-
2016 оны 1 сарын 21
Прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Прокурорууд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагналаа. Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн онд хэр тайван байв?
-Сэлэнгэ аймгийн Прокурорын газар бусад аймгийнхныг бодвол онцлогтой. Хоёр сум дундын прокурорын газартай. Улсын ерөнхий прокурорын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүллээ. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 793 хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Прокурорууд 1150 орчим хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Аймгийн хувьд гэмт хэргийн гаралт 3.8 хувиар өссөн дүнтэй гарсан. Үүний дотор анхаарал татаж байгаа хэрэг нь хүн амины хэрэг 2.5 дахин өссөн. ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан иргэдийн дамжин өнгөрөх нэмэгдсэнээр хууль бус эд зүйлс хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Түүнчлэн согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өсч 21.9 хувиар өссөн. Үүнийг дагаад хүн амины гэмт хэрэг өснө. Мөн бусдын биед хүнд гэмтэл учруулах, хулгайн гэмт хэргийн гаралт өссөн байна. Харин малын хулгай, эм бэлдмэл бодис хууль бусаар тээвэрлэх тохиолдол буурсан. Бид энэ онд Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллана. Түүнээс гадна аймагтаа прокурорын ажилтнуудынхаа сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Иргэд ямар төрлийн эд зүйлс хууль бусаар нэвтрүүлж байна вэ?
-Архи, согтууруулах ундаа, ургамлын тос, шампанск зэргийг маш их хэмжээгээр оруулж ирдэг. Гэхдээ орон нутгийн иргэдийг хөлсөлж хууль бус ажиллагаандаа татан оролцуулж байна. Хуулийн заалтыг шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар өөр өөрөөр хэрэглэж байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хүндрэлтэй тал бий. Энэ асуудлыг удирдах ажилтны зөвлөгөөнд хэлж танилцуулсан.
-Сэлэнгэ аймагт оны өмнө валютын ченжийн амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн шалгалт ямар шатандаа явж байна вэ?
-Алтанбулаг суманд ченжийн аминд хүрч, цогцсыг нь шатаасан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорын хяналтад ирээд байна.
-Хэд хоногийн өмнө цэргүүд хилийн манаагаа орхиж оргосон. Уг хэрэг юунаас болж гарсан нь эцэслэн тогтоогдсон уу?
-Цэргийн ангийн үйл ажиллагаатай холбоогүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Хоёр цэргийн нэг нь эмнэлэгт байгаа. Нөгөөд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Прокурор байнгын хяналт тавьж, долоо хоног тутамд очиж уулзаж байгаа.
-
2016 оны 1 сарын 21
Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 21
МОНГОЛЧУУД ЭНХ АМГАЛАН АМЬДРАЛААРАА ДЭЛХИЙД ҮЛГЭРЛЭХ БОЛОЛЦООТОЙ
-
2016 оны 1 сарын 21
Эрэн сурвалжилж байсан этгээдийг олжээ
-
2016 оны 1 сарын 21
ШӨХТГ хэвлэл мэдээлэлтэй хамтарч иргэдийг гэгээрүүлнэ
-
2016 оны 1 сарын 21
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд зохих журмын дагуу үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 21
Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайзад худалдаалж байсан сүлжээг илрүүлжээ.
-
2016 оны 1 сарын 20
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-д “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ
Үүнд, Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир нь худалдан авсан барилгын үнэ 4.320.000.000 /дөрвөн тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын өмчлөлийн эрхийг шилжүүлэн олгохоор болсон байна. Мөн “Эко тунамал” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 135.500.000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын өмчлөх эрхтэй болсон бол “Таван богд трейд” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 23.850.000 000 /хорин гурван тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн наймдугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” сонины хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг газрынх нь хамт өмчлөх эрхээ авчээ.
Өнгөрсөн онд хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж, 24 тэрбумаар Абдул Карим гэгч Монголын иргэншилтэй гадаадын иргэн авсан ч, дараахан нь хэвлэх үйлдвэрийн худалдаж авахаасаа татгалзсан. Тиймээс дуудлага худалдааны журмын дагуу дараагийн саналыг хэлсэн “Таванбогд” групп 23.8 тэрбумаар авахаар болсон бөгөөд ийнхүү албан ёсоор тус группын өмчлөлд шилжээ.
-
2016 оны 1 сарын 20
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, “Баярс констракшн” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын эдийн засаг, барилгын салбарын хөгжилд хамтын хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган үр өгөөжийг дээшлүүлэх, цаашид харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх Захирал Б.Нэмэхбаатар нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих төслийг хэрэгжүүлэх, орон сууцны цахим мэдээллийн сан байгуулах, шинээр байгуулж буй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, “Баярс констракшн” ХХК-ийн захирал Н.Баянсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Талууд санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийх санаачилга гаргах, Улаанбаатар хотын хуучин барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, сэргээн засварлах, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 20
Монгол Улсын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Аялал Жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллана. Үүнд:
Нийслэл ба түүний ойролцоо бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аялал жуулчлалын худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэг стандарттай болгох
Улаанбаатар хотод Монгол брэндийн олон улсын стандартад нийцсэн худалдааны төв бий болгох
Нийтийг хамарсан аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах
Дотоод, гадаадын жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх жуулчны мэдээллийн төв байгуулах
Аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор нийслэлд худалдаа үйлчилгээ, үзвэрийн газрын цогцолбор байгуулах
Шинэ нисэх онгоцны буудал орчмын газар нутгийг аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, дамжин өнгөрөх жуулчдыг татах зорилгоор “Khan city” бий болгох, бүтээн байгуулах тал дээр дэмжиж ажиллах
Улаанбаатар хот орчмын аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс болохуйц газруудыг тодорхойлж, худалдаа үйлчилгээ болон үзвэрийн газар бүхий цогцолбор байгууламжуудыг тараан байршуулах
Шууд нислэггүй бүс нутгууд руу захиалгат нислэг үйлдэх зорилгоор түрээсийн онгоцны тоог нэмэгдүүлэхийг дэмжин ажиллах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 20
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах байцаагч нарт 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ял тэнсэгдсэн, хойшлуулсан болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан ялтнуудад хяналт тавихад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хяналтын явцад гарч байгаа алдаа зөрчил, түүнийг арилгах, дахин тийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар заавар, чиглэл өгч, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/05, А/09 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих” журмыг танилцуулсан байна.
Сургалтанд Цагдаагийн хэлтсүүдийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нар бүрэн хамрагдсан байна.
-
2016 оны 1 сарын 20
“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес уулзалт яг одоо болж байна. Энэ үеэр хамтран зохион байгуулагч Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэгээс тодруулга авлаа.
-
2016 оны 1 сарын 20
”Ёндоотой Цагаан сар” үзэсгэлэнд хямд үнээр олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна
Үндэсний их баяр цагаан сарын бэлтгэл аль хэдийнэ эхэлжээ. Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж, “Ёндоотой Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа Монголын ”Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв” ордонд энэ сарын 18-наас 24-нд зохион байгуулагдаж байна. Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө орон нутагт өрхийн бизнес эрхлэгчид голчлон оролцож байгаа юм.
Нийт 80 гаруй байгууллага, жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож байгаа үзэсгэлэн худалдаанаас сар шинийн идээ шүүс, ус ундаа, архи дарс болоод сар шинийн гарын бэлэг, өмсөх гоёлоо ч авч болох ажээ. Сар шинийн бэлтгэлээ эрт хийж зардалаа хэмнэхийг уриалан үйлдвэрийн АНХДАГЧ ҮНЭЭР ” Ёндоотой Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Тэгвэл бид сар шинийн сурвалжлаагаар тус үзэсгэлэн худалдааг зорьж дараах мэдээ мэдээллийг бэлтгэлээ.
Цагаан идээ, хэвийн боов, гар урлалын бүтээгдэхүүнүүдээс эхлээд сар шинийн идээгээ чимэглэх тавгийн чихэр, сүү, тараг гээд олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.
