Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжээч 24: Эрсдлийн толгой дээр суусан эдийн засгийн ашиг

2015-5-26
0
ЖИРГЭХ

АНХААР!!! БИД БАЯЛГАА БАС ШИМ ТЭЖЭЭЛТ ГАЗАР НУТГАА АЛДАЖ БАЙНА         

Өнгөрсөн долоо хоногт Монголын засгийн газар зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч “Оюутолгой” уурхайн төслийн гацааг гаргаж, төслийн хоёр дахь шатыг эхлүүлэхээр болсон. Олон улсын, тэр тусмаа барууны хэвлэлүүд ч энэхүү мэдээллийг эерэгээр харж, “Монгол Улс нээлттэй боллоо” хэмээн бичицгээж байна. Эрх баригчид ч мөн “Бид бизнест хөл тавилаа” хэмээн тунхаглаж байна.

 

Гэтэл өчигдөр энэ байр сууринаас эрс тэс нийтлэл Австралийн Күинсландын их сургуулийн сайт дээр тавигджээ. Эрх баригчид хийгээд Рио Тинтогийнхны цөсийг хөөргөж буй Оюутолгой, түүнтэй хослох Тавантолгой төслийн эдийн засгийн ашиг эрсдлийн толгой дээгүүр нүдээ аниад давхиж буй судлаачид анхааруулжээ.

 

Дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгддэг Күинсландын их сургуулийн судлаачид Монголд ирж судалгаа хийсний үндсэн дээр “Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн” гэх гүний уурхайн төсөлд анхааруулга өгч байна.

 

400 гаруй эрдэмтэн судлаачид бүхий л үе шатыг хамруулан гаргасан судалгааны ерөнхий үр дүнгийн тухай нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Эдийн засгийн ашиг нийгмийн доройтолтой нөхөрлөж байна гэв үү?

 

Уул уурхай Монголыг ашиг орлого, дэд бүтцээр хангаж байна. Гэвч энэ нь нөгөө талаас нийгэм, байгаль орчны хөнөөлт өөрчлөлтийг авчирч байгааг шинэ судалгаа харууллаа.

 

Күинсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялагийн хүрээлэн болон Монголын тогтвортой хөгжлийн "Жендер" төвийн хамтарсан судалгаагаар тэрхүү хөнөөлт байдал малчин ардад хамгийн ихээр нөлөөлж буйг баталсан юм.

 

Монголд хийсэн судалгааг зохицуулагч Изабел Кэйн “Саяхны маргаан нь уул уурхайгаас санхүү болон бодит ашгийн эерэг өөрчлөлт олох тухай онцолж байсан. Гэвч тэдгээр ашгууд нь нийгмийн сөрөг өөрчлөлт байгаль орчны доройтолтой хөтлөлцөж яваа юм” хэмээн хэлжээ.

 

Тэрээр “Эмнэлэг, харилцаа холбоо, сургуульд хөрөнгө оруулснаар дэд бүтэц сайжирсан нь нийгмийн бүлгүүдийг өргөтгөх болон анхаарал тусламж авахад сайнаар нөлөөлж байна. Хэдий тийм  ч ганц Монголд ч бус дэлхийн хэмжээнд уул уурхайн тэлэлтийн хамгийн том асуудал нь сөрөг үр дагаваруудыг эерэгээр давж гарах чадвар юм" хэмээн онцоллоо.

 

Австралийн Засгийн газраас хэрэгжүүлсэн Олон улсын тусламжийн хөтөлбөрийн санхүүжүүлсэн хоёр жилийн судалгаа нь Монголын говийн бүсийн өмнөд болон хангайн бүсийн хойд хэсгийн бүс нутгуудад анхаарлаа хандуулсан байна.

 

Орон нутгийн ард иргэдээс авсан судалгаа болон газар зүйн мэдээллийн системийн газрын зураг нь судалгааны багийнханд уул уурхай эхэлснээс хойш нийгмийн өөрчлөлт болон орон нутгийн байгаль орчинд ямар өөрчлөлт гарсныг баримтжуулах боломжийг олгожээ.

 

Хүнд даацын автомашины "хөлд" нирвэгдэж уурхайн төв шиг болсон газар нутгийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна!!!

 

Нүүрсний зам өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрхэн өргөжсөнийг сансрын зураг харуулж байна. Энэ бол зөвхөн зураг, харин тэнд амьдарч буй малчдын хувьд газар нутаг нь дайнд нэрвэгдсэн мэт.

 

Газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн МакКеннагийн ярьснаар уул уурхайд нэрвэгдсэн бүс нутгийн 30 жилийн газар зүйн өөрчлөлтөд үндэслэхэд малчдад тулгарсан хамгийн ноцтой асуудал нь бэлчээрийн хомсдол үүнээс үүссэн орлогын алдагдал аж.

 

Судалгаагаар уул уурхайн хүнд машинууд тээвэрлэлтдээ зам талбайг хяналтгүйгээр ашигласны улмаас малчдын бэлчээрийн 400 мянган га газрыг уурхайн төв шиг болгожээ.

 

Эрдэмтдийн багийнхан энэхүү судалгаагаа ирэх лхагва гарагт Монголын Гадаад хэргийн яаманд Олон улсын хөгжлийн уул уурхайн төгсөгчдийн форум дээр танилцуулах юм байна. Энэхүү форум нь хариуцлагатай болон хөгжлийн уул уурхайн хамтын ажиллагаанд Австрали-Монголын судалгаа хэрхэн нөлөөлж буйг авч хэлэлцэх аж.

 

Улс эх орны ашиг, эдийн засгийн өгөөжийн тухай эрх баригчид ярьж байгаа боловч аливаа зүйл 2 талтай байдгийн нэг талыг нь ор тас мартсан нь энэ. Бэлчээрийн 400 мянган га газрыг уурхайн төв шиг болгосон гэдэг бол угтаа эмгэнэл. Юун эдийн засгийн үр өгөөж, эх орны эрх ашиг. Баялгаа бялуу шиг хуваасны дараа бид юу ч үгүй хоосон уурхай шиг газар нутагтай үлдэж, үр хүүхэд хойч үеийнхэндээ хоосорсон уурхайн "тав" л үлдээх нь. 

 

 

Г.Үжин

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • aldaagaa zas (122.148.126.221)
    ene medeeleld enduu tashaa yum baina. zalruulna uu
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • yanaa daa (185.64.197.168)
    Jabhlangaas doloon dor setguulchid bh um.Gazar deer ni ochood surbaljilj ch chaddagui.Ulaan tuiren bolson gazar nutagt ochij bolohgui geed horig tabisan umuu haashaa um be.Gazar deer ni ochooch Baigali orchninii yamnii mergejilten manuuhainuud gej bnuu
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • uur huregch (185.64.197.168)
    uurhain tub shig gej orchuulahgui ee!Ulaan nyalga bolson gazar nutag min huurhiilultei?Umnugobiin buh hun yarij bn,bituu ulaan tuiren dund amisgalah aragui bolj bn gej!UB - t bituu utaa,Umnugobid ulaan tuiren ...Busad olon aimagt end tendgui uhsan nuhnuud.Eh oron min iim bolohod hamgijn ih hubi nemer oruulsan Ochirbat,Bagabandi,Bayar,Sy Batbold,,Elbegdorj,Enhbayar nar hamgiin ih hamatai shuu.Yalangua ter deelendee nefti archij tenegreed baisan hun hardaa.Bid odoo hurtel gazriin tosoo yamr ch une tenegui hyatadiin buteegdehuunii zah ni bolj gargasaar ,aidaa iim l urubdultei mongolchuud har amia l bodson heden udirdagch nertei baasnudaas bolj yu bolj duusah ni oilgimjtoi.Odoo gobiin gunii usiig ashiglana gej barhiraad bdag,heden jiliin daraa gibi nutag hatsan Sahariin tsul bolohgui geh batalgaa bhgui barag bolchihood bgaan bishuu getel Baigali orchnii said gej manuuhai Ouyn ni zy ch hiidegui ,meddegui
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.131)
    Уянга гишүүн Сайханбалагт хандсан “Оюу толгойг өмөөрөгчид монгол хэл сайхан сурч, баяр хүргэе! Сайханбилэг “Би монгол хүн, багаасаа монгол хэл сурсан” У ИХ гишүүн Улаан Сайханбалгийг хараад толгой сэгсэрэв “Ээ туучий, нөгөөх чинь шууд утгаар нь ойлгоод явчихлаа” гэж толгойгоо барьж .... Монгол улс ийм л оюуны потенциал муутай, бусдын үгээр явдаг, тархины тураалтай хүнээр ерөнхий сайд хийлгэж байна шүү дээ!!!! Сайханбалаг гэж үнэхээр Дебиль Комсомол юмдаа. Угаасаа Комсомол гэж комунистуудыг бэлтгэдэг үзэл суртлын сургуульд Сурлагандаа муу, боловч хэнхэг ёо ёотой юмнуудыг явуулдаг байсан гэж яааг үнэн. Улаан сайд үнэхээр цөхөрсөндөө л толгойгоо сэгсэрсэн дээ.
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • babaya (103.9.90.194)
    naad sansriin zurgaa oligtoi bolowsrulaachee onigotoi ym aa mergejliin angiin 1 2 r kursiin oyutnuudaas doloon dor ym hiitsen bn shdee haraad yuch oilgohoorgoi
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Төмөр замаа хурдан барих хэрэгтэй,бас нинжа нарт хатуу арга хжмжээ аваачээ
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (78.124.79.80)
    Nuhun sergeelt
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (78.124.79.80)
    3 saya hund hangalttai tenez yavah hungui hop son gazar zunduu l bna. Zuvhun malchidiig bodood busad ni yah bolj bna. Nuhurteigee sergeelt hiigeed yavj bno
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Аагий (1.218.164.186)
    Австрали бидний урсулдугч гэдгийг сана
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Уянга гишүүн Сайханбалагт хандсан “Оюу толгойг өмөөрөгчид монгол хэл сайхан сурч, баяр хүргэе! Сайханбилэг “Би монгол хүн, багаасаа монгол хэл сурсан” У ИХ гишүүн Улаан Сайханбалгийг хараад толгой сэгсэрэв “Ээ туучий, нөгөөх чинь шууд утгаар нь ойлгоод явчихлаа” гэж толгойгоо барьж .... Монгол улс ийм л оюуны потенциал муутай, бусдын үгээр явдаг, тархины тураалтай хүнээр ерөнхий сайд хийлгэж байна шүү дээ!!!! Сайханбалаг гэж үнэхээр Дебиль Комсомол юмдаа. Угаасаа Комсомол гэж комунистуудыг бэлтгэдэг үзэл суртлын сургуульд Сурлагандаа муу, боловч хэнхэг ёо ёотой юмнуудыг явуулдаг байсан гэж яааг үнэн. Улаан сайд үнэхээр цөхөрсөндөө л толгойгоо сэгсэрсэн дээ.
      2015 оны 05 сарын 26
  • Зочин (112.72.13.195)
    Төмөр замыг гацаадаг нэг л хүн байна. 8 жил гацаалаа шүү....... энэ хүндээ арга хэмжээ авч болдоггүй юмуу.......
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • babana (122.201.28.4)
    tegeed tumur zamaa bariachee. ene asuudliig tumur zam bolon hund daatsiin sain chanariin shoroon zamaar shiidne bizdee
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    би нүүрсэн шуурганаас зугтаж нүүдлийн шудуув шиг амьдарч байна Сайханбилэгээ
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    тиймшдэээ сэтгүүлчид та нар ядан өмнөговьт ганц өдөр ирээд бичлэг хийгээд үзлдэээ
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Уянга гишүүн Сайханбалагт хандсан “Оюу толгойг өмөөрөгчид монгол хэл сайхан сурч, баяр хүргэе! Сайханбилэг “Би монгол хүн, багаасаа монгол хэл сурсан” У ИХ гишүүн Улаан Сайханбалгийг хараад толгой сэгсэрэв “Ээ туучий, нөгөөх чинь шууд утгаар нь ойлгоод явчихлаа” гэж толгойгоо барьж .... Монгол улс ийм л оюуны потенциал муутай, бусдын үгээр явдаг, тархины тураалтай хүнээр ерөнхий сайд хийлгэж байна шүү дээ!!!! Сайханбалаг гэж үнэхээр Дебиль Комсомол юмдаа. Угаасаа Комсомол гэж комунистуудыг бэлтгэдэг үзэл суртлын сургуульд Сурлагандаа муу, боловч хэнхэг ёо ёотой юмнуудыг явуулдаг байсан гэж яааг үнэн. Улаан сайд үнэхээр цөхөрсөндөө л толгойгоо сэгсэрсэн дээ.
      2015 оны 05 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    13 цаг 17 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    14 цаг 9 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    14 цаг 11 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    14 цаг 26 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    14 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    14 цаг 47 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    16 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    18 цаг 17 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    19 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    19 цаг 4 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    19 цаг 28 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    19 цаг 45 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    20 цаг 12 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    20 цаг 14 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    20 цаг 50 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    20 цаг 55 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    20 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    21 цаг 7 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    21 цаг 18 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    21 цаг 24 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК