-
2016 оны 1 сарын 20
Сурагчдын улирлын амралтыг сунгахгүй
2016 / 01 / 19 | 17:36 | Нийтэлсэн: Ж.Болор | 0
Сүүлийн үед хүйтний эрч чангарсантай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгахаар болсон гэх мэдээлэл гарсан.
Үүнийг албаны эх сурвалжаас тодруулахад “Сурагчдын улирлын амралтыг сунгахгүй. Хичээл ирэх долоо хоногт эхэлнэ” гэв. Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу ирэх даваа гарагт бүх ангийнхны хичээл эхлэх юм.
ЕБС-ийн бага ангийн сурагчид 5 долоо хоног, дунд ангийнхан 3 долоо хоног, ахлах ангийнхан нь 2 долоо хоног тус тус амраад ийнхүү гуравдугаар улирлын хичээл эхлэх гэж байна.
-
2016 оны 1 сарын 20
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. Их хүйтэн 23:55 цагт эхэлнэ.
-
2016 оны 1 сарын 20
2016 оны 01 дүгээр сарын 19-ний 20 цагаас 01 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
-
2016 оны 1 сарын 19
“Мон дулаан трейд” компани хууль бусаар алт олборлож байна гэв
Түгээх
2016-01-19 13:46:31 - Нийслэл
Zaamar
Зураг: Алт олборлолт (Төв аймгийн Заамар сум)
Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Авдар баян” компанийн ерөнхий захирал Ц.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Манай компани нь 1995 оноос Төв аймгийн Заамар сумын Улаан Шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж ирсэн. 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай манай тусгай зөвшөөрлийн 55,46 гетар талбайг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцласан. Харин 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор тус тус батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй гэсэн лавлагааг БОНХАЖЯ-наас гаргуулан авсан юм. Үүний дагуу хасалт хийлгэсэн дээрх талбайг шинээр ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гарган хөөцөлдөж байна. Энэ хугацаанд “МОН ДУЛААН ТРЕЙД” компани нь уг талбайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс ямар ч бичиг баримт, АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХӨРС ХУУЛАЛТ ЯВУУЛЖ ЭХЛЭЭД БАЙНА. Уг компанийн хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат болон Мэргэжлийн хяналтын газраас 13 сая төгрөгөөр торгосон боловч үйл алттай шороог тээвэрлэн зөөж, угааж эхлээд байна. Иймээс төрийн болон мэргэжлийн байгууллагын тушаал шийдвэрийг үл ойшоон хууль бус үйл ажиллагаа явуулж буй энэ компанийн талаар Уул уурхайн яам болон төр засгийн холбогдоох байгууллагуудад мэдэгдэхийг хүсч байна” гэлээ.
-
2016 оны 1 сарын 19
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт маргааш буюу Лхагва гарагт Шангри-Ла зочид буудалд 9 цагаас эхэлнэ. Нэгдсэн хуралдаан 12:00 цаг хүртэл үргэлжилж, 14:00-17:00 цагийн хооронд салбар хуралдаан болно.
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Мөн хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 19
Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сумын малчдад аймгийн нөөцөнд байсан өвчийг үнэгүй тарааж эхэлжээ.
-
2016 оны 1 сарын 19
Улсын Дээд шүүх 2015 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2349 хэрэг хүлээн авч шүүх хуралдаанаар 1953 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувь нь иргэний , 19.6 хувь нь эрүүгийн, 18.5 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 520 хэрэг хүлээн авч, 383 хэргийг шүүх хуралдаанаар хянаж шийдвэрлэж, 87 хэргийг хянан буцааж, 43 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 54 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7 хэрэг хэлэлцсэн аж.
Эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны журмаар хүлээн авсан хэргээс нэг шүүгчид 67 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн эрүүгийн 383 хэргийн 50.1 хувь буюу 192 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 29.5 хувь буюу 113 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 20.3 хувь буюу 78 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 78 тогтоол, магадлалтай хэргээс 51.2 хувь буюу 40 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 25.6 хувь буюу 20 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 11.5 хувь буюу 9 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 8.9 хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2.5 хувь буюу 2 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалыг хэвээр үлдээжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 119-аар буюу 18.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 101-ээр буюу 20.8 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 32-оор буюу 32.3 хувиар тус тус буурсан байна.
Мөн Танхимын тэргүүний “шүүхийн харьяалал тогтоох тухай” захирамж 58, бусад захирамж 286, мэдэгдэх хуудас 107 гарсан ажээ. .
Иргэний шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1435 хэрэг хүлээн авч, 1155 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 157 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 53 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 13 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 17 хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 84 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 14 хэрэг хэлэлцжээ.
Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 151 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1155 хэргийн 55.7 хувь буюу 643 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 12 хувь буюу 139 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 21.7 хувь буюу 250 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 10.6 хувь буюу 123 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон 139 шийдвэр, магадлалтай хэргээс 74.1 хувь буюу 103 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 25.9 хувь буюу 36 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 375-аар буюу 26.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 330-аар буюу 27.3 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 33-аар буюу 22.5 хувиар тус тус өссөн байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1155 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 772, Хөдөлмөрийн тухай хуулиар 247, Гэр бүлийн тухай хуулиар 44, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 41, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, бусад хуулиар 46 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Захиргааны шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 464 хэрэг хүлээн авч, 362 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 17 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 14 хүсэлтийг шийдвэрлэж, 48 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 50 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.5 хэрэг хэлэлцжээ.
Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 56.1 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 362 хэргийн 65.7 хувь буюу 238 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 16.5 хувь буюу 60 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 17.6 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 54-өөр буюу 12.2 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 56-ээр буюу 18.3 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 12-оор буюу 27.3 хувиар тус тус өссөн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 362 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 100, Газрын маргаан 88, Татварын маргаан 38, Ашигт малтмалын маргаан 16, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 12, Төрийн хяналт шалгалттай холбоотой 10, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой 9, Орон сууц хувьчлалтай холбоотой 6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 2, Сонгуулийн маргаан 1, бусад маргаан 80 байна.
-
2016 оны 1 сарын 19
Монголын хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу нэвтрүүлэгт нийт 27 оролцогч авъяас билгээ сорьсноос шилдэг 8 оролцогч 4-р шатанд тунаж үлдсэн.
-
2016 оны 1 сарын 19
Ойрын хугацаанд хүйтэн өдрүүд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 24-нөөс хүчний эрч сулрах төлөвтэй байна. 20, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-22-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус,
Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус,
Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус,
Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 19
Монгол улсын боловсролын салбарт анх удаа АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэнэ
-
2016 оны 1 сарын 19
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Тариалан сумын “Намнан”-ийн ар гэдэг газарт монгол хэл мэдэхгүй гадаадын жуулчид автомашин нь эвдэрч суусан тухай дуудлагыг нутгийн иргэд өгчээ.
-
2016 оны 1 сарын 19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас өнгөрсөн жилүүдэд төрийн өмчийн 428 сургуульд орчин үеийн физик, химийн лаборатори олгосон.
-
2016 оны 1 сарын 19
Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг энэ баасан гаригт буюу 22-нд Дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ.
-
2016 оны 1 сарын 19
Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж, Японы зах зээлд нийлүүлж эхэллээ
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албаны төлөөллүүд энэ сарын 16-нд “Хөгжлийн банк”-ны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. Бондын хөрөнгөөс Дархан-Уул аймагт 70 гаруй тэрбум санхүүжилт хийгджээ. Тухайлбал, Дархан- Улаанбаатарыг холбосон авто замын шинэчлэл, ТОСК-ийн 1000 айлын орон сууц барих төсөл, шинээр барьж, байгуулах орон сууцны цахилгааны шугамыг барих зэрэг ажлуудыг санхүүжүүлэхээс гадна ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 80 гаруй үйлдвэрт дэмжлэг үзүүлжээ. Энэ удаад “Хөгжлийн банк”-аас тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан 9 үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцав.
Консервны лааз үйлдвэрлэж, 6 сая ам.долларыг дотооддоо шингээх боломж
Томилолтын багийнхны үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцсан дараагийн баялаг бүтээгч нь Дархан-Уул аймагт шинээр нээгдсэн “Монгол лааз үйлдвэр”-ийнхэн юм.
Мал аж ахуйгаа дагуулаад үндэсний компаниуд жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэхдээ лаазыг нь гадаадаас импортоор авдаг. Харин удахгүй дотоодоосоо хангах боломжтой болжээ. “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.
Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж жилдээ 6 сая ам.долларыг гадагшаа урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын урсгал зогсох боломжтой болох нь Монголчууд бие биенийгээ дэмжиж, үндэснийхээ үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, том үйлдвэрүүд нь жижгүүдийнхээ үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмнэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч ашиглаж, төрийн худалдан авалт үндсэрхэг болж үйлдвэрлэл хөгжинө. Үйлдвэрүүд хоорондоо сүлжээ үүсгэж шаардлагатай материал, бүтээгдэхүүнийг заавал гадаадаас авалгүй дотоодоосоо худалдан авалт хийвэл борлуулалт эрс нэмэгдэх бололцоотой аж. Аль болохоор л импортыг багасгаж, өөрсдөө үйлдвэрлэж байж бид бүтээгч, үйлдвэрлэгч орон болно. Барилгын компаниуд барилга барихдаа “Хаан” ноосоор дулаалга хийж, хүнсний үйлдвэрүүд “Монгол лааз” аа сонгож элэгний нухаж, жигнэсэн махаа савлаж зарахад л олон монгол хүний дуслуулсан хөлс бүхэн түүнд шингэж, нэмүү өртөг бий болсоор байна.
Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Япон руу экспортлож байна
Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжвэл өндийдөг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь ахиц гардаг гэдгийг харуулж байна. Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг ”Эко-Ноос” ХХК үйлдвэрлэж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд тус компани 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр дүнд Монголчууд дотооддоо хортон шавьжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортлох болжээ. Тус компанийн ”Хаан ноос” нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн учир чийгтэхгүй, дулааныг удаан хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай юм байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг Япончууд хэдийнэ судлан тогтоожээ.
Ноос бол уул уурхайтай харьцуулахад эргэн нөхөн төлждөг баялаг. Ухаад дуусгана гэж үгүй. Монголчууд хоньтой байгаа цагт түүхий эдийн хомсдолд орохгүй. Тэгээд ч хонин сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
-
2016 оны 1 сарын 19
Засгийн газрын богино хугацааны үнэт цаас буюу 52 долоо хоногийн хугацаатай 10:39 үнэт цаасыг нэгж бүрийг нь 86 мянга 837 төгрөгөөр үнэлж 15.2 хувийн хүүтэйгээр арилжжээ.
-
2016 оны 1 сарын 19
Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын наймны өдрүүдэд цагаан идээ, махны өргөтгөсөн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 1 сарын 19
БХЯ-ны дарга нар өөрийн нэр хүнд, албан тушаалаа ашиглан үе залгамжлагчдаа төрийн зардлаар хилийн чинад өндөр боловсрол эзэмшүүлэхээр илгээсэн авч тэдний эрх танхи хөвгүүд чанга хатуу цэргийн дэг, сургалтын аяыг даалгүй эхнээсээ сургуулиа хаясан байна.
Тухайлбал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан эдүгээ яамныхаа ТЗУГ-ын даргаар ажиллаж буй хошууч генерал З.Болдбаатар БХИС-ийн захирлын албыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийнхөө хүүг БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуульдаа элсүүлэн улмаар Туркийн Цэргийн сургалттай тусгай сургуульд явуулсан байдаг. Харамсалтай нь хошууч генералын танхи хүүд лалын ертөнц таалагдаагүй юу эсвэл цэргийн хатуу сахилга батын аяыг даалгүй шантарсан уу ямартай ч өвлийнхөө амралтаар эх орондоо ирээд буцаагүй гэнэ билээ
-
2016 оны 1 сарын 19
УИХ-ын өргөдлийн байнгийн хорооны дарга Ж.Батзандан болон УИХ гишүүн Сарангэрэл нар удахгүй УИХ аар ”Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай””Эм эмнэлгийн хэрэгслийн тухай ” хуулиуд хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх эмнэлэг ХХК,Энэрэл эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдээр орж ажил байдалтай нь танилцаж санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.
Баянзүрх эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Бямбаа,Захиргаа удирдлага хүний нөөц хариуцсан орлогч Г.Даваадорж нар гишүүдэд эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл хийсэн бөгөөд тус эмнэлэг өрхийн эмнэлэг,эрүүл мэндийн нэгдэлд үзлэг хяналт хангалтгүй хийгдэж байгаагаас үүдэн оройн цагаар хүлээн авахын ачаалал нэмэгддэж иргэд ихээр амбулторын тусламж авахаар хүлээн авах дээр дугаарладаг, мөн архи хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн алба хаагчдаар хүргүүлэн ирсэн иргэд хэв журмын зөрчил гаргаж эмч эмнэлгийн ажилчдын бие махбодид халддаг,төрийн байгууллагууд янз бүрийн төсөл хөтөлбөрт хамруулалгүй орхигдуулдаг,сэхээний тасагт улсын төсвөөс олгогдох ёстой санхүүжилтүүд олгогддоггүй,яаралтай тусламжын хэсэг 100 мкв байх ёстой байтал манайх 46 мкв байна гэх мэт бэрхшээлтэй асуудлуудаа гишүүдэд уламжилж байлаа.
Энэрэл эмнэлэг нь эмзэг бүлгийн орон гэргүй, бичиг баримтгүй иргэдэд 1,2 р шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.Өвчтөнд усанд оруулах ,үсийг нь засаж өгөх ,хувцасыг солих үэрэг иж бүрэн халамжын үйлчилгээ үзүүлдэг,энэ зардал нь төсөвт тусгагдаагүй байдаг тул өөрсдийн дотоод нөөц бололцоо,олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт тулгуурлан хийж гүйцэтгэж байгаа талараа мэдээлж байсан юм.Тус эмнэлгийн нийт үйлчлүүлэгчдийн 70 орчим хувийг бичиг баримтгүй орoн гэргүй гэх мэт эмзэг бүлгийн иргэд эзэлдэг байна.Эмч ажилчдын цалин хөлс тааруу маш хүнд нөхцөлд ажилладаг тул онцгой нөхцлөлд ажилладаг эдгээр ажилчдын цалин хөлсийг харж үзэхийг тус эмнэлгийн дарга Ш.Хүрэлчулуун мэдээлэлдээ онцолж байлаа.
Хан-Уул дүүргийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч н.Оюунгэрэл тасаг нэгжийн эрхлэгч нар эмнэлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бөгөөд орон тоо санхүүжилт хангалтгүй,хууль эрх зүйн заалтууд тодорхой бус байдлаас болж эмнэлгийнхээ статусыг тодорхойлж чадахгүй байгаа,нэг ижил утгатай 2 өөр нэмэлт урамшуулалын журамтай хэрнээ цалингийн нэмэгдэл олгогддоггүй,нэг эмчид ногдох өвчтөний тоо стандартаараа бол 18 байх ёстой байтал манайх 60-70 өвчтөн нэг эмчид оногдож маш их ачаалалтай ажиллаж байгаа,58000 өвчтөн үзэж байх үеийн санхүүжилт, орон тоо 141252 болж даруй 2 дахин нэмэгдсэн ч өөрчлөгдөөгүй,тоног төхөөрөмж авч байгаа ч шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа,мөн архи хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн алба хаагчдаар хүргүүлэн ирсэн иргэд хэв журмын зөрчил гаргаж эмч эмнэлгийн ажилчдын бие махбодид халддаг гэх мэт олон асуудлыг гишүүдэд уламжилж байлаа.
Гишүүд тавьсан асуудлуудыг нэг бүрчлэн анхаралдаа авч боломжтой зүйлүүдийг шийдэн арга хэмжээ авч өгөхөө мэдэгдэж өргөдлийн байнгийн хороонд санал шүүмжлэлээ ирүүлэн идэвхитэй хамтран ажиллахыг хүслээ.
-
2016 оны 1 сарын 19
Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байранд гал гарчээ.
-
2016 оны 1 сарын 19
Дорноговь аймгийн прокурорын газрын дэргэдэх Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус прокурорын газраас 2015 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж санал, шүүмжлэл гарган үнэлэлт дүгнэлт өгч, 2016 онд хяналтын ажлын чиглэлээр хүрэх зорилтоо дэвшүүлсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын болон тус прокурорын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийт 67 шалгалт хийж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 41, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар байгууллага, аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл 82 г тус тус бичиж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гаргасан 61 гомдлыг хүлээн авч хянан, 36 шийдвэрийг хэвээр үлдээн, 7 шийдвэрт өөрчлөлт оруулж хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Аймгийн прокурорын газраас тайлангийн жилд 1409 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 578 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 757 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 19 гомдол, мэдээллийг харъяаллаар шилжүүлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 777 хэрэгт тасралтгүй хяналт тавин ажилласан ба 224 хэрэг шүүхэд шилжүүлж, 382 хэргийг хэрэгсэхгүй болгож, 29 хэргийг нэгтгэж, 49 хэргийг түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хэргээс 72 хэргийг сэргээснээс 12 хэргийг шүүхэд шилжүүлж, 49 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөн прокурорын даалгавар 323-г бичсэнээс 261-г ажиллагаанд нь бичиж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд 374.9 сая төгрөгийн хохирол төлүүлж, 379.0 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 415 удаа оролцсоноос хэргийн газрын үзлэгт 76 удаа прокурор оролцсон байна.
Эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар 241 удаа хэлэлцэхэд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж, улсын яллагч 17 эсэргүүцэл бичиж 9 эсэргүүцэл биелэсэн байна.
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр эрх бүхий улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар 17 шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 13-ыг бичиж, эрх бүхий албан тушаалтны 7 шийдвэрт өөрчлөлт оруулан, 7 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Аймгийн прокурорын газраас сумдад болон аж ахуйн нэгж байгууллагад прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг сурталчлах , иргэдтэй уулзаж, яриа, таниулга хийх хууль тогтоомжийг сурталчлах ажлыг 70 удаа явуулж, нийт 3065 иргэнийг хамруулжээ.
Монгол улсад Прокурорын байгууллага үүсч байгууллагдсаны 85 жилийн ойгоор тус прокурорын газрын хамт олноос эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 9 прокурор, 13 ажилтан төв, орон нутгийн төр, захиргааны болон хуулийн байгууллагын шагналаар, Төрийн дээд шагнал “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медиалиар тус бүр 1 прокурор, Прокурорын байгууллагын 2015 оны тэргүүний прокуророор 1 прокурор, Улсын Ерөнхий прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар 2 прокурор, 2 ажилтан шагнагдаж ажлаа үнэлүүлсэн амжилт арвин он болсон байна.