Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялагдал

2019-2-07
0
ЖИРГЭХ

Даваа  хэдэн хүнтэй уулзаж, нилээд оройхон өрөөндөө орж ирлээ. Нарийн бичгийн дарга хүүхэн шинээр ажилд орох хүмүүсийн анкетыг ширээн дээр нь тавьжээ. “Нэгэнт л уулзаад, ярилцлаганд оруулаад, тэнцэнэ гэж үзсэн юм бол заавал надад харуулж яадаг байнаа” хэмээн ундууцан бодсоор ажилд орохыг хүсэгчдийн анкетийг залхуутай эргүүлж, тойруулж харав. Гэнэтхэн нэг л таньдаг царай. Гайхасхийн танилцуулгыг нэг бүрчлэн уншлаа. “Чимэдийн Сарангэрэл. 32 настай. Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн” гэж уншиж эхэлснээ гэр бүлийн байдал гэсэн тэр хэсгийг  харах гэж тэсэлгүй яарч байгаагаа мэдэрлээ.  Хүү, охины хамт амьдардаг. Нөхөр Жаргалын  Батмандах өвчний учир  дөрвөн жилийн өмнө таалал төгссөн” гэсэн бичгийг хараад хөшчихөв.  “Саран  Жаргал авгайн доголон Мандахтай суусан юм байжээ” гэж бодохоор нэг л хачин, бас үнэмшилгүй санагдаад болдоггүй.
Тэрээр Сарангийн зургийг анхааралтай харлаа. Олон хөвгүүдийн анхаарлыг татдаг байсан гэрэлтсэн сайхан царай цагаасаа эрт гундаж. Харин инээд гэрэлтдэг байсан  дүрлэгэр  алаг нүд яг хэвээрээ... Гэхдээ л гуниг нэвт шингэсэн  харагдав. Хэзээ ч түүнийг анхаарч байгаагүй, хэзээ ч түүнд тал өгч байгаагүй энэ бүсгүйгээс болж Даваа золтой л галзуураагүй. 

Анх 16 настайдаа л түүнийг сургуулийн урлагийн үзлэгт  бүжиглэж  байхыг хараад ухаан алдатлаа дурлаж байлаа. Түүнээс хойш ямар ч уран гоолиг бүсгүй түүн шиг сэтгэл алдартал гоё бүжиглэж байхыг үзсэнгүй. Үнэндээ гоолиг зэгзгэр биетэй,  цасан цагаан царайтай, дүрэлзсэн алаг нүдтэй энэ охин  хөдөө буйд нутагт ёстой л од болон гялалзаж байлаа. Хичээл сурлага, урлаг спорт гээд юм юманд авьяастай, хүн бүрийн хайрыг татсан хөөрхөн охин. Тэр үед Даваа Саранг бодон шаналж, хөхөө өвлийн хүйтэнд гэрийнх нь үүдэнд эргэлдэж олон шөнийг өнгөрүүлсэн. Олон сар шаналж, дурлалын захиа биччихээд өгөх гэж бас л баахан сандарсан. Гэвч сэтгэл гаргаж бичсэн уртаас урт захидлын хариуд “Уучлаарай. Надад сэтгэлдээ хайрладаг хүн бий” гэсэн товчхон үгтэй жижигхэн зурвасыг их олон хоногийн дараа авч билээ. Сараагийн тэр хайртай залууг олох гэж Даваа баахан хөөрцөглөж гүйснээ санав.

Тэдний ангийн хөвгүүдтэй зодолдож, сагсны тэмцээн дээр баян Болдын хүүгийн нүүрлүү бөмбөг савж байснаа санаад чимээгүйхэн инээмсэглэлээ. Үнэндээ доголон Мандах Сарантай үй зайгүй найз гэдгийг тэр мэддэг л байсан. Гэхдээ хэзээ ч түүнийг өөрийнхөө өрсөлдөгч гэж санаж явсангүй. Багын дурсамж эргэж санахад сайхан байсан ч Сарангийн тухай бодохоор нэг л шар хөдлөөд болдоггүй. 

Хожим Их сургуульд орсон хойноо тэр Сарангийн ангиар үе үе эргэлддэг байлаа.  Саран түүнийг хэзээ ч хөөж тууж байсангүй. Энгийнээс  энгийн харьцана. Харин тэр нэгэн жил “Саран их мөнгөний сонирхолтой охин. Том компанийн захирлын хүүтэй явдаг” гэж сонссон өдөр Даваа байсан  цөөн төгрөгөөрөө архи авч уугаад шал согтуу  оюутны байрны үүдэнд очсон. Саранг ангийнхаа охиноор дуудуулан, гарч  ирэхэд нь хүчээр чирч, байрны үзүүрт аваачаад  түүний өөдгүй муухайг баахан хашгирсан байлаа.

Үнэндээ яг юу гэж ч хэлснээ одоо ч сайн санадаггүй юм. Лав л “Мөнгөний хүүхэн. Би чиний тэр дуртай мөнгийг чинь шуудай, шуудайгаар нь авчираад хэзээ нэгэн цагт чиний өмнө асгана. Тэр цагт чи миний өмнө өөрөө бөхөлзөх байлгүй” хэмээн хашгирч байсан гэж ангийнхаа охиноос хэзээ хойно сонсож билээ. Үнэндээ ядуу тарчигхан амьдралтай  хүүд  сургуульд сурна гэдэг бөөн дараа санагдаж байсан болохоор удалгүй сургуулиасаа гарсан.  Хүний ажилд туслаж, бага сага наймаа хийж, овоо хөл дээрээ боссон. Одоогоос хэдэн жилийн өмнө нутгийнхаа нэг ахын дэмжлэгтэйгээр шатахуун оруулж ирсэн цагаас хойш  бизнес нь дороо л босоод ирэв. Одоо түүнийг хэн ч ядуу даржин гэж хэлэхгүй, голохгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Түүний цээжинд нэг л бяр амтагдах шиг санагдахад Даваа чимээгүйхэн инээмсэглэв. Тэрээр нарийн бичгийн даргаа дуудаж, Сарангийн анкетийг өгөөд “Энэ Сарангэрэл гэдэг эмэгтэйг  19  цагт манай өрөөнд дуудаарай” хэмээн үүрэгдлээ. Залуухан туслах хүүхэн гайхаж  байгаа нь илт. Нүдээ том болгон чимээгүйхэн харж байснаа гарлаа.
Даваад  Сарантай уулзана гэж бодохоор нэг л тааламжтай санагдаад  болдоггүй. Өөрийг нь тоохгүй байсан тэр сайхан хүүхэн өнөөдөр өөрийнх нь компанид  цөөн хэдхэн төгрөгний цалинтай туслах хийхээр өөрөө гүйгээд ирсэн гэж  бодох сайхан байлаа.  Тиймээ. Даваа ялж.

Тэр Сарангийн өмнө ёстой л мөнгө асгаж, даажигмаар санагдах шиг болоход олон жилийн турш  сэтгэлдээ хадгалж байсан тэр хайр өнөөдөр атаа, жөтөө, хор шар болон гозолзож байгааг өөрөө ч анзаарсангүй. Сургуулиасаа гарчихаад хүний хар бор ажил хийж, мөнгө олох гэж хөлсөө гартал гүйж явахдаа тэр Саранг л боддог байлаа. Ядарч, шантарсан олон өдөр тэр “Хохь чинь. Чи ийм л арчаагүй дээ хайртай хүүхэндээ гологдсноо мэдэж байна уу?” хэмээн өөрийгөө  зүхдэг байснаа санав.

-Захирлаа  таны дуудсан хүн ирсэн гэхэд гэнэтхэн Даваа барьц алдан сандарч эхлэв.  Саранг ирнэ гэж мэдэж байсан ч чухам яаж уулзахаа өдий хүртэл бодож амжаагүй байж.

-Оруул, оруул  гэж хэлчихээд  суудлаасаа өндийснөө буцаад суучихав.

Саран орж ирлээ. Өнгөрсөн цаг хугацаа түүнийг улам ч хөөрхөн болгож. Намба суусныг эс тооцвол тийм ч их өөрчлөгдөөгүй байлаа.  Саран “Сайн байна уу?  Та намайг... гэснээ Даваагийн нүүр рүү хараад гэнэтхэн чимээгүй болов. Гэвч нүүрэнд нь инээмсэглэл тодорч “Хүүе. Ямар сонин  хүн бэ?” хэмээн уулга алдлаа. Араас нь гүйж, агсам тавьж, бас хэл амаар доромжилж  байсныг Саран ор тас мартсан нь илт. Түүний нүүрэнд гэрэлтэх инээмсэглэл Давааг ч гэсэн уужруулав. Даваа овоо биеэ барьж

-За сайн уу? Уулзаагүй удсан байна шүү гэхэд Саран дахиад л инээмсэглэж

-Бараг 13 жил болжээ. Цаг хугацаа ч хурдан юмаа гэснээ чимээгүй боллоо. Тэд амьдралын аар саар асуудал, анд найз нарын тухай ярилцаж суусаар нилээд удав. Үнэтэй дарс, чихрийн цуглуулга авчруулсан ч Саран дарсанд бараг ам хүрсэнгүй.

Даваагийн бодолд өнөөх л хор шар гэнэтхэн гозолзоод салдаггүй.

-Би чамайг очиж, очиж доголон Мандахтай сууна гэж бодоогүй шүү  гэхэд Саран чимээгүйхэн инээмсэглэснээ

-Манай хүн хөл нь тахир ч гэсэн үг нь шулуухан, бие нь дутуу ч гэсэн сэтгэл нь бүтэн хүн байсан юмаа гэж бардамхан хэлэв. Даваа хэлэх үггүй гацлаа. Гэхдээ л

-Би чамайг мөнгөтэй харчууд дагаад намайг тоохгүй л байна гэж боддог байсан. Хүний дор орохгүй гэж их хичээсэн гэснээ өрөөгөө бардамхан харлаа. Монголын толгой баячуудын ажлын тансаг өрөөг Саран тоомжиргүйхэн харснаа

-Чамайг сайн сайхан яваад баярлаж байнаа хө. Их нэртэй сайхан компани байгуулж хэмээн дахиад л  инээвхийлэв. Даваа “Би чамд хэлсэн тэр үгэндээ хүрэх гэж хичээсэн шүү” хэмээн ялсан хүний омог нэвт ханхлуулан хэлэхэд гэхэд бүсгүй

-Чи намайг биш өөрөө өөрийгөө л ялсан гэснээ дахиж дуугарсангүй. Туслах хүүхний авчирсан үнэтэй дарсанд хөөрхөн халамцсан Даваа

-Чи ингэхэд яагаад Мандахыг сонгосон юм бэ? Чамд  бүхий л залуучууд сайн л байдаг байсан шүү дээ гэхэд Саран санаа алдснаа

-Хөөрхий минь. Надаас л болж тахир татуу болсон юм шүү дээ. Бид нэг гудамжинд амьдардаг байлаа. Гадаа тоглож байхад дээврийн том төмөр унахыг хараад намайг түлхэж зайлуулаад өөрөө төмөрт дарагдсан юм. Буруу эмчилснээс болоод хөл нь буруу эдгэсэн. Түүнийхээ сэтгэлийг бүтэн байлгахыг хичээсэн. Сайхан хүний хайранд сайхан амьдарсаан гээд санаа алдав. Даваа өөрийнхөө хэлсэн үг, бодож байсан бодлоос ч ичих шиг боллоо.

Тиймээ. Тэр ялагдаж. Хүн чанарын өмнө ялагдаж...

Саранг явсны дараа ганцаараа баахан суув. Сарангийн  танилцуулга дээр тэр "Бэлэн мөнгөний нярваар авах” хэмээн цохолт хийсэн байснаа палийтал баллав. Харин оронд нь “Хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр томилов” хэмээн бичээд нэг их санаа алдлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 34 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 32 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 11 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 30 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 19 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 0 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 6 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК