Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Чойжамц: Гахай жил баян тансаг, эд хөрөнгө хуримтлуулах, өнөр олон хүүхэдтэй болох бэлгэдэлтэй

2019-1-31
0
ЖИРГЭХ

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн өнгийн талаар мэдээлэл өгч, сүсэгтэн олонд хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

 

"Залуу насанд жил орох гарах, мэнгэ голлох зэрэгт заавал засал хийлгэх шаардлагагүй "

Шороон гахай жилийн өнгө: Шим талаасаа буюу хүн талаасаа авч үзвэл гахай жил ахмадуудад нэлээн ээлтэй, залууст дунд хэмжээнд гэхдээ сайн тал руугаа, нялхаст тааруу байх төлөв гарсан байна. Нялхас гэдгийг би хоёр утгаар ойлгож байгаа. Эхний утга нь нялх балчир хүүхэд бол хоёр дахь утга нь юмыг өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайдаг, өөрийн бодлогогүй байдлыг нялхас гэж хэлдэг. Тийм учраас өөрийн бодолтой байж, буруу зөвийг тунгааж шийдвэр гаргавал муугүй болов уу.

Цаг агаарын хувьд ус хур элбэгтэй байх нь. Мөн мөндрөөс болгоомжлохыг зөвлөсөн байна.

Засаг төрийн хувьд дээгүүрээ хямралтай гэсэн байна лээ.

Урвуулагч хэмээх ёгт нэрийн тухайд бол бид хааш нь ч эргүүлж бодож болно. Жишээлбэл, Амьдралдаа байгаа муу муухай зүйлээ сайн сайханд урвуулж болно гэдэг санаа юм.

Бурхны шашинд үйлийн үр гэдэг зүйл яригддаг тэгэхээр зурхай яаж зурагдлаа ч гэсэн хүн урд он жилүүдэд хийсэн сайн сайхан, муу муухай зүйлийнхээ үрийг амсдаг. Бурхан багш "Чи өөрөө өөрийнхөө итгэл аврал шүү" хэмээн айлдсан байдаг. Тэгэхээр бид сайн сайхан явах боломжтой.

Гахай жил баян тансаг, эд хөрөнгө хуримтлуулах, өнөр олон хүүхэдтэй болох бэлгэдэлтэй.

Зурхайн ухаан энэ жил ийм махбодид төрсөн хүнд иймэрхүү маягийн байдал үүсэж болзошгүй юм аа гэсэн магадлалыг гаргадаг. Тэгэхээр тухайн зүйл баталгаатай тохиолдоно гэсэн үг биш. Тухайн хүний бие эрүүл саруул, хийморь сүлдтэй байгаа тохиолдолд түрүүн дурдсан магадлалын нөлөөлөл маш бага байдаг гэж өвгөчүүд ярьдаг байсан. Багш маань хийморь сүлд сайтай байгаа болон залуу насанд жил орох гарах, мэнгэ голлох зэрэгт заавал засал хийлгэх шаардлагагүй байдаг. Нас дээр гарах болон хийморь сүлд доройтсон үед бол заслаа хийлгэх хэрэгтэй.

Заслыг заавал шинэ жилийн эхэнд хийлгэх албагүй. Хэзээ ч хийлгэж болно.

Манай ард түмэн их сэтгэлээрээ байдаг. Тиймээс шинийн 15-нд багтаж засал номоо хийлгээд, сэтгэл дотроо "Одоо ч би алзахгүй дээ" гэсэн бат итгэл бий болгодог.

"Тусгаар тогтносон, уламжлалт зан заншил, соёлтой Монгол Улсыг илтгэн харуулдаг баяр бол Цагаан сар"

 

Цагаан сарын талаар: Азийн цээжин дээр тусгаар тогтносон, уламжлалт зан заншил, соёлтой Монгол хэмээх улс байдгийг илтгэн харуулдаг баяр маань болох гэж байна. Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн. Тэр ч утгаараа уламжлалт сайхан зан заншил, түүхийг сануулдаг баяр. Наадам бол тусгаар тогтнолыг илэрхийлэх баяр. Энэ хоёр баяраар гадныхан монголчууд ямар түүх, соёлтой ард түмэн бэ гэдгийг хардаг болов уу.

Монголчууд жилийн сүүлийн өдөр буюу Битүүнийг сайхан тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өнгөрч буй жилд бүтээсэн зүйл, амьдралдаа ахиц дэвшил гаргаснаа дурсан баярладаг. Хамгийн эрхэм сайхан үйл нь хэрүүл маргаанаа эцэслэн, шинэ онд өс хонзон маргаангүй байхаар цагааддаг уламжлал юм.

Ингээд шинэ жилийн эхний өдөр өглөө нар ургахаас өмнө босож, шинэ жилээ гэгээлэг сайхнаар угтан баярладаг.

Цагаан сараар өвгөд хөгшдөө хүндэтгэдэг гэдэг утгаараа гэр бүлийн баяр мэт боловч үеийн нөхөдтэйгөө эвлэлдэн найрамддаг гэдэг утгаараа эв нэгдлийн сайхан баяр юм.

Ирж буй Шороон гахай жилийн бэлгэдэл зурхай сайхан байна. Энэ жил Монголын ард түмэн бидний амьдралд хамгийн сайхан зүйл ирсэн жил болох болтугай. Та бүхэндээ урт нас, удаан жаргалтай, эд таваар элбэг, үр хүүхэд өнөртэй байхын ерөөлийг дэвшүүлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Eruul bat orshig.Saikhan jil bolnoo. (66.181.161.110)
    oyunaa
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.229.122.238)
    Uhaanzaya gej shunaliin dev bolson muuhai hvn shvv bas huuramch gej yaanaa.Bas hvniig yalgavarlaj haritsana mash muuhai hvn baidag.Teer jil molontoinii eh gej nomiinh ni chuulgand Bogd haanij muzeid ochij ene hvnii huuramch dvr turhiig harj bilee mash muuhai baisan heden hugshin yamar ih zovson geech oliggvi sanadsan bas muu amtai
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.229.122.238)
    Hamba maani beleg dembereltei sain yarij bgaa bolohoor bid zaslaa hiilgechihlee saihan bolloo bayarlalaa tanid sain saihaniig hvsen eruue
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.106.116)
    Монгол хүн амны бэлгээрээ явдаг юм. Шашны тэргүүн маань ингэж ерөөсөн л бол биелэнээ гэсэн үг юмаа. Сонин муу амлаад бгаа Гочигсүрэн зурхайч, Ухаанзаяа нар үлгэр жишээ авч сайн сайхныг ерөөж явах хэрэгтэй шүү
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • дорж (64.119.22.118)
    худлаа юм чалчиж, олон түмнийг мунхруулж, улс орныг сүйрлийн замд оруулж байгаагаа одоо больж үз.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 44 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 42 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 21 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 40 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 29 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 10 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 16 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК