
Тайланд Улсын Паттаяа хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус Азийн аваргад нийт 23 улсын 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монгол улсын баг тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авч, багийн дүнгээрээ гуравдугаар байр эзэлж цомын эзэн болжээ.
Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нийслэлийн БЗД-ийн 84-р дунд сургуулийн 5-ын 6 ангийн сурагч Д.Гэгээ хос алтан медаль хүртжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн тав, насан хүрэгчдийн ангилалд найман тамирчин оролцсон юм. Гардан тулааны “ЭЗО” дэвжээний ОУХМ, хар бүс таван дантай С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд алтан медаль, Д.Учрал 10-11 насны ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, Д.Гэгээ 10-11 насны төрөлд өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус тус алтан медаль, 14-15 нас ангилалд М.Баянмөнх өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна.






















