Ингээд цагаан идээ, арвайн гурилаараа Монголдоо танигдсан Говь-Алтайн иргэн Д.Өлзий-Оршихтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Би Говь-Алтай аймгаас ирээд нийслэлчүүддээ Алтайн сайхан брэнд бүтээгдэхүүнээрээ үйлчилгээ үзүүлж байна. Манай Алтайд олон сайхан бүтээгдэхүүн хийдэг. Тухайлбал, Чандмань тайшир суманд тарьдаг Халтар арвайн гурил, Сулхирын гурил гээд элэг, цөс, бөөр, сахарт сайн гурил зарагдаж байна.
Нойргүйдэл, цус багадалт, ядаргаанд сайн Сулийн гурил гэж байна. Мөн манай Алтайчууд чипсэн ааруул хийж байгаа. Хүүхдүүдэд төмс идүүлж байхаар кальцийг нь нөхөх зорилготой чипсэн загвартай ааруул бий. Сар шинийн баярт зориулсан бэлгийн хайрцаг савалгаатайгаар ч зарагдаж байна. Нийслэлчүүд манай бүтээгдэхүүнүүдийг утсаар яриад, зорьж ирж авч байна. Нийслэлчүүддээ арвайн гурил, чипсэн ааруул, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ аваарай гэж уриалж байна” гэлээ.
Говь-Алтайн брэнд чипсэн ааруулны хувьд савалгаанаасаа шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй байгаа юм байна.
Харин арвайн гурил 3кг нь 3500, 5кг нь 5000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Мөн тус үзэсгэлэн худалдаанд “Талх чихэр”, “Суман гүн”, “Бамбууш” зэрэг компанийн сар шинийн хэвийн боов, еэвэн үйлдвэрийнхээ үнээр зарагдаж байгаа юм.
Цаашлаад дээл хувцас, сар шинийн бэлгийн худалдаа ч хийгдэж байсныг дуулгах нь зүйтэй биз ээ.
Харин чихэр, жимс төдийлөн зарж харагдахгүй байлаа. Гэвч “Бор шоон оргил” ХХК ОХУ-ын үйлдвэрээс шууд оруулж ирдэг өнгө будаггүй, сахарын агууламжгүй, органик чихрийн худалдаа явуулж байлаа. Өнгө үзэмж, амт чанар сайтай байгааг үйлчлүүлэгчдийн зүгээс онцолж байна.
Мөн зөгийн балтай вафль анх удаа худалдаалж эхэлснээрээ онцлог байгаа аж.
Үнийн хувьд 7000-20000 мянган төгрөгөөр зарагдаж байна.
Цаашлаад “Монгол Алтайн Барагшун” үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Барагшун нь 40 гаруй макро, микро эрдэс бодис болон олон төрлийн витамин, амин хүчил фермент органик хүчил агуулдаг тул биеийн , бодисын солилцоог зохицуулах эд эсийн нөхөн сэргээлт, биеийн эсэргүүцлийг сайжруулах, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчлэлтэй юм.
Мөн Монголд анх удаа барагшуныг шингэн хэлбэрээр бүх насны хүмүүс шууд ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэж байна.
Нэг уут барагшун 800 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Түүнчлэн, “Тэрэлж шонхор” компаниас өөрсдийн брэнд болсон Хатан цайгаа үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн байлаа. Хатан цайны хувьд хийц, амт чанар сайтай юм. Улмаар сар шинийн баярыг тохиолдуулаад сав баглаа боодлоо шинэчилж, бэлгийн хайрцагтай болсон байна.
Энэхүү бүтээгдэхүүн нь мөн үйлдвэрийн үнээр зарагдаж байгаа аж. Арвайтай ногоон цай, сахар гээд олон төрлийн бүтээгдэхүүнүүд ч нэмэлтээр худалдаалагдаж байна.
Ийнхүү ”Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв”-д болж байгаа сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн өргөн дэлгэр болж байна.
Удахгүй ээлжит сурвалжлагыг хүргэх болно.
-
2016 оны 1 сарын 20
Лам нар хувцсаараа үзэсгэлэн, худалдаа гаргана
Сүхбаатар аймгийн “Эрдэнэмандал” хийд энэ сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо лам хуваргуудын хувцсаар үзэсгэлэн, худалдаа гаргахаар зэхэж байна. Буддын шашины лам нар ямар хувцас өмсдөг, хуврагуудын зэрэг дэвийг хувцсаар нь хэрхэн илэрхийлдэг нь энгийн хүмүүст сонин байж магад. “Гандантэгчэнлин” хийдийн дэргэдэх Шашины их сургуулийн зааланд болох уг үзэсгэлэн, худалдаагаар лам дээл, орхимж, хүрэм, хантааз, дан цамц, шарваар, цүнх зэрэг лам нарын хэрэглэдэг бүхий л зүйлийг хямдхан зарна. Эдгээрийг “Эрдэнэмандал” хийдийн оёдолчид оёжээ.
-
2016 оны 1 сарын 20
Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн харьяалалтай бүлэг иргэд 16 идлэг шонхор шувууг ОХУ-руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Баян-Өлгий аймгийн хуулийнхан илрүүлж, эрүү үүсгэн шалгажээ. Харин Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ. Сэлэнгэ аймагг гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.
-
2016 оны 1 сарын 20
Энэ сарын 11-нд Хятадад шувууны томуугийн A(H7N9) вирусын хүний халдварын лабораториор батлагдсан 10 шинэ тохиолдолд бүртгэгдэж, гурван хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
-
2016 оны 1 сарын 20
Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд хулгай оржээ. Хулгайн хэргийг өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдсэн болохыг албаны хүмүүс мэдээлэв. Өвөрхангай аймгийн цагдаагийнхны мэдээлснээр хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ. Эдгээр бурхадууд нь хосгүй үнэт соёлын өвд багтдаг юм.
XVIII зууны дунд үед хамаарах, олон арван сая төгрөгөөр үнэлэгдэх бурхдыг хулгайлсан хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 20
Улсын хэмжээнд 1200 адуу, 16 шонхрын хэргийг шалгаж байна
Улсын прокурорын ерөнхий газарт орон нутгийн прокурорууд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан, Прокурорын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр боллоо. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын тухайд өнгөрсөн онд нийт 833 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ. Харин 2015 онд 633 эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Гарсан эрүү хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байжээ. Жишээлбэл, бурхны соёлын үнэт өвүүдийг хулгайлж, бусдад нууцаар худалдан, борлуулах хэрэг тав бүртгэгдсэн байх юм. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “Эрдэн зуу” хийдээс соёлын үнэт өвүүд болох бурхад алдагдсан. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа гэнэ, Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард тус аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн аравдугаар ангийн сурагч амиа алдсан хэрэгт эрүү үүсгэн, нэг иргэнийг сэжигтнээр татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Ц.Ариунболд прокурор ярилаа. Одоогоор талийгаачийн цогцост хийсэн шүүх, эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Баян-
Өлгий аймгийн тухайд ОХУ-ын иргэд, цөөн тооны Монгол иргэдтэй хамтран тус аймгийн малчдын малыг хилээр хууль бусаар гаргах, хулгайлах хэрэг нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй адууг ОХУ-ын хилээр хэн хулгайгаар гаргасан бэ гэдгийг тус аймгийн хуулийн байгууллагынхан илрүүлж чадаагүй байна.
Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн харьяалалтай бүлэг иргэд 16 идлэг шонхор шувууг ОХУ-руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Баян-Өлгий аймгийн хуулийнхан илрүүлж, эрүү үүсгэн шалгажээ. Харин Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ. Сэлэнгэ аймагг гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.
-
2016 оны 1 сарын 20
Мөсний шагайн 16 дахь удаагийн улсын аваргын тэмцээнд Архангай аймагт болж аваргууд тодорчээ.
-
2016 оны 1 сарын 20
БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол энэ сарын 17-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн.