
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр сүүлийн нэг сарын хугацаанд Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, Монголын ард түмнийг гутаан доромжилсон үйл ажиллагаа явуулсан бүлэг байгааг онцолсон юм.
Энэ үеэр “Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байна гэдэг нь Монголын ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Бидэнд ярих зүйл гэж байна. Ярихгүй зүйл ч гэж байдаг. Өнөөдөр би өөрийн биеэр байр сууриа илэрхийлэхээр ирлээ.
Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана. Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолго гэсэн. Үүнд санал нэг байна. Тийм учраас үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэв.
Мөн төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилласнаа дурдаж, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх, олон орны төрийн тэргүүнтэй уулзах замаар эх орныхоо нэр хүндийг олон улсад өргөхийн төлөө ажилласнаа онцоллоо.
Т.Золзаяа





















































