Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батсайхан: Сум бүхэн хөгжих учиртай

2019-1-28
0
ЖИРГЭХ

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-Энэ жил Завхан аймагт өвөлжилт хэр болж байна. Мөн энэ жил хэр их өвс, хадлан хураасан бэ?

-Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон. Намартаа урт сайхан намар болсон. Энэ жилийн ерөнхий байдлын тухайд цас бага орсон. Бүх сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн байдалтай байна. Зарим нэг багуудад намар эрт цас орсноос үүдэж царцанги үүсч хайлмагтсанаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдол бий. Эдгээр багуудад аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийг хямдралтай үнээр хүргэж өгөх замаар малчдад туслаж байна. Өнгөрсөн жил Аймгийн Засаг даргын 06 дугаар тогтоол гарч өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангах үүрэг даалгавар өгсөн. Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай хангагдсан. Аймаг, сумдууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлсэн. Сум цаашлаад малчны хотонд хангалттай хэмжээний өвс тэжээлийн нөөц бүрдсэн. Хэдийгээр өвсний нөөц тийм ч хангалттай биш ч гэлээ цас бага орсрн учраас өвлийг хүндрэлгүй давчих байх. Харин хаварыг зутруухан давж магадгүй.

-Танай аймгийн малчид хаагуур оторлодог юм бэ?

-Тосонцэнгэл, Их-Уул сумын малчид Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутагт өвөлждөг уламжлалтай. Өвөлжилтийн нөхцөл байдлаас хамаарахгүйгээр оторлодог нутаг гэсэн үг. Түүнээс биш өвлийн нөхцөл байдлаас хамаарч хом хороох маягаар өвөлждөг малчин байхгүй. Мөн Говь-Алтай, Баянхонгор аймгийн малчид манай нутагт өвөлжиж, хаварждаг уламжлал сүүлийн жилүүдэд бий болсон. Энэ жил ч мөн Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчид өвөлжиж байгаа.

-Малын тоо толгой өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн үү?

-Энэ жилийн хувьд 3.5 сая толгой мал тоолуулсан. Сумдын хувьд гурван суманд малын хорогдол гарсан. Өнгөрсөн хавар бид малчдын зөвлөгөөн зохион байгуулж малчдаараа хэлэлцүүлж байж бэлчээр ашиглалтын түр журмыг баталсан юм. Бэлчээр ашиглалтын журмын дагуу бүх малчид өөрсдийн хариуцсан бэлчээрээ торддог, тэр бэлчээрээ зөв зохистой ашигладаг систем рүү шилжиж байна. Энэ нь байгаа бэлчээрийн нөөцийг өндөр хүчин чадлаар ашиглах зорилго юм. Үнэхээр бид менежментээ зөв гаргаж чадвал бэлчээрийн даацаа зохицуулж болох талтай. Тиймээс энэ чиглэл рүү малчид руугаа анхаарч ажиллаж байна. 2019 он гарсаар аймгийн 24 сумдад малчдын зөвлөгөөнөө хийсэн. Энэ малчдын зөвлөгөөнөөр өвлийн нөхцөл байдал ирэх зуны зуншлага, намаржааны нөхцөл байдал бэлчээр хуваарилалтын асуудлыг ярина. Үүний дараа гурав юм уу, дөрөвдүгээр сард сумдын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг авч аймгийн малчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж эцэслэн шийдэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

-Завхан аймгийн Алдархаан сумыг үйлдвэрлэлийн бүс, Улиастай хотын түшиц газар болгохоор төлөвлөж байгаа талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ярьсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сум бүхэн хөгжих учиртай. “Миний гоё сум” аян манай аймгийн 24 суманд хэрэгжээд гурван жил болж байна. Энэ аяны хүрээнд сум бүрт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ард иргэдээ сонсох аяны хүрээнд сумаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд сум бүр өөрсдийн онцлогт тулгуурлаж “манай сум ингэж хөгжих ёстой” гэсэн чиг хандлагыг гаргаж ирсэн. Алдархаан сумын хувьд аймгийн төвтэй ойр байрлалтай оршдог. Тиймээс түшиц хот маягаар хөгжих бололцоотой. Ялангуяа Улиастай хотод үүссэн төвлөрлийг бууруулах, үйлдвэрлэлийн бүс нутгийг Алдархаан сум руу шилжүүлэх, Алдархаан Улиастай хоорондын дэд бүтцийг сайжруулахад ахиц гаргаж, Алдархаан сумд хүн ам бага байгаа учир суурьшлыг нэмэгдүүлэх зорилгоор төвлөрлийг сааруулах чиглэлийг баримталж байна. 

Аймгийн удирдлагын зүгээс үүнийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүнтэйгээ хамтарч ажиллаж байна. Энэ чиглэлийн хүрээнд аймагт ноогдсон улсын төсөв, хөрөнгө оруулалтыг тусгаж Донойн нисэх буудлын замаас Алдархаан сум хүртэлх хатуу хучилттай сумын асуудал шийдэгдсэн. Мөн сумын төвийн шинэчлэл төсвийн эх үүсвэр шийдэгдсэн. Шийдэгдсэн  эх үүсвэр дээр тулгуурлаж тодорхой эх үүсвэрээ гаргаж ажил хэрэг болгох тал руу анхаарч ажиллана. Энд ирсэн компаниуд бол аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран ажиллаж, ажлын зураг, даалгаврыг гаргаж төсөл хөтөлбөрөө эцэслэн шийдэж тендерээ зарлаж ажлаа эхлэхээр зэхэж байна.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.180.247)
    AGAARIIN TAKSI
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • за та нар боль л доо (202.21.124.134)
    Хүн бүрийг битигий ингэж муухайгаар хараач та нар. Ажлаа хийгээд эгэл жирийн яваа хүнийг битгий ингэ тэгэх үү.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • зочин (192.82.64.160)
    энэ нэг сонгуульд бэлдсэн хүн бна аа нэр дэвших эрхээ авч чаддаг л байгаа даа. сумын заан гэгчээр байнга л зодоглосон явахийн
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    Bas bneg hudlaa hutsdag shouchin
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 0 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 58 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 37 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 56 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 45 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 26 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 32 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК