-
2017 оны 7 сарын 04
Хятадын Гуанжоу хотын сургуулийн нэгэн сурагч хүү автобус хулгайлан 40 минутын турш хотоор зугаалсны эцэст цагдаа нарт баригджээ. Хятадын нийгмийн сүлжээнд эрэгтэй хүүхэд автобус жолоодон явж байгааг харуулсан дүрс бичлэг тавигджээ. Тэр хүү 9-12 настай бололтой.
-
2017 оны 7 сарын 03
”Samsung Electronics” компани зах зээлээс эргүүлэн татсан ”Galaxy Note 7” гар утасны ашиглагдаагүй эд ангиар хийсэн ”Galaxy Note Fe” загварын гар утсыг энэ баасан гарагт БНСУ-ын зах зээлд танилцуулахаар болжээ.
-
2017 оны 7 сарын 03
Хүний гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт цамхгийг илрүүлжээ. Мексикийн Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд
-
2017 оны 6 сарын 30
Өвчтөнд мэс засал хийж байсан эмч зурагтаар хөлбөмбөгийн тоглолт үзжээ. Энэ хэрэг Чилийн нэгэн эмнэлэгт гарсан байна.
-
2017 оны 6 сарын 30
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампур хотноо байхдаа бусдад хорлогдож амиа алдсан
-
2017 оны 6 сарын 29
Хойд Солонгосынхон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд цаазын ял оноохыг шаардлаа. Пхеньян түүнийг удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхээр
-
2017 оны 6 сарын 28
Ирэх наймдугаар сарын 21-нд нар хиртэнэ. Энэ хиртэлтийг дэлхийн хүмүүст онлайнаар шууд дамжуулан хүргэхээр
-
2017 оны 6 сарын 28
Өмнөд Солонгосын ”Samsung electronics” корпорацийн ”Galaxy Note 7”-г цэнэглэж байх явцад шатсан гэх гомдлуудын дагуу өнгөрсөн онд уг гар утсыг үйлдвэрлэх, борлуулахыг зогсоогоод байсан билээ. Тэгвэл ирэх сард ”Galaxy Note 7”-ийн шинэчлэгдсэн хувилбарыг зах зээлд гаргахаар болжээ.
Шинэ хувилбар нь ”Galaxy Note FE” нэртэй байх бөгөөд түүнийг 700 мянган вон буюу 616 ам.доллароор 7 дугаар сарын 7-ноос эхлэн худалдаална хэмээжээ.
Шатсан шалтгааныг судалж үзээд авагддаггүй зай хураагуураас болж шатсан гэх дүгнэлтийг хийжээ. Шинээр гарч байгаа загварын зай хураагуур нь урьд өмнөхөөс илүү жижигхэн болж байгаа аж.
-
2017 оны 6 сарын 27
Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлжээ.
-
2017 оны 6 сарын 25
Туркийн Ураз хэмээх баярын мөргөлийн үеэр тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ухаан алдаж унажээ. Баярынхаа үеэр өнөөдөр
-
2017 оны 6 сарын 23
Энэ мөнгөн дэвсгэрт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд түүнийг 2,5 еврогоор Германы Киль хотод худалдан
-
2017 оны 6 сарын 22
Жереми Мэкс гэх 33 настай залуу шоронд хоригдож байхдаа л загварын ертөнцийн од болж чаджээ. Түүний сэжигтнээр татах үеийн зургийг цагдаагийн газрын цахим хуудсанд байршуулсны дараа үүнийг интернэтэд нийтэлснээр түүний азтай ч гэмээр энэ байдал бий болжээ.
1
2
Шоронгийн хоригдолоос шууд загварын тайз руу ирсэн азтай залуу өнгөрсөн өвөл Нью Йоркийн загварын шоунд оролцсон бол саяхан Италийн Миланы тайзнаа гарч, Philipp Plein брэндийг сурталчилсан байна.
3
Мэкс нь ихээхэн хэмжээний хохирол учруулсан хулгайн хэргээр есөн жилийн ял сонсон аавын хаалгыг анх татжээ. 2014 онд Калифорнигийн цагдаагийн газрын фэйсбуук хуудаснаа түүний зургийг нийтлэснээр түүний зурганд олон мянган хүн лайк дарж, сайхан залуу хэмээн магтаж гарчээ.
4
2015 онд дэггүй залуу баарны ойролцоо буюу олон нийтийн газар хууль бусаар зэвсэг авч явсан хэргээр хоёр жилийн ял сонсжээ.
5
Харин түүнийг төмөр торны цаана хоригдож байхад дэлхий нийтээр энэ залууг хамгийн дур булаам хоригдол гэх мэтээр цоллож байснаас гадна загварын агентлагууд эрх чөлөөтэй болмогц нь хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулсан байна.
6
Олны хараанд өртсөн залуу хугацаанаас өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шоронгоос суллагджээ.Ингээд л шууд загвар өмсөгчийн ажлаа эхлүүлсэн аж.
7
Дур булаам хоригдол залуу нь гэр бүлтэй бөгөөд гурван хүүхдийн эцэг гэнэ.
8
9
10
11
-
2017 оны 6 сарын 20
Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин, гүнж Мако их сургуулийн ангийн найз залуутайгаа сүй тавих талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл тэд сүй тавих гэж байгаагаа ирэх сарын 8-нд албан ёсоор зарлана гэж эзэн хааны ордны захиргаа мэдээлжээ.
-
2017 оны 6 сарын 20
Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 14 дэх дугаарын шилдэг оролцогч Илона Новосёловагийн үхэл түүний дэмжигчдийн дуулиан тариад байгаа билээ.
-
2017 оны 6 сарын 20
Өнөөдөр “Дэлхийн дүрвэгчдийн өдөр” тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан улс орныхоо дотоодод болон гадаад улсууд руу дүрвэсэн хүмүүсийн тоог гаргажээ.
-
2017 оны 6 сарын 20
БНАСАУ-д ял эдэлж байгаад өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт суллагдан, эх орондоо ирсэн 23 настай америк оюутан Отто Уормбир өнгөрсөн шөнө амьсгал хураасан байна. Түүнийг амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлжээ.
-
2017 оны 6 сарын 19
Чөлөөт бөхийн Бүх Японы сонгон шалгаруулах тэмцээн буюу “Мэйжийн цом” энэ сарын 16-18-нд Токио хотын “Yoyogi” үндэсний спортын ордонд болж, Парисыг зорих баг тамирчдаа сонгов. Наран улсын эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Такатани, 2017 оны Азийн аварга Юүки Такахаши тэргүүтэй бөхчүүд Францын нийслэлийг зорихоор боллоо. Харин “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хегүчи энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Тэрбээр Бүх Японы аваргын шигшээ барилдаанд 2011 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Рина Накамүрад 5:14-өөр ялагдав. Эмэгтэй бөхчүүдийн нэлээд ширүүн өрсөлдөөн дүнд боллоо. Эмэгтэй чөлөөт бөхийн домог Каори Ичо, Саори Ёшида, хөнгөн жингийн шилдэг бөх Эри Тосака нарын үлдээсэн орон зайг нөхөх хангалттай нөөцтэй улс гэдгийг хүч түрэн гарч ирж буй залуусын барилдаан харуулав. Домогт Саори Ёшидагийн 10 гаруй жил өмчилсөн 55 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга 18 настай охин Харүна Окүна Парисыг зорих тийзээ авчээ. Тэрбээр зүгээр ч нэг эрхээ авсангүй 2017 он гараад Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Шинэ Делигийн Азийн АШТ-д түрүүлж, ”давхар цохилт” хийгээд буй Саэ Нано, 2014 оны Ташкентийн дэлхийн аварга Чихо Хамада нарын шилдгүүдийг ялж, томчуудын дэлхийн аваргад хүч үзэхээр болжээ. Японы багт хамгийн хөнгөн жинд өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга 17 настай “гоц авьяастан” Юү Сүсаки ирэх намар томчуудтай хүч үзнэ. Тэрбээр 2017 он гарснаас насанд хүрэгчдийн ангилалд Азийн АШТ, Иван Ярыгины “Алтан Гранпри”, “Клиппан Опен” ОУТ-д нэг амьсгаагаар түрүүлээд байгаа юм.
