Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Британийн шүүх Р.Т.Эрдоганыг шүүмжилсэн сонины эрхлэгчийг Анкарад шилжүүлж өгөхөөс татгалзав

2018-12-02
0
ЖИРГЭХ

Британийн шүүх Р.Т.Эрдоганыг шүүмжилсэн сонины эрхлэгчийг Анкарад шилжүүлж өгөхөөс татгалзав

Хамди Акин Ипек.

 

-Р.Т.Эрдоган дайснуудаа хилийн чанадаас авчрах оролдлого хийсээр байна-

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өөрийн улс төрийн гол өрсөлдөгч, заналт дайснаа гэж үздэг Фетхулла Гулений бүлэглэлийн гишүүдийг хилийн чанадаас авчруулан гэсгээн цээрлүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Энэ ажлаа гүйцэтгэхдээ харин  байгаа улсаас нь шалтгаалан ялгамжтай ханддаг юм байна. Пакистан, Монгол зэрэг ядуу улсаас зээл тусламж амлан хүчээр аваачихыг завддаг тэрээр харин Их Британи гэх мэт хүчирхэг улсуудаас бол шилжүүлж өгөхийг ном журмаар хүсдэг юм  байна. Хүсэлт тавьсан улс нь хариуг нь ч өгсөн шиг өгдөг ажээ.

Туркт чөлөөт хэвлэлийн байгууллага удирдаж байгаад Ф.Гюлений хэрэг явдал, төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой бариа, тавиа эхэлсний дараа Англид зугтан гарсан Хамди Акин Ипект саяхан эх орондоо хүчээр буцаагдан эрүү шүүлтэд унах эрсдэл тулгарсан ч Британийн шүүх түүнийг шилжүүлж өгөхөөс татгалзсанаар аврагджээ. Шийдвэр гаргасан шүүгч Жон Зани бээр Хамди Акин Ипекээс гадна Анкарагаас гаргасан өөр гурван турк иргэнийг шилжүүлж өгөх хүсэлтэд мөн татгалзсан хариу барьсан байна.  

Хамди Акин Ипек нь Туркт сөрөг хүчний сонин, телевизийг удирдаж байсан бөгөөд Р.Т.Эрдоганы дэглэмийг шүүмжлэх бодлого баримталж байснаасаа болж эх орондоо байх аргагүй болсон нэгэн юм. Хамди Акин Ипек болон Анкарагаас шилжүүлж авах хүсэлт гаргасан бусад хүмүүсийн хэргийг Вестминстерийн шүүх өнгөрсөн лхагва гаригт хэлэлцсэн юм.  

Шүүгч Ж.Зани шийдвэртээ “Эдгээр хүмүүсийг шилжүүлж авах гэсэн нь улс төрийн зорилгоор буруутгах гэж байгаа нь тодорхой харагдаж байгаа тул... Хэрвээ эдгээр хүмүүсийг Анкара шилжүүлж аваад улс төрийн хэргээр шүүвэл Европын хүний эрхийн конвенфийн III зүйл ноцтой зөрчигдөх учраас.... Британи улс эдгээр иргэдийн Анкарад шилжүүлэн өгөхөөс татгалзаж байна” хэмээн дурджээ.

Хамди Акин Ипекийг шилжүүлж авах хүсэлт нь Турк улс 2016 онд болсон төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогын дараа Р.Т.Эрдоганы эхлүүлсэн Ф.Гюлений бүлэглэлийн эсрэг, хилийн чанадад гарсан дайснуудаа эргүүлэн авчирч, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах кампанит ажлын хүрээнд хийгдсэн ажил юм.  

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырим өнгөрсөн жил Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахдаа 2016 оны төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой, Их Британид зугтан гарсан турк иргэдийг шилжүүлж авах хүсэлтийг тавьж байсан юм.

Шүүх хуралд Туркийн талыг төлөөлсөн CPS байгууллага шүүхийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь, Б.Йылдырим Т.Мэйтэй уулзаж хүсэлт тавьснаас хойш Их Британийн шүүх нэг бус удаа уг асуудлаар шийдвэр гаргасан ч бүгдэд нь Туркийн хүсэлтийг хангаагүй юм.    

Турк улс нь Европын зөвлөл, НАТО-гийн гишүүний хувьд хүний эрхийг хангах асуудлаар хийж байгаа ажил, тайлангаа гаргаж тавих ёстой гэж Их Британи улс үздэг, шаарддагаас Туркийн иргэдийг шилжүүлж өгөхөөс байнга татгалзсаар ирсэн юм.

Шүүгдэгч Хамди Акин Ипек хурлын үеэр хэлсэн үгэндээ “Туркийн эрх баригчид надад Р.Эрдоганы дэглэмийг эсэргүүцэгч гэдгээр шалтаглан миний гэр бүл, ажилтнуудад сүүлийн гурван жилийн турш заналхийлж байна. Энэ заналхийлэл нь миний эцгийн байгуулж, 70 жилийн турш хөгжүүлж ирсэн “Koza-İpek” группын хөрөнгийг хураах, эрх баригчдыг хэдэн удаа шүүмжилсний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах зэрэг үйлдлээр илэрч байгаа. Хамгийн харамсалтай нь, миний ах Текинийг үндэслэлгүй хэрэгт буруутган баривчилж, гурван жил гаруй хорьж байна.

Гэтэл энэ заналхийлэл зургаан сарын өмнөөс Британийн эрэгт тулж ирсэн. Намайг нууцаар дагаж, зураг авдаг болсон. Туркийн төрийн хамгийн дээд суудалд сууж байгаа тэр хүмүүсээс би амь насанд халдах заналхийллийг хэдэн арваас нь авсан.  

Хийгээгүй хэргийнхээ төлөө ажлаа, бизнесээ алдаж, хавчигдаж, шоронд хоригдож байгаа олон мянган бизнесмэн, шүүгч, төрийн албан хаагч, сэтгүүлч Туркт хууль ёс, ардчилал алдагдсанаас болж ажлаа хийж чадахгүй хохирч байна. Надаас ч илүү зовж байгаа олон мянган хүн бий. Хүний эрхийг зөрчих нь ардчилсан төрт ямар ч улс орны хувьд тэвчиж болшгүй зүйл юм. Энэ байдлыг өөрчлөхийн тулд нэн даруй арга хэмжээ авах ёстой” хэмээн өгүүлжээ.  

Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюль Британийн шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ асуудлыг дахин тавихаа мэдэгдсэн байна. Хууль ёсоор Туркийн тал шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 14 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 12 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 51 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 10 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    12 цаг 59 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК