
Украины нийслэл Киев хотод Оросын цэргийн довтолгооны улмаас чухал дэд бүтцийн байгууламжууд эвдэрч, хотын зарим хэсэгт ус болон цахилгаан хангамж тасалдсан талаар мэдээлжээ.
Орон нутгийн мэдээллээр арваннэгдүгээр сарын 16-ны орой болсон довтолгооны үеэр Днепр мөрнийг дамнасан хойд болон өмнөд гүүр өртсөн байна. Хотын дарга Виталий Кличко иргэдэд хандан агаарын довтолгооны дохиог үл тоомсорлохгүй байх, аюулгүй хоргодох байранд байрлахыг анхааруулжээ. Довтолгооны үеэр бусад хотуудад ч дэлбэрэлт бүртгэгдсэн байна.
Тухайлбал Черкас мужид Оросын пуужингийн цохилтын улмаас гурван хүн шархадсан бол Харьков хотод мөн халдлага болжээ. Днепр мөрний хоёр эрэгт байрлах чухал гүүрүүдэд цохилт өгсөн нь хотын тээврийн хөдөлгөөнд нөлөөлж, цахилгаан усны хангамж тасалдах ноцтой хүндрэл учраад байгаа аж.





















































