-
2015 оны 7 сарын 12
Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхосон наадамчин олны хөл дарагдаад байна.
-
2015 оны 7 сарын 12
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.
-
2015 оны 7 сарын 12
Газар газрын шандаст хүлгээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлэв.
-
2015 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна
-
2015 оны 7 сарын 11
Машины А, Г зөвшөөрөл хуурамчаар зарж байна гэсэн гомдол Эрүүгийн цагдаагийн газар ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгалт явуулахад Х,М,Б гэх гурван этгээд хуурамчаар А,Г зөвшөөрөл зарж байсан нь илэрчээ. Шалгалтаар тэдний биедээ авч явсан 20 орчим билет илэрсэн бөгөөд 60 орчим ширхэгийг зарсан гэж мэдүүлжээ. НЗДТГ-аас А, Г зөвшөөрлийг 10-20 мянган төгрөгөөр зарж борлуулсан. Харин дээрх гурван этгээд нэгийг нь 100-150 мянган төгрөгөөр зарж байжээ. Тийм учраас хуурамч А, Г зөвшөөрөл худалдаж авсан иргэд байвал ХУД-ийн цагдаагийн хэлтэст хандаж, өргөдөл гомдол гаргаж болох аж.
-
2015 оны 7 сарын 11
Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхэллээ. Зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга С.Мөнхбаттай, Увс нуур дэмжээний бөх Тамир, улсын аварга Г.Эрхэмбаяртай Увс нуур дэвжээний бөх Жамъяансүрэн, улсын арслан Д.Ганхуягтай Сүлд спорт дэмжээний бө, сумын заан Төмөрхүлэг, улсын арслан Х.Мөнхбаатартай Дундговь аймгийн сумын заан Амарбаяр, улсын арслан Б.Ганбаттай Алдар спорт хорооны бөх Амарсанаа, улсын арслан Н.Батсуурьтай Булганхангай дэвжээний бөх, сумын заан Батдорж нар оноолт таарчээ.
-
2015 оны 7 сарын 11
Их насны уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлпээ.
-
2015 оны 7 сарын 11
Есөн хүүхэд алга болсон тухай Хүй долоо худагт ажиллаж буй Цагдаагийн албанд мэдэгджээ.
-
2015 оны 7 сарын 11
Наадмын бөхийн барилдаанын нэгийн даваа дөнгөж сая өндөрлөлөө. Тун удахгүй хоёрын даваан барилдаан эхэлнэ.
-
2015 оны 7 сарын 11
Цагдаагийн 3000 гаруй албан хаагч цэнгэлдэхэд үүрэг гүйцэтгэж байна
-
2015 оны 7 сарын 11
Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан эхлэх гэж байна. Их насанд нийт 321 морь бүртгүүлсэн байна. Энэ жилийн хурдан морьны уралдаанд биеийн жацны хэмжээг өндөрсөгөөдэрлийз адуу уралдуулах боломжтой болсон.
-
2015 оны 7 сарын 11
Энэ жилийн баяр наадмын нээлтэд 3000 гаруй хүн оролцсон бөгөөд баяр наадмын урлагийн тоглолтын найруулагчаар Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын найруулагч Н.Болд нар ажиллажээ.
-
2015 оны 7 сарын 11
Тулгар төр байгуулагдсан 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өнөө өглөө адуун сүргийн манлай азарганы уралдаанд 172 хурдан ажнай уралдаж Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга уралдааныг өнгөлсөөр түрүүлж, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн бага хээр азарга аман хүзүүдсэн. Айргийн гуравт Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн янзага хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга давхиж наадамчин олноо баясгасан юм. Харин 14.00 цагт яг одоо их насны морьд Хүй долоон худгаас барианы зурхай руу хөдлөх гэж байна.
-
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Хүчит бөхийн барилдааны нэг хоёрын давааг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулан үзүүлж байна.
-
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын 172 шандаст хүлэг гараанаас гарснаас
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн хээр, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн зээрд, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы хээр азарга тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
-
2015 оны 7 сарын 11
Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын 7 улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин бүртгүүлсэн юм.
-
2015 оны 7 сарын 11
Бүх эмнэлгүүд хариуцлагатай жижүүрүүдээ гаргажээ
-
2015 оны 7 сарын 11
Баяр наадмаар болох урлаг соёлын үзвэрүүд
-
2015 оны 7 сарын 11
Хүнсний худалдаа эрхлэгчид өгөх зөвлөмж
-
2015 оны 7 сарын 11
Улсын баяр наадмаар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаанд “Шингэрүүлсэн шатдаг хийн техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээрийн хэрэглэгчдэд дараах зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна.