Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний өв соёлоо сийлбэрт дархалсан бүсгүй

2019-1-25
0
ЖИРГЭХ

Төрмөл аяъяастай нэгэн байхад түүнийг өөрийн хүч хөдөлмөрөөр олж авах нь бий. Өөрт заяасан аъяасыг хөгжүүлж чадахгүй нэгэн байхад хүсэл мөрөөдөлдөө автаж, бусдын бүтээлийг харж, дуурайж олон удаагийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дадал болгох нэгэн ч олон.

Үүнийг батлах мэт Монголд төдийгүй гаднын оронд үнэлэгдсэн сийлбэр хийдэг бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” буландаа онцоллоо. Түүнийг Н.Хонгорзул гэдэг. Хоёр хүүхдийн ээж, жирийн нэгэн завгүй эмэгтэй. Хүүхдээ бусдаас дутахааргүй өсгөхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөж яваа тэрээр барилгын өрлөгчингөөс гагнуурчин хүртэл хийж явсан нэгэн. Өвчин зовлон гэдэг хүний амьдралд хэлж биш, хийсч ирдэг жамтай. Амьдралын энэхүү гэнэтийн тохиол түүнийг тойроогүй дайраад гарсан юм. Хөхний хорт хавдар тусч, эмчилгээ хийлгэж, хяналтад орж явсан түүх түүний амьдралын нэгээхэн хэсэг. Биеийн байдал нь төдийлөн сайжрахгүй байсан тул тэрээр группт орж, ажил хийх ямар ч боломжгүй болохын хажуугаар өөрийн гэсэн орлогогүй болсон үе түүнд бий. Амьдрахын тулд орлого олох хэрэгтэй.

Ингэж явсаар Н.Хонгорзул 2014 оны намар “Нарантуул” захаар явж байхдаа сийлбэр хийц нь тун өвөрмөц морин хуур зарж буй хүнтэй таарсан гэдэг. Улмаар сийлбэр хийж үзэхээр болжээ. “Үнэхээр сайхан сийлбэртэй хийц сайтай хуур байсан. Ёстой шунаж дурлаж хийж үзэх юмсан гэсэн хүсэлд авсан. Шууд материал авч туршилтаар хийж үзсэн юм. Маш олон удаа хийсэн дээ. Хийж бүтээх тусам л сайжирсан” гэдгийг тэрээр онцлов.

Ийнхүү зах дээр явж байхдаа төрсөн санаагаа олон удаагийн туршилтаар морин хуур хийсэн нь өдгөө нагац эгчийнд нь байдаг аж. Тэрхүү морин хуураа харах бүртээ засч янзлах олон зүйл бий гэдгийг тэрээр нуусангүй. Гэхдээ анхны бүтээлээ хараад алдаагаа засч, дахин суралцдаг болохоор төдийлөн гар хүрэхийг эрмэлздэггүй гэнэ. “Эгчийндээ бэлэглэсэн минь учиртай. Анхны хуур маань ямар байсан харин олон жилийн дараа хийц, ур чадвар хэрхэн өөрчлөгдснийг харах санаатай өгч билээ” гэсэн юм.

Хийсэн бүтээлээ зарж орлого олохоор “Нарантуул” зах руу очиход харсан хүн бүхэн “Ямар сайхан хийцтэй хуур вэ. Сийлбэр сайтай юм байна” гэх үгийг сонсоод урамшиж, илүү ихийг бүтээх урам зоригийг өгч Монголдоо төдийгүй гаднын улсад үнэлэгдэхүйц хэмжээнд бүтээлтэй болгожээ.

Өдгөө Н.Хонгорзул морин хуур, авдар, гүнгэрваа, гэр, ширээ, ор, шатар, хун, эвтэй дөрвөн амьтан зэрэг сийлэх боломжтой бүхнийг хийдэг. Сийлбэр нь баргийн хүний хийгээд байх ажил биш. Зураг зурах эсвэл компьютерийн программ ашиглаж фотошоп дээр ажиллахаас тэс өөр. Бүгдийг гараар нэг бүрчлэн ухаж, засвар зай бүхнийг сийлдэг учраас тухайн хүнээсээ ур дүй шаардана. Ур дүй, уран сэтгэмж, торгон мэдрэмж, зурах авьяас зэргийг хослуулж байж сийлбэр хийнэ. Багаж зэвсэгтэй ажилладаг болохоор анхаарал болгоомж цаг тутамд шаарддаг ажээ.

“Залуу хүн завгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Залхуу хүн л ядуу амьдардаг” хэмээн тодотгосон түүнтэй хэсэг хором ярилцснаа хүргэе.

-Таны хийсэн бүтээлийг харахад нэлээд ур дүй, уран сэтгэмж шаардсан нь харагдаж байна. 2014 оноос хойш гэхээр таван жилийн турш сийлбэр хийжээ?

-Баярлалаа. Сийлбэр хийгээд яг таван жил болж байна. Анх 50 мянган төгрөгөөр материал аваад хүний багаж гуйгаад л хийж эхэлсэн. Анхны бүтээл морин хуураа нагац эгчийндээ бэлэглэж байлаа. Одоо харахад засч янзлах олон зүйл байдаг. Гэхдээ хүн бүхэн анхны бүтээлдээ их хайртай, дээдэлдэг шүү дээ. Харах бүрт л сайхан санагдаад байдаг юм. Хүний багаж, хэрэгсэл гуйж бүтээлээ урладаг байсан бол одоо өөрийн гэсэн багажтай болсон. Хаа явсан газраа хэдэн багажтайгаа хамт явна.

-Нэг бүрчлэн сийлж хийдэг учраас ажиллагаа их орно. Ажиллагаа их багаасаа шалтгаалж үнэ ханшийн хувьд зөрүүтэй байдаг байх?

-Ажиллагаа ихтэйг өндөр үнэтэй зарахаас өөр аргагүй. Модоо гэхэд үнэтэй худалдаж авна. Бүгдийг нь гараар сийлж хийнэ. Хийхэд тийм ч амар биш. Ур дүйтэй хүний хийх ажил. Миний бүтээлүүдээс хамгийн үнэтэй нь шатар. Ойролцоогоор гурван сая төгрөгөөр хийдэг. Яагаад ийм үнээр хийдэг гэхээр шатрыг хийхэд нарийн хийцтэй, нэг бүрчлэн чимхлүүр ажил ихтэй. Ерөнхийдөө 50 мянгаас гурав хүртэлх сая төгрөгийн үнээр сийлбэр хийдэг. Морин хуурын тухайд харилцан адилгүй үнэтэй. Том, жижиг, нэг, хоёр, гурван толгойтой зэргээсээ шалтгаална

-Монголчууд морин хуураа дээдэлдэг. Айл бүр гэртээ залдаг. Таны хувьд хийсэн бүтээлээ захиалагчид нь өгөхдөө утга учир, бэлгэдэл зэргийг нь хэлж өгдөг үү?

-Тэгэлгүй яах вэ. Монголчууд амны билгээс ашдын бэлэг гэдэг шүү дээ. Бүх зүйл өөрийн бэлгэдэл учир утгатай. Тиймээс бүгдийг нь хэлж өгөөд явуулдаг. Өвөг дээдэс маань хуургүй айлыг хугас айл гэлцдэг юм билээ. Морин хуур хийлгэсэн хүн бүрт лам дээр очиж, ном уншуулж, заавал амилуулж тавих ёстой гэж хэлдэг. Шинийн найман, 15-нд хуураа эгшлүүлж, гэрийн жавраа үргээх ёстой.

Дөрвөн хүчтэн айл гэрийг дөрвөн муу зүгээс хамгаална. Мөн эр эм арга билэг загас эрэгтэй хүний сүлд хийморийг тэгшилдэг. Очир гэхэд айлыг бадарч дэлгэрч явахыг бэлгэддэг.

-Гаднын орноос ирсэн захиалгын дагуу тэнд очиж сийлбэр хийдэг гэсэн. Ер нь Монголд ажиллах боломж хэр байдаг юм. Хүний нутагт ажиллаж байхаар эх орондоо сийлбэрээ хийгээсээ гэж хүсдэг хүн олон болов уу?

-Модоор бүтээл хийдэг таньдаг хүмүүстэйгээ нийлээд ажлын байр түрээсэлж үзсэн. Болж өгөөгүй. Учир нь байнгын захиалга орж ирэхгүй бол түрээсээ ч төлж дийлэхгүй юм билээ. Тэр бүрчлэн захиалга өгөх хүн ховор. Захиалга орж ирвэл ажлаа хийнэ, орлого олно. Сийлбэр гэдэг эмэгтэй хүн хийхэд мэдээж хүнд хэцүү ажил. Үргэлж багаж зэвсэгтэй ажилладаг болохоор.

Би Налайхын унаган хүүхэд. Халамжийн төвөөрөө дамжуулж ЖДҮ-ийн зээл авах гэж үзсэн. Сургалтад суугаад төслөө бичдэг ч бид нар шиг хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хүнд зээл олддоггүй юм билээ. Хийсэн бүтээлээ хүртэл үзүүлээд дэмжлэг хүсэхэд дарга нар нь тоодоггүй.

-Та Өвөрмонгол компанийн урилгаар тэнд очиж ажиллаад хэдэн жил болов. Томоохон ямар бүтээлүүд хийсэн бэ?

-2015 оноос эхэлж ажилласан. Тэнд очоод хийсэн бүтээл нь сийлбэртэй гэр. Өнгөрсөн зун Хайлаарын Хөх нуур гэдэг газарт Монголын түүхэн 37 хаан, Чингисийн дөрвөн хатан, бөөгийн хамт сийлбэр хийж, цогцолбор бүтээлээ. Алтан эмээлийн Хүүхдийн ордон болон цэцэрлэгийн дотор тохижилтын ажлыг хийлээ. Хөлөн буйрын Дуншаан уулыг сийлбэртэй болгосон. Мөн Морин даваа гэдэг газрын цэргийн музей Ногоон нуурт жуулчны бааз, Ану хатны төрсөн нутгийг тохижууллаа. Ганжу мужад 30, Хуучин барагт 20 гэр хийсэн дээ.

-Ямар загвараар яаж хийлгэхээ тухайн газрынхан нь хэлэх үү?

-Тэгж хий, ингэж хий гэсэн чиглэл өгдөггүй. Өөрөө мэдээд хийчих гэдэг. Орчин үеийн шийдэлд тохируулаад хийж болно. Гэхдээ би монгол ахуй, ёс заншлаа илүү тодотгосон бүтээл хийдэг. Ямар ч бүтээл хийсэн үндэсний өв соёлоо шингээдэг.

-Сийлбэр сурах сонирхолтой хүмүүст зааж өгдөг үү?

Анхны шавь маань одой хүн байсан. Хоёр сар гаруйн хугацаанд сийлбэр хийхийг зааж сургасан даа. Одоо шавь маань сийлбэр хийдэг компанид ажилладаг. “Багшаа танд баярлаж явдаг шүү” гэдэг. Учир нь өмнө нь одой гээд хүмүүс төдийлөн үнэлэгдэггүй байсан юм билээ. Харин одоо сийлбэр хийдэг гээд хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн гэж байсан. Хийж бүтээе суръя бүтээе гэсэн сэтгэлтэй хүнд сийлбэр хийх анхны мэдэгдэхүүнийг зааж өгөөд явуулдаг. Зуны амралт эхлэхээр охины минь найзууд надаар сийлбэр хийж, зураг зурахыг заалгадаг. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийгм хараад тэднээр бахархдаг юм.

 “Би дөнгөж суралцах төвшинд явж байгаа” гэж ярих түүний бүтээлээс үндэсний өв соёл, үүх түүх, монгол ахуйг харуулж сийлдэг нь бэлхнээ харагдана. Магадгүй 10, 20 жилийн дараа өнгөрсөн түүхийн гэрч баримт болж үлдэнэ.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • D Chimedtseye (103.26.194.23)
    Ёстой мундга бүсгүй байнаа ажилд нь амьжилт үр хүүхэдүүд нь эрүүл энх сайн сайхныг ерөөе
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • М.Нарантунгалаг (202.55.188.84)
    Улам их амжилт хүсье!
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Одгоо (77.147.201.127)
    Sain baina uu ene huntei yaj holbogdoh we
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.71)
    Сайхан бүтээл бна. Сайн сайхныг хүсье! Утсаа үлдээнэ үү
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Нараа (192.82.76.215)
    сайн бн уу ажилсаг хөдөлмөрч санаачлагатай сэтгэлтэй бүсгүйд амжилт хүсье... холбогдох утаса илгээнэ үү
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.188.95)
    Oo gaixaltai emegtei xun siilber xiix amargui shuu dee
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
    • Гэрэлмаа
      Ямар бүтээлч шантаршгүй бүсгүй вэ ? баяр хүргэе . Холбогдмоор байна . Утсаа өгвөл ярих юмсан . Бүтээлийг чинь авах хүсэл байна
      2019 оны 01 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 8 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 6 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 45 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 4 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 53 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 34 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 40 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК