Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЕС-ын хийх мэдээлэл: “Стэнд бай”, “Рио Тинто”-оос авах 5.4 тэрбум долларын үнэн учрыг тайлах уу?

2015-5-12
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, гишүүдэд хоёр асуудлаар мэдээлэл хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Харамсалтай нь түүний мэдээлэлд УИХ-ын гишүүд тийм ч таатай хандахгүй нь тодорхой байна.

 

Нэгдүгээрт, тэрбээр Монгол улс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрч буйг дуулгаж магадгүй гэнэ.

 

Хоёрдугаарт, өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй ирсэн “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл өгөх аж.

 

С.БАЯРЦОГТ: ОУВС-ТАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГ ХУВИЛБАР БАЙГАА

 

Манай улс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар аль хэдийн судалгаагаа хийж эхэлсэн. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн нэгдүгээр сард Олон улсын валютын сан руу “Манайд ирж ажиллаач” гэх хүсэлтийг явуулсан билээ. Хүсэлтийнх нь дагуу тус байгууллагын төлөөлөгчид Монголд ирж ажилласан. Тэгвэл хоёр тал шийдвэрээ гаргаж манай улс тус хөтөлбөрт хамрагдахад бэлэн болсон гэх мэдээлэл байна.

Засгийн газарт ч “Стэнд бай” хөтөлбөрөөс өөр сонголт үлдээгүй гэдгийг зарим гишүүд ярьж эхлэв.  

 

Тийм ч учраас Ерөнхий сайд ирэх баасан гарагт хийх мэдээллээрээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй болсноо эвтэйхнээр гишүүдэд тайлбарлаж, санхүү, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлаа тов, тодорхой дурдах төлөвтэй байна. Тодруулбал, тэрбээр төсвийн орлого тасалдах бодит эрсдэл байгааг УИХ-ын гишүүдэд танилцуулах гэнэ. Төсвийн орлогыг бүрдүүлдэг ашигт малтмалын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан, импортын орлого 50 хувиар буурч, дотоодод үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдсанаас болж улсын төсөв оны эцэст ойролцоогоор 500 тэрбум төгрөгөөр тасалдах бодит эрсдэл байгаа зэрэг таагүй мэдээллүүд түүний хэлэх үгэнд багтаж байгаа нь тодорхой.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанд “Эдийн засаг хүнд үед ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх нэг хувилбар байгаа. ОУВС-ийн хөтөлбөр авна гэдэг бодлогын сонголт. Энэ бодлогын сонголтыг Засгийн газар хийх ёстой” гэж хэлсэн. Үүнээс харвал ирэх баасан гарагт Ерөнхий сайд тус хөтөлбөрт хамрагдахаар болсноо зарлах гэж буй нь бүр л тодорхой болоод байна.

 

Бид тус хөтөлбөрт хамрагдвал төсөв, мөнгөний бодлогоо ОУВС-ийн зөвлөснөөр өөрчилж, шууд гадны хараат байдлаар асуудлыг шийдэж эхлэх талтай. Тухайлбал, иргэдэд өгч буй бүх нийгмийн халамжийг бууруулах болон бүр мөсөн зогсоох. Үүнд нөгөө хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, тариа буудай, ноос ноолуурын урамшуулал гэх мэт халамжийн бодлогууд орж ч магадгүй юм. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан маш уян хатан, нээлттэй бодлого барихыг үүрэг болгоно. Энэ бол нөгөө л газрын доорх баялаг руу шунахай сувдаг сэтгэлтэй хар сэтгэлтнүүдийг вагон, вагоноор нь оруулах далд санаархал. Энэ хамгийн аюултай шахалт юм. Мөн төрийн өмчийн бүхий л онцгой обьект, барилга байгууламж, дэд бүтцийн чухал салбаруудийг ч хүртэл хувьчлахыг шаарддаг. Энэ заалтын цаана үндэстэн дамнасан томоохон компаниудын мөнгөтэй эрхмүүд нөлөөллөө тогтоож эхэлдэг байна.



Бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас хүсээд байсан зээлээ авлаа гэхэд дээр өгүүлсэнчлэн цаашид өөрийн эдийн засгаа хүссэнээрээ удирдан залж чадахгүй, зөвхөн өгөгдсөн зааврын дагуу олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх гарцаагүй тулган шаардалттай учирч болзошгүй. Улмаар энэ мэт байдал нь даамжирсаар улс орны эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг алдагдуулах аюулд хүргэх тухай судлаачид сануулж байгаа юм. Товчхондоо, Монгол шиг байгалийн баялаг, түүхий эдийн нөөц ихтэй ч хоцронгуй хөгжилтэй улсыг дэлхийн том компаниуд өөрийн болгох арга Стэндбай хөтөлбөрийн ард нуугдаж буй учраас эндээс зээл авахыг эдийн засаг гадарладаг хэн ч болов эсэргүүцдэг гэдэг.

 

Одоогийн байдлаар төсөв их хэмжээгээр тасарсан, улсын сан улайсан, эдийн засгийн өсөлт саарснаас болж банкуудын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн, ам.долларын төгрөгтэй харьцах ханш буураагүй гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах гарсан зэрэг үзүүлэлттэй явж байна.Тиймээс  эс хүссэн тус хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрээд буй.

 

"ОЮУТОЛГОЙ"-Г БАРЬЦААНД ТАВЬЖ 5.4 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВАХ ГЭЖ БАЙНА УУ?

 

Ерөнхий сайдын хийх хоёрдахь мэдээлэл ч олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизид ярилцлага өгөхдөө “Засгийн газрын Рио Тинто-той хийх хэлэлцээр энэ долоо хоногт дуусна” гэж хэлсэн байсан. Тэгэхээр тэрбээр УИХ-д мэдээлэл хийх үеэр хэлэлцээрийн үр дүнг танилцуулах төлөвтэй байна.

 

Гэхдээ түүний хийх мэдээлэлтэй зэрэгцээд таагүй мэдээллүүд хөвөрч эхлэв. Тодруулбал, түүнийг “Оюутолгой”-н ордыг барьцаанд тавьж “Рио Тинто”-оос 5.4 тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар  “Дэлхийн томоохон мэдээллийн суваг болох “Bloomberg” агентлагт “Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж байна хэмээн бичжээ” хэмээн өчигдөр мэдэгдсэн.

 

Харин УИХ-ын нэр бүхий зарим гишүүд "Өнөөдрийн амиа аргацаагаад цаашид биднийг олон арван жил тэжээх ордуудыг тавьж туух гэж байна. Ингэхдээ 5.4 тэрбум долларыг авахын тулд тус ордуудыг 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна. Барьцаанд газар нутаг эвсэл лицензийн алиныг нь өгөхийг тодорхой хэлэх ёстой" гэж байна.

 

Тэгэхээр Ерөнхий сайдын “Рио Тинто”-той хэлэлцээрт хүрсэн гэж хэлээд байсан нь энэ болж таарав уу эсвэл худал уу.

 

Ямартаа ч ирэх баасан гарагийн Ерөнхий сайдын мэдээллээс энэ бүх мэдээллийг үнэн учир тайлагдах нь.

Т.Хулан

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zochin (197.3.224.89)
    end bgaa humuus saihanbilegruu dariad bhaar ter tenzuurgui yarai masktai huniig uzeed davshlaachee hen huniig shahaad heiilgeed bgaag ter heleed bnaa
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    Bla Bla Bla ...?!
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    Bla Bla Bla ...?!
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    Bla Bla Bla ...?!
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.160)
    Хов хоосон толгой комсомолын баг юу ч бүтээхгүй нь ойлгомжтой
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • erka (182.160.43.122)
    saihanbileg bayrtsogt hoer mongol ulsad hezeech sain zuil hiihgui naad muu utsan huuheldei saihanbilgee erthen zailuulaach
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • bod (112.72.13.103)
    Ehchuudiin mungiig hasaj bhaar NIISLEL DUURGIIN TULUULUGCHDIIN URAMSHUULALA HASAACH.Ulirald DUURGIIN TULUULUGCH nar 5000000 saya tugrug abdag yum shu de
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • unshigch (202.21.106.124)
    Uhaan chin hurehgui bol zugeer l bolichij bolohgui bna uu. Zaaval horloh geed bgaa yum u? Uuriinhuu mulguug nuuh archaagui nerelhuu zan bolon alban tushaal ner hunded durtai bdal chin ireeduid uurt chin ih l muu yum daguulah vii de.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • бод (103.26.193.73)
    ийм өр тавих гэж байгаа бол зайлаа манайх хямарлаас гарах амархан төрийн зардлаа 2 дахин хасчих тэгээд босоод ирнэ
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.173)
    Ямар хэцүү аймаар юм бэ яанаа Монголчуудаа яагаад вэ ардчилал аюулд оруулав.в биднийг.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.230.141)
    DEMJIj bn
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Монголын төрд хэн ч гарсан, тэрбайтугай Феншүй гарсан ч эх орончидоосоо болж дампуурч байгаа Монголыг аварч чадахгүй. Яахаараа ажлыг нь хийлгэж болдоггүй байнаа?
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.205)
    5.6 terbum dollarin hurungu oruulaltiig yagaad ingej mushgad Ediin zasgaa horlood bdag um be? Yagaad???
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.230)
    Энэ хоер огцор
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.11.194.46)
    Ogtsorvol taarna. Eruusuu elegtei shiidver haragdahgui ym.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    15 цаг 15 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    16 цаг 8 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    16 цаг 10 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    16 цаг 24 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    16 цаг 29 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 46 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    20 цаг 16 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    21 цаг 2 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    21 цаг 2 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    21 цаг 27 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    21 цаг 43 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    22 цаг 11 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    22 цаг 13 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    22 цаг 49 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    22 цаг 53 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    23 цаг 5 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    23 цаг 17 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    23 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК