Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Модны хулгайчийн гарт өртсөн Шадивлангийн аманд 1500 мод тарилаа

2015-5-11
0
ЖИРГЭХ

Мод тарих ажилд 4 сартай хүүхэдтэй эхээс эхлээд 80 настай буурай хүртэл чин сэтгэлээсээ зүтгэж байв

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу улс даяар 11 дэх удаагаа “Бүх нийтээрээ мод тарих”-ийг тэмдэглэлээ. Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёрдахь долоо хоногийн бямба гарагт зохиогддог “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр” энэ жил Аугаа их ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжсөний 25 жилийн ойн өдөр тохиов. Түүхт ой тохиосон энэ өдөр манай сурвалжлах баг О.Баасанхүү гишүүний санаачилж 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр мод тарих ажлыг эхлүүлсэн Шадивлангийн аманд өнжлөө.


Мод тарих үйлсэд нэгдэхээр мянга, мянган хүн ирсэн нь Монголчууд байгаль дэлхийгээ бодож, хойч үеэ хамгаалж байгаан тод илрэл болж байлаа.


Манай сурвалжлах багийн сонгож очсон Шадивлангийн аманд Онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид, Чингэлтэй дүүргийн оршин суугчид хийгээд МАХН-ын гишүүд, мөн сайн дурын оролцогчдоос бүрдсэн мянга гаруй хүн мод тарих уриалгад нэгдсэн байлаа.


УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд тухайн өдөр 10 гаруй автобус хөдөлгөн дээрх тооны хүмүүсийг уриалан санаачилж мод тарих ажлыг эхлүүлээд байсан юм. Мод тарих ажилд 4 сартай хүүхэдтэй эхээс эхлээд 80 настай буурай хүртэл чин сэтгэлээсээ зүтгэж байсан нь хуран цугласан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байлаа.


Ингээд  байгаль дэлхий, ирээдүй хойчийнхоо төлөө гар бие оролцож байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонирхуулая.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Модны хулгайчдын гарт өртсөн газарт 1500 мод тарилаа


Энэ тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар мод тарих хөдөлгөөн гэж өрнөсөн. Энэ хөдөлгөөний дагуу миний бие Чингэлтэй дүүргийн Шадивлангийн аманд мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байна. Манай хөдөлгөөнд 1000 гаруй иргэн оролцож байна. Хамгийн бага нь 4 сартай хүүхэд, хамгийн ахмад нь 80 настай буурай байна. Бидний хувьд эрүүл агаар, эрүүл хөдөлгөөн, байгаль дэлхийгээ хайрлаж байгаа үзүүлэлтийн нэг нь энэ юм. Иргэд маш идэвхтэй оролцож байна. Мөн онцгой байдал, мэргэжлийн хяналт, ХСИС, өмгөөлөгчдийн холбоо гэх мэт байгууллагууд оролцож байгаа. Энэ газар өмнө нь маш сайхан ой модтой байсан ч модны хулгайчдын гарт өртсөн. Үүн дээр Байгаль орчны яамнаас тусгайлсан хашаа барьж төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Бид  энэхүү төсөлд хамрагдаж ажиллаж байгаа юм. Одоогоор 1500 модны суулгацыг суулгалаа. Байгаль орчны шууд хяналтад, мөн ой доторх тусгай суулгацаар суулгаж байгаа болохоор ургахад хурдан байх. Түүнчлэн хоттой ойр учир иргэд суулгасан модоо эргэн харж, хянах бүрэн боломжтой юм.

 

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн Л.Базаррагчээ: Мод хэчнээн тарина төдий чинээ урт насална
Өнөөдөр их сайхан байна. Манай Чингэлтэй дүүргийн хамт олон Мод тарих өдрийг тохиолдуулж 1000 гаруй суулгац суулгахаар ажиллаж байна. Мод тарихад нас нэмдэг гэдэг. Дээр үед мод тарьсан хүмүүсийн нас уртасдаг гэж ярьдаг байсан. Тиймээс манай хамт олон мод тарьж байгаадаа баяртай байна. Хүн байгаль эхээс заяатай. Тийм учраас байгалиа сайн сайхан байлгахын тулд бүгдээрээ мод тарьцгаая гэж уриалмаар байна. Байгальд оршиж байгаа бүх хүн, амьтанд агаар ус хэрэгтэй. Мод агаар ялгаруулдаг учир бидний амьсгалж байгаа хүчил төрөгчийг ялгаруулдаг. Иймээс мод тарьцгаая гэж уриалж байна. Миний хувьд жил болгон мод тарьдаг. Хашаандаа хүртэл сайхан, сайхан модтой.   Энд бүх хорооноос хүмүүс ирсэн байна. Манай хорооноос л гэхэд 200 гаруй хүн иржээ.

 

Аврах гал унтраах аврах ангийн захирагч Б.Ганхуяг: Онцгой байдлын алба хаагчид бид байгаль дэлхийнхээ  төлөө сэтгэлээ зориулж явдаг
Манай ангиад 40 гаруй хүн ирчихсэн байгаа.  Байгаль дэлхийдээ хайргүй хүн л байгаль дэлхийгээ сүйтгэдэг. Эх дэлхий биднийг ивээж энерги хүчээ хамгаалдаг. Гэтэл модны хулгайчид сүйтгээд байдаг. Онцгой байдлын алба хаагчид бид чинь байнга л үүний төлөө сэтгэл санаагаа зориулж явдаг. Өмнө нь мод тарьж байсан. 80 гаруй хувь нь ургасан байна лээ.  Модыг яаж тарих вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Салхи авахуулахгүй сайн ургуулах чухал.


23 дугаар сургуулийн 2а ангийн сурагч С.Цэгцгүн: Өнгөрсөн жилээс эмээтэйгээ мод тарьсан
Өнгөрсөн жил эмээтэйгээ  мод тарьж байсан. Маш гоё ургасан.  Тиймээс энэ жил дахиад тарьж байна.


Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн ажилтан: Ц.Мөнхтуяа: Өнгөрсөн жил тарьсан моднууд сайхан ургасан.
Өнгөрсөн онд Өмгөөлөгчдийн холбоо мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан. Энэ жил мөн олон байгууллага оролцож байгаа энэ үйл ажиллагаанд нэгдлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Өнгөрсөн жил тарьсан модоо эргэж тойрсон. Сайхан ургасан байна лээ.

 

Дашрамд хэлэхэд бидний сонгож очсон Шадивлангийн аманд мод тарих хөдөлгөөн бол сонгуулийн пи ар биш. Гагцхүү иргэд байгаль дэлхийнхээ төлөө дуу хоолой, хүч хөдөлмөрөө нэгтгэж эхэлсэний тод илрэл гэдгийг онцлох нь зүйтэй биз.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (27.123.214.118)
    sain uils buhen delgereh boltugai. Sanaa zuv bol zaya zuv yavnaa
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    sain uils buhen delgereh boltugai. Sanaa zuv bol zaya zuv yavnaa
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЫЙЫЙЫЙ (203.194.113.226)
    БААСАНХҮҮ ЧИНГЭЛТЭЙД НЭР ДЭВШИХЭЭР ШИЙДЭЖ ДЭЭ
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    сурвалжлага сайхан байна
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочиж (124.158.112.4)
    баасанхүүгийн сайт болциймууу
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Sain uil hiij bgaa negnee demjihiin orond yamar ataarhuu itgeed ve.
      2015 оны 05 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    15 цаг 21 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    16 цаг 14 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    16 цаг 16 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    16 цаг 30 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    16 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 52 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    18 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    20 цаг 22 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    21 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    21 цаг 8 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    21 цаг 33 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    21 цаг 49 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    22 цаг 17 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    22 цаг 19 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    22 цаг 55 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    22 цаг 59 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    23 цаг 11 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    23 цаг 23 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    23 цаг 29 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК