-
2015 оны 10 сарын 06
Элэгний шинжилгээнд үнэгүй хамрагдах хуваарь
-
2015 оны 10 сарын 06
БНСУ-ын нийслэл Сөүл хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-Нэ-Хаг тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна.
Өнөөдөр Сөүл хотын ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, Бид Сөүл хоттой 1995 оноос хойш найрамдалт харилцаатай байж, олон салбарт хамтран ажиллаж ирлээ. Энэ оны 5 сард Нийслэлийн Засаг дарга Сөүл хотод зочлон, Улаанбаатар хотын Соёлын өдрүүд Сөүл хотод болсон бол ердөө 14 хоногийн өмнө Сөүл хотын дарга Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж, хотууд цаашид ямар салбарт тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа тодорхойлсон гэлээ.
Түүнчлэн Сөүл хоттой сурагч болон оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлснээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Сөүл хотын ИТХ-ын дарга Пак-На-Хаг, “Сөүл хот олон хотуудтай хамтын ажиллагаатай байдаг ч бидний хамгийн найрсаг сайхан харилцаатай хот бол Улаанбаатар хот юм. Сөүл хот Улаанбаатар хоттой эрүүл мэнд, нийгэм, соёл, эдийн засаг гээд бүхий л чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагааг бодлогын төвшинд дэмжинэ ажиллах болно” гэлээ.
Энэ үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-На-Хаг Нийслэлийн Хангарди одонгоор шагнасныг НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 06
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
-
2015 оны 10 сарын 06
Баянзүрх дүүргийн Улиастай орчимд 4,4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
-
2015 оны 10 сарын 06
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
-
2015 оны 10 сарын 06
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Аж ахуйн нэгжид барилга барих тусгай зөвшөөрлийг 28 хоногт олгодог байсныг 10 хоногт багтаан шийдвэрлэдэг болгохоор хуулийн төсөлд тусгасан хэмээн БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хуулийн төсөлд зам, эрчим хүчний салбартай хамтран ажиллах зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар тодруулсан. БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Монгол Улс барилгын зөвшөөрөл олгох үзүүлэлтээрээ дэлхийн 185 орноос 121 дүгээр байранд, зүүн Ази, номхон далайн бүсийн 24 орноос 21 дүгээр байранд орсон байна. Энэ нь барилгын тусгай зөвшөөрөл олгоход хэр их хүндрэлтэй байгаа вэ гэдгийг харуулж байна. Манай яам үйл ажиллагаа явуулдаг бус бодлого тодорхойлогч болохоор төлөвлөж байгаа учраас барилгын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хэлбэрт шилжихээр төлөвлөж байна. Хуулийн төслийг эрчим хүч, автозам зэрэг холбогдох бүхий л салбартай нягт уялдаатай боловсруулсан хэмээн хариулав.
Мөн С.Одонтуяа гишүүн, Хуучны байшин нураах асуудлаар Мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргадаг. Гэтэл бусад оронд хуучин байшингаа аль болох түүхийн өв гэдгээр нь хадгалж үлдэхийг хичээдэг. Тиймээс хэзээний, ямар хуучин байшин нураах, алийг нь хадгалж үлдэх талаар нарийн журам гаргах хэрэгтэй гэсэн санал хэлэв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь зөв гэж үзлээ.
-
2015 оны 10 сарын 06
Загастайн давааг хоёр сар хаана
-
2015 оны 10 сарын 06
“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл олголоо
-
2015 оны 10 сарын 06
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
-
2015 оны 10 сарын 06
Эрчим хүчний алдагдлыг бүрэн зогсоож жилд 15 тэрбумыг хэмнэнэ
-
2015 оны 10 сарын 06
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ
-
2015 оны 10 сарын 06
Газар өмчлөлийн өргөдөл авах хугацаа маргааш дуусна
-
2015 оны 10 сарын 06
Манай тамирчид 117 ОРНООС 11 ДҮГЭЭРТ ЖАГСЧ БАЙНА
-
2015 оны 10 сарын 06
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
-
2015 оны 10 сарын 06
Үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ
-
2015 оны 10 сарын 06
Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна
-
2015 оны 10 сарын 05
Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэг тодров
-
2015 оны 10 сарын 05
Индонезийн мал эмнэлэгийн байгууллагатай хамтран ажиллана
-
2015 оны 10 сарын 05
Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
-
2015 оны 10 сарын 05
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой нийт 6000 гаруй зогсоолтой ”Авто худалдааны цогцолбор” өчигдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтийн өдөр машины тос ,тосолгоо, сэлбэг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа ч дэлгэгдэж, арилжааны банкууд хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлж, автомашмины үнэгүй оношлогоо хийгдсэн юм.
Тэгвэл энэ сарын 31-ийг хүртэл автомашиныг 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах аж. Мөн ”Авто худалдааны цогцолбор”-руу нийтийн тээвэр ч нэг хэсэг үнэгүй үйлчилнэ.
Хямдрал энэ сарыг дуустал үргэлжлэх тул иргэдэд таатай боломж нээгдэж буйг дуулгая.