засгийн газрын 147-р тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр биднийг ингэж хохироож байна. Анхаарлаа хандуулж, булхай завхралыг залруулж өгнө үү хэмээн хэвлэл мэдээллээр дамжуулан хүсэж байна.
Харин дээрх асуудлаар МИАТ ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч болон хуулийн зөвлөх нар “Тухайн компанийн хоолны амт чанарт ажилчид сэтгэл ханамжгүй байсан тул ийнхүү солих шийдвэрийг гаргасан. Ажилчдын 90 гаруй хувь үргэлж нэг төрлийн хуушуурын цайны газар болсон тул ханган нийлүүлэгчийг солих саналтай байсан. Мөн энэ асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр компанийн талд гарчихаад байхад дээрх нэр бүхий хүмүүс хэл ам хийн ингэж явж байгаад харамсаж байна” гэсэн юм.
МИАТ компани болон “Жи Ти Эм Жи Эл” компанийн хооронд үүссэн ажлын байрны маргааныг гурван шүүхээр дэнсэлж МИАТ-ийн талд шийдвэр гарсан тул ханган нийлүүлэгч компанийг тендер зарлан сонгожээ. Энэ сонгон шалгаруултад “Тэнгэрийн хөдөлгүүр” компани шалгарсан байна. Гэвч уг тендер мөн хууль бус будлиантай болсон гэдгийг “Жи Ти Эм Жи Эл” компанийн гүйцэтгэх захирал А.Бүдээханд хэллээ. Учир нь дээрх компаниудын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад сонгон шалгаруулалтыг зарласан, уг сонгон шалгаруулалтад ганцхан компани оролцсон зэрэг нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж буй хэрэг тул бид цаашид авч болох бүх арга хэмжээг авах болно гэлээ.
-
2016 оны 1 сарын 22
Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2015 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийсэн байна.
Түүнчлэн шинээр томилогдсон хэлтсийн дарга Н.Найгалдорж шууд харьяалан хяналт тавьж буй хорих ангиудын удирдлагууд болон Тахарын албаны дарга нартай уулзаж, 2016 онд хийх ажлын талаар үүрэг чиглэл өгсөн ба дүүргийн прокурорын газруудын ЯЭАХТ туслах болон хяналтын прокуроруудын ажилтай сар тутам танилцаж, цаашид хийх ажлын талаар үүрэг чиглэл өгч ажиллах талаар дүүргүүдэд албан тоот хүргүүлэхээр төлөвлөж байна.
Тус хэлтсээс 2015 онд хийсэн ажлын талаар товч дурдвал: 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу нийт 18 ажил, төлөвлөгөөнөөс гадуур 38 шалгалт, судалгаа хийж гүйцэтгэсэн байна.
Тайлангийн хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газраас хугацаатай үүрэг даалгавар 31-ийг хүлээн авч 30-ыг нь хугацаанд нь бүрэн биелүүлсэн ба 1 үүрэг даалгаврын хугацаа болоогүй байна. Иргэд байгууллага, өмгөөлөгч, ялтнаас ирүүлсэн 44 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, 43 өргөдөл, гомдол, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэсэн ба 1 гомдлын хугацаа болоогүй байгаа бөгөөд 2 хүсэлтийг харьяаллын дагуу бусад газарт шилжүүлсэн байна.
Шалгах, танилцах явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 34, мэдэгдэл 17, хорих ангийн даргаас ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах, өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар, ялаас чөлөөлүүлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар ирүүлсэн 680 ялтны хувийн хэрэг материалыг хянаж, 636 ялтны материалыг тогтоол бичиж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс прокурорын дүгнэлт хэрэгсэхгүй болсон тохиолдол гараагүй, 44 ялтны хувийн хэрэг материалыг хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хорих ангид нь буцааж шийдвэрлэсэн байна.
Хорих ангиас ялтны өвчний учир ялаас чөлөөлүүлээр ирүүлсэн 35 ялтны хувийн хэрэг, холбогдох материалыг үндэслэж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргуулах прокурорын тогтоол бичсэн байна. Мөн шалгалт, судалгааны мөрөөр 5 мэдээлэл бичиж дүүргүүдийн прокурорын газарт хүргүүлсэн, танилцуулга 22, илтгэх хуудас 76, прокурорын даалгавар 2-ыг тус тус бичиж боловсруулан гаргажээ.
Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс санаачлан Нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтын харьяа баривчлах, хорих ангиудад баривчлах, хорих ял эдэлж байгаа нийт 3110 ялтанд, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн нийт 4474 ялтанд ялтны эрх үүрэг болон гэмт хэрэг, зөрчлөөс урьчилан сэргийлэх зорилгоор “САНАМЖ” бичгийг ялтан бүрт танилцуулж, гарын үсэг зуруулан ялтны хувийн хэрэгт нь хавсаргах ажлыг зохион байгуулжээ.
Түүнчлэн дүүргийн прокурорын газруудад ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр шинээр томилогдсон прокуроруудад “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын заавар, аргачлал” болон хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлуудын талаар сургалт зохион байгуулан ажиллажээ.
Цаашид тус хэлтсээс шалгалт судалгааны чанарыг сайжруулах, танилцах ажиллагааг үр дүнтэй, чанартай явуулах, шалгах, танилцах ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар бичсэн шаардлагын биелэлтийг тухай бүр нь тооцох, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
-
2016 оны 1 сарын 22
ааааабага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн.
-
2016 оны 1 сарын 22
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 50 гаруй автомашин цасанд боогджээ.
-
2016 оны 1 сарын 22
Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ныг хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд зохион байгуулагдаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр 2 удаа шалгарсан цагаан идээ юм хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/bzd/view/11940#sthash.Kqfi1KgY.dpuf
-
2016 оны 1 сарын 22
Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 21-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 22-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3989 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 167, зөрчлийн 1056, согтуугийн 488, зам тээврийн ослын 382, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 22
”Эмээлтийн түүхий эд авах цэгийн хашаан дотор чонын хөлдөөсөн мах байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 1 сарын 22
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан бусад хуулийг нийтэллээ.
Энэ хуулиар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Сонгуулийн үндсэн зарчим нь
сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэх бөгөөд
Сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо
хууль дээдлэх;
ил тод байдлыг хангах;
шударга ёсыг сахих;
сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах;
маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх;
сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх;
энгийн ойлгомжтой байх
зарчмыг баримтлах ажээ.
Харин сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.
Сонгууль нь
Улсын Их Хурлын,
Ерөнхийлөгчийн;
аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын,
сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гэсэн хэлбэртэй байх,
Сонгууль нь
хувь тэнцүүлсэн /пропорциональ/,
олонхийн /мажоритар/ гэсэн тогтолцоотой байж болох,
Харин хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийг дангаар, эсхүл хосолсон байдлаар явуулж болно.
Хосолсон сонгууль нь
зэрэгцээ /параллель/;
холимог байдлаар явагдаж болохоор хуульчилсан байна.
Сонгууль нь
ээлжит;
ээлжит бус;
нөхөн;
дахин гэсэн төрөлтэй байна.
Харин Ерөнхийлөгчийн сонгууль нь
анхан шат;
хоёр дахь шаттай байхаар хуульд тусгагджээ.
Сонгуулийн тухай хуульд, тухайлбал,
Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.
Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж хуульчилсан байна.
Мөн хуульд,
Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.
Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.
Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.
Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.
Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.
Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно.
Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэжээ.
Сонгуулийн тухай хуульд,
Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.
Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна.
Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.
Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор хуульчилсан байна.
Ийнхүү хуулиар сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим, сонгуулийн хэлбэр, тогтолцоо, төрөл, шатаас гадна сонгуулийн эрх, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, сонгууль зохион байгуулах болон сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндэс, сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх зэргийг хуульчилж өгсөн байна.
Мөн хуулийн “Сонгуулийн сурталчилгаа” гэсэн бүлэгт,
“Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс хорь хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заасны зэрэгцээ
Сонгуулийн сурталчилгааг ямар арга, хэлбэрээр явуулах, сонгуулийн мөрийн хөтөлбөрт ямар зүйлийг тусгахыг хориглосон, сонгогчдын саналыг татах зорилгоор ямар үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон, сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх, зурагт самбар, радио, телевиз, интернэт орчин ашиглах зэргийг хуульчилжээ. Энэ бүлэгт, тухайлбал, “сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”. гэж заасан байна.
Түүнчлэн саналын хуудас, санал авах ажиллагаа, санал хураалтын дүн гаргах, нэгтгэх үйл ажиллагаа, ажиглагч, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн хурлын сонгууль, хариуцлага зэрэг асуудлыг тусгайлан бүлэгээр зохицуулжээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, дээрх хуулиас гадна, зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллэээ. Засгийн газрын тогтоолоор,
Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барихад шаардагдах 6132.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралтаараа баталжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 22
МХЭАХННХ шатахуун үнэ буулгалаа
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд шатахууны үнэ доод тал нь 150 төгрөгөөр буух боломжтой гэж саяхан хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийж Засгийн газарт шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байсныг та бүхэн мэдэж байгаа.Тэгвэл түүний хэлсэнчлэн зарим шатахуун түгээх компаниуд эхнээсээ үнээ бууруулж эхэлсэн байна. Тухайлбал, М.Oil групп 100-150₮-өөр бууруулсан гэдгээ өнөөдөр мэдэгдээд байна. МХЭАХННХолбооны зүгээс цагаан сарын өмнө хэрэглэгчдэд хямд шатахуун хэрэглэх боломжийг олгож байгаад талархууштай.
-
2016 оны 1 сарын 22
Халх голын чөлөөт бүс байгуулахаар шийдвэр гарсан цагаас эхлээд янз бүрийн эсэргүүцэл өрнөж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс байр сууриа илэрхийлсэн нь шүүхэд дуудагдахад хүргээд байсан.
Тодруулбал, ХХАА-н сайд Р.Бурмаа өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс хүн гүтгэсэн хэмээн эсрэг нэхэмжлэл гаргасан.
Тэгвэл ХХАА-н сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал хойшилж байгаад өчигдөр иргэний хэргийн анханы шатны шүүхэд болжээ.Шүүхээс Р.Бурмаа сайдыг буруутай гэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд ялалт байгуулжээ.
-
2016 оны 1 сарын 22
Галт тэргэнд дайруулж амиа алдсан тохиолдол дахин гарав
Түгээх
2016-01-22 10:15:39 - Хууль
Төмөр замд, галт тэргэнд хүн дайруулж амиа алдлаа гэх мэдээлэл үе үе сонсогдох болов. Хамгийн сүүлд буюу өчигдөр төмөр Замын 396-р км-ийн 8-р зуутад галт тэргэнд дахин нэг хүн дайрагдаж нас барсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгахад Баянгол дүүргийн 18 хороонд оршин суух 49 настай эрэгтэй М нь 4301-р галт тэргэнд дайрагдаж нас барсан байжээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 22
Увс аймгийн прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн газар дээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүнгийн талаар ярилцсан ба түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах талаар “САР ШИНЭ” нэгдсэн арга хэмжээний удирдамж гарган ажилласан байна.
Мөн прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, замын байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас тест авч эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын хяналтын ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах зорилгоор сургалт зохион байгуулан ажилласан байна.
-
2016 оны 1 сарын 22
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Тавдугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь хэсгийн яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах талаар явуулсан үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн нь үр дүнтэй ажил болсон байна.
-
2016 оны 1 сарын 22
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх зорилгоор Теле камерын нэгдсэн хяналтын төвийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст байгуулжээ.
Ингэснээр дүүргийн хэмжээнд байрладаг 415 камерыг нэгдсэн байдлаар 24 цагийн турш хянах ба шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, тоон системээр өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай, нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтой.
Дээрх камеруудын 180 гаруй нь орон сууцны хорооллыг, 203 нь гудамж зам талбай, олон нийтийн газрыг, 28 нь гэр хорооллын гудамжийг хянаж эхэлжээ. Энэхүү хяналтын төв нь нэмж 1024 камер, 128 сүлжээний төхөөрөмж суурилуулах боломжтой ба өндөр хөгжилтэй орнуудын камерын нэгдсэн сүлжээтэй дүйцэхүйц болох суурь болжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлдээ жишиг болж 100 хувь камержсан “Аюулгүйн гудамж”-ыг бий болгох, гэмт хэрэгтнийг хяналтын камераар эрэн сурвалжлах, аливаа гэмт хэрэг, гэмт халдлагыг нэн даруй илрүүлж ойролцоох хөдөлгөөнт эргүүл болон цагдаагийн тасагт шуурхай мэдээлж техник технологийн хөгжлийг ашиглан ажиллах боломжтой болж байна.
-
2016 оны 1 сарын 22
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 21-нд болж хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг энд төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн гэж тус төвийн дарга О.Мөнх-Оргил нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Цаашид нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа 242 нэр төрлийн үйлчилгээг зөвхөн Үйлчилгээний төвөөс үзүүлдэг тогтолцоонд шилжих, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, тушаал шийдвэрээр албан ёсоор томилж, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ.
Түүнчлэн үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчилгээний нэгдсэн программд хөгжүүлэлт хийх, нэгдсэн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт албан хаагчдад үе шаттайгаар сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, банкны үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх саналтай байгааг хэллээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ 7 хоногоос үзүүлж эхэлсэн байна. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байгаагаас одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдээс маш их дэмжлэг авч байгаа. Төр иргэндээ тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж болдог гэдгийг харуулсан томоохон жишээ нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болсон. Тиймээс энэ төвийн үйлчилгээг улам илүү сайжруулах, үйлчилгээний төвд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах нь чухал гэдгийг онцлов.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээг улам сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 / 3
-
2016 оны 1 сарын 22
Энэ сарын 24-ний ням гаригт 14 цагаас Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болно. 2006 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү барилдааны анхныхад харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр түрүүлж байсан бол ноднин болсон уг барилдаанд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байлаа. Харин энэ жилийнхэд хэн түрүүлж, үзүүрлэн, шөвгөрөх бол...
Харцага цолны хүндэтгэл
2006онд улсын харцага Г.Элбэг түрүүлж, у.н Ду.Батбаяр үзүүрлэж
Их шөвөгт у.х Д.Рагчаа /у.з/ , у.х Г.Ганхуяг
2008 онд У.г И.Доржсамбуу түрүүлж, у.з Ц.Мягмарсүрэн үзүүрлэж
Их шөвөгт у.х Э.Батбаатар, у.х Л.Пүрэвжав
2009 онд У.х Л.Пүрэвжав түрүүлж, у.арс Д.Азжаргал үзүүрлэж
Их шөвөгт у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ у.з Д.Рагчаа
2010 онд У.з М.Өсөхбаяр түрүүлж, ц.х.а А.Бямбажав /у.х/ үзүүрлэж
Их шөвөгт у.х Л.Пүрэвжав, у.з Б.Соронзонболд
2011 онд У.з М.Өсөхбаяр түрүүлж, у.н Г.Эрхэмбаяр /у.а/ үзүүрлэж
Их шөвөгт у.арс До.Ганхуяг, у.арс Х.Мөнхбаатар
2012 онд У.а Х.Мөнхбаатар түрүүлж, у.з Д.Рагчаа /у.г/ үзүүрлэв
Их шөвөгт у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Ч.Санжаадамба
2013 онд у.г Д.Рагчаа түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэж
Их шөвөгт У.х Т.Санчир, у.н Б.Гончигдамба
2014 онд у.н Ду.Батбаяр у.з Б.Соронзонболд үзүүрлэж,
Их шөвөгт у.н Б.Пүрэвсайхан у.а Х.Мөнхбаатар
2015 онд у.н Р.Пүрэвдагва у.ав С.Мөнхбат
Их шөвөгт а.ав Г.Эрхэмбаяр у.х Э.Оюунболд нар тус тус шалгарч байжээ.
-
2016 оны 1 сарын 22
Хүйтний эрч өмнөх жилүүдийнхээс чангарч, гадаа -20 хэм хол давсан хүйтэн байгаа болоод тэр үү биднийг “Нарантуул” захад очиход хөл хөдөлгөөн тун багатай байлаа. Харин цагаан сар болох гэж байгааг илтгэх мэт монгол дээлний худалдааны тасаг, торго дурдан зэрэг метрын бараа борлуулдаг хэсгүүд л нэлээд хөдөлгөөн их байв.