-
2017 оны 6 сарын 19
“Рио-2016” олимпийн наадмын аварга, 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга Кайл Снайдер 2016 оны АНУ-ын шилдэг бөхөөр тодорчээ. Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жон Смитийн нэрэмжит энэхүү шагналыг өдгөө 21 настай Снайдер сүүлийн хоёр жил дараалан хүртлээ. Снайдер 2016 онд Риогийн олимпийн наадам, Америкийн АШТ, Олимпийн сонгон шалгаруулах, Оюутны УАШТ, клубийн ДАШТ-д түрүүлж, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дортмундын Гранпри, Александр Медведийн нэрэмжит ОУТ-д хүрэл медаль хүртсэн амжилтаар тус шагналыг хүртсэн. АНУ-ын шилдэг бөхийн шагналыг 1992 онд анх олгосон бөгөөд Жон Смит тодорч, түүнээс хойш түүний нэрэмжит болгосон юм. Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз хамгийн олон удаа буюу гурав, Жо Уильямс, Каел Сандерсон, Кайл Снайдер нар тус бүр хоёр удаа тус шагналыг хүртэж байв.
АНУ-ЫН ОНЫ ШИЛДЭГ БӨХЧҮҮД
2016 он - Кайл Снайдер
2015 он - Кайл Снайдер
2014 он - Тервел Жлагнев
2013 он - Жордан Барроуз
2012 он - Жордан Барроуз
2011 он - Жордан Барроуз
2010 он - Жейден Бергман
2009 он - Жейк Герберт
2008 он - Хенри Сехудо
2007 он - Даниел Кормье
2006 он - Билл Задик
2005 он - Толли Томпсон
2004 он - Каел Сандерсон
2003 он - Каел Сандерсон
2002 он - Жо Уильямс
2001 он - Жо Уильямс
2000 он - Брэндон Слэй
1999 он - Стивен Нил
1998 он - Самуэль Хэнсон
1997 он - Лес Гачес
1996 он - Кендалл Кросс
1995 он - Кевин Жексон
1994 он - Мелвин Дуглас
1993 он - Терри болон Том Брандс
1992 он - Жон Смит
-
2017 оны 6 сарын 19
iPhone 7 загвар чихэвчийн оролтгүй болж байгаа тухай мэдээлж байсан MobileFun компани энэ удаад мөн iPhone 8-ын загварыг олон нийтэд дэлгэлээ.
-
2017 оны 6 сарын 19
Холливуудын нэрт жүжигчин Ван Дамм залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байжээ. Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг гэнэ. Ван Дамм 16 нас хүртлээ балетын чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз. Харин тэрээр хамгийн сүүлд “Биелэгдэшгүй даалгавар” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Түүнээс хойш уран бүтээлч маань гэр бүлийн амьдралдаа цаг гаргах болжээ.
Харин жүжигчний залгамж халааг том охин болох 26 настай Бианка өвлөн авчээ. Бианка ааваасаа суралцаж тулааны урлагаар таван жил хичээллэж байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа идэвхтэй хөдөлгөөнийг уриалж олон мянган дагагчтай юм. Мөн аавынхаа тоглосон киноны хөдөлгөөнийг сурахыг эрмэлзэж уйгагүй дасгал хийдэг гэв. Түүгээр ч зогсохгүй ур чадвараа улам бүр ахиулан кинонд тоглохоор бэлтгэж байна.