Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ

2016-8-02
0
ЖИРГЭХ

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын яамнаас өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдсан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй


 

БСШУС-ын яам энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх бодлого баримталж, үүний дагуу Төрийн өмчийн их, дээд сургуулиудын захиралд албан тоот, зөвлөмж хүргүүлж ажиллажээ. Мөн ихэнхи сургуулийн захирлуудтай биечлэн уулзсаны дагуу энэ хичээлийн жилд сургалтын төлбөрийг огт нэмэгдүүлэхгүй байхаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн сургалтын төлбөртэй адил төлбөрөөр оюутан сургана гэсэн үг аж. Мөн хувийн их дээд сургуулиудын холбооны  удирдлагуудтай сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тал дээр тохиролцоонд хүрсэн байна. Харин МУИС-ийн төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарч байгаа. Тэгвэл салбарын сайд нь энэ тал дээр анхаарал хандуулж тус сургуулийн ректор Р.Бат-Эрдэнэтэй өөрөө биечилж уулзаж саналаа хэлсэн байна. Харин тэрбээр энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө огт нэмэгдүүлэхгүй байхаар ярилцаж шийдсэн гэдэг хариу өгсөн байна. Тиймээс энэ хичлээлийн жил их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө огт нэмэхгүй байхаар болсон гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.

 

Цэцэрлэгийн элсэлтийг сугалаагаар шийдэж магадгүй


 

Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хөндөгддөг. Гэхдээ энэ жил цэцэрлэг олноор баригдаж ашиглалтад орж байгаа, мөн өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэх, дэргэдээ цэцэрлэг ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг нь саадгүй олгох замаар эл асуудлыг хамгийн боломжтой төвшинд барьж ажиллах чиглэлийг салбарын сайд нь бүх газарт хүргүүлжээ. Улмаар цэцэрлэгийн насны хүүхдийн элсэлтийн тоог 16 мянгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6 мянга орчим хүүхдийн багтаамжийг нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр 60 цэцэрлэг нэмэгдэж баригдана гэсэн үг юм. Энэ бүхнээр тооцоод үзэхэд аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гараад байна. Боломжгүйг нь Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах ажил хийгдэнэ гэдгийг тус яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга хэлсэн. Мөн тэрбээр "Шинээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2225 хүүхдийн хүчин чадалтай 44 төрийн бус өмчийн цэцэрлэг байгаа. Энэ цэцэрлэгүүдэд элсэх хүүхдийн тоо, ачаалал зэргийг харгалзан зарим дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар шийдэж магадгүй. Энэ ажлыг манай яам биш Нийслэлийн Боловсролын газраас хэрэгжүүлнэ. Мөн нэгдүгээр ангид 27 мянган хүүхэд элсэнэ. Тэдний бүртгэлийг ч мөн НБГ хариуцан ажиллана" хэмээсэн юм.

 

Сургууль цэцэрлэгийн засварын ажил энэ сарын 15-нд дуусна


 

2016 оны боловсролын их засварт 89 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, 6.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Үүний 49 төсөл арга хэмжээний эрхийг орон нутагт олгосон байна. Одоогийн байдлаар 10 сургууль, 7 цэцэрлэг, 4 шинжлэх ухааны байгууллага нийт 23 обьектын засварын ажил бүрэн дууссан байгаа аж. Харин орон нутагт хийгдэж байгаа их засварын ажлыг энэ сарын 15 гэхэд дуусгахаар үүрэг чиглэл өгөн ажиллаж байгаа гэдгийг Санхүү эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай онцолсон. Цаашдаа сургуулийг тоог нэмэх чиглэлээр олон ажил хийж байгаа гэдгийг ч тэрбээр хэлсэн. Тухайлбал, Концесын гэрээгээр дөрвөн сургууль баригдана. Үүнд 14, 32, 73, 38 дугаар сургуулийн ажил багтаж байгаа юм. Эдгээр сургуулийн барилгын ажил 30 гаруй хувьтай явж байна. Мөн 33 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил эхэлсэн байгаа. Их засварын мэдээг долоо хоног болгон орон нутаг нийслэлээс авч байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сургууль засварын ажил 64 орчим хувьтай явж байна. Үүнээс 90 хувийн гүйцэтгэлтэй засвар нь хийгдсэн барилга нэлээд хэд байгаа.

 

1-7 дугаар ангийн сурах бичгийг хэвлэж дуусчээ


 

Энэ жилийн хувьд 1-7 дугаар ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар бүрэн хэвлээд Боловсрол, соёлын газруудад хүргэжээ. Тиймээс хичээлийн жил эхлэхээс өмнө 1-7 дугаар ангийн хүүхдүүд бүрэн сурах бичигтэй болно. Харин 8-9 дүгээр ангийн сурах бичгийн хувьд одоогийн байдлаар худалдан авалтын үйл ажиллагаа дуусаад хэвлэлийн газрууд дахин хэвлэж байгаа юм байна. Харин наймдугаар сарын 18 гэхэд хэвлэлтийг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах ажил нэлээд асуудалтай байгаа гэнэ. Учир нь компаниудтай үнийн хэлцэл хийж зөвшөөрсний дагуу зах зээлд борлуулах компанийн эрхийг сайдын тушаалаар батлан олгосон байгаа. Өнөөдрөөс эхлэн эрх авсан компаниудтай гэрээ байгуулах ажил явагдаж байна.

 

Сурагчид дүрэмт хувцасаа үргэлжлүүлэн өмснө


 

Сурагчдын дүрэм хувцсыг бага дунд боловсролын тухай хуулинд заасны дагуу аймаг нийслэлийн боловсролын газар өөрийн харъяа сургуулиудад өмсгөх хүүхдийн дүрэм хувцасны загварыг баталдаг. Тэгвэл энэ загварыг хоёр жилийн өмнө баталсан байна. Ханган нийлүүлэх ажлыг дүрэмт хувцасны компаниуд хийдэг. Нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэнэ. Тэдгээр хүүхэд шинэ дүрэмт хувцсаа авна байх. Хамгийн гол зохицуулалт бол сургуулиуд сурагчын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компанитайгаар гэрээ байгуулна. Харин эцэг эхчүүд орон нутгийн олон нийтийн байгууллагуудтайгаа хамтран тэдэнд хяналт тавих зарчмаар ажиллах хэрэгтэй аж. Цаашид батлагдсан загварын дүрэм хувцсаар үргэлжлүүлэн жигдрүүлэх ажил үргэлжилнэ. Сурагчын дүрэм хувцасны материал шүүмж дагуулдаг. Гэвч материал нь эдэлгээ даах, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүүхэд дор хаяж хоёр жил өмсөх шаардлага тавьж баталсан. Үүний дагуу үйлдврэлэж байгаа. Үнэд БСШУ спортын яам ямар ч холбоогүй. Захиалсан сургууль нь аль компанид захиалав. Захиалагч нь сургууль учраас үүнд хяналт тавих үүрэгтэй юм байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    8 цаг 10 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    8 цаг 39 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    9 цаг 6 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    9 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    10 цаг 43 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    10 цаг 55 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    11 цаг 10 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    11 цаг 41 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 51 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    12 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    12 цаг 15 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    12 цаг 36 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    12 цаг 36 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    12 цаг 59 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    13 цаг 9 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    13 цаг 40 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    14 цаг 10 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    14 цаг 37 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    15 цаг 11 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК