-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалт, Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 улсын хэлэлцээр болон холбогдох хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны 3 талт хэлэлцээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.
-
2015 оны 4 сарын 22
ХСИС-ийн төгсөлтийн баярын арга хэмжээ болно
-
2015 оны 4 сарын 22
Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.
-
2015 оны 4 сарын 22
Дархан АЗЗА” компанид албан шаардлага хүргүүлэв
-
2015 оны 4 сарын 22
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа
22 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын энэ оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Үүнд:
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 17, 18, 20 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 13, 14, 15, 16 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Алтан трейд” ХХК
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 10, 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи холдинг ББСБ” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 4, 5, 6 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эйч энд Эйч” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 7, 8, 9 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эм Ар Эс Ди” ХХК
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 1, 2, 3 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Сити палас” ХХК
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12, 30 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Молор констракшн” ХХК
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 22
АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт ганцхан удаа тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд өнөөдөр 14 цагт болно.
-
2015 оны 4 сарын 22
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 22
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нар УИХ-ын дэргэдэх байгууллагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын дарга, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.
-
2015 оны 4 сарын 22
ХУД-т ”Олон нийт - цагдаагийн хамтын ажиллагаа”-ны өдөрлөг боллоо
-
2015 оны 4 сарын 22
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, банк санхүүгийн байгууллагад ажилладаг 60 гаруй төлөөлөгчдийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинээр санаачлан, хэрэгжүүлсэн ажлыг батламжлах тухай” А/326 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх үндсэн зорилгын хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газар нь батлагдсан байршлуудад нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах шинэ санаачилга гарган, амжилттай зохион байгуулсныг батламжиллаа.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.
-
2015 оны 4 сарын 22
Гамшгаас хамгаалах улсын штабаас гаргасан шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас харьяа байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газрууд, хамаарах хүнсний үйлдвэрүүдээ зүүн аймгуудад гарсан хээрийн түймрийн аюулыг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж хандив, тусламжийн аян зохион байгуулж байгаа.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах тухай” А/329 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд энэ онд зарим төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтийн хэмжээг баталлаа.
-
2015 оны 4 сарын 22
Нийслэлийн Засаг даргын “Ажил эрчимжүүлэх тухай” А/328 дугаар захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Тус удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
2015 оны 4 сарын 22
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа зүйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2015 оны 4 сарын 22
2015 оны 04 дүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 4 сарын 21
ЭХЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлана
-
2015 оны 4 сарын 21
Микро автобусны жолооч нар Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 21
МОНГОЛ, МЕКСИКИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА
ТОГТООСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭВