Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас төл & Монгол Улс 6 сар л тэснэ

2017-7-03
0
ЖИРГЭХ

Улстөрийн намууд сонгууль болгоны өмнө худал амлалт өгч, иргэдийн саналыг “худалдаж авдаг” тогтолцоо нэгэнт хоцрогдсон арга гэдгийг хаа хаанаа хэлж буй. Амлалтын уршигаар эдийн засгаа элгээр хэвтүүлж, хөгжлийнхөө замаас хазайсан гэдгийг захын эдийн засагчид хэлдэг. Гэхдээ энэ үзэгдэл ихэвчлэн УИХ-ын сонгуулийн үеэр идэвхждэг. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд зүсээ хувирган халдварлаж, иргэдийн хамгийн эмзэг сэдвээр улс төр хийж буй улстөрийн намыг нэг хэсэг нь шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг санал нийлж, дэмжиж байна.

 

 

Өрсөлдөгч намын нөлөө бүхий хүмүүсийн тэглүүлсэн өр нийт иргэдийн өрийг тэглэсэнтэй тэнцэж байхад яагаад болохгүй гэцгээж байна. Тодруулбал АН-ынхан өнгөрсөн амралтын өдөр нэгэн дуулиантай мэдэгдэл хийсэн нь иргэдийн зээлийг өрийг тэглэх байв. Тэд өөрийн намаас нэр дэвшигч Х.Баттулгад намын даалгавар нэрээр “Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх”-ийг даалгав. Энгийнээр бодоход хүн бүрийн зээлийг өр тэглэгдчихвэл иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх мэт боловч  эдийн засагчид үүнийг жинхэнэ “дампуурлын шинж тэмдэг” хэмээж Монгол улс 6 сар л тэснэ гэцгээж байна. Ингээд АН-ын мэдэгдлийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын мэдэгдлийг “24VS24” булангаараа харьцуулан хүргэж байна.

 

Монгол улс 6 сар л тэснэ

 

Бид чинь "жоом алах гээд байшингаа шатаана" гэдэг л болох гээд байна уу даа. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард иргэдийг байнга ажилгүй, орлогогүй, ядуу зүдүү, харанхуй бүдүүлэг байлгаж, ингэснээр эцэст нь ходоодоор нь гогдож сонголт хийлгэх IPPON мэх үү?

 

Ямар ч хамаагүй аргаар төрийн эрхийг булааж авах эцсийн мөч! За сонгуулийн хууль зөрчих энэ тэр бол бүр цаашаа боллоо!!!

 

Хэрэв сонгуулийн үр дүнд АН-ын энэ "өргүй болгох" мэдэгдэл нөлөөлбөл Монгол улс 6 сар л тэснэ!!!

 

ЯАГААД?


-Огноо: 2017.5.31
-Банкны нийт зээл 12.7 (100%) их наяд
-Үүнээс иргэдийн зээл 5.6 (44%) их наяд
-Банкны нийт өөрийн хөрөнгө 3.1 их наяд!!!

 

-Иргэн зээлдэгчийн тоо 943 668
-Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг.
-1072 хувьцааны 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35 мянга орчим.

 

Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтанд авбал иргэд зээлээ төлөхгүй ХАРЗНАХ сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ.

 

Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно.

 

Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно.

 

Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. (зээл нь 5.6 их наяд бол өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарах!!!) За дээрээс нь яг энэ үеэр ОУВСангийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна.

 

Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ комиссын нь улсын зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!!

 

Бид үүнийг л хүссэн гэж үү?


Өөр олон үр дагаваруудыг бодит тоотой бичиж болох ч энэ удаа ингээд зогсоё. Гадаа их халуун байна, олон хүний даралтанд огцом өөрчлөлт гарч болзошгүй!!!

 

 

Зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас төл

 

Юуны өмнө Монгол улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч X Баттулга таны мөрийн хөтөлбөр иргэд, сонгогчдын талархлыг хүлээж, та 517.2 мянга буюу хамгийн олон санал авсанд намын хамт олны зүгээс талархал дэвшүүлье. Энэ бол Ардчилсан намаас нэр дэвшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчид иргэд итгэж байгаагийн илэрхийлэл хэмээн Ардчилсан нам үзэж байна

 

Аливаа сонгууль бол улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх учиртай. Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн он шилүүдэд Ардчилсан нам ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай байж, иргэдийнхээ Үндсэн Хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг олон чухал суурь эрхүүдийг хангаж хамгаалж чадсан.

 

Гэвч иргэдээ эдийн засгийн хувьд хараат бус, бүрэн эрх чөлөөтэй болгох. шударга хөдөлмөрийнхөө үр дүнд хангалуун сайхан амьдрах нөхцөл боломжийг төгс бүрдүүлэх нь Та бидний ирэх жилүүдийн бодлогын шийдэл, хамтын ажиллагааны үндсэн чиглэл байх шаардлага зүй есоор гарч ирж байна

 

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд таны очсон газар, уулзсан иргэн бүр бүхий л чадлаа шавхан нойр хоолгүй ажиллаж байгаа ч өр зээлийн сүлжээнд гүн орж, зээлээс зээлийн хооронд, өрийн дарамтанд амьдарч байгаагаа хэлж байсныг Та санаж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар МУ-ын нийт 943668 иргэн /давхардсан тоогоор/ 5 их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнээс 277192 төрийн албан хаагчид 1 их наяд 776 тэрбум төгрөгийн цалингийн, 228839 ахмадууд, 642 6 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 502 оюутан 130.2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын, 285595 малчид 283,6 тэрбум төгрөгийн малчны зээлийн өртэй байна. 

 

Эдгээр зээлийн барьцаанд Монгол Улсад тоологдсон 60 0 сая гаруй толгой мал болон орон сууц, хашаа байшин эд хогшил,  унаа тэрэг бүхэлдээ банкны барьцаанд барьцаалагдаж, эдийн засгийн хувьд эзэд нь захиран зарцуулах эрхгүй, барьцаалагчийн хараат болсоныг бодит тоо, баримт нотолж байна.

 

Иймд Та Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллах тохиолдолд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг шуурхай, тууштай авч хэрэгжүүлэхийг АН-ын зүгээс Таньд санал болгож, үүгээр даалгаж байна

 

Үүнд: Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас /зөвхөн Эрдэнэс таван толгой ХХК-ийн хувьцааны 2 жилийн ногдол ашгаас төлөхөд хүрэлцэх тооцоо бий/ иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх;


МУ-ын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасныг иргэн бүрт өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлж, стратегийн ач холбогдол бүхий орд, газруудын үр өгөөжөөс иргэдэд шууд хүртээх буюу уул уурхайн салбарын томоохон компаниудын төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж, хувьцаа хэлбэрээр иргэдэд эзэмшүүлж. ногдол ашиг хуваарилж. орлогын тогтвортой эх үүсвэртэй болгох;

 

Жич: 2015 онд батлагдсан Монгол улсын эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлж, тэдгээрт учирч байсан татварын өрийн дарамтыг бодлогын шийдвэрээр хөнгөлж байсан болно.

 

АН-ын дарга С.Эрдэнэ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (91.219.237.244)
    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • МБ (139.5.216.196)
    Тийм л их ард түмэндээ хайртай байсийн бол төр засаг барьж байхдаа хайрлахгүй юугаа хийж зөвхөн өөрсдөө идэж ууж цөлмөж дуусгасийн.битгий худлаа жүжиг тавьж шаагаад байцгаа АН ийн лалрууд.үхсэн хойноо ганц ерөнхийлөгч наадахийг чинь хийчихдэг шиидчихдэг юм уу.ажил гацааж удаашруулахаас өөр юу ч хийж чадахгүй л дээ популист ерөнхийлөгч гарвал...битгий тархи угаах гэж ядаад бай. АН
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • zochin (27.123.214.126)
    yachich bodson iim populist sanaa,loozonguudaas l bolj uls doroitood bgaag uls torchidig odoo neg aldaan deeree oilgoson bh gej bodoj bsan uym,daanch dee
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • KNLN (202.9.42.53)
    BI AN -IIG DEMJEG GEXDEE MAN -NII ALDAAG DAVTAX TENEG YM YARIXAA BOLI ZUGEER L ARD TUMENIIG AJIL BOLGOX NOXTSOLIIG BURDUULEXED ANXAAR
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.189.132)
    АРД ТҮМЭН ӨРНӨӨСӨӨ САЛВАЛ АШТАЙ ЮУ МАН ХУЛГАЙ ХИЙЖ Л ЧАДНА ӨӨРСДӨӨ Л ЦУСЛАНА ДАА АН-ЫГ ДЭМЖИЖ БАЙНА ТЭДНИЙ ТҮМЭН ЗӨВ
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (145.130.84.160)
    Erdene daadgalin mongoor togloson ni bagadaad odoo bvr toriin mongoor togloh ni dutaj genedee hoorhii An han unahdaa bvr naws unahnee zailuul
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.32.129)
    Энэ Жавхлан гээч Монголбанкны Золжаргалын алдаа гажуудлыг хуваалцах естой шуу Монгол банкныхан ганц ч удаа арилжааны банкуудын зээлийн хууг уе шаттай бууруулах талаар санал санаачилга гаргаж байгаагуй Сэтгэлгуй новшнууд Арилжааны банкуудын эрх ашгийг хамгаалаад л сууж байдаг Ондор хуунээс болж бизнес олигтой хогжихгуй иргэд оронд баригдаж байна Энэтбугдийг оорчлох санаачилгыг АН гаргалаа
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • bangan (103.57.92.166)
    Ed uasan teneg um be,ingej cnadahgui snuu de, ulsaa suiruuleh gee uy
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (66.181.183.28)
    opshoort bgaa MAN.n 17terbum dollariig oruul.yagaad jiriin irged nastanguud zovoj gazriin doorhi bayalagiig bid 1 udaa hvrtej boldoggvi yum be. Oligarhchuudaa. amaa tat.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.140.134)
    хамтарч засаглаж хамтарч банк удирдчихаад хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгчээр мөнч дөвчигнөж байгааг нь хараач энэ ман намынхан ямар гээч ёс зүйгүй ямар аймаар харанхуй хүмүүс вэ
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • иргэн (122.201.24.155)
    Баясгалан гэдэг энэ нөхөр түрүүчийн засгийн үед Монгол банкы тэргүүн дэд ерөнхийлөгч байхдаа ер нь юу хийсэн юм бол.Одоо их мундаг хүн болж гэнэ
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    An ch MAN ch ali alin nemj ur buu taviaachee! Turiin albaa zugeer l nomoor ni hiigeed yavj uz. Tegeed l bolood yavna. Jijig dund aj ahuin negjuud bid guriij baij tatvaraa tuleed hyamralaa davaad tuulna. Uls turch erh barugchid ta nar yadaj buu nemj urund oruulaad bgaach ee!
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    АН одоо эргүүтэхээ боль би байрны зээлтэй ч та нараар төлүүлэхгүй. харин та нар улсаа худалдахгүй нэмж өр тавихгүй л байчих.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.31.16)
    30 ger bul husaad bolood bdag 3 say irgendee hubaarlih geheer tur dampuurna gene.Ugue gesen setgel alga geed shuud helchihsen ni deer dee.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (202.21.117.6)
    Жавхлан чи АН засаг барьсан 4 жил Монгол банкны тэргүүн дэд захирал байгаагүй юу чиний бодлого Монгол банк-д явагдаагүй юу яахаараа ингэж худлаа улс төрждөг байнаа сонгуулийн дараа амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ шүү дээ
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.183.34)
    Уул уурхайн бүх төслөөс тусгай сан байгуулаад тэр сангаас Монгол улсын бүх иргэдэд ноогдол ашиг хүртээхэд ямар ч хүндрэл үүсэхгүйгээр 3 сая саятантай болгож болно.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Ok
      2017 оны 07 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    5 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    27 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    30 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    44 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    54 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    56 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    1 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    1 цаг 13 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 14 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    1 цаг 30 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    1 цаг 33 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    1 цаг 33 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    1 цаг 46 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    1 цаг 50 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    2 цаг 32 мин
  • Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
    2 цаг 46 мин
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    3 цаг 30 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    3 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    3 цаг 56 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    4 цаг 6 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК