-
2015 оны 6 сарын 18
Мэдээлэл технологийн үндэсний паркаас 16-25 насны хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулан мэдээлэл технологийн мэдлэг боловсрол, дадлага олгох зуны сургалт явуулах юм байна.
-
2015 оны 6 сарын 18
Хийн гар буу хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ
-
2015 оны 6 сарын 18
Чингисийн талбайн урд хэсэг, “Гандантэгчилэн хийд”, “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг түр хугацаагаар автомашины зогсоол болгохоор шийдвэрлэжээ.
-
2015 оны 6 сарын 18
ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болно
-
2015 оны 6 сарын 18
Өнөөдөр болохх зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай” А/511 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.
-
2015 оны 6 сарын 18
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх пүрэв гариг /VI.18/- эхэлнэ. Одоогоор элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгийг тараах ажил үргэлжилж байна. Уг нь эрхийн бичиг тараалтыг зургадугаар сарын 15-ныг хүртэл хийх байсан ч сурагчид эрхийн бичгээ бүрэн авч дуусаагүй байна. Одоогоор эрхийн бичиг тараалт 90 гаруй хувьтай байгаа аж. Ихэнхдээ нийслэлийн өмнөх оны төгсөгчид элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ аваагүй үлджээ. Тиймээс эрхийн бичиг тараалтыг 15-наар дуусгавар болголгүй, ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм байна.
Төгсөгчдийн хувьд элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ тухайн сургуулиасаа авна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм /Боловсролын үнэлгээний төв нь Арслантай гүүрний урд, “Оюуны ундраа” компанийн байрны хоёр давхарт байрлаж байна/.
Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 20 мянга гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч 400-аас дээш оноо аван, ЭЕШ-д орох бэлтгэлээ базаасан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулсан. Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч тэнцсэн. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ. Ингээд Монгол хэл, бичгийн шалгалтандаа тэнцэж, бичиг баримтаа бүрдүүлсэн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр хүлээж суугаа юм.
-
2015 оны 6 сарын 18
Зургаадугаар сарын 18-ны Пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 6 сарын 18
Зүүн хойд азийн сайн үйлсийн эзэд Монголд чуулна
-
2015 оны 6 сарын 18
19-22-нд нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
-
2015 оны 6 сарын 18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 6 сарын 18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
-
2015 оны 6 сарын 17
Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт хийж байна.
-
2015 оны 6 сарын 17
”Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг батлан даалтад гаргажээ
-
2015 оны 6 сарын 17
Бусдын баримт бичгийг засварлан хил нэвтрэхийг завджээ
-
2015 оны 6 сарын 17
“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аян амжилттай үргэлжилж байна
-
2015 оны 6 сарын 17
Бүс нутгийн ”КАМКА-2015” чуулган манай улсад болно
-
2015 оны 6 сарын 17
Тэгвэл энэ жил 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр ажилдаа гарлаа.
-
2015 оны 6 сарын 17
Номч мэргэн, гэвш Сэнгээ Ринбүчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “БУДДЫН МЭДЛЭГ УХААНЫ ХӨГЖИЛД МОНГОЛ МЭРГЭДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш болохоор болжээ. Хурал 09.00 цагт Ханбүргэдэй их дэлгүүрийн хурлын танхимд болох юм байна.
-
2015 оны 6 сарын 17
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллахыг анхааруулав