-
2016 оны 1 сарын 25
ЧД-12 “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгын хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад: ЧД-12 хороонд суух, Ж /эм.25н/-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх. Мөн Булгийн ... тоотод суух Ө /эм.23н/-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнх. Мөн Булгийн .... тоотод суух Д /эм.58н/-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2ш, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг ЧД-13 хороонд суух М /эр.18н/ нь 3 удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ЧДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 25
БГД-7 “ГССҮТ-н түлэнхийн тасагт түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад:Төв аймаг Зуун мод сумын 4-р багт суух О /эм.4н/ нь халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад: Завхан аймаг: Улиастай сумынанд суух Б /эм.03н/ нь тогоотой халуун шөлөнд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 23-нд авч шалгахад: Баянхонгор аймаг: Бөмбөмгөр сумын 1-р багт суух Т /эр.1.9н/ халуун тогоотой хоолонд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 25
Судлаачдын зүгээс зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Харин Замын цагдаагийн газраас өгч буй мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.
-
2016 оны 1 сарын 25
рлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд ”Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгийн нээлт болно.
12 минутын өмнө
12.30 цагт: Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.
12 минутын өмнө
12.00 цагт: Улсын филармонид ”Жингийн цуваа” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
12 минутын өмнө
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаарх хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
12 минутын өмнө
09.00 цагт: УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно.
13 минутын өмнө
09.00 цагт: Монгол-Унгарын бизнес форум МҮХАҮТ-ын Их Танхимд зохион байгуулагдана.
13 минутын өмнө
09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд зохион байгуулна.
13 минутын өмнө
09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах ”Ослын үеийн удирдлагын систем” сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ.
13 минутын өмнө
08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.
13 минутын өмнө
-
2016 оны 1 сарын 25
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.
Тухайлбал, өнөөдөр 11:00 цагт тус газраас 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаарх ”Шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ. Өнгөрсөн онд Монгол Улсын шүүх эрүү, иргэн, захиргааны нийт хичнээн хэрэг хянан шийдвэрлэсэн, энэ нь өмнөх оныхтой харьцуулахад өссөн, буурсан эсэх үзүүлэлтүүдийг гэмт хэргийн төрөл тус бүрээр нарийвчлан гаргасан (өнгөрсөн онд Өршөөлийн тухай хууль хэрэгжсэн) нэгдсэн дүн мэдээг танилцуулах тул ажээ.
-
2016 оны 1 сарын 25
Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон 2, 4, 6, 8, 0-ээр төгссөн бол нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны Бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны Ням гарагт замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан байна.
-
2016 оны 1 сарын 25
Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интэрнэшнл” групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.
-
2016 оны 1 сарын 25
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар М.Хүдэрбаатарыг зөвлөхөөр томиллоо. Ингэснээр М.Хүдэрбаатар нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон, ажиллаж байгаа анхны хүн болж байна. Тэрбээр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зөвлөхөөр ажиллалаа.
-
2016 оны 1 сарын 25
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдаа үүсгэх, арвижуулах үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.
-
2016 оны 1 сарын 25
2016 оны 01 дүгээр сарын 24-ний 20 цагаас 01 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
-
2016 оны 1 сарын 24
МҮБХ, Жем интэрнэшнл групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин тэргүүтэй 224 бөх зодоглож байна. Сумын цолтой болон залуу бөхчүүд багтаагүй аж. Барилдааныг Жем интэрнэшнл компаний ажилтан, амгийн арслан Д.Баттогтох нээж хэлэхдээ Сүүлийн жилүүдэд харцага цолтнуудаас маань улсын наадмын түрүү бөх тодорсоор байгаад манай компаний хамт олон их бэлгэшээж, баярлаж явдаг гэж онцолсон юм.
Хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхохоор Ч.Өвгөнхүү, Д.Сэрээтэр, Ц.Юүвээ,, О.Бахыт, Ж.Бор, Г.намсрайжав, Ж.Намжилдорж, Г.Элбэг, Э.Батбаатар нарын харцагууд индэрт тухалжээ.
Залуу арслан Э.Оюунболд, заан Б.Батмөнх нар хамгийн түрүүнд учраа бөхөө давж, тугаа тойрлоо.
-
2016 оны 1 сарын 24
Дээл зөрүүлдэж эсгэх арга
-
2016 оны 1 сарын 24
ХХААЯ-ны дэргэд “Малчин лавлах 109” тусгай дугаарын ажиллуулж эхлээд зургаан сар болж байгаа. Энэхүү утсанд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулахаас гадна цаг агаарын мэдээ, малын халдварт өвчин, малчдын ахуй амьдралтай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
“Малчин лавлах 109” тусгай дугаарт бүх үүрэн телефоны оператороос үнэ төлбөргүй холбогдож мэдээллээ өгөх боломжтой бөгөөд алдуул болон олсон малын зарыг “Сүлд” телевизээр өдөрт гурван удаа, ЦЕГ-ын “Дуулга” студийн мэдээллийн хөтөлбөрөөр пүрэв гарагт нэг удаа мөн www.todsureg.mn сайт дээр байршуулан олон нийтэд түгээж байна. Өнгөрсөн хугацаанд 123 иргэний 1200 гаруй малыг олж эздэд нь хүлээлгэн өгсөн бол 130-аад мал эзэн нь олдоогүй, лавлахын архивт бүртгэлтэй байна. Түүнчлэн одоогийн байдлаар 500 гаруй иргэний 3000 орчим алдуул малын зарыг дээрх мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд түгээн зарлуулж байна.
Өнгөрөгч оны 11 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын малчин Д.Батдоржоос бор азарга бүхий 18 тооны адуу олдлоо гэх мэдээллийг “Малчин лавлах 109”-т өгсний дагуу шуурхай ажиллан эзнийг нь олж, энэ сарын 19-ны өдөр адууг нь хүлээлгэн өглөө. Эдгээр адуу нь өнгөрсөн 10 дугаар сард Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр гэдэг газраас алга болсон бөгөөд тус сумын малчин С.Доржготовынх байжээ.
-
2016 оны 1 сарын 24
Цас их орж, шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим замын зорчих хэсэг нарийссан тул хөдөө орон нутгийн замыг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийг зорчуулахгүй зогсоогоод байсан юм. Тодруулбал, өчигдөр Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн 14.00, 18.00 цагийн автобус, Говь-Алтай аймгийн 15.00 цагийн автобус, Дундговь аймгийн 14.00 цагийн автобус, Өмнөговь аймгийн 16.00 цагийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан. Тэгвэл замын нөхцөл байдал харьцангуй дээрдсэн тул зам, давааг нээж, нийтийн зорчигч тээврийн автобуснууд замдаа гарчээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, шатах тослох материал, шатахууны нөөцтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг зөвлөж байна.
-
2016 оны 1 сарын 24
”Ээж хайрхан” констракшны нэрэмжит, өндөр зэрэглэлтэй даамчдын түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ”Алтан хүү” клуб дээр болж байна. Тэмцээн рапид тоглолт (15 минутаар тоглодог)-ын дүрмээр явагдах бөгөөд 17.30 цагт өндөрлөх юм.
-
2016 оны 1 сарын 24
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөддөр эхэлнэ. Айлчлал 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
-
2016 оны 1 сарын 24
Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.
Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.
Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.
Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.
Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.
Долоон бурхан одны тэгширдэг цаг:
Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.
-
2016 оны 1 сарын 24
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах, аврах ангийн шинэ барилгатай болжээ. Ингэснээр гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд шуурхай тусламж үзүүлэх боломж тус аймгийн Онцгойгийнхонд бүрджээ. Мөн албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болж байгаа юм. Онцгой байдлын газрын хоёрдугаар зэрэглэлийн Гал унтраах, аврах анги нь 36 албан хаагчтай. Говьсүмбэр аймгийн хувьд ахуйн гал түймэр, салхи шуурга, зам тээврийн осол ихэвчлэн тохиолддог. Өвлийн улиралд иргэд цасанд боогдож автомашинтайгаа хээр, гадаа суух, төөрөх зэрэг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагуудад зонхилон ажиллаж байна. Гал унтраах, аврах ангийн барилга нь найман айлын орон сууцын хамт баригдсан. Албан хаагчид өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаас орон сууцны түлхүүрээ гардан авлаа. 2015 онд Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулахад 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, албаны чадавхийг бэхжүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь 2015-2016 онд Дархан- Уул, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байгаагаас хамгийн анхны ангийн барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авч байгаа нь Говьсүмбэр аймаг болж байна. Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Гал унтраах, аврах анги нь 4300 м кв талбайтай, гурван давхар барилга юм. Барилгын гүйцэтгэгчээр “Зос трейд” ХХК ажиллаж ангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд ийнхүү хүлээлгэн өглөө. Гал унтраах, аврах ангийн барилга нь Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хувьд гал унтраах, аврах ангийн хуучин барилга нь баригдаад 25 жил болсон юм байна.
-
2016 оны 1 сарын 24
Энэ сарын 24-ний ням гаригт 14.00 цагаас Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болно. 2006 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү барилдааны анхныхад харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр түрүүлж байсан бол ноднин болсон уг барилдаанд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байжээ.
-
2016 оны 1 сарын 24
эрхэмлэ, ажлын төлөө хэт бүү улайр. Амьдралаас хүсч буй зүйлийнхээ жагсаалтыг гарга. Амраг тань адилхан зүйл сонирхохгүй, таалагдахгүй байгаа нь таныг зовоох байх. Урам хугарвал чимээгүй газарт хэсэг зуур сууж, зөн совингоо чагна. Тун удахгүй хариу заавал ирнэ. Харилцан ярилцаж байхад эсвэл зүүдэнд ч ирж магадгүй. Хүслийн жагсаалтаа хөргөгчин дээрээ наагаарай.